- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уран бол цацраг идэвхит хүнд металл
Ураны талаар мэпээлэл өгье.Монголд энэ аюул ирсэн учраас элэг нэгт ахан дүүс минь уншаад нэгийг тунгаана буй за. Уран бол өөрөө байгальд байгаа байдлаараа хүний эрүүл мэндэд хоргүй бөгөөд, ердийн тохиолдолд маш сул цацраг ялгаруулдаг. Ураныг олборлож, газрын хөрснөөс ялгаж эхэлсэн нөхцөлд аюултай болж эхэлдэг. Учир нь уран нь өөрөө хүнд металл ихтэй чулуулаг газар ихээр тааралддаг. Энэ учраас уран олборлож эхэлсэн цагт уран нь биш юмаа гэхэд, бусад хүнд металлууд нь орчин тойронд хор хөнөөл үзүүлж эхэлдэг. Мөн уран олборлолтын явцад газрын гүнд олборлолт явуулж байгаа тохиолдолд гүний ус хордож, ил уурхайн олборлолт бол хортой тоосонцор болон тархах аюул маш өндөр байдаг.Ил олборлолтын уурхайг хэдэн км-ийн өргөнтэй, олон аварга том нүхнүүдээр төсөөлж болно. Энэхүү нүхнүүдийг нь 100 гаруй метрийн гүнд малтаж ухдаг бөгөөд, тэр нүхнүүдийг тойрон олон том уул овоо мэт хог хаягдал нь сүндэрлэдэг. Мөн тэр уурхай нь үргэлж томорч өргөжиж байдаг бөгөөд, уурхайн тэслэлт явуулах нөхцөлд тоос тоосонцор агаар мандалд ихээр хаягддаг. Тэрхүү нарийн тоосонцор нь говийн угалз мэт босон хийсэж, ойр хавийн газар тэр чигээр нь бүрxдэг юм. Энэхүү тоос, тоосонцор нь ойр хавийн ажилчдын байр, тосгон хот, малын бэлчээрээр тархан тунадаг.Уран олборлолтын явцад тархдаг түгээмэл өвчин:
Хамгийн ихээр хордож, хамгийн ихээр хохирдог нь жирэмсэн эхчүүд ба нярай хүүхдүүд юм. Арева компанийн 40 жилийн турш уран олборлолт явуулж буй Нигер улсын туршлагыг судалж үзье . Нигер улсад хамгийн ихээр түгсэн хүүхдийн өвчин нь ханиад биш, удамшлын гаж төрөлт, цус багадалт, төрөл бүрийн хорт хавдар болон амьсгалын замын архаг өвчин байдаг. Үүнийг уран олборлолттой холбож үздэг.
Нас бие хүрэгсдийн дунд ихэвчлэн бөөрний архаг өвчин ба уушгины хорт хавдар ордог.
Хортой бодист ихэвчлэн хүн ууж идэх зүйлээрээ дамжуулан хорддог- тэрхүү хүнс нь хүнд металл болон цацрагийн идэвхтэй байдаг бөгөөд, тэр нь цаашдаа бөөрөнд тунан үлддэг. Энэхүү уран ба бусад хүнд металл биед их хэмжээгээр хуримтлагдвал, бөөрний үйл ажиллагаа бүрэн зогсдог.
Мөн, гүний усны хордолтоос гадна уран олборлолтын дагуулдаг хамгийн том аюул бол радон хий юм. Энэхүү хий нь уран олборлолт явагдаж буй уурхайн агаарт их хэмжээгээр хуримтлагддаг бөгөөд уушгины хорт хавдар үүсгэдэг. Энэхүү хий нь үнэргүй, өнгөгүй бөгөөд тогтоож олоход маш хүндрэлтэй байдаг хий.. Арева компани нь энэхүү цацраг идэвхийн аюулыг тайлбарлах ёстой байсан боловч, энэхүү аюулыг Нигер улсын ард түмний дунд тараан танилцуулж байгаагүй.Одоо Монголд энэ гамшиг аль хэдийнээ нүүрлээд эхэлсэн.Мөн цацрагийн идэвхтэй хорт хаягдал нь ихэвчлэн уурхай явуулсан газраа уурхайг нуур болгон живүүлж, аль эсвэл шороогоор бүрж булдаг. Энэхүү цацрагийн оршуулга нь цаашид олон мянган жилээр хойч үеийнхнийг зовоох асуудал бөгөөд, мөнхийн аюул болон үлддэг.
Одоо "Уран” гэж яг юу юм бэ?, Ямар замаар хүн малын эрүүл мэндийг яаж хордуулдаг вэ? гэдэг талаар авч үзье.
Уран бол цацраг идэвхит хүнд металл юм. Ураны цацраг идэвхийн задралын явцад голдуу алфа туяа ялгардаг. Алфа туяа нь агаарт хэдхэн см цацраад замхарна. Хувцас болон хүний арьсыг нэвтлэх чадваргүй. Гэвч хүн, малын биед орсон тохиолдолд эрхтэний эд эсийг маш хүчтэй энергээр шарж гэмтээнэ. Алфа туяа бол нэвтлэх чадвар муутай боловч, бэта, гамма туяанаас 20 дахин илүү энергээр шарж эд эс гэмтээдэг байна.
Уран гэдэг бодис нь хүн малыг химийн ба цацрагийн гэсэн 2 төрлөөр хордуулна.
1. Уран бол хүнд металынхаа хувьд хар тугалга, мөнгөн устай адил химийн аргаар хордуулна.
2. Ионжсон цацрагаар шарж цацрагийн хордолт өгнө.
Уран ямар замаар уран хүний биед нэвтрэн орох вэ?1. Амьсгалын замаар:
Уран цацраг идэвхит бодис тул байнга задарч байдаг. Энэ задралын үед Алфа, Бета цацраг ялгардаг. Энэ цацраг туяа амьсгалын замаар дамжин уушгинд нэвчин ороход яваандаа уушигны хавдар үүсэх аюултай. Цацрагаар шарагдсан уушиг бол тэр дороо хавдар болохгүй ч, хэд хэдэн жил, зарим тохиолдолд 10 хүртэл жил өнгөрсний дараа хавдраар өвчилдөг байна. Алфа туяагаар амьсгалаас сэргийлэхэд маск зүүх, тамхи татахгүй байх чухал юм. Ураны уурхайд ажиллаж байсан тамхи татдаг хүмүүсийн дунд уушигны хавдар элбэг байжээ. Радон хий, тамхи татах хоёр зэрэгцэхээр уушгинд маш аюултай байдаг байна.
2. Ус, хүнсээр дамжин хоол тэжээл боловсруулах эрхтэнд нэвтрэн орно. Газрын гүнд ураныг хүхрийн хүчлээр уусган хайлуулах арга нь гүний усыг бохирдуулах аюултай.
3. Шарх сорвиор дамжин шууд биед нэвчиж болно.
Уранаас хордох химийн хордолт: Амьсгалын замаар болон хоол хүнсээр дамжин уран хүний биед ороход химийн хордолт явагдана. Энэ нь бөөрний дутагдал, бөөрний үйл ажиллагаа зогсох хэлбэрээр илрэнэ.
Ядуурсан ураны цацрагийн онцлог: Уран олборлоход хаягдал болон ялгарсан үлдэгдэл шороо, шавхайд ураныг нь ялган авсан ч гэсэн цацраг идэвхит бодис үлддэг. Тэр нь хөрс, ус, агаараар дамжин хүн, малын уушгийг алфа – туяагаар шарснаас олон жилийн дараа ч уушигны хорт хавдар үүсгэж болно.Уран мөн яс, бөөрөнд хуримтлагдана: Ураны тоос бол уусдаг ба уусдаггүй гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Уусдаггүй хэсэг нь уушгинд хуримтлагдаж уушгийг гэмтээж байхад уусдаг хэсэг нь цусанд орж хүн малын биед тарна. Зарим хэсэг нь яс, бөөрөнд хуримтлагдаг, зарим хэсэг нь шээсээр гадагшилна.Жирэмслэлтийн үед:
Жирэмсэн эх цацрагаар шарагдахад хэвлий доторх хүүхдийн хөгжилд нөлөөлж болно. Төрсөн хүүхэд хавдраар өвчлөх ба ялангуяа цусны хавдар тусах магадлал өндөр байдаг.
Хэвлий дэх хүүхдийн хөгжилд нөлөөлөх ураны нөлөө нь тухайн жирэмслэлтийн үе шат болон авч байгаа цацрагийн хэмжээнээс шалтгаалдаг байна.
– Жирэмслэлтийн эхний үе шатанд цацрагийн нөлөөгөөр ураг хэвлий дотроо амьгүй болох эрсдэлтэй.
– 4. -10. долоо хоногтой жирэмслэлтийн үед зүрх, мэдрэлийн систем зэрэг эрхтэнүүд бий болж эд эсүүд ялгаран үржих үед хэвийн биш, гажиг мутаци үүсэх эрсдэлтэй. Энэ нь мөн амьтан дээр хийсэн судалгаагаар тогтоогдсон байна.
– 10-аас дээш долоо хоногтой жирэмсний үед тархины хөгжилд ноцтой нөлөөлдгөөс сэтгэл мэдрэлийн өвчтэй хүүхэд төрөх магадлал өндөрсдөг байна. Энэ нь Хирошима, Нагасакид атомын бөмбөг хаях үед жирэмслэлтийн энэ шатанд байсан хүүхдүүдэд элбэг тохиолджээ.– Жирэмслэлтийн үе шат хамаарахгүйгээр нөлөөлөх зүйл бол төрсөн хүүхдэд хавдар тусах магадлал өндөр болдог. Учир нь удамшлын өөрчлөлт орсноор эд эсийн өөрийгөө хянах тогтолцоо нь өөрчлөгддөг буюу алдагддаг байна.
Хэрвээ жирэмслэхээс өмнө эхийн биед цацраг идэвхит бодис орсон тохиолдолд ураг гаднаасаа ч дотроосоо ч цацрагт хордох давхар аюултай.
Ийм учраас Францын Арева гэгч мангасыг Монголд оруулахгүйн төлөө тэмцэж байгаа Босоо хөх Монголын залуустайгаа нэгдэж эх орон үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө хэзээ ч үл нурах хана болон зогсоорой.
https://www.facebook.com/enkhtuya.batnyam/posts/2204362149794604
Уран бол цацраг идэвхит хүнд металл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани