Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Мандал сумаас олдсон арслан зааны олдворыг нийслэлд авчирчээ

 

Мандал сумаас олдсон арслан зааны олдворыг нийслэлд авчирчээСэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь "Бороо гоулд” компанийн талбайгаас эртний амьтдын олдвор илэрсэн тухай мэдээлэл өнгөрсөн амралтын өдөр манай сонинд ирсэн юм. Тус компанийн талбай дахь чингэлгүүдэд үлэг гүрвэл болон арслан зааны олдвор хадгалагдаж байсныг хуулийнхан илрүүлсэн гэх мэдээллийн дагуу бид сурвалжиллаа.

Өнгөрсөн баасан гарагт ШУА-ийн харьяа Палеонтологи, геологийн хүрээлэнд цагдаагийн байгууллага хандаж эртний олдворууд илэрсэн тухай мэдээлсэн аж. "Бороо гоулд” компанийн талбай дахь чингэлэгээс дөрөвдөгч мөстлөгийн үеийн гурван хэсэг олдвор гарсан байна. Гэхдээ нийгмийн сүлжээгээр бичиж буй шиг үлэг гүрвэлийн олдвор илрээгүй.

"Боро гоулд"-ын чингэлгээс илрүүлсэн олдворуудыг хэдэн жилийн өмнө олсон байжээ.

Харин одоогоос 30-20 мянган жилийн өмнө амьдарч байсан арслан зааны соёоны хэсэг, шууны яс болон одос үхрийн эвэрний хэсэг гэсэн гурван олдвор гарчээ. Тухайн үед эдгээрийг хэн, хэзээ олсон, ямар зорилгоор хадгалж байсныг мэдэх хүн байгаагүй аж. Хуулийнхан ч нөхцөл байдлыг тодруулахаар шалгаж эхэлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр эдгээрийг "Бороо гоулд” компани олборлолт хийж байх үедээ илрүүлсэн. Гэхдээ энэ нь саяхных бус, нэлээн хэдэн жилийн өмнө олсон олдвор байсан аж. Арслан заан бол хүн төрөлхтөнтэй хамт амьдарч байсан хамгийн отгон эртний амьтдын нэг. дэлхийд дөрвөн удаа галав юүлснээс хамгийн сүүлийнхэд нь устсан байдаг. Дэлхийн бөмбөрцгийн умард хэсгээс буюу Сибириэс арслан зааны үлдэгдэл хамгийн их олдсон түүхтэй.

Энэ хэсэг цэвдэг ихтэй учраас арслан зааны үлдэгдлийг хэдэн мянган жилийн турш сайтар хамгаалж иржээ. Харин манай орон Сибирийн бүстэй хил залгаа, цэвдгийн тархалтаараа дэлхийд тавдугаарт ордог. Тиймээс арслан зааны олдвор мэр сэр илэрдэг аж. Хамгийн анх эрдэмтэд Төв аймгийн Жаргалант сумын нутгаас арслан зааны хос соёо олсон.

Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын Энхтолгой, Сэлэнгэ аймгийн Баруунхараа, Бугант, Ерөө, Хүдэр орчмоос болон Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум буюу Дархадын хотгороос арслан зааны янз бүрийн хэмжээтэй үлдэгдэл илэрч байв. Эдгээрийн ихэнхийг нутгийн иргэд анх олж мэдээлсний дагуу судлаачид газар дээр нь очин судалж, цаашлаад хамгаалалтад авсан байдаг. Харин өнгөрсөн баасан гарагт тус компанийн чингэлэг дотроос олдсон олдворуудын түүх эдгээрээс өөрөөр өрнөж байна.

Уг нь ямар ч түүх, соёлын ховор олдвор олсон хувь хүн, байгууллага эхлээд орон нутгийн засаг захиргаанд хандах үүрэг хуулиар хүлээсэн байдаг. Захиргаа нь цааш шинжлэх ухааны байгууллагатай холбож, тухайн эд, зүйлийг гэмтээлгүйгээр зөөвөрлөж, судалж, хадгалдаг. Харин "Бороо гоулд” компанийн талбайгаас илэрсэн гурван хэсэг олдворыг илрүүлсэн даруйдаа орон нутгийн захиргаанд мэдэгдээгүй нуун дарагдуулсан бололтой.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын тамгын газрын даргатай өчигдөр утсаар холбогдоход энэ талаар анх удаагаа сонсож буй, ийм мэдээлэл ирээгүй гэж байлаа. Түүнээс гадна эдгээр олдворуудыг ухаж авахдаа хугалж, гэмтээжээ. Ийнхүү хэн нэгний буруу санаа эсвэл хайнга байдлаас болж түүх, соёлын үнэт өв хэдэн жил чийгтэй чингэлэгт хэвтсэн бололтой. Арслан зааны соёоны хэсэг, шууны яс, одос үхрийн эврийн хэсгийг ямар зорилгоор ийнхүү нуун дарагдуулсан юм бол? Шинжлэх ухааны байгууллага, орон нутгийн захиргаанд мэдэгдэхгүй байх ямар шалтгаан байв?

Энэ талаар бид "Бороо гоулд”-ын толгой компани болох "Сентерра гоулд” компаниас тайлбар авах гэсэн ч "Хариуцдаг хүн нь ажил дээрээ байхгүй” гэсэн шалтгаанаар мэдээлэл өгсөнгүй. Харин ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүр "Цагдаагийн байгууллага шалгах ажиллаагаа явуулж байгаа. Ямар учир шалтгаанаар хадгалж байсан, уг олдворуудыг цаашид хэрхэхээр төлөвлөж байсныг шалгаж тогтооно” гэв. Уул уурхайн компаниуд олборлолт хийх явцдаа түүх, соёлын үнэт зүйлс олох тохиолдол цөөнгүй.

Тухайлбал, Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж байсан алтны компани мөн л арслан зааны үлдэгдэл олсон түүх бий. Гэвч тухайн үед нуун дарагдуулалгүй судлаачдад хүлээлгэн өгсөн байдаг. "Бороо гоулд” компани алт олборлодог. Харин арслан заан, одос үхрийн олдвор алтны бус түүний дээд давхаргын чулуулгаас илэрдэг байна. Хэрэв олдворын талаар шинжлэх ухааны байгууллагад мэдээлбэл тухайн хэсгийг хамгаалалтад авч, олборлолтыг зогсоодог аж. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд 2014 онд орсон өөрчлөлтөөр зөвхөн олдворыг бус, түүний олдсон газрыг ч хамгаалалтад авдаг болсон.

Өөрөөр хэлбэл, олдворын тухай мэдээлэл өгвөл тухайн газрыг ухах, алт олборлох боломжгүй болох тул компани энэ талаар мэдээлээгүй байх магадлалтай гэж эх сурвалж өгүүлэв. Түүнээс гадна уг олдворуудыг хууль бусаар хил давуулахаар завдаж байсныг үгүйсгэх аргагүй. Олон нийт ч ийн сэжиглэж буй. Монгол орон палеонтологийн олдвороороо дэлхийд эхний 20-д багтдаг.

Тиймээс монголын түүх, соёлын өв, дурсгалыг өндөр үнээр худалдан авах гэсэн гаднынхан олон. Өмнө нь ч 2012 онд Өмнөговь аймгийн Цагаан хадны боомт орчмоор Дундговь аймгийн иргэн Ө, Ц нар арслан зааны соёо хууль бусаар гаргахаар завдаж байгаад баригдсан. Тэд БНХАУ-ын иргэнд 10 сая төгрөгөөр зарахаар төлөвлөж байсан юм. Хэдийгээр Сэлэнгийн Мандал сумаас олдсон дээрх гурван хэсэг олдвор овор хэмжээгээрээ том биш ч гэсэн хүн төрөлхтний соёлын өв мөн. Палеонтологийн шинжлэх ухаанд бичил биетнээс үлэг гүрвэл хүртэлх бүх эртний амьтан, ургамлын үлдэгдлийг үнэт олдворт тооцдог.

Мөн бүтэн ч бай, эвдэрхий ч бай мөнгөөр хэмжишгүй "мэдээлэл” гэж үздэг байна. "Бороо гоулд” компанийн талбайгаас олдсон арслан зааны соёо, шууны яс, одос үхрийн эврийн хэсгийг цагдаагийн байгууллага хураан авч, өнгөрсөн бямба гарагийн орой Палеонтологи, геологийн хүрээлэнд хүлээлгэн өгчээ. Гэхдээ албан ёсоор баримт бүрдүүлж, шилжүүлээгүй харин тус хүрээлэнгийн сан хөмрөгт түр хадгалуулж байгаа аж. Манай орон байгалийн баялгаас гадна түүх, соёлын үнэт олдвороороо дэлхийд гайхагддаг.

Гэхдээ ашигт малтмал олборлохын төлөө эрт цагт дэлхий ямар дүр төрхтэй байсан талаарх үнэт мэдээллийг агуулдаг эртний ховор олдворуудаа алтны төлөө хугачих ёсгүй. Хэрэв түүхийн олдворыг алтнаас дорд үзсэн байх аваас зохих шийтгэлийг нь хүлээлгэх ёстой. Монгол улсын өмчийг шамшигдуулахаар зэхэж байсан бол мөн л зохих шийтгэлийг нь үүрүүлэх нь зүй ёсных юм.

ЗГМ: ТОДРУУЛГА

          ПАЛЕОНТОЛОГИЙН ОЛДВОРЫГ МӨНГӨӨР ҮНЭЛЖ БАРШГҮЙ
ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Д.Цогтбаатараас зарим зүйлийг тодрууллаа. 

-Сэлэнгэ аймгийн Мандал сумаас илэрсэн палеонтологийн олдворыг та хэрхэн үзэж байна вэ?
-Тухайн компани олсон даруйдаа холбогдох байгууллагад мэдэгдээгүйг нь үзвэл хууль зөрчсөн үйлдэл л гэж хэлмээр байна.

-Танай сан хөмрөгт хадгалуулсан эдгээр олдворыг цаашид хэрхэх вэ?
-Эдгээрийг хаанаас олсныг нь хуулийн байгууллага шалгаж, тогтоосны дараа тухайн газарт очиж хайгуул хийнэ. Тэндээс шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулах өөр олдворууд ч илрэх магадлалтай.

-Уул уурхайн компаниуд олборлолт хийх явцдаа түүх, соёлын өвийг олох тохиолдол хэр олон байдаг вэ?
-1990 он гарч, зах зээл эхэлснээс хойш ийм олдворуудыг үнэ цэнэгүй мэт үзэж, ухаж хаядаг, тэр ил гаргасан олдворуудыг иргэд хагас дутуу олох явдал их байсан. Харин одоо Соёлын өвийн тухай хууль батлагдаж, хуучин цаг шиг байхаа больсон. Мөн Эрүүгийн хуульд Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг гэсэн нэмэлт орж, хариуцлага, шийтгэл нь чангарсан. Эдгээр хуулийн ачаар байдал арай дээрдэх байх. Гэхдээ 10, 20 жилийн өмнө уул уурхайн компаниудын ухсан нүх, газрын хөрсөнд үүссэн шарх, сорви үнэхээр сэтгэл өвдөм харагддаг. Биднийг судалгаа хийж явахад судлаачид маш их гайхдаг. Маш сайн чулуужилттай, эртний ургамал, амьтдын үлдэгдлийг сайтар хадгалсан газрыг өрөмдөж, ухаж бөмбөг дэлбэрсэн юм шиг болгосон байдагт их харамсдаг. 

-Арслан зааны олдворын эдийн засгийн үнэлгээ гэж бий юу?
-Энэ бол хэдэн ч төгрөгөөр үнэлж баршгүй, дахин давтагдашгүй зүйл. Зөвхөн монголынх биш дэлхийн өв. Тэр олон сая жилийн өмнөх мэдээллийг бидэнд дамжуулдаг учраас хэзээ ч хуучирна гэж байхгүй. Харин цаг хугацаа өнгөрөх тусам эрдэмтэд шинэ технологиор улам нарийвчлан дахин дахин судалсаар байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам л үнэ цэнэ нь нэмэгдэг гэсэн үг. 

-Манайд арслан зааны олдворыг судлах боловсон хүчин хэр байдаг вэ?
-Палеонтологи бол хэдэн зуун сая жилийн хугацаан дахь амьтан, ургамлыг судалдаг шинжлэх ухаан. Зарим оронд ийм судлаачид хэдэн зуу, мянгаараа байдаг. Харин манайд дөнгөж 10-20 хүн бий. Арслан заан өөрөө хамгийн сүүлийн мөстлөгийн үеийнх учраас орчин үеийн амьтан, ургамлын судалгаатай цаг хугацааны хувьд ойр, завсрын үед ордог. Тиймээс үүгээр дагнасан судлаач бэлдэх шаардлага бий. Гэхдээ манай судлаачид арслан зааны олдвороос ерөнхий мэдээллийг нь тодорхойлох бүрэн боломжтой. Харин бүр эд, эсийн түвшинд судална гэвэл техник, технологи, боловсон хүчин шаардлагатай. 

Засгийн газрын мэдээ
Мандал сумаас олдсон арслан зааны олдворыг нийслэлд авчирчээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани