- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Эрдэнэс-Тавантолгой” ХК энэ оны эхний хагас жилд УЛСЫН ТӨСӨВТ 216.5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Улс орны эдийн засгийн тулгын чулуу бол үндэсний компаниуд гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл манай улсын тухайд байгуулагдаад 8 жилийн нүүрийг үзэж буй "Эрдэнэс Тавантолгой" компани нь тэрхүү тулгын чулуу гэх тодотголыг дагуулах эрхтэй л дээ. Тус компани 2018 оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдээ өнөөдөр хэвлэлийнхэнд танилцуулсан юм. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд эдийн засаг болоод санхүүгийн хямралуудтай нүүр тулсан ч, үйлдвэрлэл нь тогтвортой байж төсөвт жин дарсан хувь нэмрээ оруулж, төр засгийн шийдвэрүүд хөрсөн дээр буухад бодит эдийн засгийн дэмжлэгийг үзүүлж, үүргээ биелүүлж ирсэн компани юм.
Улстөрийн зарим шийдвэрийн улмаас чамгүй ачааг нуруундаа үүрсэн ч, өнөөдөр тэдгээр бүх хүндрэлийн ард гарсан гэдгийг компанийн удирдлага өнөөдөр онцолж байлаа. "Эрдэнэс Тавантолгой" компанийн өмнө санхүүгийн маш том боломж, ирээдүй байгааг мөн Б.Ганхуяг захирал хэлж байна.
"Эрдэнэс Тавантолгой" компани 2018 оны эхний хагаст 953 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, жилийн төлөвлөгөөнийхөө 78 хувийг хагас жилд гүйцэтгэжээ. 2018 онд 285.4 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төлөх үүрэг хүлээсэн бол өнөөдрийн байдлаар Улсын төсөвт 216 тэрбум 509 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлээд буйг Б.Ганхуяг захирал хэлж байна. Мөн тэрээр "2017 онд бид 235 тэрбум 547 сая төгрөг төвлөрүүлсэн. Компани хагас жилд 737 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Яагаад цэвэр ашгийг тодотгож байна гэхээр компанийн улсад өгөх өгөөж огцом нэмэгдэж байна. Нэмэгдэх тусам өөрийн шууд хамааралтай төслийг санхүүжүүлэх чадавхитай боллоо” гэсэн юм.
Тус компанийн ашиг орлого нэмэгдсэн нь нүүрсний үнэтэй холбоотойг хэлж байна. "Чалко”-гийн гэрээний хүрээн дэх үнийн дөрвөн аргачлалыг 2018 он хүртэл хэрэглэсэн. Харин энэ жил тав дахь индексийг гэрээнд оруулсан. Энэ хүрээнд суурь үнийн бодлогын зохицуулалтыг бий болгож чадсан. Суурь үнийг 61 ам.доллараар тогтоосон. Ингэснээр түүхий эдийн үнийн хэлбэлзэл, эдийн засгийн ямар ч нөхцөл байдалд нүүрсний үнэ 61 ам.доллараас буухгүй. Харин дэлхийн зах зээл дэх үнэ өсвөл тухайн өсөлтөд уялдуулж нэмнэ. Баруун Цанхиас олборлож буй нүүрсний үнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тогтоодог. 2018 онд 70-аас дээш ам.доллар болгон тогтоосон. Ингэснээр 12 сая ам.доллар буюу 30 тэрбум төгрөгийн зөрүү гарсан нь цэвэр ашигт нөлөөлсөн.
2018 онд 4.9 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн бол одоогоор 5.1 сая тонн олборлоод байна. Экспортын хувьд 5.0 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн байсан ч 6.9 сая тонн буюу 64 хувиар давуулан биелүүлсэн” гэж байна.
Мөн компанийн зүгээс мэдэгдэхдээ 2018 онд дэд бүтцийн хүрээнд хийсэн хамгийн том ажил нь нүүрс тээвэрлэдэг жолооч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх байсан гэж байна. Уг асуудлын хүрээнд Тээвэр ложистикийн төвийн ажлыг эхлүүлж, үр дүн гарч байгааг мэдэгдлээ. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд 6.8 сая тонн нүүрсийг 7800 орчим тээврийн хэрэгслээр 100,000 гаруй удаагийн рэйсээр 64 хувийг давуулсан гүйцэтгэлтэй ажилласан нь том үзүүлэлт болжээ. За мөн 2014 оноос хойш тасалдаад байсан нөөцийн болон ашиглалтын хайгуулыг энэ жил эхлүүлж, нөөцийн хайгуулыг 50 мянган тууш метр, ашиглалтын хайгуулыг 13 тууш метрт гүйцэтгэн, 27,000 дээж авч, 12,555 дээжийн хариуг гаргасан. Үүний үр дүнд "Эрдэнэс Тавантолгой"-н нүүрсний нөөц өссөн. Энэ дүн баталгаажихаар компанийн үнэлгээнд эергээр нөлөөлнө гэдгийг Б.Ганхуяг захирал хэллээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||