- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
С.Баярцогт Оюутолгойн 250 сая долларын өрийг урьдчилгаа төлбөр гэж худлаа ярьсан
Монголын ард түмнийг Оюутолгойн гэрээг байгуулахгүй байснаар өдөр бүр нэг сая америк долларын алдагдалд ороод байна хэмээн ятгаж сэнхрүүлсэн Ерөнхий сайд асан С.Баяр нарын балаг үүгээр дуусаагүй юм. Тэр Оюутолгойн гэрээг байгуулах ажлыг удирдсан ч гэрээнд гарын үсгийг бол тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчны сайд Л.Гансүх нар нь үзэглэсэн. Тэр үед Оюутолгойн гэрээ байгуулсан өдрөөс эхлээд урьдчилгаа төлбөр 250 сая америк доллар Монгол Улсад орж ирж байгааг дуулиантайгаар мэдэгдэж, зураг хөргөө авахуулсан нь өнөөдөр баримт болж үлджээ.
Гэвч он жил улирах тусам Оюутолгойн урьдчилгаа төлбөр биш зээл болж хувирлаа. Оюутолгой ингэж л анхнаасаа Монголын ард түмэнд ашиггүй юм байна гэдэг сэдлийг төрүүлсэн түүхтэй. Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт нарт ард түмнээ мэхэлсэн гэсэн үг. Яах гэж ард түмнээ хуурсан бэ. Зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө юу. Монгол Улс, Монгол түмнээ бодсон бол худлаа ярих шаардлага байсан уу? Гэхдээ 250 сая долларыг шууд өгөөгүй. 100 сая, 50 сая, 100 сая гэж хуваан шилжүүлсэн. Энэ хүртэл ард түмэн өр гэж мэдээгүй л байлаа. С.Баяр, С.Баярцогт нарт итгэсээр байв.
250 сая доллараар бүтээн байгуулалт өрнүүлээгүй
Эхэндээ урьдчилгаа хожим өр болсон 250 сая доллараар юу хийсэн бэ. Бүтээн байгуулалт өрүүлсэн үү. Нэг ширхэг сургууль, цэцэрлэг байгуулсан уу. Нэг км хатуу хучилттай авто зам барьсан уу. Асуултууд хөвөрсөөр. Хариулт алга. Тухайн үед С.Баярцогт хамгийн сүүлчийн шилжүүлгийн чекийг гардаж аваад ” Хүний хөгжил сангийн 21.000 төгрөгийг олгоход болон оюутнуудад өгч буй 500 мянган төгрөгийн сургалтын төлбөрт зарцуулна” гэж мэдэгдсэн. Хэлсэндээ ч хүрсэн.
Урьдчилгаа төлбөр гэгдсэн 250 сая америк долларын хувь тавилан нийгмийн халамжид зориулагдсанаар төгсгөл болсон нь гашуун үнэн. Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нар Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор 461 дүгээр ангид саатуулагдсан төдийгөөр энэ дуулиан өндөрлөхгүй нь тодорхой. Үйл явдал үргэлжлэх л болно.
С.Баяр юу гэж хэлж байв
Оюутолгойн гэрээ байгуулсантай холбогдуулан Ерөнхий сайд С.Баяр тухайн үед ямар үг хэлэв. Тэрбээр, Оюутолгойн эрин зууны бүтээн байгуулалтыг өлгийдөлцөх түүхэн үүрэг хариуцлага, хувь заяа бидэнд ногдсонд бахархаж байна. Гэрээний төслийг эцэслэх явцад үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөр удаа дараа нухацтай хэлэлцэж, гэрээг боловсруулах, чамбайруулах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Танд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.
Жилд дунджаар 580 гаруй сая америк долларын татварын орлого улсын төсөвт орж, төслийн үргэлжлэх хугацаанд нийт татвар, орлого 29 гаруй тэрбум долларт хүрч, төсвийн орлогын найдвартай эх үүсвэр буй болж, эдийн засаг, нийгмийн олон чухал асуудлыг шийдвэрлэх таатай нөхцөл бидэнд бүрдэнэ. Уурхайг дагалдан говийн бүсэд авто зам, төмөр зам, эрчим хүч гэх мэт улс орны нийт эдийн засагт ач холбогдол бүхий дэд бүтэц байгууламжууд баригдаж, говийн бүсийн эрчимтэй хөгжлийн эхлэл ийнхүү тавигдана” гэж онцолж байлаа. Өдгөө Оюутолгойтойн гэрээ Монголын ард түмэнд хор болох хүртлээ яригдаж байна. С.Баяр нар өнөөдөр биш ч ирээдүйд Оюутолгойн гэрээний ашиг тусыг хүртэнэ. Монгол ашигтай гэрээ байгуулсан л гэдэг. Өдөр бүр алдагдсан сая доллар шиг ээ, урьдчилгаа нэрээр өр болсон 250 сая доллар шиг л худлаа яриагүй бол... Итгэхэд бэрх.
А.Эрдэнэ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||