- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд 100-200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх” асуудлыг хэлэлцэн баталсан байна. Энэ талаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл хийв.
Уг төслийг хэрэгжүүлэх зорилгоор "Монголын төмөр зам” компани 279 сая ам.доллар зарцуулаад буй юм. Уг хөрөнгө дууссаны дараа буюу 2015 онд санхүүгийн хүндрэлийн улмаас төслийн үйл ажиллагаа зогсоод буй юм. Засгийн газрын энэ оны долдугаар сарын 09-ны хуралдаанаар төрийн өмчийн 51, гадны 49 хувийн санхүүжилттэй "Тавантолгой төмөр зам” компани байгуулах шийдвэр гаргасан. "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл”-ийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг дээрх компаниар дамжуулан босгохоор төлөвлөснийг Зам тээврийн сайд дурьдлаа. Мөн "Тавантолгой төмөр зам” компанийн Монголын талын 51 хувийн 17-34 хувьд "Эрдэнэс Тавантолгой” компани хөрөнгө оруулахаар төлөвлөснийг дурьдсан юм.
Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-"Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл”-д хэдэн төгрөгийн санхүүжилт шаардлагатай вэ?
-Одоогоор "Монголын төмөр зам” компани 279 сая ам.доллар зарцуулсан. Төмөр замын төслийг эрчимжүүлэх ажлын хүрээнд эхний ээлжинд 100-200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа.
-"Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувьд IPO гаргах ажил ямар шатандаа явж байна вэ?
-Бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байгаа. "Эрдэнэс Тавантолгой” компани "Тавантолгой төмөр зам” компанид хөрөнгө оруулалт хийснээр IPO-ийн үнэлгээ өсөх боломжтой.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд 100-200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани