- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
НҮҮРСНИЙ ГЭРЭЭГ ИЛ БОЛГОЁ, ЕРӨНХИЙ САЙД АА
"Эрдэнэс Таван-толгой” ХК, орон нутгийн "Тавантолгой” ХК-ийн дунд байсан мөргөцөг өнгөрсөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр алга болсон гэдэг. Энэ нь "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензтэй талбай бөгөөд тэндээс 268 мянган тонн нүүрс алга болсон тухай өнгөрсөн өвлөөс хойш яригдсан. Тэгвэл энэхүү нүүрсний хулгай болсон байна гэдгийг хууль хяналтын байгууллагууд шалгаад тогтоож байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Энхболд мэдэгдсэн байна.
Тэрээр "...Өнөөдрийн байдлаар Мэргэжлийн хяналтын газар 340 орчим мянган тонн нүүрсний асуудлыг гаргаад ирчихсэн байгаа. Ямар аж ахуйн нэгж авсан нь ч тодорхой болж байх шиг байна” гэжээ.
Ийн хуулийн байгууллагуудын анхааралд очихоос өмнө дээрх хулгайлагдсан нүүрсний төлбөрийг "Тавантолгой” ХК-иас "Эрдэнэс Тавантолгой” ХК-д төлөх гэрээг хоёр компанийн захирал Д.Ариунболд, Р.Сэддорж нар хийгээд байсан юм. Эрхэм гишүүн Л.Энхболд дээрх захирлуудын авах, өгөхөөр байгуулсан гэрээг буруутгаж байгаа аж.
Үүнтэй зэрэгцүүлэн "Зууны мэдээ” сонин "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зарим үйл ажиллагааг, тэр дундаа нүүрс худалдах, худалдан авах гэрээг олон нийтэд ил болгох нь хэрэгтэй гэдгийг хөндөн тавьж байна.
Энэ компанийн "Шилэн данс”-ыг ухаж үзвэл Худалдан авалтын төлөвлөгөө /энэ нь бараа бүтээгдэхүүн/, хэд хэд хоногоор гаргасан мөнгөн гүйлгээний зардлын тайлангаас өөр мэдээлэл алга. Гэтэл "Эрдэнэс Тавантолгой” ХК бол өнөөдөртөө 100 хувь төрийн өмчтэй байгаа компани. Төрийн өмч гэдэг түмнийх гэсэн үг. Тэгэхээр ард түмэн өөрсдийнхөө өмчийг "Эрдэнэс Тавантолгой” ХК хэрхэн олборлуулж, Хятадын ямархуу компанид ямар үнээр хэдэн тонныг худалдаж байгааг мэдэх эрхтэй юм.
Ер нь "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний гэрээ гэдэг зүйлийг тойрсон итгэхэд бэрх мэдээллүүд олон жил "тэнэж” байна. Улс төрийн олонх зодооны цаад шалтгаан "Нүүрсний гэрээ” байдаг гэдгийг бид дээгүүр доогуургүй ярьдаг, бичдэг. Албан тушаалтнууд Хятадын ямар нэг компанид "Нүүрсний гэрээ” зуучлаад тонн тутамд нь тодорхой тооны ам.доллараар тогтоосон хөлсийг авч баяждаг гэх баталгаагүй яриа байдаг. Баталгаатай ч байж мэднэ. Ямар ч байсан эргэлзээтэй юм.
Харин одоо энэ бүгдийг ил болгох цаг болжээ. Ард түмэн шударга ёсыг шаарддаг болсон байна. Бас өмчиндөө эзэн байхыг хүсч байна. Нөгөөтэйгүүр энэ бүгд хаалттай, улстөрчдийн шахалт дарамт их байдгаас болдог уу, энэ компанийн үе үеийн захирал гэмт хэрэгт холбогдож, аль эсвэл албан тушаалын карьертаа цэг тавиад буудаг муухай уламжлалтай. Одоо ч гэсэн өмнөх захирлыг нь алга болсон гэх 268 мянган тонн нүүрсний асуудалд буруутгах хандлага ажиглагдаж байна.
Тиймээс У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд, шударга ёсыг сахиулна гэж энэ албанд очсоныхоо төлөө "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн "Нүүрсний гэрээ”-г олон нийтэд ил тод болгож, эргэлзээг тайлах учиртай юм.
Зууны мэдээ
Б.Дамдин-Очир
НҮҮРСНИЙ ГЭРЭЭГ ИЛ БОЛГОЁ, ЕРӨНХИЙ САЙД АА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани