Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

О.Бум-Ялагч: Оюутолгойн гэрээ луйвар болсныг баталгаажууллаа

О.Бум-Ялагч: Оюутолгойн гэрээ луйвар болсныг баталгаажууллаа

 

Ногоон намын дарга О.Бум-Ялагчтай ярилцлаа.

–Танай нам энэ зун гадаад, дотоодын улс төрийн намуудтай хамтран Оюутолгойн асуудлаар акц зохион байгуулсан. Ямар үр дүн, шийдэл гарсан бэ?

-Манай нам Оюутолгойн асуудлыг 2008 оноос ярьсан. Анх усны нөөц нь батлагдаагүй байхад төслөө эхлүүлснийг эсэргүүцэж байлаа. Дээр нь Австралийн Ногоон намын дарга асан Боб Браунаас ирүүлсэн баримтаар "Оюутолгой төслийг Монголын хууль зүйн орчинд нийцүүлэхэд нэг тэрбум ам.доллар зарцуулахаар болсон” талаарх тухайн үеийн Айвенхоу Майнз компанийн хурлын тайланд гарсан материалыг олон нийтэд дэлгэж байлаа. Өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газар дээр Оюутолгойн талаар хүчтэй яригдаж, ажлын хэсэг байгуулсан. Яагаад ингэх болов гэвэл, МАХН,ИЗНН, МҮАН, Ногоон нам нэгдэж шинэ Үндсэн хуулийн талаар Дээд хуулийн төсөлд хамтарч ажилласан.

Энэ хүрээнд Оюутолгой байгалийн баялгийг ашиглачихаад Монголд төлбөр төлөхгүй байгаа нь Монгол Улсын өнөөгийн Үндсэн хууль болон бидний шинээр боловсруулж буй дээд хуулийн үзэл санаанд нийцэхгүй байна. Энэ асуудлыг намууд төр, засагт өргөн барьж, олон нийтэд хандсан. Бидний ойлгосноор энэ дагуу УИХ –аас Оюутолгойн гэрээг эргэж харах, шалгах ажлын хэсэг байгуулж, түүнд нь намуудын төлөөлөл орж ажиллалаа. Оюутолгойн гэрээ англи хэл дээр байдаг учраас хоёр талд өөр ойлголттой явдаг. Монголын тал хууль эрхзүйн орчиндоо ойлгоод байдаг, Оюутолгой компани болохоор өөрсдийн олон улсын жишигт байгуулж ирсэн гэрээ, түүндээ нийцүүлж ойлгож ирсэн. Зарчмын зөрүүтэй ойлголттой явж ирсэн учраас татварын асуудал тавигддаг юм байна гэж бид ойлгосон. Тиймээс манай нам "Олон улсын шүүхэд ханд. Хоёр тал олон улсын гэрээний заалтуудыг тодорхой болгож нэг мөр болгож цэгцлээч” гэсэн асуудлыг тавьсан. Нэг нь гэрээг цуцлая гэхээр нөгөө нь цуцлах боломжгүй гэдэг. Цаашилбал, хөрөнгө оруулалтын асуудал зөрчигдөж байгаа. Үүнийгээ тодорхой болгож, ойлголтоо нэг мөр болгоод дараа нь хэрэгжилтийн талаар ярих хэрэгтэй юм.

-"Оюутолгойн гэрээ луйвар болсон гэдэг ойлголтыг нэг мөр болгосон” гэлээ. Үүнийгээ тодруулна уу?

-Манай улс энэ гэрээнээс болж өдөрт гурван сая ам.долларын өрөнд орж байдаг гэж ярьсаар ирсэн. Тэгвэл ийм төсөл зогсох ёстой. Төслийг эдийн засгийн үр ашигтай болгох ёстой. Энэ үүднээс Оюутолгойн гэрээг цуцлах асуудлыг УИХ-ын ажлын хэсэгт тавьж, дөрвөн намаас гарын үсгээ зураад өгчихсөн. Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва гишүүнтэй уулзах хүсэлт тавьсан. Монголын Ногоон нам УИХ-ын ажлын хэсэгт орж ажилласны хувьд "Оюутолгойн гэрээ үнэхээр луйврын гэрээ болсон юм байна” гэдэг ойлголтыг нэг мөр болгож чадлаа. Өмнө нь гаднаас хардаад, яриад явдаг байсан. Тэгвэл энэ удаа улс төрийн намууд, намын гишүүд, хувь хүмүүс нэгдсэн ойлголттой боллоо.

–Тавантолгойг хөдөлгөе, эдийн засгийн үр ашигтай болгоё, хувьцаа тараана гэхчлэн Засгийн газар ярьж байна. Энэ талаар дүгнэлт хийж үзэв үү?

-Ингэж ярьж буй нь нэг талаар нүүрсний үнэ өссөнтэй холбоотой байх. Нөгөөтэйгүүр, Тавантолгойд хэдий хэмжээний луйвар нүүрлэсэн нь харагдаж байх шиг. Ямар ч ашиггүй ажиллаж байсан байгууллага нэг мэдсэн 100 хувийн ашигтай ажиллаад эхлэхээр өмнө нь алга болоод байсан мөнгө хаашаа урсч байсан юм бэ гэсэн асуултыг судлаач, сэтгүүлчид хөндөх ёстой байх. Шинэ ТУЗ нь ашигтай ажиллуулна гэж ярьсан. Цаашид энэ хэвээр явах уу, яах вэ гэдэг асуудал ч гарна. Улс төрд байсан өмнөх туршлагаас харахад эдийн засгийн үр ашигтай ажиллаад эхлэнгүүт тэнд ажил алба хашиж буй хүмүсийг зайлуулах бодлого явагддаг нь харагддаг. Өөрөөр хэлбэл, манайд төрийн удирдаж байгаа компани ашигтай ажиллах ёсгүй гэсэн бодлого яваад байдаг. Ялангуяа, АН-ынхан, Баабар нар ингэж их ярьдаг. Төр муу менежер гээд л. Тэгэхээр төр ашигтай ажиллахаар тэрийг зогсоох сонирхолтой номлогчид улс төрийн хүрээнд байна. Төрийн компани хэзээ ашиггүй ажилладаг вэ гэвэл хулгай нүүрлэсэн цагт. Хэрэв ашигтай ажиллаад, захирал нь хулгай хийхгүй байвал хулгай хийдэг хүнээр солих зохион байгуулалттай үйл ажиллагаа явдаг бололтой. Мэдээж хувь хүмүүс дотор алдаа эндэгдэл байж таарна. Түүгээр нь нээнтэглэж, ажил албан тушаалаас нь зайлуулах үйл ажиллагаа явдаг. Тавантолгойд ч ийм зүйл гарч болзошгүй.

–Оюутолгойн асуудлаар С.Баярыг, Дубайн гэрээтэй холбогдуулж Ч.Сайханбилэгийг АТГ-аас баривчлан хорьсноо сулласан. Энэ шоу юу эсвэл асуудал шийдэгдэх шатанд орж байна гэсэн ойлголт төрүүлж уу?

-Энэ асуудал анх С.Баярцогтын хэрэг Швейцарийн прокурорт очсоноос эхэлсэн. Сайн прокурорын үйл ажиллагаа олон улсын хэмжээнд очдогийн жишээ. Прокурор нь бүх улсын мэдээллийн санд оруулах эрхтэй, үүргийнхээ дагуу Монголоос асуулга авах эрхтэй. Энэ хүрээнд наад хүн чинь Монголын хуулийн тодорхой заалтууд, Олон улсын гэрээ, конвенцуудыг зөрчсөн байна гэдэг асуудал тавихаар хүсэн, хүсээгүй тэр хүнийг нь баривчилна шүү дээ. С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг баривчлахаас өмнө М.Энхсайханыг Швед улсаас дуудаж авчран байцаагаад, тодорхой мэдээллүүд авсан шиг байгаа юм. Тэр дагуу баривчлан шалгах ажиллагаанууд явагдлаа. Ингэхдээ асуудлыг илрүүлэхээс илүү ард түмнийг тайвшруулах, нэг ёсондоо цаг хожих ажиллагаа явагдаад, тэр хүмүүс буцаад гарч ирсэн.Миний ойлгосноор 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хүнийг гэрт нь хорьж байцаадаг ажиллагаа эхлэх бололтой. Тэр хууль нь хэрэгжээд эхлэхээр тэр хүмүүс мөнхийн гэртээ байх бололтой. С.Баярцогт үер усанд автсан сумандаа очиж тусламж үзүүлж байна гэж сошиалд гарсан. Шоронд байх ёстой хүн тэнд тийм ажил хийж яваагаас харахад, нэг талаар хүнд туслаж байгаа нь сайхан. Нөгөө талаас, улс орныг ямар хэмжээний өрөнд орууллаа. Өдөрт гурван сая ам.долларын өрөнд оруулчихаад 20 сая хувьсагч ярьдаг хүн шүү дээ. Иймэрхүү хошин шог зөвхөн Монголд л байна байх. Дээр нь авлигатай тэмцэж, төрийн төмөр нударга үзүүлэх, тэрийг илэрхийлэх ёстой хүн маань хоол өгч ая тал засаад явж байдаг. Ийм хүмүүс төрийг хүчгүйдүүлж байна.

–Энэ байдлаас гарах гарц нь юу байх бол?

-Манай нам Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьж буй бусад намтай хамтран ажиллаж байх явцдаа Монголд хувьсгалт өөрчлөлт хийхгүй бол болохгүй юм байна” гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ингэхгүйгээр энэ байдал өөрчлөгдөхгүй. Би энд гурван жилийн өмнөх зүйлийг ярьж байна, тэгэхэд энэ байдал засагдахгүй удвал нийгэм тэр чигээрээ доройтно гэдгийг ярьж байсан. Тэр нь өнөөдрийн нийгэмд харагдаж байна. Төр ялзарч, улс төрийн намыг толгойлж байгаа хүмүүс бүлэглэл үүсгэж, тэр нь цаашаа бие биеэ хамгаалдаг мафи болчихлоо. Оросын судлаачид "Монгол бол дэлхий дээр байгаа цөөхөн улсын онцлог байна” гэж хэлсэн. Тэр нь юу вэ гэвэл, төр нь гэмт хэргийн сүлжээнд орчихсон. Өөрөөр хэлбэл, Монголын төр өөрөө мафийн байгууллага болсон. Ийм төр зөвхөн Монголд байна гэдгийг судлаачид ярьж байна. Гэтэл Африкийн улсууд ч ийм байдаггүй бололтой. Жишээ нь, манайд цагдаагийн нэг хурандаа хүүдээ 600 сая төгрөгөөр, өөртөө 300 саяар нэг дор байшин авчихсан байгааг үл хөдлөх хөрөнгийн компани нь баярлаад тайлан мэдээндээ тавьсан байна.Нэг дор бараг хоёр тэрбум төгрөгийн байр бөөндчихдөг, тэрийг нь хэвлэл, мэдээлэл бичээд бахархаад байгаа юм уу, дооглоод байгаа юм уу, ийм байдалд хүрчихсэн. Лениний онолоор дээдчүүд нь хуучныгаа удирдаж чадахгүй, доодчууд нь амиа зогоох бололцоогүй болсноор хувьсгал гарсан гэдэг. Манайд энэ хэзээ болох вэ гэдэг л байна. Энэ тогтолцоо бүрдэхэд Монгол Улс хувьсгалт өөрчлөлт хийнэ. Майданы хувьсгалын үеэр эрх баригчид нь зугтсан. Мөнгөтэй болчихсон улс тэгж зугтдаг юм байна. Бужигнаан, тэмцэл үүсгэж, цус урсгалгүйгээр "Та нарын арга барил болохгүй байна. Шинэ хүмүүс гарч ирэх ёстой” гэдгийг улс төрийн намууд нэгдэж ойлгуулах ёстой. Өнөөдрийг хүртэл төрд гарч баяжсан хүмүүсийн мөнгийг хураана гэж ярих хаашаа юм, энд бидний, хөндлөнгийн хяналт дутсан байх. Тэгэхээр идсэн хөрөнгө нь тэдэнд үлдэнэ биз, цаашид хулгай хийлгэхгүй гэсэн зарчмаар улс төрийн хувьсгалт хийх зорилтыг бид тавьж байгаа. Бас хэн нэгэн гарч ирээд сайхан болгочихно гэж хүлээх дэмий. Зөндөө л харлаа шүү дээ. Иймд иргэд маань өөрсдөө тэмцдэг, хөдөлдөг байх хэрэгтэй байна.

–Зарим нам сонгуулийн өөрчлөлтийг санал болгодог шүү дээ?

-Сонгуулийн хувьсгал хийх, сонгуулиар өөрчлөх гэдэг гэнэн санаа. Үүнийг зарим нам хадгалж яваад байгаа нь харамсалтай. Нэгэнт болохгүй юмыг шийдэмгий өөрчлөлт хийхээс аргагүй. Олон нийтийн санаа бодол ч энд чиглэж байна. Ахмадууд нас ахисан, амьдралын зовлон үзсэн учир хувьсгалт өөрчлөлтөөс татгалзаж, аядуу зөөлөн замаар хийе гэж байх шиг байна. Өнөөдөр зээлтэй, түүнийгээ төлөөд яваад байгаа атал хонгилын үзүүрт гэрэл харагдахгүй, яаж ч ажиллаад амьдрал нь өөрчлөгдөхгүйг ойлгосон дунд давхаргынхан хувьсгал хийх чиглэлтэй байх шиг байна. Тэгэхээр бид нийгмийн дунд давхаргынханд суурилж хувьсгалт өөрчлөлт хийх зорилтыг тавин ажиллаж байна.

–Австралтийн Ногоон намын төлөөлөл хавар ирэхдээ Зүүнбаян дахь Газрын тосны үйлдвэр барих орчныг очиж үзсэн гэсэн. Хэдийгээр Ерөнхий сайд очиж тууз хайчилсан боловч тийм найдлага алга, ирээдүй бүрхэг байна гэсэн мэдээлэл байна?

-Манай төрд байгаа нөхөд монголчуудаа хошгируулаад зогсохгүй хаа байсан Энэтхэгт очиж хошгируулдаг болж. Энэтхэгийн тэрбумтанг хошгируулаад говийн цөлд нефтийн үйлдвэр барина гээд ирүүлчихсэн. Тэр хүн ирээд эвгүй байдалд орлоо. Нефть боловсруулахад маш их хэмжээний ус ордог. Гэтэл тэнд нь ус байдаггүй. Сонгинохайрхан дүүргийн бохироос гарч байгаа саарал усыг урагш нь татаж зөөх юм яриад байгаа. Тэгээд Энэтхэгээс 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө нэмж авах тухай ярьж байна. Иймд Энэтхэгийн тал гайхаж байна. Нөгөөтэйгүүр, японууд Засгийн газрынхаа мөнгөөр "Жайка” төслийн хүрээнд Дарханд судалгаа хийж, 10 жилийн өмнө нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ хийчихсэн байдаг. Түүнийгээ Энэтхэгийн тэрбумтанд танилцуулсан байгаа юм. Бид 1993 онд "гурван гол” төслийнхөө хүрээнд наадахыг чинь судалсан. Говьд ийм юм хийх бололцоогүй. Хэрэв хийж болдог байсан бол бид аль хэдийнэ хийчих байсан. Таныг жаахан хилсдүүлсэн байна шүү, монголчууд иймэрхүү онцлогтой улс шүү гэж сануулсан бололтой. Нөгөө энэтхэг тэрбумтан нь гайхаж хоцорч. Тэрбум ам.доллар нь Засгийн газрынх нь мөнгө байсан учраас сэргэлэн эр ажиллачихъя гэж бодсон байх. Гэтэл ус байхгүй болохоор хоосон байшин бариад орхих болчихоод байдаг. Цааш төсөл хэрэгжүүлэх ажил юу болох билээ. Усны асудулаа шийдээч гэхээр дээр нь нэмж 1.7 тэрбум ам.доллар яриад сууж байдаг.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Ч.ҮЛ-ОЛДОХ

О.Бум-Ялагч: Оюутолгойн гэрээ луйвар болсныг баталгаажууллаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани