Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Бүс ба зам”-ын дөрвөн тэрбум ам.долларын найман төсөл бүрэн дууслаа

 

“Бүс ба зам”-ын дөрвөн тэрбум ам.долларын найман төсөл бүрэн дууслааДэлхийн эдийн засгийн дэгийг чангалж, чөлөөт худалдааг хумина хэмээн зарим улс хашхирч байх зуур арилжааны эрчийг илүү нэмэх "Бүс ба зам” санаачилга хурдтай урагшилж байна. Дэлхийн худалдаа эргэлтийн 70 хувийг нэг бүслүүрт багтаах энэ төслийн бүтээн байгуулалтууд "буцалж”, өдрөөс өдөрт Евразийн эх газар өндийж эхэллээ. Нэгэн цагт мөрөөдөл мэт байсан энэ төсөл өдгөө биеллээ олж, бодитоор босож эхэлжээ. Одоогоор уг санаачилгын хүрээнд нийт 4.5 тэрбум ам.долларын өртөг бүхий найман төсөл бүрэн дуусаад байна. Эдгээр төсөл дэлхийн хамгийн хаалттай улсын нэг Хойд Солонгосоос эхлээд холын Унгар зэрэг найман улсад хэрэгжсэн юм. Үүний нэг нь манай улсын баруун талд байрлах хоргос боомт бөгөөд БНХАУ, Казахстаны хил залгасан энэ зангилаа цэгт нийт 245 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Мөн Унгарын Huawei ложистикийн төв, Хойд Солонгосын шинэ Ялу гүүр, Индонезийн цахилгаан станц зэрэг хэдийнэ сүндэрлэсэн бодит бүтээн байгуулалтыг нэрлэж болно. Үүнээс гадна "Зууны төсөл” гэгдэж буй энэ санаачилгын өрнөл, үйл явцыг хүргэе.


Пакистан

"Бүс ба зам"-ыг Эдийн засгийн зургаан коридор холбох бөгөөд үүний нэг нь БНХАУ, Пакистаныг дайрна. Энэ коридорын гол зангилаа болсон Арабын тэнгис дэх Гвадарын боомтын бүтээн байгуулалт эрчимтэй урагшилж байна. Хэтдээ Төв Азийн томоохон боомт болох боломжтой энэ цэгийг 1954 оноос хойш хөгжүүлэхээр зорьсон ч бодит ажил хэрэг болоогүй өдий хүрчээ. Тэгвэл "Бүс ба зам"-ын хүрээнд хэсэгчилсэн бүтээн байгуулалт нь бүрэн дууслаа. Гвадар боомтын бүтээн байгуулалтад нийт 2.4 тэрбум ам.доллар шаардлагатай бөгөөд одоогоор 123 сая ам.доллар зарцуулаад буй. Бүтээн байгуулалт бүрэн эцэслэснээр 2055 он гэхэд орхигдсон энэ цэг дэлхийн хамгийн том боомтын нэг болох аж.

• Эдгээр төсөл дэлхийн хамгийн хаалттай улсын нэг Хойд Солонгосоос эхлээд холын Унгар зэрэг найман улсад хэрэгжсэн юм.

• Манай улсын баруун талд байрлах Хоргос боомт бөгөөд БНХАУ, Казахстаны хил залгасан энэ зангилаа цэгт нийт 245 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.

• Мөн Унгарын Huawei ложистикийн төв, Хойд Солонгосын Шинэ Ялу гүүр, Индонезийн цахилгаан станц зэрэг хэдийнэ сүндэрлэсэн бодит бүтээн байгуулалтыг нэрлэж болно. 

Шри Ланк

Тэгвэл "Бүс ба зам" санаачилгын хүрээнд Шри Ланкид Хамбантота боомтын төсөл хэрэгжиж байна. 1.5 тэрбум ам.долларын өртөг бүхий энэ төсөл 2008 онд эхэлсэн. 2010 он гэхэд төслийн эхний шатны бүтээн байгуулалтад 361 сая ам.доллар зарцуулсны дийлэнхийг нь Хятадын Экспорт Импортын банк гаргажээ. Одоогоор төсөлд 1.3 тэрбум ам.доллар зарцуулж, нэг болон хоёрдугаар шатыг дуусгасан байна.

Индонез

Индонезийн эрчим хүчний системд томоохон түлхэц болох Sumsel V цахилгаан станцын төсөл Евразийн санаачилгын дэмжлэгээр бүрэн дуусчээ. Хос эх үүсвэртэй энэ станцын бүтээн байгуулалтад нийт 318 сая ам.доллар зарцуулсан байна. Мөн тус улсын Бандунг хотод өндөр хурдны төмөр зам тавихаар төлөвлөж, 2016 оны нэгдүгээр сараас ажил эхэлжээ. 142 километр урт уг төмөр зам нь Индонезийн Жакарта, Бандунг хотыг холбоно. Уг төслийн явц одоогоор 10 хувьтай байна. Хэдийгээр бүтээн байгуулалт нь 2017 онд удааширсан ч энэ оноос эрчимжиж эхэлжээ. Төмөр замаас гадна тус улсын аж үйлдвэрийн парк Моровалид их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Хүнд үйлдвэрлэл төрөлжсөн энэ паркт 1.6 тэрбум ам.долларын санхүүжилт хийж, гангийн үйлдвэр, цахилгаан станц зэргийг байгуулах аж.

Бангладеш

Энэ улсад "Бүс ба зам" санаачилгын хүрээнд төмөр зам, цахилгаан станц, туннель барихаар төлөвлөсөн. Одоогоор Бангладешийн Карнаплухи голд барих туннелийн ажил үргэлжилж байна. Тус улсын худалдааны урсгалд чухал нөлөөтэй уг туннелийн бүтээн байгуулалтыг Хятадын банкууд санхүүжүүлж байгаа аж. Мөн энэ улсын Файха боомтод цахилгаан станц барьж буй бөгөөд 1.65 тэрбум ам.долларын санхүүжилт хийгээд байна. Хятадын улсын эрчим хүчний СМС болон Бангладешийн төрийн өмчит North-West Power Generation компанийн хамтран хэрэгжүүлж буй станцын төсөл ирэх онд бүрэн дуусах аж. Ийнхүү Еврази даяар "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтууд эрчтэй өрнөж байна. БНХАУ-ын Засгийн газраас энэ санаачилгад нийт нэг их наяд ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж мэдэгдсэн. 2013 оноос эхэлсэн энэ санаачилга хэдийнэ эрчээ авч, эхнээсээ үүдээ нээж, үр дүнгээ үзүүлэхэд бэлэн болжээ. Тэгвэл Төв Азийн цээжинд оршдог Монгол Улсыг "Бүс ба зам"-ын зургаан коридорын нэг нь дайрч байгаа, ОХУ, Монгол, Хятад улсыг дайрсан энэ коридорын зураглал хэдийнэ бэлэн болсон бөгөөд бэлтгэл ажлууд нь жигдэрсэн хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Мөн энэ оны зургадугаар сард БНХАУ-ын Чиндао хотод болсон гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтаар Эдийн засгийн коридорын хүрээнд хийн хоолой болон төмөр замын төслүүдээ урагшлуулахаар тохирсон. Одоогоор "Бүс ба зам"-ын хүрээнд Монголын Өмнийн говийн гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт төсөлд хөрөнгө оруулалт татахаар эрчтэй ажиллаж байгаа гэж Японы Nikkie агентлаг мэдээлж байна.

Г.Байгал
Засгийн газрын мэдээ
 
“Бүс ба зам”-ын дөрвөн тэрбум ам.долларын найман төсөл бүрэн дууслаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани