Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Судлаач Д.Ганхуяг: Манантай юу будантай юу өдөр байна аа хө, мандах нарыг гараад ирэхээр тунгалаг болно оо хө...

Судлаач Д.Ганхуяг: Манантай юу будантай юу өдөр байна аа хө, мандах нарыг гараад ирэхээр тунгалаг болно оо хө...1990-ээд онд ардчилалтай хамт бий болсон авилга тахал мэт түгэн дэлгэрч, туйлын олон янзын хэлбэр бүхий цогц, төгс систем болсон бөгөөд хөгжлийн хэд хэдэн шатыг дамжин өнөөдөр төр засгаа халж солих хэмжээнд хүрч, нуран унаж байна. Энэ тухай өгүүлсү… 
 
Авилгын хөгжил ба үе шат
 
Социализмын үед авилга огт байгаагүй. Яахав муучлах гэвэл "арын хаалга”, "гожин” зэргийг ярьж болох ч энэ бол дэндүү инээдэмтэй.
 
Өмч хувьчлал.
Монгол дахь авилга 1990-ээд оны эхээр өмч хувьчлал болон банкны системээс гараагаа эхлэв. Өмч хувьчлал нэрийн дор улсын өмчийг хулгайлж, дээрэмдэж, луйвардахын тулд өмчтэй холбогдсон харилцааг шууд мөнгөн хэлбэрт оруулсан юм. Энэ "ажил” банкны салбараас эхлэв. Иргэдийн гар дээр их хэмжээний бэлэн мөнгө байгаагүй учраас банкнаас мөнгө зээлэх "бүх ард түмний хөдөлгөөн” үүсэв. Банкнаас мөнгө зээлэхдээ зээлсэн мөнгөний 10, 20 хувийг, заримдаа 30 хувийг "тус болсон” банкны албан тушаалтанд буцаан өгдөг "авилгын ёс заншил” тэр дорхноо тогтов. Энэ бол авилгын анхдагч, бүдүүлэг, хагас ил тод хэлбэр байлаа.
Тухайн үед хувьчлагдаж байсан үйлдвэр аж ахуйн газрын хөрөнгө байшин барилга, машин, тоног төхөөрөмж зэргээс бүрдэх үндсэн хөрөнгө, үйлдвэрийн газрын цалин, бэлэн мөнгө зэргээс бүрдэх эргэлтийн гэсэн хоёр том хэсэгт хуваагдаж байсан ба түүний үндсэн хөрөнгийг нь хувьчилж, харин эргэлтийн хөрөнгө нь "эзэнгүй” үлдээсэн нь хулгай, дээрэм, луйвар хийх, авилгадах өргөн бололцоог нээж өгчээ. Энэхүү "эзэнгүй” хөрөнгийг өөрийн болгох гол арга нь авилга байсан бөгөөд үүнийгээ "ашгаа хуваах” гэсэн хачин содон нэр томъёогоор далдалж байв. "Хувьчилж авсан” шинэ эзэн үйлдвэрийнхээ сейфийг нээхэд хувьчлах гэж зарцуулсан мөнгөнөөс нь хэд дахин их мөнгө тэнд хэвтэж байсныг харж гайхсан тохиолдол нэлээд олон байсан.
Шилжилтийн үе байсан болохоор хамаг юм хөл толгой, замбараа задгаа алдаж, хэн дуртай нь хувьчлал нэрийн дор дураараа дургих авилгын "алтан үе” эхлэв.
Банкуудад хуримтлагдсан үйлдвэр, аж ахуйн газрын эргэлтийн асар хөрөнгө буюу бэлэн мөнгийг өөрийн дур үзэмжээр захиран зарцуулах эрх мэдэл зөвхөн тэр үеийн дарга нар буюу МАН-ын эрх мэдэлтнүүдэд байв. Гэтэл жирийн иргэд 7000 төгрөгийн цэнхэр, 3000 ягаан хөрөнгө оруулалтын эрхийн бичиг гэсэн сайхан нэртэй хоёр тасалбартай үлдсэн юм. Харамсалтай нь манай иргэд өмч хувьчлах байтугай, зах зээлийн анхан шатны мэдлэггүй байсан, байх ч үндэс байхгүй байлаа. Одоо ч гэсэн монголчууд хөрөнгийн зах зээл, хувьцааны талаар ойлголтгүй шахам гэдгийг батлан хэлж чадах байна. Тухайн үед шадар сайд байсан "халзан” Да.Ганболд "цочир эмчилгээ” гэгчийг сурталчлан, "гарааны ижил нөхцөл”, "усанд сэлж чадахгүй нь үх, сэлж чадах нь баяж” гэж дүвчигнэн номлож байв.
Албан ёсны баримт бичигт 1,9 сая гаруй хүнд хөрөнгө оруулалтын эрхийн бичиг олгож, 17,4 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгө хувьчлан өгч, 1,1 сая гаруй иргэд Хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа эзэмшигч болсон гэж ярьдаг боловч энэ нь оргүй худал, ичгүүргүй залилангийн хэрэг юм. Учир нь албан тушаалтан, тэдэнтэй ойр дотнын нэн тодорхой цөөн хүмүүс иргэдээс ягаан, цэнхэр тасалбарыг нь луйвардан авсан байдаг. Олон баагий тасалбараа шил архи, заримдаа 100 төгрөгөөр зарж байсан тохиолдолтой би олон удаа таарч байсан. Мөн янз бүрийн шалтгаанаар 113 мянган хүн хөрөнгө оруулалтын эрхийн бичиг авалгүй үлдсэн байдаг.
Дурдан буй үед төр засгийн эрх мэдэл МАХН-ын (МАН) мэдэлд байсан учраас авилгыг МАН эхлүүлсэн гэж үзэж бүрнээ болно. Бүр тодруулбал, тэр үеийн МАХН-ын боловсон хүчний нөөц улс төр-үзэл суртлын болон эдийн засгийн гэсэн хоёр хэсгээс бүрдэж байсан ба анхны авилга МАН-ын эдийн засгийн хэсгээс гарсан гэж баттай дүгнэж болно. Тэр нь банк, эдийн засгийн салбарын сайд, хэлстсийн дарга, ерөнхий нягтлан, ерөнхий инженер зэрэг том дунд дарга нараас эхлээд сум, нэгдлийн удирдах бүрэлдэхүүн хүртэлх өргөн бүрэлдэхүүн байсан юм.
Энэ нь АН зүв зүгээр, гэм халгүй байсан хэрэг огт биш. АН-ын МАН-тай далдуур холбоотой болон эрх мэдэлд хүрсэн хэсэг авилгыг ил тод, улаан цайм хэрэгжүүлж байсан олон жишээг би дурдаж чадна. Ухаандаа АН-ынхан маш их хөрөнгөтэй Нийслэлийн Өмч хувьчлалын Газрыг мэдэлдээ авч намын дарга нарын цохолттой гэх тодотголтой бүхэнд баруун солгойгүй хувьчилж байлаа. Ингэж АН авилгын өөрийн гэсэн дэд системийг бүтээсэн юм.
Иймээс Монголын авилга том дарга нараас эхэлсэн одоо бол МАНАН-гийн том дарга нар хамтран хэрэгжүүлж байгаа гэж дүгнэж болно. 
 
Банкны дээрэм
1996.09.17-нд "Ард”, "Даатгал” хоёр банкыг төрийн зүгээс хүч хэрэглэн татан буулгав. Тэр үеийн Ерөнхий сайд М.Энхсайхан: "Ардын банкыг ямар ч үнээр хамаагүй авах хэрэгтэй. ОУВС-нд захидал бичсэн. Тэд болохоор надад биш, Д.Моломжамцад хандаж бичээд байна. Бид тэднийг, тэд биднийг мэдэхгүй байна. Гадаадын зээл тусламж олдохгүй байж магадгүй. Найдвартай банк хэрэгтэй байна. ХХБ- ыг бид гартаа авлаа. Одоо "Ард” банкийг аваад гүйцээ” гэж хэлж байжээ
Энэ гэмт хэрэгт ОУВС тодорхой зөвлөгөө өгч байсан ба Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөхүүд болох АНУ–ын иргэн Жон Хаберкер, Мариано Корден нар "Ард” банкыг татан буулгах ажлыг биечлэн зохион байгуулж байснаа гэнэт арилаад өгсөн баримт байдаг.
1998.05.27-нд Ц.Элбэгдоржийн Засгийн газар төрийн өмчийн саяхан байгуулсан "Сэргээн босголт” банкыг хувийн өмчийн "Голомт” банкинд нийлүүлсэн алдарт 80 дугаар нууц тогтоол гаргаж огцорсныг олон хүн санаж байгаа.
Чухам эндээс банкны цуврал дээрэм эхэлсэн ба энэ нь одоо болтол үргэлжилж лавтайяа 10 гаруй банкны толгой залгиад байна. Дээр дурдсан угсраа дээрмийн үр дүнд банкнаас ихээхэн хэмжээний зээл авсан нэр бүхий улс төрчид, тэдгээртэй шууд холбоотой олон арван пүүс компанийн өр зээлийг тэрбум тэрбумаар нь ор мөргүй устгасан юм. Багцаа тооцоогоор монголын банкин дахь мөнгөн хөрөнгийн лавтайяа 60 гаруй хувийг дансны аргаар дээрэмдсэн байдаг.
 
Газрын наймаа
Банкны дээрмийг дагалдан буюу түүнтэй эн зэрэгцэн 2002 оноос газрын наймаа цэцэглэв. Газрын наймаа улсын хэмжээний, нийслэлийн хэмжээний гэсэн 2 том хэсэгт хуваагдах ба аль аль нь авилгын хамгийн таатай эх булаг болсон юм. Иргэдэд 0,7 га үнэгүй өгөх эрх өгснөө иргэд өмчтэй боллоо гэж сурталдах болж, үүгээрээ том хэмжээний цуврал дээрэм, авилгаа амжилттай нууж чадсан юм.
Газар хувьчлал 2002 оноос хойш тасралтгүй үргэлжилсэн боловч эдүгээ Нийслэлийн хэмжээнд иргэдийн ердөө л 14%, улсын хэмжээнд нийт иргэдийн 13 хувь нь газраа өөрийн болгон өмчилж авсан "үр дүн” гараад байна. Одоо бол иргэдийн газар үнэгүй хувьчилж авах эрхийн хугацаа дууссан тул 2018.05.01-нээс эхлэн иргэд 0,7 га газраа худалдаж авах ёстой. Төр засаг 1 м2 газрыг 13200 төгрөг гэж тооцсон бөгөөд 700 м.кв газар 9.240.000 төгрөг болж байна. Ингээд манай иргэдийн 87 хувь, нийслэлийн иргэдийн 86 хувь газраа 9-10 сая төгрөгөөр худалдан авах ёстой болж таарч байна.
Үүнийг дээрэм, авилга гэхгүй бол өөр юуг хэлэх юм. Үүний нөгөө талд улсын болон нийслэлийн газрыг тэр чигээр нь авилгын бүдүүвчээр дамжуулан зарсан асар том бүлэг гэмт хэргийн сүлжээ нуугдаж байсан бөгөөд энэ нь одоо болтол идэвхитэй ажиллаж байна.
Энэ талаар арвин баялаг баримт, мэдээлэл байгаа учраас дэлгэрэнгүй ярих нь илүүц.
 
Лицензийн наймаа
Газрын наймааны томсгосон буюу олон улсын хэлбэр юм. Монгол Улсын нөөцөнд байсан ашигт малтмалын ордууд, ашигт малтмалын илэрц бүхий геологи хайгуулын тайлан зэргийг үндэслэн Монгол Улсыг жижиг жижиг гурвалжин дөрвөлжин болгон зурж байгаад хэсэгчлэн зарах авилгын системийг Н.Энхбаяр бүтээсэн юм. Эндээс эхлэн Монголын авилга олон улсын түвшинд дэвшин гарч ирсэн. Нэг мэдсэн газар нутгийнхаа 80 гаруй хувийг лицензээр зарчихсан байх нь тэр. Ямар сайндаа Эрээнд хүртэл лиценз худалдаж авах газар нээж байхав дээ. Олон нийтийн хүчтэй шахалтын дор лицензийг хурааж эхэлсэн боловч одоо болтол лицензийн наймаа үргэлжилж, авилгын эх уурхай болсоор байна. Монголчууд бараг дуулаагүй байхад гадаад компаниуд монголын баялгийн лицензээр олон улсад ийпоо босгоод хагартлаа баяжиж байна. Холимог металлын Хармагтайн ордыг Канад компани олон улсад зарж байгаа нь үүний хамгийн тод жишээ болно.
 
Уул уурхайн мега төслүүд
Лицензийн дараа уул уурхайн мега төслүүдийн эрин үе эхлэв. Монголын авилгачид ахар богино хугацаанд "эрийн цээнд” хүрч, олон улсын түвшинд авилгадах түвшинд нэгэнт хүрчээ. Энэ нь стратегийн ач холбогдолтой 15 орд, түүний дотор Оюу Толгой, Таван толгойн будлианаар ил тод харагдаж буй.
Энэ үед авилгын систем хэсэг бусаг, тохиолдлын, саланги тусгай шинжээсээ гарч, төвлөрсөн, олон шатлал бүхий, нэгдсэн удирдлагатай, "хөдөлмөрийн” нарийн хуваарьтай, цөөн хүний буюу 30 гэр бүлийн мэдлийн хаалттай систем болон хувирсан бөгөөд энэ системийн төв штаб нь АН, МАН хоёрын байранд төвлөрөх болсон юм. Энэ систем эдүгээ нэгэнт нуран унаж байна. Дээр дурдсан өмч хувьчлал, банкны дээрэм, газрын наймаа, лицензийн наймаа, уул уурхайн мега төслүүд зэрэг нь гадна талаасаа эдийн засгийн үзэгдэл мэт харагдавч улс төрийн авилгын үзэгдэл бөгөөд эдгээр нь Монгол дахь авилгын систем бүрэлдэн тогтож, цэцэглэн хөгжсөн үе шатууд болно.
 
Авилгын хувьсал
Эхний үед авилга гэнэн, бүдүүлэг, энгийн бүдүүвчтэй, "ахуйн” шинжтэй, "түй” гэж тоолдог, ганц нэг даргын "мэдлийн” байсан бол асар богино хугацаанд төгс систем болон хувирав. 
Эхний авилга банк, аж үйлдвэр, хөдөө аж ахуй г.м. эдийн засгийн салбарын сайд дарга нарын мэдлийн буюу дур зоргийн асуудал байлаа. Гэтэл энэ нь нэгдсэн удирдлага, төвлөрөлгүй бол хэт замбараагүй байснаас гадна улс төрийн буюу хуулийн шийдвэр гаргахгүйгээр авилга авч болохгүй нь удалгүй мэдэгдсэн байна. Ингээд авилга нь Ерөнхий сайд, УИХ-ын дарга, өөрөөр хэлбэл намын дарга нар "мэдэж шийддэг” асуудал болон хувирчээ. 
Үүнийг нотлох тун амархан. Анхны авилгын эзнээр МАН-ын дарга Н.Энхбаяр тодрон гарсан бөгөөд тэр УИХ-аар Казиногийн тухай хууль батлуулна гэж амлан Байгаль гэгчээс 20.000 долларын авилга авсан нь нотлогдсон юм. Энэ хэргийн уршгаар МАН-ын нарийн бичгийн дарга Б.Энхмандах шоронд хэдэн сар суув. Н.Энхбаяр авилгын хэргээр шоронд суувал МАН сөнөх гээд байсан тул түүнийг аврах гэж П.Жасрай, Ц.Нямдорж нар ихээхэн хүчин чармайлт гаргасан юм. Ингээд Казиногийн хэргийг "илрүүлсэн” Ж.Наранцацралтын Засгийн Газрыг унагаж, авилгын асуудлыг саармагжуулж чадсан юм. Мөн хамгийн түрүүнд Н.Энхбаяр Айвенхау Майнзын Р.Фрийландад 20 гаруй лицензийг 50 сая доллараар зарсан билээ. Түүнчлэн Н.Энхбаяр казиногийн анхны тоглогч гэдгийг олон хүн гэрчилж чадна.
Ийнхүү анхны лицензийн наймаа, анхны авилгын эзэн, анхын казиночноор тодорсон Н.Энхбаярыг "авилгын загалмайлсан эцэг” гэж зүй ёсоор нэрлэсэн ба энэ нэрийг анх түүнд би оноосон юм. 
Сүүлдээ Н.Энхбаяр, түүний гэргий Ц.Цолмон банкнаас шууд бэлэн мөнгө гаргаж авдаг "эрх мэдэл”, зориг зүрхтэй болсон юм. Би нэг удаа Ц.Цолмон банкнаас 8 сая доллар авсан тухай мэдээллийг олж, олон нийтэд цацчихсан чинь намайг шүүхээр "гүтгэсэн” хэргээр шийтгэсэн ба намайг няц дарахаар олон жилийн турш оролдож, ажлаас 7 удаа халав, шүүхээр шийтгэв, намаас хөөв. Энэхүү тэсэхийн аргагүй дарамтыг би монгол судлаач тулдаа тэсч гарсан гэдгийг одоо ч ам бардам хэлэх байна.
Тэр үеэс би Монголын цагдаа, шүүх зэрэг хүчний байгууллагууд ямар адгийн хог шаарууд болсныг мэдэж авсан ба одоо ч би энэ үгээ давтан хэлж чадна.
Эхэндээ эрх мэдэл авсан нам дан дангаараа авилгаддаг байсан бол асар удалгүй эрх ашгаараа нэгдэн нийлж, хамтран авилгадах систем бүрдүүлэв. Тэр үеийн МАН улс орныг бүхэлд нь хамарч, төвлөрсөн чанд систем байсан тэр хэрээрээ авилгын шатлал, авилгын хэмжээ, дээд дунд дарга нарын авилгын "хөдөлмөрийн хуваарь” зэргээрээ илүүтэй "цэгцэрсэн” байлаа. Харин АН дөнгөж төлөвшиж байсан учраас эрх мэдэл олдох л юм бол бүгдийг нь "цөм шаадаг” тэнэг гарууд гэдгээрээ л ялгагдаж байв. Н.Энхбаяр, Р.Гончигдорж нарын бүтээсэн энэхүү авилгын систем нэг л том дутагдалтай байлаа. Энэ нь эрх мэдлээ алдсан үед авилгын систем нь тэр чигээрээ эвдрэх аюул байсан юм.
Монголын хууль, хүчний байгууллагууд авилгад хамгийн түрүүнд автсан шуналтнуудын нэг том бүлэг болно. Тэнд авилга, хулгай, дээрэмтэй холбоотой үй олон гэмт хэргийг далимдуулан авилгадах өөрийн системийг аль эрт бүрдүүлсэн байлаа. Мөн тэдэнд том улс төрчдийн хэргийг дарах, нуух, архивлахын хамт хамт рэкетлэх гэсэн авилгын "ажлын” асар том талбар байсан юм. Энэ үүргээ Монголын хууль, хүчнийхэн "нэн дуртайяа” биелүүлж, баяжихын замаа зассан юм. Гэхдээ хүчнийхэн цаг ямагт бусдыг мөрдөж, шалгаж байсан болохоороо өөрийнхөө гэмт хэргийг хэн ч мэдэхгүй, шалгаж чадахгүй гэж боддог усан тэнэгүүд юм. Энэ бол ихээхэн том эндүүрэл болно. Үнэндээ бол тэдний авилгын гэмт хэрэг бизнес болон улс төрийнхнийг ч хол хаях ичгүүргүй, харгис систем болой. Одоо хууль, хүчний авилгын "бие даасан” энэ системийг улс төртэй нэгтгэх шаардлага тулгарав. Ингээд хууль, хүчний байгууллагуудын удирдах бүрэлдэхүүнийг улс төрөөс бүрэн хараат болгож, тэнд өөрийн хүнийг шургуулах арга товойн гарсан билээ.
Эдгээрийн дотроос авилгатай тэмцэх ажлаа өөрийн бүлгийн авилгыг нуун дарагдуулах, бусад өрсөлдөгчийн авилгыг рэкетлэх аргаар амьдрах болсон АТГ товойн гарсан юм. Монголын АТГ бол МАНАН-гийн цөөн эрх мэдэлтний зарц, багаж хэрэгсэл, тэнэг муна мөн. 
Хүчний байгууллагын авилгын "дэд” системийг улсын хэмжээний том системтэй холбох ажил эрчим хүчний систем залгахаас амархан бүтжээ. Энэ нь Монгол дахь авилгын систем дэх "чанарын” томоохон хувьсал болсон.
Авилгын системийг байнгын, тогтвортой байлгая гэвэл намаа бэхжүүлэх шаардлага тэр дорхноо үүсэв. Бизнесийн нөхдүүдээс намын хандив нэрээр авилга авч, түүгээрээ сонгогчдыг хахуульдан төрийн эрх мэдэлд хүрэх аргыг нээж, үүнийгээ сонгуулиас сонгууль дамжин хэрэглэх болов. Ийнхүү төрийн авилга намд орж ирснээр авилгын системд "чанарын” удаах томоохон хувьсал гарав. 
Авилгын системд гарсан өөр нэг чанарын хувьсал нь том бизнесийнхэн улс төрд шургалан орох болсон нийтлэг үзэгдэл юм. Одоогийн УИХ-ын гишүүдийн хэд нь бизнесмен гэдгийг надаар тоолуулах хэрэг юун. Нөгөө талаас Монголын улс төр өөрөө том бизнес, олигархуудын мэдэлд орсон буюу тэндээс шууд хамааралт байдалд орсон өөр нэг "чанарын” үзэгдэл дагалдан гарав.
Энд дурдсан хэд хэдэн томоохон хувьслын дараа хоёр нам хамтран авилгадах "чанарын” дээд түвшин рүү шилжив. Энэ нь Н.Энхбаяр, Р.Гончигдорж хоёрын үүсгэн байгуулсан МАНАН бөгөөд түүний өөр нэг нэр нь "Алтангадас” болно. МАНАН-г анх Н.Энхбаяр, Р.Гончигдорж, дараа нь С.Баяр, Ц.Элбэгдорж, дараа нь Ц.Элбэгдорж дангаараа захирч байгаад М.Энхболдын үед хүрч иржээ. С.Баяр, Ц.Элбэгдорж нарын үеэс эхлэн монголын авилга олон улсын түвшинд хүрсэн ба дотооддоо бол хатуу төвлөрсөн 30 гэр бүлийн мэдлийн систем болтлоо хөгжин цэцэглэсэн байна. Эндээс эхлэн МАНАН жам ёсоор задарч эхлэв. Би өмнө нь МАНАН-гийн талаар залхтлаа бичсэнийг одоо ч миний блогоос үзэж болно.
 
Зөрчил хийгээд нуралт
Авилгын системийг бүтээсэн эрх баригч дарангуй цөөнхи бүлэг зөрчилдөө идэгдэн нуран унах тавилантай гэж онолд өгүүлдэг нь манай практикаар бүрэн нотлогдсон. Сүүлийн 20 гаруй жилийн зэрлэг, харгис өрсөлдөөн тэмцлээс үүнийг тод харж болно.
