- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Төрийн компанийн наадам ба жижиг хувьцаа эзэмшигчдийн нулимс
Монголчууд өргөн дэлгэр наадаж байна. Эдийн засаг сайн биш, иргэдийн орлого хангалттай биш хэдий ч Монголчууд бид баярлаж наадамлахдаа хамаг бүхнээ үрээд дуусгадаг тооцоогүй бас санаа амар ард түмэн.
Дайны хажуугаар дажин гэгчээр энэ олон баяр наадмыг далимдуулж дураараа тансагладаг төрийн эрх мэдэлтнүүд бас байнаа. Уг нь улс орны эдийн засаг хэцүү, иргэдийн орлого бага, ус борооны гамшигтай энэ үед улс орны удирдаж буй эрхмүүд ухаантайсан бол олсон хэдэн төгрөгөө хэмнээд өвлийн бэлтгэл, иргэдийн цалинг нэмэхэд зориулдаг баймаар.
Гэтэл намын нэрээр төрд гарч, ажиллаж буй хэд маань том багагүй найр наадам хийж, тансаглаж байна. Тухайлбал, Монгол шуудан гэх Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг хувьцаат компанийн хурган захирал нь наадмын өдрүүдэд долоо хоногийн зайтай хоёр ч бэсрэг наадам зохион байгуулан морь уралдуулж, бөх барилдуулан, нум сум харваад амжжээ. Ингэхдээ монголын хамгийн үнэтэй гэгдэх хөтлөгчөөр наадмаа хөтлүүлж, дуучдыг дуулуулан, загварын охидоор Дүүриймаа зохион байгуулан өөрийн бяр, эрх мэдлээ гайхуулсан байна. Уг наадамын цар хүрээ нь сумын наадмын дайтай өргөн дэлгэр болсоныг нь харахад хичнээн мөнгөөр тансаглаж байгааг амархан тооцож болно. Үүнийг хараад хувьцаа эзэмшигч иргэдэд "Цагаан сар ба хар нулимас” зохиол өөрийн эрхгүй бодогдоно.
Уг нь Монгол шуудан ХК төрийн өмчит 88 компани дундаа жижиг компанид тооцогддог, тодорхой хувиа хувьчилсан гэдэг утгаараа ийм тансаглал бага байх учиртай компани. Гэтэл ийнхүү тансаглаж байгааг нь хараад бусад төрийн өмчит компаниудын тансаглал хэдэн сая, тэрбумаар тоологддог бол гэж бодохоор татвар төлөгчдийн мөнгө ч эзэнгүй юмдаа гэх бодол өөрийн эрхгүй биелэлээ олно.
Энэ компанийн 34% нь жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшиж, 66% ийг нь Монголын төр эзэмшдэг бол та бидний сайн мэдэх Оюутолгой компанийн 66% ийг бидний үзэн яддаг Рио тинто, 34% ийг Монголын төр эзэмшдэг.
Оюутолгойн 34% ийг эзэмшдэг Монголын төр 66% ийг эзэмшдэг Рио тинтог зардлаа хэтрүүллээ, өөрсдөө тансагдаж бидний авах ноогдол ашгийг багасгалаа гэж байнга гомдоллодог атлаа өөрсдөө 66% эзэмших болохоороо долоо хоногийн зайтай 2 ч наадам зохион тансаглаж байгаа нь хэнч хараад ойлгохын арга алга. Харин Монгол шуудан компанийн 34% ийн хувьцаа эзэмшдэг 800 гаруй иргэд, ААН-үүдэд Оюутолгойн асуудлаар Монголын төрд тулгараад буй гай зовлон нүүрлээд байна.
Уг нь хувьцаат компанийн удирдлага нь хувьцаа эзэмшигчиддээ үйлчилж, тэдний хувьцааны үнэ, ноогдол ашигийг өсгөхийн төлөө ажиллах ёстой байтал манай төрийн өмчит компаниудад төрөөс тавигдсан хурган захирлууд өөрийн эрх ашиг, эрх ямба, тансаглалын төлөө амралтгүй наадамлаж, хүй долоо хутгийг доргиосоор л байна. Монгол шуудан компанийн хурган захиралыг төрөөс тавигдсан хурган захирал гэдгийн учир нь өнгөрсөн 2016 оны сонгуулиар МАН-ын генсек Д. Амарбаясгалангийн сонгуульд хүчин зүтгэсэн Б. Анхбаатар гэх эрхэм энэ компанийг удирддаг бөгөөд түүнийг нийслэлд ялуусны төлөө энэхүү албан тушаалд томилогдсон билээ. Мөн түүний наадамд дурлах болсон бас нэг шалтгаан нь удирдлагын багаа уяач, бөхөөр бүрдүүлж, газрын захирлаар томилсонтой холбоотой.
Та бүхний үг, үйлдэл газар дээрээ хэрхэн зөрж байгааг хараад дараагийн сонгуулиар иргэддээ хэрхэн тайлбарлахаа эртнээс бэлтгээрэй гэдэг үгийг дайя.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||