Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Ажнай" Д.Бат-Эрдэнэ нь "Таван толгой" ХК-ийн хувьцааг өмчилж байсан Өмнөговь аймгийн иргэдийн 50.000 гаруй хувьцааг хууль бусаар авчээ

"Ажнай" Д.Бат-Эрдэнэ нь "Таван толгой" ХК-ийн хувьцааг өмчилж байсан Өмнөговь аймгийн иргэдийн 50.000 гаруй хувьцааг хууль бусаар авчээ

 

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нарт

Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрж, өмнийн шаргал говиос "Таван толгой" ХК-ийн хувьцааг шударгаар өмчлөн хөрөнгө оруулалт хийж байсан иргэд мэндчилж байна. Бидний хэсэг нөхөд "Ажнай инвест", "Мөнхөд", "Монсек", "Масдак" зэрэг ХХК-иудад данс нээлгэж, хувьцаага байршуулж үйлчилгээ авч байсан. Гэтэл дансанд нь хувьцаагаа байршуулж байсан тусгай зөвшөөрөлтэй, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах эрх бүхий компаниуд бидний итгэл найдварыг хөсөрдүүлж, бид бүхнээс итгэмжлэл, захиалга, зөвшөөрөл авахгүйгээр, хүчин төгөлдөр бус хэлцлүүдээр бидний хувьцааг арилжаалсан болохыг мэдэж Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад тус хороо гомдлын дагуу шалгаад бидний хувьцаа өмчлөх эрхийг сэргээж, бидний өмчлөлд байсан хувьцааг буцаан байршуулж өгсөн. СЗХ шалгалт явуулахдаа СЗХ- ны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.6-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч хооронд гарсан маргааныг эрх хэмжээний хүрээнд хянан шийдвэрлэх" мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д, 34.1.11-д "Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс зөрчилтэй гэж үзсэн буюу арилжаанд оролцогч аль нэг талын хүсэлтийг үндэстэй гэж үзвэл тухайн арилжааны хэлцлийг хүчингүй болгох", Иргэний хуулийн 56.1.8-д "Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл"-ийг, мөн хуулийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж нэрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн, зөрчигдсөн эрхийг үнэт цаасны зах зээлийг зохицуулах, хянах эрх бүхий байгууллага сэргээх" тухай уг хуулийн 107.2-т заасан хэрэг хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу хийсэн байдаг.

Энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар Санхүүгийн зохицуулах хороо 2007 оны арванхоёрдугаар сарын 1/2661 тоот албан бичгээр Эрүүгийн цагдаагийн газарт хандахад харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Тодруулбал нийслэлийн ЧД-ийн прокурор Д.Оюунгэрэл "Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолдоо" "Ажнай инвест БДК-ийн диллер Ц. Эрдэнэбат, Ю.Мэдрээ, Д. Мөнхсайхан нар нь 1999- 2003 онуудад нэр бүхий иргэдийн өмчлөлд байсан хувьцааг захиалгын гэрээгүйгээр биржийн арилжаагаар бусдад худалдсан үйлдэл нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 27.3.2, 27.3.3 дахь заалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 158 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх боловч тэднийг Эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тул хэрэгсэхгүй болгожээ. Хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэдэг нь тухайн этгээдийн гэмт хэргийн үйлдэл баримтаар нотлогдож гэм буруу нь тогтоогдсон боловч уг этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хугацаа дууссан гэсэн ойголт юм. СЗХ хуулинд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шалгалт хийхээс гадна Эрүүгийн цагдаагийн газраар шалгуулж "Ажнай инвест" Брокер диллерийн компанийн диллерүуд нь иргэдийн дансанд байсан хувьцааг эзнийх нь итгэмжлэл, захиалгын гэрээгүйгээр, хуурамч арилжаагаар зарсан болохыг нотлох баримтаар тогтоож хууль бусаар арилжаасан 72 хэлцлийг хүчингүй болгож 23 иргэний үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг сэргээсэн тухай 2008 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 263 дугаар тогтоол гаргасан билээ. Энэ тогтоолыг хуульд зааснаар СЗХ-ны дэргэдэх Хяналтын зөвлөл 2010 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд СЗХ-ны 2008 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн "Арилжааны хэлцлийг хүчингүй болгох" тухай 263 дугаар тогтоол хуульд нийцсэн болохыг баталж 01 дүгээр тогтоолыг гаргасан. Энэ тогтоол гарсны дараа бидний зарим иргэд хувьцаагаа бусдад арилжаалсан. Энэ үед иргэд бидний өмчлөлд, дансанд байсан хувьцааг хувь хүний зөвшөөрөл, итгэмжлэл, захиалгын гэрээгүйгээр, хуурамч хэлцэл, арилжаагаар авсан нь хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогдсон. Д.Бат-Эрдэнэ, К.Д. Романовский, С.Өлзийхишиг нар "Бид захиалга өгч, шударгаар хувьцаагаа авсан, иймд бидэнд холбогдох хэлцлийг хүчингүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэл гаргаж шүүх нэхэмжлэлийг хүчингүй болгож, 01 дүгээр тогтоолын дараа хувьцаагаа арилжаалаагүй байсан иргэд бидний хувьцааг Д.Бат- Эрдэнэ, Ө.Өлзийхишиг, К.Д.Романовский нарын дансанд буцаан байршуулж иргэд биднийг дахин хохирооосон. СЗХ шалгалт хийх явцад шударга худалдан авагч гэх иргэн Д.Бат-Эрдэнийн хувьцааг авах зарим нэг захиалга байсан ч хуурамч, хууль ёсны шударга өмчлөгчдийн зөвшөөрөлгүй хийгдсэн болох нь тогтоогдсон байдаг.

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хороо: "Д.Бат-Эрдэнэ нь 1999-2003 оны хооронд Брокер диллерийн "Ажнай инвест", "Мөнхөд" ХХК-иудын нэр бүхий диллерүүдээр "Таван толгой" ХК-ийн хувьцааг өмчилж байсан Өмнөговь аймгийн иргэдийн 50.000 гаруй хувьцааг тэдний зөвшөөрөл, захиалгын гэрээгүйгээр хууль бусаар арилжаалж, хэд хэдэн арилжаа дамжуулсны дараа өөрийн дансанд нэгтгэн авах, өөрийн холбоотой иргэдийн дансанд байршуулж авсан байдаг гэж дүгнэжээ Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ иргэн Н.Баярт-Одын Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн 14...тоот дансанд 1999 оны гуравдугаар сарын 15- ны өдөр, өөрийн 14...тоот данснаас 300.000 төгрөг шилжүүлсэн байдаг бөгөөд тухайн өдөр энэ мөнгөөр "Таван толгой" ХК-ийн 7979 ширхэг хувьцааг худалдан авсан Н.Баярт-Од нь Д.Бат- Эрдэнийн 14...тоот дансанд шилжүүлсэн байдаг. Энэ үед Н.Баярт-Од нь "Таван толгой' ХК-ийн ерөнхий нягтлан бодогч, Д.Бат-Эрдэнэ нь "Ажнай инвест" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан. Иргэд бидний хувьцааг цуглуулж Д.Бат-Эрдэнэд өгсөн Н.Баярт-Одыг Эрүүгийн журмаар шалгах явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө: "Би өөрөө ямар нэг Брокер диллерийн компанид данс нээлгэж байгаагүй. Мөн хувьцаа зарах, худалдан авах гэрээ хийж байгаагүй, брокер диллерийн компани дээр очиж гарын үсэг зурж байгаагүй" гэж мэдүүлсэн байдаг юм. Мөн хамт хувьцаа цуглуулсан гэх иргэн Л. Энхболдыг сэжигтнээр байцаахад "Н.Баярт-Одын нэр дээр хувьцаа авч байгаагүй, Түүний нэр дээр авсан хувьцааг брокер диллерийн компани, диллерүүд өөрсдөө аваад өөрсдөө зарсан байх" гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд 14кодтой "Ажнай инвест”8 34 кодтой "Марал инвест” брокер дилерийн компани нь Н.Баярт-Од, Л.Энхболд нарын оролцоогүйгээр захиалгын гэрээ, холбогдох баримтгүйгээр хувьцааг "Ажнай инвест" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ нарт зарсан гэж үзэхээр байна" гэжээ. Гэтэл БДК дээр нэг удаа ч очоогүй, ямар ч данс өөрийн нэр дээр нээж, арилжаа хийж байгаагүй гэж мэдүүлсэн Н.Баярт-Одын 14 кодтой дансаар нь бидний 10 иргэн өмчлөлд байсан хувьцаа хуурамчаар арилжаалагдсан байдаг юм. "Ажнай инвест" БДКомпанийн диллер Д.Мөнхсайхан, Ц. Эрдэнэбат, Ю.Мэдрээ, Ц. Дэлгэр-Өрнөх... нарыг эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндсэлэлээр 2013 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хяналтын прокурор Б.Чимгээ хэрэгсэхгүй болгосон боловч хохирогч иргэд дахин гомдол гаргаж өргөдөл өгснөөр 2013 оны долдугаар сарын 5-ны өдөр ЧД-ийн прокурор Д.Энхтөр "Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаагүй, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдээгүй, "Ажнай инвест" БДК-иар дамжуулан арилжаалагдсан хувьцааны асуудлыг тусгаарлан нэмэлт ажиллагаа хийх шаардлагтай гэсэн" үндэслэлээр сэргээсэн юм. "Ажнай инвест" ХХК-иар дамжуулан арилжаалагдсан хувьцааны асуудлыг тусгаарлан нэмэлт ажиллагаа, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч Ц.Эрдэнэбат, Д.Мөнхсайхан, Ю.Мэдрээ, Ц.Дэлгэр-Өрнөх...нар аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар тушаалаар үүрэг хүлээлгэсэн бусдын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд болох нь тогтоодохгүй байна гэсэн үндэслэлээр "Ажнай инвест" БДКомпанийн диллерүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгосон хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаа 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр 718 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Ер нь аливаа хэргийг ялангуяа хувьцаатай холбоотой, үлэмж их хэмжээний хохиролтой, олон оролцогч, хохирогч, үйлдэлтэй энэ мэт гэмт хэргүүдийг ямар нэг шалтгаанаар хойшлуулж, хөөн хэлэлцэх хугацаа дуусч хэрэгсэхгүй болгох тохиолдол түгээмэл гарсаар байна. Хувьцаатай холбоотой, үлэмж их хохиролтой энэ мэт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь хохирогчид маш ихээр хохироход хүргэж байна. Ер нь хувьцаатай холбоотой үлэмж их хохиролтой, хэрэгсэхгүй болгосон олон хэргүүд байгаа бөгөөд эдгээрийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг анхааралдаа авч судлан бодит үнэлэлт дүгнэлт өгөхийг шударга хувьцаа өмчлөгч, хохирогч бид хүсч байна. Хэрэгт бүртгэгдсэн баримтуудаар "Ажнай инвест" корпорацийн үйл ажиллагаа 1991 оны аравдугаар сарын 17-нд "Далан" брокерын пүүс үүсгэн байгуулагдсанаар эхэлж, 1995 онд хувьчлагдахад Д. Бат-Эрдэнэ, Д.Батчулуун, Е.Жамбалдагва, Д.Батбаяр нарын гишүүнтэй байснаа 1998 онд гишүүд нь хувьцаагаа "Ажнай" корпорацид 100 хувь нийлүүснээс гадна, 1995 оны хоёрдугаар сарын 16-нд тусгай зөвшөөрөл авч СЗХ- ны 2008 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор хүчингүй болгон гишүүний эрх цуцлагдсанаар харилцагчдыг нь "Нейшнл секьюритис" ХХК-д шилжүүлэн авсан нь тогтоогдсон. Дээрх шалгалтын явцад авагдсан дээрх нотлох баримт, бусад материалаас харахад брокер диллерийн үйл ажиллагаа явуулж, иргэдийн өмчийг итгэмжлэн хариуцаж, үйл ажиллагаа явуулахаар үүрэг хүлээж "Тусгай зөвшөөрөл" авсан "Ажнай инвест" БДК өмчлөгч иргэдийн ямар ч захиалгын гэрээ, итгэмжлэл, зөвшөөрөлгүйгээр, хуурамч арилжаа хийж, "Ажнай инвест" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ болон түүний дотны нөхөд К.Д.Романовский, С.Өлзийхишиг нарын дансанд шилжүүлсэн нь тодорхой байдаг юм. Ингэж "Ажнай инвест" БДК-ийн диллерүүд хуурамч хэлцлээр "Ажнай инвест" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ болон түүний дотны хүмүүст бидний хувьцааг шилжүүлснийг ТУЗ-ийн дарга давуу эрхээ ашиглан, ашиг сонирхлын зөрчлийн үндсэн дээр уг үйлдлийг хийлээ гэж үзэхээс өөр аргагүй л байна. Хохирогч бид гэм буруутай болох нь тогтооогдсон "Ажнай инвест" ХХК болон бусад компани, давуу байдлаа ашиглан хуурамч арилжаагаар бидний хувьцааг авсан "Ажнай инвест” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ, С.Өлзийхишиг, С.К.Д.Романовский нараас хувьцаа болон хохирлоо нэхэмжилж шаардах нь хуульд нийцэж байгаа бөгөөд дээрх нэр бүхий иргэд, ХХК-иуд бусдад учруулсан гэм хорыг барагдуулах үүрэгтэй юм. "Ажнай инвест" ХХК болон БДКомпанид "Тусгай зөвшөөрөл" олгоод өдөр тумын удирдлага, хяналт шалгалтаар хангах үүрэг бүхий СЗХ хуулинд заагдсан үүрэг хариуцлагаа биелүүлэх үүрэгтэй юм. Бид "Ажнай инвест" ХХК болон бусад нэр бүхий ХХК-ийн дансанд хувьцаагаа байршуулж байснаараа буруутай байж болох юм. Өөрөөр биднийг буруутгах, бидний хувьцааг Д.Бат-Эрдэнэ, К.Д.Романовский, С.Өлзий- хишиг нарт шилжүүлэн өгөх хууль зүйн ямар ч үндэслэл, заалт байхгүй. Бид яагаад хохирох ёстой гэж. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэд хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй, шударга хүнлэг, ардчилсан нийгэмд амьдарч байгаа тухай ярьдаг. Дахин хэлэхэд: Дээрх баримтуудаас үзэхэд иргэд бидний дансанд, өмчлөлд байсан хувьцаа ямар хүмүүсийн гараар хэн,хэний дансанд орсон нь тодорхой байгаа. Гэвч бид шударгаар өмчилж байсан хувьцаагаа эргүүлэн авч, өмчлөх эрхээ сэргээж чадахгүй 10 гаруй жил хууль, шүүх, прокурорын байгууллагаар явж байна. Шударгаар хувьцаа өмчилж байгаад бусдад хууль бусаар алдсан зарим нэг маань бурхны оронд явлаа. Хэрэв энэ компаниуд, хүмүүс шударгаар ажил үүргээ гүйцэтгээд, иргэд хувьцаагаа шударгаар өмчилж, ногдол ашгаа хүртэж, амьдрал ахуй, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж, сайн сайхан амьдарч байсан бол ийм том гашуун зовлон тохиолдохгүй байсан биз. Бид бодит үнэнийг төр засаг, шударга олон түмэндээ хүргэх, толилуулах зорилгоор энэхүү захидлыг бичсэн болно.

Захидал бичсэн: "Таван толгой" ХК-ийн хувьцаа шударга өмчлөгч Ж.ГАНХҮҮ , Н.МЯДАГМАА , Д.ХАНДАРМАА , Д.ОТГОНБАЯР,  Х.СУВДАА , Б.НАРАНЦЭЦЭГ,  /Д.ДЭМБЭРЭЛ/ , Н.АЛТАНЦЭЦЭГ , Ш.НЭРГҮЙ,  Т.ДЭЛГЭРБАТ,  Г.БАЛЧИНХАНД,  Н.ТҮМЭНДЭЛГЭР

"Ажнай" Д.Бат-Эрдэнэ нь "Таван толгой" ХК-ийн хувьцааг өмчилж байсан Өмнөговь аймгийн иргэдийн 50.000 гаруй хувьцааг хууль бусаар авчээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани