Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Баяр Оюутолгойн гэрээг байгуулахгүй л бол өдөр бүр сая доллар алдаад байна гэж ярьж явсан нь үнэн

С.Баяр Оюутолгойн гэрээг байгуулахгүй л бол өдөр бүр сая доллар алдаад байна гэж ярьж явсан нь үнэнМонгол Улсын уул уурхай, эдийн засагт жин дарах том төсөл бол Оюутолгой гэдэгтэй маргах хүн байхгүй. Олон парламент Засгийн газар дамжин дуншсан Оюутолгойн гэрээг 2010 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулж байлаа. Тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Монголчууд бүгдээрээ урагшаа нэг алхлаа” гэж мэдэгдсэн удаатай. Ийнхүү хэлсэн Ц.Элбэгдоржийн гэргий Болормаагийн тэргүүлдэг санд "Рио-Тио”-нтой их хэмжээний мөнгө хандивласан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуурсан. Одоогийн байдлаас харахад Оюутолгойн гэрээг байгуулснаар монголчууд урагшаа алхах бүү хэл сөөм ахиж чадсан уу гэдэг эргэлзээтэй. Оюутолгойн гэрээ байгуулагдсан өдрөөсөө л хардлага, элдэв хэл амны бай,  улс төрчдийн пиар болж ирсэн нь үнэн. Оюутолгойн гэрээг тухайн үеийн МАХН одоогийн МАН, АН С.Баярын хэлснээр "Стандарт бус” Засгийн газар байгуулж, үүндээ дулдуйдан хөдөлгөсөн нь үнэн.

Өөр ямар гаргалгаа байсныг мэдэхгүй. С.Баяр тухайн үед ид хүчээ авсан байв. Эрх баригч намын дарга, хамтарсан Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдын албан тушаалтай. УИХ дахь намын бүлгийнхээ нөхдийг ятгаж, бас дарамт шахалт үзүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л  гэрээ байгуулагдсан. С.Баярын Засгийн газраар овоглогддог нь үнэн. Зарим шударга гишүүн Оюутолгойгоос Монголын талын эзэмших хувийг ядаж 50-51 хувь байлгая гээд  дийлээгүй. Хуулиндаа Монгол Улс 34 хувийг эзэмшихээр заасан. Түүнийхээ дагуу явна гэсээр өнгөрсөн юм. Одоо байдал сахил хүртээд шал дордохын үлгэр болов уу.

Оюутолгойн гэрээ байгуулахаас өмнө С.Баяр юу ярьж явсан бэ?

2007-2008 онд тухайн үеийн МАХН-ын хувьд хүндхэн шалгуур тулгарсан үе байлаа. Намын дарга М.Энхболдын нэр хүнд  шороотой хутгалдчихсан, намынх нь нэр дагаад уначихсан. Ийм үед л С.Баяр гарч ирсэн юм. Богино хугацаанд эхлээд намын даргын албан тушаалыг авч, эргээд орж ирэхдээ би хоосон албан тушаалаар яах вэ, эрх мэдлээ дагуулж авна гээд М.Энхболдоос Ерөнхий сайдын суудлыг нь авсан эрхэм. Уг нь, М.Энхболд С.Баярт намын даргын суудлаа өгөөд Ерөнхий сайдын албан тушаалтайгаа үлдэнэ гэж тооцсон. С.Баяр нар ч иймэрхүү утгатай зүйл ярьж байсан ч явц дунд байдал эсрэгээрээ эргэсэн. Ерөнхий сайд, намын дарга болсон С.Баяр 2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө 21 аймгаараа тойрч иргэдтэйгээ уулзсан. Цаг тулсан учраас шуурхай ч явсан. Энэ үед түүний гол ярьж байсан зүйл нь "Оюутолгойн гэрээг байгуулах” тухай байв.  

Очсон аймаг сум бүрийнхээ иргэдтэй хийсэн уулзалтын үеэр С.Баяр "Оюутолгойн гэрээг байгуулах шаардлага бий. Гэрээ байгуулаагүйгээс өдөрт Монгол Улс нэг сая америк долларын алдагдалд орж байна” хэмээн ятгаж, ухан сэнхрүүлж явсан нь үнэн.

Сайд Ц.Даваасүрэн юу сануулав

У.Хүрэлсүхийн танхимын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "С.Баяр Оюутолгойн гэрээг байгуулаагүйгээс Монгол Улс өдөр бүр нэг сая америк долларын алдагдалд орж байна” хэмээн ярьж байсныг нь байн байн сануулдаг нэгэн юм. Ц.Даваасүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Оюутолгойн гэрээний талаар ... Оюутолгой "Эрдэнэт”-ээс хоёр дахин том төсөл. 2014 онд Оюутолгой 805,7 мянган тонн зэсийн баяжмал олборлосон байдаг. Үүнээс цэвэр  зэс нь 189 мянган тонн байсан. Улирч одсон жилд дэлхийн зах зээл дээр зэсийн дундаж үнэ 6500 ам.доллар байв. 

Энэ ханшаар тооцвол 1.2 тэрбум ам.доллар болж байна. Цэвэр алт 19.5 тонныг олборлосон тоо бий. 880 сая ам.доллар гэсэн үг.  Нийлээд хоёр тэрбум америк доллар. Нэг америк 1800 төгрөгтэй тэнцэж байсан ханшаар тооцоход  3.6 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байдаг. Үүнээс татварт тооцсон дүн нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 111 тэрбум төгрөг болсон” гэж ярьжээ.

Энэ бүхнээс харахад С.Баярын хэлсэн өдөр бүр алдагдаад байгаа нэг сая америк доллар хаашаа урсаад байна вэ.  Түүнээс өөрөөс нь асуух хэрэгтэй байх. Оюутолгойн гэрээ байгуулсантай холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр урьдчилан саатуулах 461 дүгээр ангид хоригдоод эрүүл  мэндийн шалтгаанаар батлан даалтад гарсан. Оюутолгойн гэрээтэй холбогдуулан УИХ-аас ажлын хэсэг байгуулагдан, хэд хэдэн дэд ажлын хэсэгтэйгээр шалгалт оруулав. Сүртэй чиг шалгасан, шалгуулсан бололтой. Харин тайланг нь өнөөг хүртэл сонсоогүй байна. Сонслоо ч С.Баярын өдөр бүр алдаад байгаа гэсэн  нэг сая америк долларын сураг ажиг гарахгүй болов уу. Эцэст нь  Монгол Улсыг  өдөр бүр нэг сая америк долларын өрөнд "Рио-Тион”-тоо оруулсан хэвээр байна уу. Эсвэл С.Баяр Оюутолгойн гэрээг байгуулахын тулд ард түмэндээ эх орноо тойрч явж худлаа хэлсэн болж таарах нь уу гэсэн асуулт тодорхой хариултгүй үлдэх бололтой. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn


С.Баяр Оюутолгойн гэрээг байгуулахгүй л бол өдөр бүр сая доллар алдаад байна гэж ярьж явсан нь үнэн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өнөөдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани