- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Н.Цэрэнбат сайд аа, хайрга, дайрга олборлогчдын толгойг хэн илээд байна вэ
"Бөхөгийн хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Г.Отгонбаатар "Хайрга олборлох ажил анх 2010 оноос эхэлж байсан. Өнөөдрийг хүртэлх компани, тэдний үйл ажиллагааг би мэднэ. Нэг ч компани нөхөн сэргээлт хийгээгүй. Дарга, даамлын нүүр харахаараа нөхөн сэргээлтээ хийсэн гэдэг Нэг их мундаг урт нэртэй хууль ярьдаг ч хэрэгжилт байхгүй. Яг одоогийн байдлаар эхний ухсан нүхээ булаагүй байж дараагийн газраа ухах гээд гэрэл цахилгаанаа татаж байгаа "Битонарматур” компанид шаардлага тавьсан. Хүлээж авахгүй байна. Хайрга зөөвөрлөдөг том машинаараа мотоциклтой намайг 100-аад метр газар хөөж түрсэн. Мал бүү хэл хүний амийг нохойн чинээ тоохгүй байгаа эдгээр компанийн ард хэн байдгийг иргэдэд нээлттэй болго” гэдгийг тэрбээр шаардав.
Түүний үйл хэргийг дэмжиж "Туулын төлөө” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа, "Шинэ суурьшил, эрүүл аюулгүй орчин” ТББ-ын тэргүүн Ж.Үүрийнжин нар нэгдэж Хан-Уул дүүргийн XIII хороо, Туул тосгоны орчимд үйл ажиллагаа явуулдаг хайрга, дайрга олборлогчдын балаг хэрээс хэтэрлээ хэмээн манай сонины редакцад хандсаны дагуу бид газар дээрээс нь асуудлын учгийг уншигч танд сийрүүлж буй нь энэ. Бид сониныхоо өмнөх дугаарт "Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эм, хүнсний аюулгүй байдал хариуцсан зөвлөх өө, аюул энд байна” хэмээн шувууны аж ахуй эрхэлдэг "Монгол хүнс”-Ти Эй-Эс-Ти” компанийн эрүүл хөрсөнд сангас булшилж байгаа асуудлыг хөндсөн бол энэ удаад хайрга, дайрга олборлогчдын мөнгөний төлөө байгаль орчныг хэрхэн сүйтгэж байгааг хөндөж байна.
Монголчууд малынхаа бэлчээр рүү гахай оруулдаггүй. Гахай нь газрын хөрсийг юу ч үлдээхгүй сэндийчдэг амьтан гэдэг. Тэгвэл гахайнаас дор гахайнууд Туул тосгонд үүрлээд өнө удав. Ерөөс цадаж ханадаггүй 60 гаруй компани ухах, сэндийчих хэсгийнхээ хүрээг томруулсаар малын бэлчээр гэх газаргүй, иргэд суурьших нутаггүй болжээ. Үй олон том техникүүд өдөр шөнөгүй ажилладгаас болж тоосжилт агаарт үүсэж дүнсгэр саарал зун болж байна. Нутгийн иргэд хайрга, дайрга олборлогчдын харгайгаар эрүүл мэндийн хувьд доройтож амьсгалын замын болон дотор эрхтнүүдийн өвчлөлд нэрвэгдсэн нь өрхийн төсвийг нь хумьжээ.
Нутгийн оршин суугчдын ихэнх хэсгийг малчид, тэтгэврийн хөгшчүүд эзэлдэг гэнэ. Тэтгэврээрээ өргөн хэрэглээний хүнсээ авахаас гадна хэд хэдэн төрлийн харшил, амьсгалын замын өвчлөлд хэрэглэдэг эм тариа, малын гэдэсний эм, хордлого тайлах тарилга, ялааны хор зэргийг аваад заншжээ. Нэгэнт хууль бус ажил эрхлэгчдийн үйл ажиллагааг хянадаг, шаардлага тавьдаг хууль сахиулагчид, шат шатны дарга нар авлага, өглөгийн торонд хэрүүлчихсэн энэ цагт иргэд чадлынхаа хэрээр өөрсдийгөө хамгаалах арга нь эм, тариа болсон нь эмгэнэлтэй.
Ц.НЯМДОРЖ, Д.ОЮУНХОРОЛ НАР СУРАГГҮЙ, АЛГА БОЛСОН
"Хөх шу гам”, "Өндөр буянт” зэрэг хариуцлагагүй компаниуд эндээс хэрхэн томорч, хэдэн тэрбумаар нь мөнгө халаасалсныг оршин суугчид нь мэднэ гэж байв.
"Иргэдийн эргүүл”-ийн ажилтай Г.Отгонбаатар энэ мэт 60 гаруй компани энэ газраас алтыг нь аваад авдрыг нь хаяж байна. Нийслэлийн газрын албанаас шалгалт ирлээ гэхээр нь хэд хэдэн удаа хэрхэн шалгадгийг нь харахаар очсон. Компаниудын дэвтрийг үзээд Хууль журмынхаа дагуу ажиллаж байна” гэчхээд дайлуулж цайлуулаад явцгаадаг. Алтанбулаг сумын Засаг даргад бид удаа дараа хандсан. Нуруу ууц өвдсөн, эмнэлэгт хэвтлээ гэдэг байдлаар хариу өгөөд ирдэггүй.
Туул тосгон орчмоос Ц.Нямдорж сайд гишүүн болох эрхээ өвөртөлж байсан. Д.Оюунхорол, Су.Батболд нар ч ирж байлаа. Ц.Нямдорж сайд өөрийн биеэр ирэхдээ "Миний хүүхэд ахуйдаа тоглож гүйсэн газар орон арай л нүд халтирам болжээ. Энэ байдлыг зүгээр хараад суухгүй” гэсэн. Тухайн үед БОАЖ-ын сайд асан Д.Оюунхорол ирээд мөн л Энэ нутагт тоглож өссөн. Холбогдох компаниудад хариуцлага тооцно” гэж ярьсан. Бид бахь байдгаараа, тэд ч хэргээ бүтээгээд УИХ-д сонгогдоод сураггүй алга болцгоосон. Биднийг мартсан гэж байв.
Түүний дайсан үг эздэдээ хүрээсэй. Бидэнд газар нутгийнхаа төлөө зовнилоо хэлж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад хандсан дараагийн хүн бол "Туулын төлөө” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа юм.
ТУУЛ ГОЛЫГ ЦУТГАЛ ГОЛУУДТАЙ НЬ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВААСАЙ
Б.Баярмаа 2014 оноос Туул голын сав газарт хэчнээн компани байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд заналхийлсэн үйл ажиллагаа явуулдаг, иргэдийн эрүүл мэнд болон нийгэмд ямар сөрөг нөлөөтэй байгаад хариулт хайж эхэлжээ. Учир нь энэ талаарх мэдээ сэлт иргэдэд хаалттай учраас ийн хөөцөлдөж явсаар өнөөдрийг хүргэжээ. Түүнтэй хэдэн хором хөөрөлдөв.
-Туул тосгон орчимд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын нөлөөллийн үнэлгээ ямар хэмжээнд хийгддэг юм бэ. Энэ бүсэд тулгамдсан асуудлын талаар ярьж өгөөч?
-Бид иргэдийн эрх хаана, юунд зөрчигдөж байгаад мониторинг хийсэн. Туул голын усны бохирдол, гүний усны нөөц багасаж байгааг онцолмоор байна. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа бүс нутагт малын бэлчээр хомсдож байгаа нь сэтгэл зовоосон асуудал боллоо.
Мөн энэ бүхнээс болж иргэдийн эрүүл мэнд доройтож байна. Цэвэрлэх байгууламжаас ялгарч байгаа хлор, лаг, бохирдолтой ус иргэдийн суурьшлын бүсийн хажуугаар урсахдаа их хэмжээний бохир үмэр гаргадаг. Тахиа, шувууны аж ахуй эрхлэгчдийн тухайд сангасаа зориулалтын технологийн дагуу устгадаггүйгээс агаарт их хэмжээгээр химийн хүнд элемент дэгдэж хохирогчид нь иргэд болж байна.
-Хүн, малын эрүүл мэнд доройтлоо гэх ноцтой жишээ, баримт байна уу?
-Маш их. Малчид хэлдэг. Малынхаа гэдэс, дотрыг идэж чадахаа больсон гэж. Энэ бохир уснаас ууж байгаа малын мах, сүү ямар байгаа бол, бидний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа бол гэдгийг шинжилж тогтоосон зүйл байхгүй учраас нийтээрээ үүнд санаа зовдог. Энэ талаарх мэдээлэл хүртээмжгүй, ялангуяа, усны болон агаарын бохирдлын тухай мэдээллийг холбогдох БОАЖЯ, МХЕГ ч гэдэг юм уу хянаад ийм төвшинд байна гэдгийг иргэдэд мэдээлдэг тогтолцоо алга.
Үүнтэй холбоотой асуудалд мэдээлэл өгөөсэй гэдгийг албан тоотоор хүсэлт явуулсан боловч дээрх мэргэжлийн байгууллагаас хариу ирээгүй. Мөн энд аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниуд ямар хэмжээний бохирдол гаргаж байгаа юм, бохирдлоо хэрхэн бууруулсан тухайг хаа хаанаа хянадаггүй нь мэдээллийн ил тод байдалд саад учруулдаг.
-Үндэсний томоохон хүнс үйлдвэрлэгчид энэ бүс нутагт үйлдвэрийн түүхий эд болох хүнс, жимс, эмийн ургамлаа тариалдаг. Эдгээр компани тоосжилт бий болгож, ус, хөрс бохирдуулаад байгаа хайрга, дайрга олборлогчидтой тэмцдэг үү?
-Хан-Уул дүүргийн XIII хороо буюу Туул тосгон Улаанбаатарыг хүнсээр хангах бодлого зорилготойгоор байгуулагдсан. Тахианы аж ахуй, жимс, хүнсний ногооны аж ахуй, үндэсний томоохон үйлдвэрлэгч ААН-үүд энд бий. "Монос” компанийн эмийн ургамлаа тариалдаг талбай, "Газар шим”, "Багро” гэх мэт нийслэлийн хүнс, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгч том аж ахуйн нэгжүүдийн тариалалтын талбай энд төвлөрдөг. Сүүлийн жилүүдэд янз бүрийн барилгын материал үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд шинэ тутам байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байна.
Энэ бүх компаниудын байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл асар их. Өөрөөр хэлбэл, Туул голын усны чанар, нөөцөд нөлөө үзүүлж байна. Үүнийг нутгийн иргэдээс өөр хэн ч ярихгүй, үүнд дуу хоолойгоо нэгтгэхгүй байна. Иргэд юу гэж байна вэ гэхээр, Туул гол бохирдсон учраас ундны усаа голоос авахаа больсон. Түргэний гол, Бөхөгийн гол ширгэсэн. Тиймээс бүх айл өрх гүний худаг гаргаж усны хэрэгцээгээ хангаж байна гэлцдэг.
-Гар худгуудаас нь ус бараг гарахгүй байгааг малчид хэлж байсан. Энэ үнэн байх нь ээ?
-Хөрсний ус маш их доошилсон. Гүний ус ашиглаж усны хэрэгцээгээ хангаж байна гэж ярьдаг. Усны чанар өөрчлөгдөж байгаад малчид санаа зовж буйгаа хэлдэг. Өнгө, амт нь их өөр болсон гэж байна. Туул тосгоны гүний усны нөөц ямар хэмжээнд байгаа юм, чанар нь хэрхэн өөрчлөгдсөн бэ гэх мэдээлэл авах гэсэн боловч Туул голын сав газрын захиргаанд ч, БОАЖЯ-нд ч мэдээлэл нь байгаагүй.
Шалтгаан нь юу вэ гэхээр, гүний усыг хянах, хяналтын цооног байхгүй. Яагаад усаа хянах цооноггүйг лавлахаар цооног өрөмдөх нь их үнэтэй, мөнгөгүй гэсэн хариу өгдөг. Тэгэхээр одоогоор манайд аль ч төвшинд гүний усаа хянах, Туул орчмын бүс нутгуудад гүний усны нөөц шавхагдаж байна уу, үгүй юү гэдгийг хянах боломж алга.
-Бэлчээрийн хомсдол бий боллоо гэдгийг уулзсан малчин бүр хэлж байна. Одоо яах ёстой юм бэ. Хайрга, дайрга олборлогчдыг зогсоох арга байна уу?
-Хайрга, дайрганы замбараагүй, хариуцлагагүй зөвшөөрөл олголтоос болж малын бэлчээрийн хомсдол бий болсон. Эдгээр компаниуд дан ганц газар эвдэж сүйтгэдэг юм биш. Хайрга угаах маш гүн хиймэл нуур үүсгэдэг. Энэ цооногт хүн, мал эрсэдсэн тохиолдол элбэг. 2014 оноос хойш тоолбол гурван ч хүн энэ хиймэл нууранд унаж үхсэн. Үхэр, мал бол байнга унаж живдэг. Малчид холбогдох байгууллагуудад нь малаа унасан, живсэн тухай гомдол гаргадаг боловч зарим нэр ус, эзэн холбогдогч нь тодорхой болсон компаниуд 50-100 мянган төгрөг өгөөд нөхөн төлбөр олголоо гэдэг байдлаар салдаг.
Эзэн холбогдогч нь тогтоогдохгүй бол малчдын хохирлыг хэн ч хайхардаггүй, хэрэгсэхгүй болоод дуусдаг. Жишээлбэл, "Минжийн хангай” гэх компани хиймэл нуурандаа хашилт, хамгаалалт хийгээгүйгээс он гарсаар таван үхэр унаж үхжээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, мал, малчин хоёрын амьдрах орчин маш их доройтсон. Энэ бүс нутагт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ мал, хүн хоёр эдэлж чадахгүй байна.
Дүүргээс эхлээд нийслэл, БОАЖЯ, Ашигт малтмалын газар, МХЕГ гээд төрийн бодлого хэрэгжүүлдэг газруудад удаа дараа хандсан боловч арга хэмжээ авдаггүй, эдгээр компаниудын хууль бус үйл ажиллагааг өөгшүүлж, толгойг нь илж ирсэн. Тиймээс бид УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хаяглаад 500 гаруй иргэний гарын үсэг, санал гомдлыг багтаасан өргөдөл бичсэн. Үүний үр дүнд Өргөдлийн байнгын хорооноос 03, 05 гэсэн хоёр тоот тогтоол гаргасан.
-Ямар учиртай тогтоол гарсан бэ?
-Энэ тогтоол нь Туул голын сав газрын байгаль орчныг хамгаалах, усыг хамгаалах, нутгийн иргэдийн эрхийг хамгаалахад чиглэсэн маш тодорхой үүрэг даалгаврыг Засгийн газарт хүргэсэн. Харамсалтай нь, дээрх тогтоолын хэрэгжилт газар дээрээ хангалтгүй байна.
Туул голын сав газрын дагуу үйл ажиллагаа явуулдаг 96 аж ахуйн нэгжийн эрхийг цуцалсан боловч ажил үүрэг явуулах эрхгүй компаниуд хайрга, дайрга олборлож, зөөж тээвэрлэсэн. Байгаль, орчныг сүйтгэсэн, иргэдийн эрүүл мэндэд заналхийлсэн хэвээр байна.
-Бүс нутгийн хувьд Хан-Уул дүүргийн XIII хороо, Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг хил залгаа оршдог байдал нь компаниудад хариуцлагаас мултрах шалтгаан болоод байх шиг?
-Тухайлбал,"Боржигоны тал" гэж компани байна. Айл өрхийн суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг Айлын өрхийн зориулалтаар авчихсан газрыг худалдаж аваад хайрга, дайрга олборлоод байгаа компани. Энэ компанийн хувьд XIII хороо, Алтанбулаг сумын харьяаны нутгуудад хил дамнаж үйл ажиллагаа явуулдаг. Энэ тохиолдолд тухайн компанийн талбайд элдэв маргаантай асуудал үүслээ гэхэд манай лицензийн талбай танай хороонд хамаарахгүй гэх байдлаар ханддаг.
Төв аймгийн Алтанбулагийнхан хариуцлага ярих гэхээр танайд хамаагүй гэх байдлаар бултуулдаг. Хуулийг хэрэгжүүлэх ёстой төрийн байгууллагууд бие бие рүүгээ асуудлыг түлхдэг, хариуцлагаас бултах оролдлого хийдэг. Гэхдээ лицензийн талбайг нь хилийн зааг дээр тавиад үзвэл хэчнээн га газар хэнд хамааралтай нь тодорхой гарна л даа.
Нөлөөллийн хувьд үзвэл, байгаль орчинд үүсч байгаа сөрөг үзэгдэл манай нутагт хамаарахгүй гэх аргагүй. Хоёр бүс нутгаар хязгаарлагдахгүйгээр үл барам Монгол Улсын ус, хөрс, агаарын асуудалд заналхийлсэн эрсдэл үүсдэг.
-Нөхөн төлбөр төлдөг компани, аж ахуйн нэгж бий юү?
-Нөхөн төлбөр бүү хэл нөхөн сэргээлт ч хийсэн жишиг байхгүй. Өргөдлийн байнгын хорооны 05 дугаар тогтоолоор БОАЖЯ-нд хандан нөхөн сэргээлт хийгээгүй талбайн эзэн холбогдогчийг тогтоох, нөхөн төлбөр хийгээгүй бол хийлгэх зэргийг үүрэг болгосон.
Бид энэ үүрэг даалгаврын хэрэгжилтийг шаардаж ажиллаж байна. Бүртгэлээ гарга, тооллогоо хий, эзэн холбогдогчийг нь тогтоогоод нөхөн сэргээлтийг нь хийлгэ гэсэн шаардлагыг салбарын яамнаас шаардаж байгаа юм. Харамсалтай нь, энэ яам Д.Оюунхорол сайдын үеэс ажлын хэсэг гарсан ч амь ороогүй.
-Олон жил хууль бус компаниудын араас хөөцөлджээ. Асуудал хэрхэн шийдэгдээсэй гэж хүсэж байна вэ?
-"Туулын төлөө” ТББ болон нутгийн иргэдийн хүсэл юу вэ гэхээр, энэ бүсэд дахиж шинээр хайрга, дайрга ухах зөвшөөрөл битгий олгоосой. Шинээр нэг ч га газрын хөрсийг эвдүүлэхгүй байх. Түргэний болон Бөхөгийн голын урсцыг сэргээх юм. Ингэснээр Туул голын усны нөөц, урсац нэмэгдэх боломж бүрдэнэ. Дээр тогтоолд Туул голын хамгаалалтын бүсийг өргөтгөх тухай Засгийн газарт, салбарын яаманд үүрэг өгсөн. Үүний дагуу УИХ-аас ажлын хэсэг байгуулагдаад А.Сүхбат гишүүн ахалж ажиллаад Туул голыг Улсын тусгай хамгаалалтад авах хуулийн төсөл боловсруулсан. Засгийн газраар хэлэлцүүлээд дэмжигдсэн.
Туул голыг татам, голдрилоор нь улсын тусгай хамгаалалтад авах санал яригдсан. Үүн дээр нэмж хэлэх санал бидэнд бий. Туул голын цутгал голуудыг давхар хамгаалалтад авч байж Туул бүрэн хамгаалагдана. Тэгэхгүй бол харга, дайрга олборлогчид Туул голын хамгаалалтын бүс дээр дахиад л ажлаа эхлүүлнэ. Туул голыг цутгал голуудтай нь Улсын тусгай хамгаалалтад аваасай.
...Шувуун фабрикийн дээд энгэр рүү "ассан” хэд хэдэн компанийн захиралтай бид энэ үеэр уулзав. Тэд хайрга, дайрга олборлох энэ ажлаа өргөжүүлж, газрын хэмжээгээ томруулахаар улайрчээ. Тэдний төлөөлөл "Итгэл түшиг" ХХК-ийн захирал Ц. Туяа байв. Тэрбээр "Энэ ажлыг эхлүүлэхийн тулд маш их хэмжээний зардал, мөнгө үрсэн. Манайх нөхөн сэргээлт хийдэг. Карьерынхаа ойролцоо хэдэн төрлийн мод бут ургуулж байна. Ямар ч байсан нөхөн сэргээлт хийснээр манай ажил явуулсан талбай өмнөхөөсөө ч илүү болсон” хэмээн хээв нэг залав. Байгаль эхийн ариун хэвлийг IQ-40 метр хүртэл ухаж хэмжээг нь улам томруулж буй үйлдэлдээ ер гэмшсэнгүй нь нутгийн иргэдийн бухимдлыг төрүүлэв. "Алга дарам газрыг минь үлдээчих. Эх хүн шүү дээ. Энэ нүсэр техникүүд сүүлийн найман жил хөрс талхаллаа. Мал, малчин хоёрт туулайн бөөр шиг үлдсэн хэсэгхэн газрыг нь үлдээчих" хэмээн царайчлангуй гуйх иргэдийн нүдэнд итгэл найдварын бяцхан оч бүдгэрсээр...
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||