Ийнхүү ардчиллын биш эх адаггүй авилгын, зах зээлийн биш дүрэм журамгүй авилгын систем бий болсноор Монголын нийгмийн давхраажилд ихээхэн өөрчлөлт гарч өнөөгийн Монголын нийгэм эрх баригч цөөнхи буюу 30 гэр бүл болон ядуу ард түмэн гэсэн хоёр үндсэн давхраанаас бүрэлдэх болов.
Эрх баригч цөөнхи буюу МАНАН өөрийн ноёрхлыг хязгааргүй, өнө үүрд хадгалан үлдэх бодит шаардлагад тулан иржээ. Гэтэл "чанарын” шат ахиулан олон жилийн турш "хөгжүүлж” ирсэн шатны гишгүүрийн суурь нь хариугүй муу, ганхан доргиж, юу юугүй нурж унахдаа тулсныг сая л олж харав.
Ингээд тэд төрийн системийг бүхэлд нь авилгадан авах гэсэн "чанарын” хувьд цоо шинэ дүгнэлтэд хүрчээ. Ингээд амиа аврах, тэсэж үлдэх цорын ганц арга болсон төрийг бүхэлд нь худалдан авах төгс системээ боловсруулж байгаад газар дээрээ баригдах нь тэр…
60 тэрбумын хэрэг бол мөн чанартаа "зах зээлийн нам”, "зах зээлийн” төр байгуулсны гор нь гарч, дотоод зөрчил, тэмцэлдээ идэгдэн нуран унах болсны оргил цэг мөн. 
Манай ард түмэн Олон жилийн мангуурал, тэнэгтэл, гашуун алдаанаасаа бидний бүхий л гай зовлон авилгажсан МАНАН системээс болж байна, түүнийг эвдлэн зайлуулах хэрэгтэй гэдгийг ухааран ойлгож эхлэв.
60 тэрбумын асуудал бол дан ганц МАН-ын асуудал биш, харин МАНАН-гийн байгуулсан улс төрийн төрийн системийн ялзралын асуудал мөн.
Хэрэв 60 тэрбумын асуудлыг шийдэж чадвал МАНАН-гийн нуралт эхлэх ба түүнийг торгоож байгаа цорын ганц цагираг нь АТГ-ын дарга Х.Энхжаргал болоод байна. Бүх авилга ганц хүнээс болоо юу гэж мэтгэлцэх мэргэн цэцнүүд гараад ирэх нь мэдээж. Монголын бүх авилгын хэргийг Х.Энхжаргал дараад байна гэж би хэлээгүй. Гэхдээ 60 тэрбумын болон хэд хэдэн томоохон хэргийг Х.Энхжаргал ганцаараа саатуулаад байгаа нь бас л хөдөлшгүй баримт юм.
Эндээс Монголын улс төр авилгын хуучин замаараа явах уу, түүнийг халж, шинэ шударга систем тогтоох уу гэсэн зарчмын асуудал үүсэх ба 60 тэрбумын хэрэг энэ шийдлийн эхлэл, гарааны цэг гарцаагүй болно. Учир нь 60 тэрбумын хэргийг энэ удаад аргалаад, аргацаагаад өнгөрөөж болох авч 2020 онд бүр ч илүү хурц, эрсдэлтэй байдлаар дахин сөхөгдөх нь гарцаагүй…
УИХ-ын ээлжит бус чуулган чухам энэ асуудлыг шийдвэрлэх ёстой бөгөөд хэрхэн яаж шийдсэнээр нь өнөөгийн УИХ-ын гишүүдийг Монгол үндэстний дайсан уу ?, нөхөр үү ? гэдгийг хялбархан тодорхойлж болно…
"Манантай юу будантай юу өдөр байна аа хө, Мандах нарыг гараад ирэхээр тунгалаг болно оо хө” гэсэн ардын дууны гүнзгий ухаант шад биелэх цаг тун удахгүй ирэх нь дамжиггүй…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2018 оны 07 дугаар сарын 26
 
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блогganaa.mn -ээс уншина уу?
Судлаач Д.Ганхуяг: Манантай юу будантай юу өдөр байна аа хө, мандах нарыг гараад ирэхээр тунгалаг болно оо хө...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани