- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
МОНГОЛЫН АРД ТҮМЭН, ҮР ХОЙЧ НЬ АФРИКИЙН АРД ТҮМЭН ШИГ АМЬДРАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА ГЭВ
Өнөөдөр "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт хандан, Оюу толгой компанид давуу байдал олгон, гүний цэнгэг усыг хэрэглүүлэхгүй байх талаар шинжээчийн баг гаргаж ажиллуулахыг хүсч буйгаа илэрхийллээ.
Мөн тус компанийг гүтгэсэн хэмээн "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий Удирдах зөвлөлийн зарим гишүүдийг цагдаагийн байгууллагад хянуулсан бөгөөд түүний хариу ирснийг танилцуулав. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас "Оюу толгой" компанийг гүтгэсэн нь тогтоогдоогүй гэсэн” хариу ирүүлсэн талаар хэвлэлийн хурал хийсэн хүмүүс хэллээ.
Тэдний зүгээс Оюутолгой компанид удаа дараа шаардлага хүргүүлж байгаа ч өнөөдрийг хүртэл хариуг албан бичгээр өгдөг, биднийг хүлээж авч уулздаггүй гэв.
Дээрх хөдөлгөөний удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяр "Монголын өнөөгийн байдлыг хянуулахыг хүссэн албан тоотыг НҮБ-д хүргүүлж байна.
Монгол Улс Оюутолгойн ордыг ашиглуулж эхэлсэн 9 жилийн түүхэнд асар их хэмжээний өрөнд орсон. Дээрээс нь манай улсын байгаль экологийн тэнцвэртэй байдал алдагдаж гүний цэвэр ус үгүй болж байгаад харамсч байна. Тиймээс энэ байдлыг таслан зогсоох шаардлагатай.
Ард түмэн баялагаа ухуулсныхаа төлөө гадаадын эдийн засгийн алуурчин компаниудын гарт орж Монгол Улсын тусгаар тогнол, газар нутаг алдагдах ёсгүй гэсэн байр суурийг илэрхийлж ирлээ Оюутолгойн болон Энержи ресурсийн ММС компаниудын толгой компаниуд нь бүгд оффшор бүсэд бүртгэлтэй байна” гэв.
-Та нар удаа дараа шаардлага тавьж, төв оффисынх нь үүдэнд мэдээлэл хийлээ. Үр дүн гардаг уу, шаардлагын хариуг өгдөг юмуу?
-Бид нар зургаан албан шаардлага өгсөн. Гэхдээ дандаа захидал хэлбэрээр өгдөг. Удирдлага нь уулзана гэж хэлээд дандаа худлаа хэлж, алга болдог. Яагаад гэвэл УИХ-аар оруулаад асуудлаа шийдүүлж чадах болохоор иргэний нийгмийн байгууллага, Монголын ард түмэнтэй уулзах ямар ч шаардлага байхгүй гэж боддог бололтой. Тэд нарт өгөх ёстой авлигыг нь өгчихсөн гэж боддог юм шиг байгаа. Монгол Улсын хууль дүрэм, эрх ашгаас давчихсан хувийн компани гэж байх ёсгүй.
-Хэнд авлига өгсөн гэж?
-Оюутолгойн гэрээг хамгийн анх байгуулахдаа бүгдэнд нь сая, сая ам.доллар өгсөн юм гэнэ лээ гэж хэвлэлийнхэн өөрсдөө гаргаж ирээд, хэлэлцээд цаашаа явсан асуудал. Тэгэхээр хууль, гэрээ энэ тэр нь энэ мөнгөөр батлагдаад явчихсан гэж ойлгож байгаа.
Б.Хандсүрэн:Монголын газар нутгийг хүн гэдэг капиталтай нь зарж идчихсэн
"Монголын ард түмэн өнөөдөр газрын доорх баялаг 100-150 жил хэрэглэгдэх гүний усны нөөц хомсдсон. Бид нарын үр хүүхэд хойч хойшдоо Африк улсын иргэд шиг шалбаагтай ус уухыг хүсэхгүй байна.
Тийм байдалд хүрэхгүйн тулд Монголын ард иргэд баялагийн 51 хувиа хүртэж авч идэж чадахгүй байгаа юм бол энэ хийсэн гэрээг цуцлах хэрэгтэй. Үр хойч, удам угсаандаа газрын доодох баялагаа үлдээж өгье. Үүнийг зогсоохын төлөө иргэний хөдөлгөөн, ТББ-иуд хамтарч нэгдэж эсэргүүцнэ.
Нэг л өдөр Монголын ард түмэн, санаж сэрнэ, босч тэмцэнэ шүү.
Өнөөдөр гадаадын эдийн засгийн алуурчдын гар, хөл болсон С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Д.Зоригт, Л.Гансүх нар яагаад сайхан байж байгаа юм бэ.
Монголын газар нутгийг хүн гэдэг капиталтай нь зарж идчихээд дураараа явж байгаа нь утгагүй.
Монголын ард иргэдээр тоглох эрх байхгүй. Төрийн зөв тогтолцоотой, төртэй байна. Жаргалтай хүүхдүүдтэйгээ сайхан амьдарсан иргэн баймаар байна. Тиймээс дээрх 51 хувийн гэрээг цуцлахын төлөө бид бүхэн нэгдэж уриалж байна” гэв.
О.Сайхан
Оллоо.mn
МОНГОЛЫН АРД ТҮМЭН, ҮР ХОЙЧ НЬ АФРИКИЙН АРД ТҮМЭН ШИГ АМЬДРАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА ГЭВ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани