- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Дорнодчууд нэгдэж газар нутгаа хамгаалж байна
Нутгийн залуучууд хүлцэнгүйдээ биш хүлээцтэй хандаж байна. Тэд хуулийн дагуу засаг захиргаа, иргэдийн хурал, шүүх гээд шат шатны байгууллагад хандаж үнэн зөвийг хуулиар тогтоолгож, тэмцлийнхээ эцсийн үр дүнг үзэхийг хүсч, ухаалаг алхам хийж байгаа юм байна. Гэвч хүч мөхөсдөж байна. Харамсалтай нь хуулийн байгууллага, захиргааны шат шатны байгууллага нэг талд илт үйлчилж, үүнд өөгшсөн тухайн компани нь иргэдийг дармтлах ажилд шууд ороод байна. Хуулийн хамгаалалтгүй иргэд ямар нэг өдөөн хатгалгад автахгүй байх, эхэлсэн тэмцлийнхээ үр дүнг баллахгүй байх гэсэндээ тэвчээр зааж илүү ямар нэг алхам үйлдэл хийхгүй гэж хичээж байна. Танхай балмад хүмүүс бол тэднийг өдөж, шалтаг гаргуулж зориуд харлуулах, хуулиар буруутгуулах гэсэн бодолтой байх шиг байна.
Тус компани шүүхийг ч, МХГ-ын шийдвэрийг ч үл тоож үйл ажиллагаа явуулсаар байгааг иргэд эсргүүцэж, энэ чөлөөнд тус кампани манай иргэдийг айлгаж мохоох дарамтлах, зодож танхайрах аргыг илт хэрэглэж доромжилж байгааг аймгийн засаг дарга, иргэдийн хурлаас яаралтай анхаарч, арга хэмжээ авахгүй бол хүний амь нас, эрүүл мэнд хохироход ойрхон байдал үүсээд удлаа. Иргэд төрөө л харна, итгэнэ, өмгөөлөл хүснэ. Бүх шатны төрийн байгууллагын гол үүрэг бол иргэдийнхээ эрх ашгийг хуулиар хамгаалах явдал. Үүний тулд хэдэн зуун мянган хүн цалин авч суудаг. Шуурхай, шударга байж, буруу зөвийг ил тод мэдээлж, эзэн хүн шиг далайцтай хөдөлж, арга хэмжээ авахгүй юм бол төр гэж байх хэрэг байхгүй.
Түвд, Шинжаан зэрэг газруудад л ингэж хүний эрхийг зөрчиж уугуул иргэдтэй нохой мэт харьцдагийг бид харж шагширч сууцгаадаг. Нэгэнт хуулийн байгууллагыг гартаа хийсэн компанийн үйлдлийг зогсоох зоригтой хүн ч алга, иргэний хөдөлгөөнүүд ч болгоомжилж байна. Нэг талаар тэд оролцвол нутгийн иргэдийн захиалга мэтээр харагдуулж тэдний тэмцлийг буруутгана, иргэддээ гай болно ч гэж бодож байх шиг байна. Сураг сонсоход Дорнодын төвөөс 82 оны голдуу залуучуудыг хөлсөөр аваачиж нутгийн иргэдийн эсрэг тавиж байх шиг байна. Хүмүүсийн яриагаар зарим нэг хатуухан гаруудыг ч аваачсан, тэд болохоор нутгийнхаа иргэдийн эсрэг, газар шорооныхоо эсрэг хөдлөхгүй гээд буцсан сурагтай. Харин эх орон, газар шороо гэж юу байдгийг мэдэхгүй өнөөгийн зарим залуучууд л эмэгтэйчүүдийг айлгаж ичээж дарамталж байгаа бололтой. Аргагүй шүү дээ, тэр ч бүү хэл тэдэнд зодуулаад холбогдох байгууллагад хандахаар өөрөө өөрийгөө зодсон гэсэн дүгнэлт гаргаж өгч байгаа нөхцөлд хэдэн халтар төгрөгөөр хүн чанараа худалдалгүй яахав. Монгол улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу шүүхэд хандаад байгаа энэ үед иргэдийнхээ амь нас аюулгүй байдлыг хамгаалах, үүссэн нөхцөл бдлыг зохицуулах үүрэгтэй байгууллагууд юу бодож байна...
Тэвчээр зааж иргэд маань үүргийг чинь иргэний ёсоор сануулаад удаж байна. Хэрэв нөхцөл байдал ноцтой болвол хэн хариуцлага хүлээх вэ. Холбоо сүлбээтэй, мөнгө хөрөнгөтэй компаниуд иргэдийг маань хөлсний хүмүүсээр сүрдүүлж, дураараа аашилж бид харин газар нутаг дээрээ Түвдчүүд болох цаг ирж байна. Дорнодчууд та бүхэн тэнд ажиллаж байгаа үр хүүхэд хамаатан саднаа татаж авсан нь дээр байхаа. манай нэр бүхий компани туслан гүйцэтгэх ажлууд хийж байгаа, тэдний залуучуудыг ч ашиглаж байгаа юм билээ. Алтны хараал хүрч дорнодчууд хоорондоо л дайтахгүй юмсан. Ер нь бол тус багийн иргэд газар шорооныхоо төлөө нэгджээ, ганц нэг мордоо шахаанд орсон хүмүүсийг эс тооцвол шүү..
Дорнодчууд нэгдэж газар нутгаа хамгаалж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани