- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх ОЮУТОЛГОЙН ОРД 2038 ГЭХЭД ДУУСАХ УУ?
Улс орны эдийн засаг, иргэдийн амьдралд сайнаар нөлөөлнө гэх итгэл найдварыг Оюутолгойн гэрээ монголчуудад авчирсан. Эдийн засаг нь хөгжлийн гараан дээрээ явж буй, дансандаа таван төгрөг хуримтлуулж чадаагүй, буурай Монгол Улсыг хэдэн үеэр нь тэжээх алт зэсийн арвин нөөцтэй энэ орд ёстой л бурхнаас өгсөн хишиг гэж нийтээрээ баярлаж байсан цаг саяхан. Ийм арвин нөөц баялагтай орд дэлхийд ховор учраас тэр. Зэсийн тогтоогдсон нөөц нь л 30 гаруй сая тонн бол, алтны нөөц нь 1328, мөнгөнийх нь 7601, молибденийнх 81600 тонн гэж одоогоор тооцож байна. Харин өнөөдрийг хүртэл газрын хэвлийн 1000 метрийн гүн дэх алт, зэсийг олборлоод ч баялаг болгож чадаагүй л байна. Хойшид ч баялаг болгох нь эргэлзээтэй.
Оюутолгой Монголын ард түмэнд ашигтай болсон уу гэх асуултанд хариулт өгөхөөр УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг гарсан боловч гишүүд хөрөнгө оруулагчдын талд үйлчилж байна гэдгийг улсаа аврах ард түмний хөдөлгөөнөөс мэдэгдэв. Тус хөдөлгөөний зүгээс ажлын хэсэг урьдчилсан дүнг танилцуулсан ч олон нийтэд мэдэгдээгүй ноцтой хэд хэдэн асуудал орхигдсон тул Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг нэн даруй цуцлах талаарх шаардлагыг МУ-ын ерөнхийлөгч, Их хурлын дарга, Мөн Оюу толгойн гүйцэтгэх захирал Армандо Торрес нарт хүргүүлээд байна.
Тэдний зүгээс
- Оюу толгойн үндсэн ордыг гадаад улсын банкны барьцаанд тавьж, ашиглах эрх шилжүүлсэн
- Уурхайг ашиглаж дуусаад хаалтын ажиллагааны дараа ухсан нүхэнд нь цөмийн хог хаягдал булшлах эсвэл атомын цахилгаан станц барих талаар асуудал тусгагдсан гэсэн юм. Мөн Оюутолгойн ордын 51 хувийг ард түмэн эзэмших ёстой, газрын гүний цэвэр усыг ашиглахгүй байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа.
"Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва эх орноосоо урвагч”
Улсаа аврах үндэсний хөдөлгөөний ТББ-ын Ерөнхий зохицуулагч Б.Жагар
Оюутолгойн нөгөө 100 жил ашиглах баялаг 2038 онд дуусах төлөвлөгөөтэй болчихсон. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө алдагдсан, секундэд 872 литр гүний ус хэрэглэж байна гэх мэт хор хохиролтой луйврын гэрээнээс болж Монгол Улс эрсдэлд орох нөхцөл байдал үүсээд байгаа учраас бид өнөөдөр ингэж тэмцэж байгаа юм. Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва хударгагүй зан гаргасан. Тэр эх орноосоо урваж буйгаа үг, үйлдлээрээ үзүүлж байна. Яагаад шинэ ажлын хэсгийн дүгнэлтийг ярихгүй 2015 онд ажилласан дүгнэлтээ яриад байгаа юм. Энэ нь нууцын гэрээнд гарын үсэг зурсантай нь салшгүй холбоотой болов уу. Ажлын хэсэгт багтвал зайлшгүй нууцын гэрээнд гарын үсэг зурдаг. Энэ оффшорч, хулгайч луйварчин компани биднийг наадмын өмнө цагдаад өгсөн байгаа. Гомдолд, Жагар, Эрдэнэбаяр, Бээжин нарын ажлын хэсгийн гишүүд манай компанийн нэр хүндэд халдаж байна гэсэн байна билээ. Үүнийгээ нотлохын тулд баталгаагаа өгөх ёстой. Нотлох баримтгүйгээр хууль хяналтын байгууллагаас биднийг шалгаж баривчилдаг юм биш. Харин Оюутолгой компанийн удирдлагууд баталгаагаа хурдан гаргаад өгчихөөч гэж хэльё.
"Төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлж, тэмцлийн хэлбэрт шилжинэ”
Улсаа аврах үндэсний хөдөлгөөний дарга А.Эрдэнэбаяр
"Бид Оюутолгой компанийн удирдлагуудад дөрөв дэх удаагаа шаардлага хүргүүлж байна. Шаардлагын хариуг өгөхгүй бол бид цаашид тэмцлийн арга хэлбэрт шилжинэ. Оюутолгой компани Монголын ард түмнийг, Монголыг өргүй болгох баталгаа гаргаж өгөх ёстой гэсэн шаардлагыг удирдах албан тушаалтнуудад нь тавьж байна. Мөн Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүдэд хүргүүлнэ”
Улсаа аврах ард түмний хөдөлгөөний зүгээс өчигдөр Оюутолгой компанийн байранд шаардах бичигээ хүлээлгэн өгсөн. Уг албан тоотыг Оюутолгой компанийн хамтын ажиллагаа хариуцсан ахлах менежер Т.Мөнхбат хүлээн авч "Бидний зүгээс та бүхний албан бичгийг хүлээн авлаа. Цаашид холбогдох хүмүүст танилцуулах болно. Хариуг гурав хоногт багтаан ирүүлнэ. Хариугаа бичгээр өгнө” хэмээсэн юм.
http://www.tusgaar.mn/55334
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||