- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нөхөн сэргээлтийн гэрээ нэрээр бусдад давуу эрх олгож байна
Авлигатай тэмцэх газраас биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийх нэрийдлээр орон нутаг дахь албан тушаалтнууд иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, ашигт малтмалын олборлолт (хаягдал нөөц ашиглах) явуулан түүнээсээ хандив, тусламж авч, хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгож, зөвшөөрөлгүй олборлолт явуулах нөхцөлийг бүрдүүлсэн, мөн холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудын хяналт сул байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, цаашлаад авлигын гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болж байна гэж үзэн таслан зогсоох зөвлөмжийг Уул уурхай хүнд, үйлдвэрийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд 2017 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр хүргүүлсэн байдаг.
Улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө гарган нөхөн сэргээх боломж хомс, хаягдал нөөцийг авалгүй нөхөн сэргээсэн тохиолдолд гар аргаар алт олборлогч иргэд тухайн газрыг дахин ухах асуудал гарч байна гэх шалтгаанаар тухайн талбайд нөхөн сэргээлт хийлгэх нэрээр хаягдал нөөцийг ашиглах асуудал орон нутагт түгээмэл байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 79 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2017 оны А/433 дугаар захирамжаар эвдэрсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулж, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхлэгч нарт тавигдах шаардлага, нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах үнэлгээний хуудсыг тус тус баталж, 30 гаруй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулжээ. Уг захирамжаар баталсан "нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхлэгч нарт тавигдах шаардлага”, аж ахуйн нэгжтэй байгуулсан нөхөн сэргээлтийн гэрээний агуулга нь "нөхөн сэргээлт хийх” гэхээсээ илүү олборлолт хийлгэж, орлого бүрдүүлэхэд чиглэгдсэн байгаа аж. Үүнд:
Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж нь Байгаль орчны яамнаас "газрын хэвлийн мэргэжлийн байгууллагын эрх” авсан байх ёстой. Баянхонгор аймагт нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан 30 аж ахуйн нэгжээс зөвхөн 10 аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрөлтэй байжээ.
Мөн Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 47 дугаар тогтоолоор "Иргэдийн гар аргаар алт олборлох хууль бус үйл ажиллагаа болон уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих түр журам”-ыг батлан гаргаж "Голдмагнет” ХХК, "Бидний түшээ” ХХК-иадтай гэрээ байгуулан уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх гэрээг байгуулсан байна. Гэвч тэдгээр компаниуд нь нөхөн сэргээлт нэрийдлээр ашигт малтмалын олборлолт явуулсныг аймгийн Мэргэжлийн хяналтын газар тогтоож, 2017 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн 15/270 дугаар албан бичгийн дагуу зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллах үүргийг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн боловч уг зөрчлийг арилгах талаар аймгийн удирдлагууд одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.
Хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнтэй Авлигатай тэмцэх газрын ажилтнууд танилцахад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хууль бус уул уурхайн олборлолт явуулж байгаа үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр одоог хүртэл тодорхой ажил хийгээгүй байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хувьд нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагуудын жагсаалтыг шинэчлэн гаргасан, аймгийн Засаг дарга нарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр мэргэжлийн байгууллагуудтай хууль бус гэрээ дур мэдэн байгуулахгүй байх талаар албан бичиг хүргүүлснээс өөр бодит ажил хийгдээгүй гэнэ.
Бодит нөхцөл байдал дээр нөхөн сэргээлт нэрээр олборлолт явуулах асуудал таслан зогсоогдохгүй байгаа бөгөөд зарим аймагт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар АТГ мэдээлсэн юм.
http://undesten.mn/60156.html
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||