Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уурхайчдын тухай өгүүлсэн утга зохиолын бүтээлүүдийн тойм

Уул уурхайн салбарын оюун санааны өв соёл:

Уурхайчдын тухай өгүүлсэн утга зохиолын

бүтээлүүдийн тойм.

 

Подробности

Өмнөх дугаарт уул уурхайн салбар дахь хүний оюун ухаан, хүч хөдөлмөрөөр бүтээгдсэн материаллаг эд зүйлс болох уурхай , уурхайн хот тосгон , хөшөө дурсгал, түүхэн дурсгалт газар орон гэсэн ботид өв соёлын тухай өгүүлсэн. Энэ удаа хүн төрлөхтөний оюун санааны өв соёл болох урлаг, утга зохиолын бүтээлүүдэд уул уурхайн салбар , уурхайчидын ажил амьдралын тухай хэрхэн өгүүлсэнийг товч танилцуулна.

Дэлхийн олон орны зохиолч, яруу найрагчид, зураачид, хөгжимийн зохиолчид , театр , киноны найруулагчид гээд олон уран бүтээлчид уул уурхайн салбар, уурхайчдын амьдрал ахуй , ажил хөдөлмөр , ёс заншил , дадал зуршил , үзэл бодол ,оюун санааны өв соёлын тухай өгүүлсэн маш олон утга зохиолын ном , уран зураг, урлаг уран сайханы бүтээл туурвилууд бүтээсэн.

Бүр эртний Грек, Ромын үеэс Гомер, Плиний, Вергилии гээд олон гүн ухаантан , цэцэн мэргэд байгалийн эрдэс баялгийг хэрхэн яаж хайх, олборлон баяжуулах , ашиглах тухай зохиол бүтээлүүд дээ тусган бичсэн байдаг. Эртний Ромын яруу найрагч, гүн ухааантан Тит Лукреций Кар (МЭӨ 100 онд амьдарч байсан) тэр үед байгаль дэлхийн тогтоцын тухай мөн металлыг хэрхэн яаж нээж олборлон түүнийг хүмүүс амьдрал ахуйдаа амжилттай хэрэглэж байгаа тухай өөрийн шүлэг найрагтаа магтан дуулаж өгүүлсэн байдаг. Тэрээр нэгэн шүлгэндээ

- Алт , мөнгө ,зэс, хар тугалга , төмөр гээд

Олон төрлийн металлууд нээгдсэн

Гэвч шуугин найгаж байсан ой мод галын халуун дөлд дүрэлзэн шатана.

Газар дэлхийн үндэс шороо хүртэл улайстал хална.

Алт, мөнгө, зэс, хар тугалганы халуун хайлмаг лав урсана.

Хөрж царцсан металл гулдмайнуудыг хүмүүс өргөн өнгө гялгаар нь гялалзуулана.

Тэднийг тус бүрийн харгалзах өнгө гялга, хотгор гүдгэрээр яг таг нарийн зөв тодорхойлж чаддаг.

Тэд энэ металлуудыг хайлж дурын хэлбэр хэмжээнд оруулах чадвартай болсон. гэж бичиж байжээ.

 

Эртний Грек ,Ромын гүн ухаантан ,эрдэмтэнмэргэд байгаль дэлхий, уул ус , газар шорооны зүй тогтолыг сонирхон судалдаг бичиж тэмдэглэдэг байжээ. Харин тэд байгалийн баялагийг ухаж, олборлон хүмүүст хүргэж байгаа уурхайчид буюу боолуудын хүнд хөдөлмөр, хэцүү бэрх ахуй амьдралын тухай тун бага сонирхон тэр тухай бичиж тэмдэглэсэн нь бараг байдаггүй.

Дөнгөж дундад зууны дунд үеэс л утга зохиол, яруу найраг, дуу хөгжим, уран зураг гээд олон бүтээл туурвилд уурхайчид, металлургичдын тухай өгүүлж эхэлсэн байдаг.

Уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхийн хүнд хэцүү эмэгнэлтэй үе, ололт амжилттай сайн сайхан үе , эрх чөлөөнд дуртай хүдэр нүүрс ухагч нарын амьдралын хэв маягөнгө төрх , ёс заншил , дадал зуршил, санаа бодол , өв соёлын тухай өгүүлдэг. Энэ бүхэн нь уул уурхайн салбарын оюун санааны өв соёлын үндэс суурь болсон гэж үздэг.

Шведийн Фалун хот болон түүний дэргэдэх зэсийн хуучин уурхай бол ЮНЕСКО –с бүх дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн түүхэн дурсгалт газруудын нэг юм.

Фалуны зэсийн уурхай бараг 650-д жил ажилласан ба дөнгөж саяхан 1990 онд уурхай хаагдсан. Тус уурхайн зэс олборлолтын оргил үе болох ХVII зууны үед уурхайг олборлон ашиглах үйл ажиллагаанд Немецээс олон мэргэжлийн уурхайчид цаагчилан ирж ажилладаг байсан.

Немецийн зохиолч Иоган Петер Хебел 1811 онд бичсэн "Фалунаас ирсэн уурхайчин” гэсэн өгүүлэлдээ тэнд болсон бодит үйл явдалын тухай өгүүлдэг.

Фалуны зэсийн уурхайн хаягдаж орхигдсон нэгэн уурхайн амнаас 1719 оны үед хүний занданшуулсан цогцос олдсон ба түүнийг дээш өргөн гаргасны дараа уурхайчдын хэн нь ч түүнийг танихгүй байсан байна.

Дээш нь өргөн гаргаж газар дээр ил тавьсан занданшуулсан цогцосруу нэгэннастай эмэгтэй ойртон очиж хараад олон жилийн өмнө сураггүй алга болсон өөрийнх нь сүйт хар хүү мөн болохыг танин цухиран уйлж эхэлдэг. Немцийн зохиолч, үлгэрч Эрнист Теодор Амаде нь И.П.Хебелийн энэ өгүүлэлээс санаа аван өөрийн зохиол бүтээлээ улам баяжуулан илүү дэлгэрэнгүй бичсэн байдаг.

Тэрээр 1820 онд "Фалуны уурхай" гэсэн өгүүлэл бичсэн. (ХIХ зуунд Орос хэл дээр орчуулагдан "Фалуны хүдэр ухагчид” гэсэн нэрээр хэвлэгдэж байсан)

Уг өгүүлэлд мөн л сураггүй алга болсон уурхайчны тухай болон газрын доорхи лус савдаг Торнберн сураггүй алга болсон уурхайчны үхэлд буруутай эдгээдүүдийг шийтгэн цээрлүүлж байгаа тухай өгүүлдэг.

Зэсийн уурхайн гүнд дарагдаж алга болсон уурхайчны цогцос зориуд занданшуулсан юм шиг бүрэн бүтэнээрээ үлдэх нь зэсийн сульфид эрдэс пирит хүний биед нэвчин шингэж түүнийг бүрэн бүтнээрээ байхад нөлөөлдөгөөс болдог байна. Ийм үйл явдал дэлхийн олон зэсийн уурхайд тохиолдож байсан.

Германы алдарт яруу найрагч Генрих Гейне жирийн хүдэр ухагчид , уурхайчдын ажил амьдралыг магтан дуулж олон шүлэг найраг бичсэн.

Тэрээр мөнгөний уурхай Гарцад очих дуртай байснаас гадна уурхайн гүнд орших үл ойлгогдох болзошгүй аюул эрсдэл, уурхайчидын аюул осолтой хүнд хүчир хөдөлмөрийн тухай онцлон бичсэн байдаг.

Гейне бичихдээ далд уурхайн гүнд уурхайчны бүдэг гэрэл, бүгчим халуун уур амьсгал, уурхайн хана даган дуслах усан дуслын чимээ, машин техникийн нүрэглэх дуу , үл ойлгогдох хоржигнох чимээ, тасралтгүй исгэрэлтийн дуу энэ бүхэн анхны удаа уурхайд орж байгаа хэнд ч айдас чихүүдэс төрүүлдэг тухай бичсэн байдаг. Гарц буюу Харц нем. Harz эртний Немец хэлээр Hart – «уулын ой мод» гэсэн утгатай үг энэ уурхайГерманы хойд нутгийн хамгийн өндөр уул болох Доод Саксонийн нутаг дэвсгэр дахь Саксон Анхальт Тюрингид байдаг хуучин уурхай юм.

Немецийн өөр нэг романтик яруу найрагч, зохиолч Фридрих фон Гарденберг бол үе дамжсан уурхайчин буюу доод Саксоний давсны уурхайн захирлын хүү бөгөөд Фрайбергийн уулын академид суралцаж байсан байна.

Түүний бичсэн ихэд алдаршссан «Гейнрих фон Офтердинген» романд настай хөгшин уурхайчин уул уурхайн ажил эрхлэх нь бурхан тэнгэрийн таалал болон мөн чанарын тухай хэдэн хэдэн утга яруу үг ,сайхан хэллэг хэлдэг хэсэг бий. Уул уурхайгаас эрдэс баялаг олборлох нь бурханы тэнгэрийн хишиг буяныг хүртэж байгаа хэрэг түүнээс өөр юу ч хүмүүст аз жаргал , эд баялгийг авчирч өгдөггүй гэж хэлдэг.
Уурхайд ажиллахаас өөр ямарч ажил бурхан тэнгэрт итгэх итгэл үнэмшилийг улам бэхжүүлж гүн гүнзгий сүсэг бишрэлийг бий болгодоггүй.

 

Уурхайчин хүн ядуу буурай төрдөг ядуу буурайгаараа дуусдаг. Тэр хаанаас металл олох тэднийг хэрхэн яаж олборлохыг мэддэгтээ сэтгэл хангалуун байдаг бол металлын өнгө гялга, үнэ мөнгө нь түүний цэвэр ариун зүрх сэтгэлд тийм ч чухал байр суурь эзлэдэггүй гэж бичиж байжээ.

Оросын зөгнөлт зохиолч Иван Антонович Ефремов (уулын инженер, палеонтологич эрдэмтэн) уул уурхайн мэргэжилтэн , мастеруудыг газрын доорхыг нэвт хардаг далдыг харагчид гэж нэрлэж байсан. Түүний "Уурхайчдын хуучин зам” өгүүлэлд Уралын нуруун дахь зэсийн уурхайд ажилладаг уулын ажлыг гайхалтай сайн мэддэг, ахмад туршилгатай уурхайчны тухай агүүлдэг. И.А. Ефремов бичихдээ ”Түүний үгийг сонс тэр бол XV зууны үеээс уул уурхайн эрдэм мэдлэгийн үндэс суурь болсон Фрейбергийн уулын инженер мэргэжилтэн, мастеруудын хэмжээнд мэдэхгүй байж болно. Гэхдээ тэд мөн л уул уурхайн тухай мэдлэг, туршилга, газрын доорхийг харж мэдэрч чаддаг мэдрэмж чадвараа үеээс үед уламжлан дамжуулж зааж сургаж ирсэн. Тэд газрын доорхи орон зайг маркшейдерийн багаж төхөөрөмжөөр хэмжиж гаргасан юм шиг тийм нарийвчлалтай яг таг баримжаалан тогтоож чаддаг гайхалтай онцгой мэдрэмж чадвартай хүмүүсийн юм” гэж бичсэн байдаг.

Фоедализмын үеийн төгсгөл капитализмийн эхэн үед түүхий эдийн үндсэн суурь бааз нь нүүрс төмөр байсан учир уурхайчидын хөдөлмөрийг эрчимтэй ашиглах болсон.

Энэ үеээс дундад зууны үеийн уурхайчид , хүдэр нүүрс ухагчидын тааваараа ажиллаж хөдөлмөрлөдөг ууламжлалт бие даасан байдал аж амьдралын хэвшил алдагдан хүнд хөдөлмөр, гаслан зовлон, эмгэнэлт хэрэг явдлаар дүүрэн амьдрал эхэлсэн гэж үздэг.

Европд аж үйлдвэржилт цэцэглэн хөгжиж байсан 1860–1870 онуудад Францын Луарски болон бусад нүүрсний уурхайнуудад ажил хаялт маш хүчтэй өрнөж байсан.

Энэ үйл явдал нь Францын зохиолч Эмиля Золяг нийгмийн энэ хурц асуудлыг хөндсөн«Жерминаль» (1885) романыг бичхэд хүргэсэн байна.

Энэ роман нь нүүрс олборлогч уурхайчдын ажил амьдрал , тэмцэл хөдөлгөөний тухай өгүүлсэн утга зохиолын салбартаа тэргүүлэх шилдэг бүтээл юм. «Жерминаль» романд уурхайчдын ахуй амьдрал, амьдралын хэв маягийг гайхалтай сайн илтгэн харуулсанаас гадна "ажил хөдөлмөр бол уурхайчин хүний юу юунаас ч илүү амьдралын арга хэрэгсэл юм” гэж бичсэн байдаг. Мөн тэрээр зохиол бүтээлдээ хамгийн анх эмэгтэй хүн, хүүхэдүүд яг эр хүн шиг уурхайд ажиллан хүнд хүчир хөдөлмөр эрхлэж байгаа тухай бичсэн.

Дэлхийн нүүрсний аж үйлдвэрлэлийн түүхэнд Их Британийг нүүрсний аж үйлдвэрийг анхдагчид тооцдог.

Их Британий олон алдартай зохиолч, яруу найрагчид уурхайн хот сууринд төрж өссөн байдаг ба уурхайчдын орчин ахуй дундаас Дэвид Лоуренс, Арчибальд Кронин зэрэг нэр алдартай олон зохиолч уран бүтээлчид төрөн гарсан.

Зохиолч Дэвид Герберт Лоуренс гэхэд аж үйлдвэрийн хот Ноттингемийн ойролцоох жижиг хот болох Иствудед төрсөн. Тэрээр жирийн уурхайчны гэр бүлийн 4 дахь хүүхэд нь болон мэндэлсэн. Түүнийг бусад уурхайчдын үр хүүхэдүүдийн адил эцэгээ уламжлан уурхайд ажиллах хувь заяа хүлээж байсан. Гэвч тэрээр хүүхэд ахуйдаа хүнд сүрьяа өвчин туссан нь мөн утга зохиол , уран зурагт шунан дурладаг байсан нь түүний ирээдүйн хувь заяаг өөрчилсөн байна.

Лоуренса 25 настайдаа анхныхаа номыг гарган хүнд өвчтэй байсан ээжийнхээ гар дээр тавьж чадсан. Зохиолч Лоуренса бүх амьдраллынхаа туршид 9 роман 10 яруу найргийн ном мөн 10 жүжиг 50 гаруй эссе өгүүллүүд бичсэн.

Түүний бичсэн «Хөвгүүд ба нууц амраг» (1913), «Чаттерли бүсгүйн амраг» (1928) гэсэн алдартай романуудад Английн нүүрсний уурхайн ажилчидын эгэл жирийн ахуй амьдралын тухай өгүүлдэг. Эдгээр зохиол романууд нь түүнийг дэлхий дахинд ихэд алдаршуулсан билээ. Д. Лоуренсын «Чаттерли бүсгүйн амраг " зохиолын нэг гол баатар болох үе дамжсан газрын эзний хүү өмнө нь буга агнаж байсан газар өнөөдөр утаа уугисан яндан, үйлдвэр уурхай сүндэрлэн боссон тухай мөн " уурхайчид мэдээж хэрэг буга шиг тийм үзэсгэлэнтэй амьтан биш гэхдээ илүү ашигтай амьтад" гэж өгүүлсэн хэсэг байдаг.

Дэлхийд ихэд алдаршссан Их Британий өөр нэг зохиолч болох Арчибальд Джозеф Кронин бол Шотландаас гаралтай мэргэжлийн эмч юм. Тэрээр Өмнөд Уэльсын уурхайн жижиг хотын эмнэлэгт ажилладаг байсан.

Түүний бичсэн «Одод доош хардаг» (1935), « Бэхлэлт» (1937) гэсэн романууд ихэд алдаршсан бөгөөд дэлхийн утга зохиолын шилдэг бүтээлүүдийн жагсаалтанд зүй ёсоор ордог.

Зохиолч Арчибальд Джозеф Кронин уурхайчдын ажил амьдралын тухай сайн мэддэг ба тэдний хүнд бэрх, ядуу зүдүү амьдралыг өөрчилхийг хүсэж эрмэлздэг нэгэн байсан юм.

Тэрээр «Одод доош хардаг» романдаа 1930-аад оны Английн уурхайчдын ажил хөдөлмөр, ахуй амьдрал, тэмцэл хөдөлгөөний тухай өгүүлдэг.

Түүний энэ романд "Уурхай бол уурхайчдын сэтгэл зүрхний хүсэл эрмэлзлэл , уур хилэнгийн төв нь уурхай яг анфитеатр гэсэн үг энэ гунигтай анфитеатрд үхэл амьдрал, хөдөлмөр, мөнгө, хөлс ,цус гэсэн үзэгдэл байнга давтагдаж байдаг гэсэн мөрүүд бий.

Мөн ХХ-зууны эхэнд Америкийн нэрт зохиолч Э.Синклером «Нүүрс ба хаан» (1917) гэсэн роман бичсэн. Түүний энэ романд 1914 оны хавар Колорадо мужыннүүрсний уурхайн уурхайчдын ажил хаялтын тухай түүхэн үнэнийг өгүүлдэг. Уурхайчид өөрсөдийн эрх ашгийнхаа төлөө ямар их эрэлхэг зоригтой ,хатуу байр суурьтай, тууштай тэмцэж байгаа тухайг бичсэн байдаг. Зохиогч романдаа зориулж материал цуглуулахын тулд уурхайчидтай хамт уурхайн гүнд хэсэг хугцаанд ажиллаж байсан гэдэг.

Дэлхийн олон орны уул уурхайн тухай бичсэн утга зохиолын бүтээл тууривлыг бүгдийг зөвхөн нэг удаагийн сэтгүүлийн дугаараар тоочих боломжгүй юм. Харин бидний хөрш зэргэлдээ Орос орны зохиолч яруу найрагчид уул уурхайн салбар , уурхайчидын тухай ямар ямар бүтээл туурвил бичиж туурвисан тухай бага зэрэг өгүүлэх нь зайлшгүй юм.

Хаант Орос улсын үед нүүрсний олборлолт, аж үйлдвэржилт эд цэцэглэн хөгжиж байх үеийн уурхайчдын тухай Оросын алдартай зохиолчид А.П.Чехов, А.С.Серафимович, А.И.Куприн нар зохиол бүтээлдээ бичиж байсан.

Зохиолч Александр Серафимович (Донбассаас гаралтай) 1895 онд «Газрын доор»,«Жижигхэн уурхайчин», «Семишкура» гэсэн тэр үеийн нүүрсний уурхайн уурхайчдын амьдрал ахуйн тухай өгүүлсэн хэд хэдэн өгүүлэл бичсэн.

Түүний бичсэн «Газрын доор», өгүүлэлд тэр үеийн уурхайн тухай маш тодорхой дэлгэрэнгүй өгүүлдэгээс гадна уурхайчид хөлс хүчээ шавхан ажиллах уурхайнхаа тухай"Өө би энд амралтын өдөр зүгээр л ирсэн юм " гэсэн егөөдсөн хэллэг байдаг.

ХIХ-зууны сүүлээр Хаант Орос улсын Донецкийн нүүрсний сав газар чулуун нүүрс олборлолт цэцэглэн хөгжиж эхэлсэн. Тэр үеийн тухай тодорхойлон бичихдээ "Бидэн дээр өмнө зүгээс маш олон хүрз зээтүүтэнгүүд буюу үйлдвэр эрхлэгч нар ирсэн.

Тэд мөнгө ашиг олох хүсэл шуналдаа хөтлөгдөн өөрсдийн хөрөнгө мөнгийг зарим нь хүний хөрөнгө мөнгийг нүүрс олборлох үйл ажиллагаанд зарцуулан азаа үзэж эхэлсэн юм.

Бүдүүн тоймоор хэлэх юм бол тэд өчнөөн гарз хохирол, байгаль орчины сүйтгэл, үгүйрэл хоосрол , зовлон шанлал авчирсан гэж бичиж байсан.

1890-ээд оны төгсгөлөөр Донецкийн нүүрсний сав газарт Оросын алдарт зохиолчАлександр Иванович Куприн очиж байсан. Тэрээр өөрийн бичсэн «Газрын доор», «Уурхайн гүнд» гэсэн богино өгүүлэгүүддээ уурхайчдын хүнд хүчир хөдөлмөр , ядуу зүдүү амьдрал ахуйн тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг.

Тухайн үед Донбассын нүүрсний уурхайн эзэд ба эзэмшигч нар нь Франц, Белгийн баян хөрөнгөтнүүд байсан. Тэдний тухай А.И. Куприн 10 жил уурхайг удирдаж байгаа хэдий ч ганц ч Орос үг мэдэхгүй Белгийн бүдүүн тарган хөрөнгөтөн, бэртэгчинүүд гэж нэрлэн бичсэн нь бий.

Донбассаас холгүй Азовын тэнгисийн эрэг дээр төрсөн Оросын алдард зохиолч Антон Павлович Чехов ч гэсэн тэрхүү нүүрс олборлолтын оргил үеийн тухай хэд хэдэн өгүүлэл бичсэн. «Оросын нүүрс» (1884), «Тал» (1888), «Печенег» (1897) өгүүлэгүүд , аян замын тэмдэглэл « Сахалины арал» (1890) зэрэг зохиолууддаа нүүрсний уурхайд өмнө нь цөллөгөнд байсан хүмүүс ирж ажиллан уурхайчин болсон тухай мөн тэдний хүнд хүчир хөдөлмөр, гэрэл гэгээгүй аз жаргалгүй амьдрлын тухай өгүүлдэг. Харин ЗХУ–н үед олон зохиолч яруу найрагч ,уран бүтээлчид Зөвлөлтийн уул уурхай ба нүүрсний аж үйлдвэрлэлийн ололт амжилтууд , уурхайчидын ажил хөдөлмөрийн амжилт яруу алдарыг магтан дуулсан маш олон зохиол бүтээл тууривсан.

Тэдний нэг болох Борис Леонтьевич Горбатов Зөвлөлтийн уран зохиолд уурхайчидын тухай хамгийн их бичдэг уурхайчдын хөдөлмөрийг магтан дуулсан, онцгой суртал нэвтэрүүлэгч нь байсан юм. Тэрээр Ирмино их уурхайгаас холгүй орших уурхайн тосгонд төрж өссөн байна.Зөвлөлтийн үеийн үзэл сурталын гол баатар, жирийн цохилтот алхаар нүүрс олборлолтын дэлхийн дээд амжилтийн эзэн Алексей Григорьевич Стаханов тэр уурхайд ажиллаж байсан.

ЗХУ-нДонбассын нүүрсний уурхайд 1935 онд нэвтрэгч Стахановын бригадын 2 малтагч нэг ээлжиндээ 102 тн нүүрс гаргасан байна. Тэр үед ажлын норм нэг ээлжэнд 7 тн нүүрс гаргах ёстойгоос 14 дахин их нүүрс гаргаж дэлхийн дээд амжилт тогтоож байсан. Зохиолч Б.Л.Горбатов өөрийн "Донбасс" романдаа Донецкийн нүүрсний уурхайн сав газар дахь уурхайчдын ахуй амьдрал, ажил хөдөлмөрийн тухай тэнд болж байгаа агуу их өөрчлөлт шинчлэлт, хөгжил дэвшлийн тухай магтан дуулсан байдаг.

Тэрээр 1924 онд байгуулагдсан Зөвлөлтийн ажилчин тариачин ангийн зохиолчидын байгууллагыг үндэслэгчидийн нэг юм. Утга зохиолын бүтээлүүдээс гадна ЗСБНХУ-ын үен уул уурхайн бүтээн байгуулалт , уурхайчдын тухай баримтат болон уран сайханы маш олон дэлгэцийн бүтээлүүд бий.

Тэдний анхных нь болох 1937 онд Ленфильм киностудийн бүтээсэн "Уурхайчин” уран сайханы кино юм. Уг кинонд Донбассын уурхайн жижиг хотод уурхайн дарга Чуб түүний уурхайд ажилладаг троцкист болон дээрэмчидтэй хэрхэн тэмцэж байгаа тухай гардаг. Ерөнхий найруулагч Сергей Юткевич, зохиогч нь Алксей Каплер нар ажилласан.

Мөн 1950 онд Горькийн нэрэмжит киностудийн бүтээсэн "Донецкийн уурхайчид " гэсэн уран сайханы кино байна. Ерөнхий найруулагч нь Леонид Луков, гол дүрд нь Олег Голубицко тоглосон энэ кино 1952 онд Сталины шагнал авч байсан. Киноны үйл явдал мөн л Донбассын нэг уурхайд шинэ нүүрсний нэвтрэгч комбайн угсарч суурьлуулан ажиллуулж эхлэн түүнийг уурхайчид хэрхэн яаж эзэмшиж өөрийн болгож байгаа тухай өгүүлдэг. Өнөөгийн ОХУ ч гэсэн уурхайчдын тухай өгүүлсэн баримтат болон уран сайханы олон кино бүтээж байна.

Ер нь Дэлхийн олон оронд уул уурхай , уурхайчидын ажил амьдралын тухай өгүүлсэн дэлгэцийн бүтээлүүд бий. Тэднийг бүгдийг энд тоочих боломжгүй юм. Жишээ болгон ганц хоёрыг танилцуулбал Шинэ Зеланд, АНУ-н хамтарсан бүтээл болох 2003 онд бүтээсэн "Нуралт” «Завал» кино байна. Найруулагч нь Рекс Пиано, гол дүрүүдэд: Мими Роджерс, Тед Шэкелфорд, Брюс Олпрес, Пол Гиттинс, Джон Брэйзиер, Бен Каслс, Уинстон Харрис нар тоглосон.

Киноны үйл явдал тэтгэвэрт гарсан эцгийнхээ оронд уурхайг удирдахаар очиж байгаа эмэгтэйд олон уурхайчид дургүйцэн эсрэгүүцэж байгаа тухай, түүний анхны ажлын өдөр уурхайд нуралт болон осол гарч уурхайн гүнд хашигдсан уурхайчдын дунд түүний нөхөр хүү 2 байгаа тухай өгүүлдэг.

Мөн2011 онд бүтээсэн АНУ-Их Британы хамтарсан бүтээл "Уурхайчдын сүлд дуулал” кино , ерөнхий найруулагч нь Билл Мориссон. Киноны үйл явдал өнгөрсөн зуунд Маргарет Тэтчер ерөнхий сайд байх үед Английн хойд нутаг дахь уурхайн ажилчид эрх ашгийнхаа төлөө тэмцэж ажил хаяж байгаа тухай гардаг.

 

Дөнгөж саяхан 2015 онд нээлтээ хийсэн Голливудын бүтээл "33” кино байна.

Уг киноны үйл явдал 2010 оны 8-р сард Чилийн Атакамийн цөл дахь Сан-Хосе уурхайдуурхайн нуралтаас болж газрын доор 700 метрийн гүнд хашигдан 69 хоносон 33-н уурхайчидын тухай өгүүлдэг. Гол дүрд нь Голливудын алдарт жүжигчин Антонио Бандерас тоглосон ба нэг уурхайчны эгчийн дүрд 1997 оны Оскарийн шагналт жүжигчин Жюльет Бинош тоглосон байна.

Хүнд хэцүү амь дүйсэн үед сэтгэл санаагаар уналгүй эрэлхэг зориг , тэвчээр хатуужилтай байж найз нөхөддөө туслаж дэмжин уриалан дуудаж амьд гарахын төлөө хэрхэн тэмцэжбайгаа тухай өгүүлдэг. Тухайн үед газрын доор 69 хонсон эдгээр 33 уурхайчины баатарлаг үйлсийн тухай дэлхий даяраа шуугиж байсныг бид мэднэ.

Уурхайчдын тухай өгүүлсэн утга зохиолын бүтээлүүдийн тойм

 

 

 Уурхайчдын тухай өгүүлсэн хамгийн анхны дэлгэцийн бүтээлүүдийн нэг бол 1940 ондАнглийн зохиолч Арчибалд Джозеф Кронинийбүтээл "Одод доош хардаг” зохиолоор хийсэн кино юм. Киноны найруулагч нь Кэрол Рид , гол дүрд нь Майкл Редгрейв тоглосон энэ кино дэлхийн шилдэг кинонуудын нэгд тооцогддог.

Английн алдарт зохиолч Грэм Гриний уг бүтээлийн тухай доктор Крониний романаар бүтээсэн уурхайчидын хүнд хүчир хөдөлмөр , ядуу зүдүү амьдралын тухай өгүүлсэн энэ киноноос илүү сайнбүтээл одоохондоо гараагүй байна гэж хэлсэн байдаг.

Манай Монгол улсын хувьд ч гэсэн уул уурхай болон уурхайчидийн амьдрал ахуйн тухай өгүүлсэн "Гэрлэж амжаагүй явна” , "Нарны унага” гээд хэд хэдэн дэлгэцийн бүтээлүүд бий. "Гэрлэж амжаагүй явна” кино 1981 онд бүтээгдсэн ба кино зохиолч нь Ч. Гомбо , ерөнхий найруулагч нь Ж. Бунтар нар ажилласан. Энэ бүтээл нь орчин үеийн Монголын уурхайчдын эгэл жирийн амьдралыг утга уянгатай харуулсан сайхан бүтээл болсон.

Уурхайчдын тухай өгүүлсэн утга зохиолын бүтээлүүдийн тойм

 

Түүнээс гадна манай зохиолчдын бичсэн уурхайчдын тухай өгүүлсэн роман туужууд, шүлэг яруу найрагууд болон уран зохиолын ном олон бий. Манай Монголын ардын аман зохиол үлгэр домог , туульс , ёс заншил , өв уламжлалд уул ус ,газар дэлхийгээ хайрлан хамгаалах тухай маш их өгүүлсэн байдаг. Бараг аймаг сум бүрд тэр нутгийн уул ус , овоо тахилга , эрдэс баялгийн үүсэл гарал , хайрлан хамгаалах тухай үлгэр домог хууч яриа бий. Манай ард түмний уул ус, газар дэлхийгээ хайрлан хамгаалдаг ёс заншил, өв уламжлал, үлгэр домог, туульсийн бүгдийг нь энд тоочино гэвэл баршгүй юм. Тусгайлан судлаж бичих том сэдэв болох учир энэ удаа түр хойшлуулсан болно.

 

Дэлхийн утга уран зохиолд "алтны төлөөх халуурлын үеийн " алт ухагчдын тухай маш их бичсэн нь бий. Нэвтэрхий толь бичигт "алтны төлөөх халуурлын үеийг” нийтээрээ олон хүн ямар нэг зохион байгуулалтгүй алт ухаж олборлон газар орныг эвдэн сүйтгэх үйл явцыг хэлнэ гэж бичсэн байдаг. АНУ-д XIX–зууны эхэн үед хамгийн хурдан мөнгөтэй болж баяжах хүсэл шуналдаа хөтлөгдсөн маш олон хүн алт хайн, алт олборлох аянд мордсон.

"Алтны төлөөх халуурлын үе” гэж нэрлэгдсэн алт хайн, олборлохын төлөө олон хүн хошууран дайрсан энэ үе 1848 онд АНУ-н Калифорни мужад эхэлсэн.

Тэр үед бараг 100 мянган хүн алт хайх, олборлох ажил эрхлэж байсан ба тэдний дунд жирийн уурхайчин, зартай дээрэмчин, зальтай луйварчин, хулгайч гээд янз бүрийн хүмүүс байсан. Тэдний тухай Америкийн зохиолч Фрэнсис Брет Гарт өөрийн уран бүтээлдээ дэлгэрэнгүй өгүүлэн бичсэн. Түүний 1876 онд бичсэн «Габриэль Конрой» романд Сан-Францискоос ирсэн банкны баян эзэн алт ухагч нарын суурин Гнилая Лощинад үйлдвэрлэл үйлчилгээг бүгдийг нь худалдаж аваад тэднийг хэрхэн мөлжиж , талхилан боолчилж байгаа тухай өгүүлдэг.


Австрийн алдарт зохиолч Стефан Цвейг «Эльдорадогийн нээлт»(1928) өгүүлэлдээ Калифорний алтны төлөөх халууралд европоос оролцогчидын анхдагч нь болох генерал Зуттера хочит эрийн эмэгнэлт хувь заяны тухай бичсэн байдаг. Хүч чадалтай, зориг зүрхтэй Зуттер ухаалаг хүн биш байсан тухай өгүүлдэг.

Генерал Зуттер гэдэг бол ботид хүн Зуттер нь Германд 1803 онд төрсөн, цэргийн боловсоролтой 31 настайдаа хөзрийнмөрийд их хэмжээний өрөнд ороод гэр бүлээ орхин европоос дайжин Америкд цагаачилан ирсэн. Тэрээр Калифорнид ирээд зэвсэгт дээрмийн бүлэг байгуулан тэднийг цэргийн зохион байгуулалтанд оруулан өөр өөртөө генерал цол олгон өөрийгөө генерал Зуттер гэж нэрлэсэн байна. Генерал Зуттер гэгч энэ этгээд дээрмийн бүлгээ удирдан зохион байгуулж хувиараа алт олборлогчидын дарамтлан дээрэм тонуул хийж амьдардаг нэгэн байсан.

Зуттер нь алт хайгчидын анхдагчдын нэг бөгөөд шийдсэн балмад эдгээд байсан гэдэг.

Америкийн зохиолч Стефан Цвейг тэр үеийн Калифорний алт ухагчдын тухай” Алтны төлөөх халууралд” автсан цөлмөн сүйтгэгч хүмүүсийн сүрэг, тэнд бусдын эрх ашиг, засаг төр, хууль дүрэм гэж огт байхгүй хэн хүчтэй нь хэн гар буутай нь эрх ашигаа тулган хүлээлгэж, засаг төрийг тогтоодог”гэж бичиж байжээ.

Америкийн алдарт зохиолч Марка Твений уран бүтээлүүдтэй энэ Калифорний алтны халуурлын үе салшгүй холбоотой.

Түүний бичсэн «Хатуужсан хүн» номонд Невада болон Калифорнии мужын алт угаах төхөөрөмж ажиллуулдаг алт олборлогч уурхайчдын амьдрал ахуйн тухай өгүүлдэг. Зохиолчтүүнийг хүүхэд ахуй үеийнх шигКалифорнд алт нээж олоод олборлон амархан хөрөнгөжин бэлжиж Америкд тансаг сайхан амьдрана гэсэн ойлголтхудал болохыг хүмүүст хүргэдэг.

Голливудийн алдарт жүжигчин Ч.Чаплин энэ үеийн тухай өгүүлсэн ‘’Gold rush‘’ -"Алтны төлөөх халуурал” нэртэй инээдмийн кино 1925 онд бүтээж байсан байна.

Хожим 1941 онд улам сайжруулан монтажлаж гаргасан.

Энэ алтны төлөөх халуурлын үеийн тухай өгүүлсэн олон арван дэлгэцийн бүтээлүүд зөвхөн Америк биш Дэлхийн олон оронд бүтээгдсэн байдаг.

Мөн Аляскад болсон алтны төлөөх халуурал Америкийн алдарт зохиолч Джек Лондоны бүтээлүүдээр бүх дэлхийд ил тод болсон. Түүний бичсэн «Хойд Одиссей» түүвэр зохиолын номонд орсон «Өвөг дээдсийн дуудлага» (1903), «Цагаан соёот» (1906), туужууд «Амьдралын хууль» (1901), « Амьдралд дурлах нь» (1905), гэсэн өгүүллэг бүтээлүүдэд Аляскийн алт ухагчид ба алт угаах төхөөрөмж дээр ажиллагсадын хүнд хэцүү ажил хөдөлмөр , ядуу зүдүү амьдрал ахуйн тухай тусган бичсэн байдаг.

Дэлхийн анхны алтны төлөөх халуурал Орос оронд эхэлсэн гэж болох юм.

Оросын Хаант засгаас хөрөнгө мөнгөтэй компани болон хувь хүмүүсд Сибирт алт хайх олборлох зөвшөөрөл эрхийг 1826 оноос чөлөөтэй олгож эхэлсэн.

Хамгийн анхны хувийн алтны уурхай Баруун Сибирт Мариинскийн тайгад Алатау уулын орчимд ажиллаж эхэлсэн ба тэндээсалт олж баяжих хүсэлдээ хөтлөгдөн маш олон хүн яаран сандран ирсэн байна.

Мариинскийн алт олборлолтын үеийн тухай Вячеслав Яковлевич Шишков алдарт «Дүнсгэр мөрөн» (1928–1933) романдаа алтны үйлдвэрийн эзэн Громовын 3 үеийн түүхээрөгүүлсэн байдаг. Орос орон дахь капитализмийн хөгжил цэцэглэлт , уналт нуралт , хувьсгалын түүхийг энэ зохиолд харуулдаг.

Урал Сибирь дахь алт олборлолтын тухай Оросын нэрт зохиолч Дмитрий Наркисович Мамина-Сибиряка «Приваловскийн саятан» (1883), «Алт» (1892) роман болон бусад уран бүтээлүүддээ тусган бичсэн байдаг. Нэртэй утга зохиол судлаач шүүмжилэгч А.М.Скабичевский бичихдээ "Алт” роман нь Уралын нуруун дахь алт хайгчидын хүсэл эрмэлзэл амьдарлын зорилго, баяр баясал гээд тэдний дотоод сэтгэлийг нээн харуулсан гайхалтай шинэ сэргэг бүтээл юм гэж үнэлсэн байдаг.

 

"Горная Промышленность” №6 2013

эмхтэгэн бэлтгэж орчуулсан: Уулын инженер баяжуулагч: Д.Отгонбаатар

Weir Minerals Mongolia LLC. 20.07.2018

 


Уурхайчдын тухай өгүүлсэн утга зохиолын бүтээлүүдийн тойм
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Европт хий нийлүүлэхээ зогсооно гэж Катар сүрдүүлэв

 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын ...

Өчигдөр, 12:09
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа ...

2024 оны 12 сарын 07, 13 цаг 55 минут
Хятад улс 80 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том алтны ордыг нээжээ

 Хятад улс 80 тэрбум ам.доллар буюу 63 тэрбум фунт стерлингийн ...

2024 оны 12 сарын 07, 12 цаг 07 минут
2024 оны 12 сарын 06, 14 цаг 36 минут
АНЭУ-тай уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллахаар ярилцжээ

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ...

2024 оны 12 сарын 06, 12 цаг 24 минут
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийгээд 25% хүртэлх буцаан олголтоо аваарай

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй сэтгэл догдлом энэ өдрүүдэд ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 49 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 06 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани