- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Дэлхийн хамгийн баян арван орны ганцхан ижил шинж тэмдэг
Дэлхийн хамгийн баян орнуудын хооронд ямар ялгаа байдаг вэ? "Global Finance” компани баян чинээлэг орнуудыг нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хувиар жагсаажээ. ТОП-10 жагсаалтаас харахад таван орон санхүүгийн салбараа хөгжүүлэхийн тулд, харьцангуй бага татварын бодлого хэрэгжүүлж, дэлхийн хөрөнгийг татан баяжсан бол зарим орнуудад нүүрс, устөрөгчийн нөөц өндөр ашиг авчирсан байна.
Харин Макао зөвхөн казино болон өөрийн гэсэн онцлогтой жуулчлалын системийн буянаар баяжсан цорын ганц орноор тодорчээ. Хамгийн сонирхолтой нь баян орнуудыг "хүн ам цөөн” гэсэн нэгэн ерөнхий шинж тэмдэг нэгтгэж байгаа юм. Ингээд ТОП аравт багтсан улс орнуудын тухай товч мэдээллийг хүргэе.
- Сан-Марино
Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хувь: $64 465 ам.доллар
Европын хамгийн настай орнуудын нэг бөгөөд дэлхийн хамгийн жижигхэн таван улсын нэг юм. Энд дөнгөж 32 мянган хүн амьдардаг ч тэд бүгд дэлхийн хамгийн чинээлэг хүмүүс. Үүнд нь Европын холбооны хэмжээгээр бараг гурав дахин бага татвар нь нөлөөлж байгаа.
Сан-Мариногийн эдийн засаг нь жуулчлал ба санхүүгийн үйлчилгээнээс хамаардаг. Сүүлийн үед банкны салбарт асуудал үүсч байгаа. Италиас ирэх жуулчлалын эрэлт суларсан нь үүнд нөлөөлж буй. Тус улсын экспортын 90 хувь нь Италид ноогддог. Ваар, хувцас, фурнитур, даавуу зэрэг бараа бүтээгдэхүүн экспортлодог.
- Арабын Нэгдсэн Эмират
Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хувь: $67 947 ам.доллар
Арабын Нэгдсэн Эмиратын эдийн засгийн үндэс нь реэкспорт, худалдаа, олборлолт ба түүхий нефть, байгалийн хийн экспорт юм. Нефтийн олборлолт нь хоногийн 2.2 сая баррель болдог бөгөөд ихэнхийг нь Абу-Дабигийн эмиратад олборлодог. Дубай, Шаржа, Расаль-Хайм эмиратууд ч нефтийн чухал олборлогчид.
Нефть хэдэн аравхан жилийн дотор АНЭ-ийн эдийн засагт хурдтай өсөлт авчирсан. Гэхдээ эдийн засгийн бусад салбарууд нь нэн ялангуяа гадаад худалдаа бас л хурдан өсөлттэй байлаа.
Дубайн арилжааны төв, чөлөөт бүс зэрэг нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах шиг л болсон юм. Дубай хотын Рашид боомт, Фуджайрын Жебал Али боомт нь дэлхийн 40 шилдэг контейнерийн боомтын тоонд багтдаг. АНЭ-ийн эдгээр боомтоор жилдээ гурван сая контейнер дамжин өнгөрдөг.
- Норвеги
Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хувь: $69 031 ам.доллар
Хойд Европын нефть ба байгалийн хийн томоохон үйлдвэрлэгч нь Норвеги Улс. Усны эрчим хүч нь цахилгааны хэрэглээний ихэнхийг хангадаг учраас нефтийн их хэмжээний экспорт хийх боломжийг өгдөг.
Нефтийн сангууд нь ирээдүйн үеийнхний хөгжилд бүрэн зориулагдаж байна. Мөн тус орон байгалийн баялагаар баян, худалдааны том флоттой. Бага инфляци (3%), ажилгүйдлийн бага төвшин (3%) зэргээр Европын бусад орнуудаас хамаагүй дээгүүр байдалтай.
- Ирланд
Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хувь: $69 374 ам.доллар
2008 оны санхүүгийн хямралын дараа Ирланд эдийн засгаа сэргээснээр барахгүй одоо эдийн засаг нь Европт хамгийн хурдтай нь болжээ.
Энэ оронд ажиллаж байгаа олон улсын корпорациудын идэвхи нь эдийн засгийн өсөлтөд нь ихээхэн тус болжээ. Татварын таатай нөхцөл нь гадаадын корпорациудыг татаж байна. Тэр нь эргээд ард түмний амьдралд нь нэмэр болж байна.
- Кувейт
Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хувь: $70 587ам.доллар
Кувейтын өөрийнх нь үнэлгээгээр тус орон 102 тэрбум баррель нефтийн нөөцтэй. Нэг үгээр дэлхийн бүх нефтийн есөн хувийг эзэмшиж байна. Нефть нь Кувейтын ДНБ-ний 50 хувийг бүрдүүлдэг мөн экспортынх нь 95 хувийг эзэлж байна. Энэ орны төсвийн орлогын 95 хувийг нефть авчирдаг ажээ.
Кувейтын барааны гол импортлогчид нь Япон (18.5%), Өмнөд Солонгос (14.7%), Энэтхэг (10.9%), Тайвань (9.8%), АНУ (9%), Сингапур (8%), Хятад (6.1%) юм. Үндсэн нийлүүлэгчид нь АНУ (11.7%), Япон (9.1%), Герман (8%), Хятад (7.5%), Саудын Араб (6.9%), Итали (4.7%) болж байна.
Хүн ам нь 3 268 431. Уугуул иргэд нь араб-кувейтчууд гэх өөрийн кувейт ургийн гэдгээ 1920 оноос хойш тодотгон баталгаажуулсан хүн амын 34% нь болдог. Бусад нь Пакистан, Энэтхэг, Иран зэрэг бусад араб орнуудаас гаралтай хүмүүс ажээ.
- Бруней-Даруссалам
Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хувь: $77 662 ам.доллар
Брунейнь дэлхийн хамгийн баян, өндөр хангамжтай орон юм. Оршин суугчид ба султаных нь хөрөнгийн улмаас тус орныг "Исламын Диснейленд" гэж нэрлэдэг. Нефть, хийн баялаг нь Брунейг Азийн хамгийн баян, хамгийн өндөр амжиргааны төвшинтэй орон болгожээ.
Өмнөд Хятадын тэнгисийн ёроолын эх газрын үргэлжлэлийн Сериа, Муара гэх нефть, хийн баян ордууд гэсэн "саалийн үнээтэй”. Улсын эдийн засгийн үндэс нь нефть (жилдээ 10 сая тонн), хий (12 тэрбум гаруй шоо. м) болдог ба тэдний экспорт нь валютын орлогын 90, ДНБ-ний 60 хувийг бүрдүүлдэг.
Шахмал хийн үйлдвэрлэлээр Бруней дэлхийд дөрөвт бичигддэг. Тус орны үйлдвэрт боловсруулсан хийг хий тээвэрлэгч онгоцоор Япон ба бусад орнуудад нийлүүлдэг. Мөн нефть ба хийн зарим хэсгийг хөрш Саравакад (Малайз) боловсруулдаг.
- Сингапур
Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хувь: $86 854 ам.доллар
Сингапур зах зээлийн эдийн засагтай, бага татвартай, үндэстэн хоорондын корпорациуд чухал үүрэгтэй орон юм. Бага татвар нь хөрөнгө оруулагчдад таатай хөрс болдог..
Татварын нийлбэр нь 27.1 хувь бөгөөд дэлхийн татварын системийн чансааны тавдугаарт бичигддэг. Импортын барааны дөрвөн төрлөөс л татвар авдаг ба тэр нь спиртын ундаа, тамхи, нефтийн бүтээгдэхүүн, автомашины нийлүүлэлт ажээ.
Сингапурыг эдийн засаг нь хамгийн өндөр хөгжилтэй орнуудын төвшинд хүрсэн учраас Зүүн Азийн "барнуудын нэг” гэж нэрлэдэг. Тус оронд цахим техникийн үйлдвэрлэл, санхүүгийн үйлчилгээний салбар болон био технологийн судалгаа, CD дамжуулагчийн үйлдвэрлэл өндөр хөгжжээ.
- Макао
Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хувь: $87 845 ам.доллар
Макао нээлттэй боомт бөгөөд томоохон санхүүгийн төв юм. Өөрийн казино, тоглоомын төвүүд, морин тойруулга, шөнийн клубээр алдартай. Засаг захиргааны автономын районы нутаг дэвсгэрт 33 казино байгаагаас хамгийн алдар цуутай нь The Venetian, Grand Lisboa, Galaxy юм. Тоглоом цэнгээний бизнес нь Макаогийн ашгийн 70 хувийг авчирдаг ажээ.
Хүн амын 46 хувь нь аж үйлдвэрт, 40 хувь нь үйлчилгээний салбарт ажилладаг. Ажил эрхлэгчдийн 70 хувь нь тоглоомын бизнестэй ямар нэгэн байдлаар холбоотой.
БНХАУ нь Макаогоор транзитийн наймаа явуулахаас гадна үйлдвэрүүд, худалдааны компаниуд, банкуудын хэсгийг хянаж байдаг. Хятад, Гонконг хоёр Макаогийн худалдааны гол түнш нь болдог. Макаогийн гадаад худалдаанд Японы оролцоо бас л чухал үүрэгтэй.
- Люксембург
Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хувь: $100 991 ам.доллар
Амжиргааны өндөр төвшинтэй Европын баян орнуудын нэг нь Люксембург юм. Тус хотод Европын холбооны олон байгууллагууд байрладаг. Энэ оффшорын нийслэл хотод 1000 гаруй хөрөнгө оруулалтын сан, 200 орчим банк байрлаж байна. Эдийн засгийн амжилтад нь эдгээр байгууллагууд гол нөлөөг үзүүлдэг.
Люксембургийн хэрэглээний цахилгаан нь импортлогддог. Мөн нефть, хий, чулуун нүүрс бүгдийг импортоор авдаг. Банк, санхүүгийн үйлчилгээ нь энэ улсын эдийн засгийн үндэс болдог.
- Катар
Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хувь: $129 512 ам.доллар
Нефть, байгалийн хийн олборлолт нь ДНБ-ний 50 хувийг, экспортын ашгийн 85 хувийг, улсын төсвийн ашгийн 70 хувийг бүрдүүлж байна. Нефть хий хоёр л Катарыг хүн амд ноогдох ДНБ-ний хамгийн өндөр үзүүлэлтэй орон болгожээ.
Татвар байдаггүй, олсон бүгд нь ашиг болдог. Катар одоо хувийн болон гадаадын хөрөнгө оруулалтыг эрчим хүчний биш салбартаа татах эрмэлзлээр ажиллаж байгаа. ДНБ-ний бүтцэд нь аж үйлдвэр (75%), үйлчилгээний салбар 25%, хөдөө аж ахуй 0,1% болж байна. Нефть боловсруулах, нефть-химийн болон металлургийн салбар (томоохон болд хайлуулах цогцолбор Умм-Саидад зөөн авчирсан түүхий эдээр ажилладаг) өндөр хөгжилтэй. Катар хойд хэсэгт North гэсэн нэртэй нефть, хийн асар том орд байгаа. Нефтийн зэрэгцээ байгалийн хийн нөөцөөр Катар арвин.
Бэлтгэсэн М.ЭРДЭС
http://updown.mn/11278.html
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||