Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зэсийн ханшийн уналтыг шинжээчид чөлөөт уналттай зүйрлэж байна

 

Зэсийн ханшийн уналтыг шинжээчид чөлөөт уналттай зүйрлэж байнаБиднийг орлого өслөө хэмээн хөөрч, олсон хэд дээрээ найрлаж суух зуур таваарын ханш нүд ирмэхийн зуур уруудаж эхэллээ. Он гарсаар тогтмол өсөж, тооцооноос давж байсан төсвийн орлого энэ оны сүүлчээр хүндрэх эрсдэлтэй нүүр тулав. Олон улсын зах зээл биднийг тийм ч удаан дураар нь дургиулахгүй бололтой. Оны эхний хагасыг тун томоотой үдсэн таваарын зах зээл хоёрдугаар хагасаас тонгочиж эхлэв. Дэлхийн эдийн засгийн өсөлт, уналтыг илтгэдэг үндсэн түүхий эдүүдийн ханш уруудлаа. Таваарын үнийн зэрэгцсэн хямдралуудыг шинжээчид хүндийн хүчний "чөлөөт уналттай” зүйрлэсэн нь учиртай. лондоны металлын биржид гурван сарын хугацаатай зэсийн ханш сүүлийн нэг сард 1100-1200 ам.доллараар уруудаж, 2015 оноос хойших нэг сарын хамгийн огцом уналтаа үзүүлжээ. Үүгээр ч зогсохгүй лондоны металлын биржид пүрэв гарагт зэсийн ханш 2.6 хувиар буурч, 5000 ам.доллар руу гулсаад амжив. Уналтын давалгаанаас алт, мөнгө, цайр, хар тугалга ч хоцорсонгүй. Нью-Йоркийн биржид алтны ханш бараг 100 гаруй ам.доллараар хямдраад байна. Уг нь таваарын зах зээл 2017 оны босгон дээр өндийж, түүнээс хойш тасралтгүй өссөн. Гэвч өнгөрсөн зургадугаар сараас эхлэн алт, зэс зэрэг металлуудын ханш буурсан юм.


Энэ бол худалдааны шинэ тариф тогтоох Америкийн дуу хоолой улам чангарч эхэлсэн үе. Хойд Америкаас Ази руу үлээсэн, Хятадын бүтээгдэхүүнд хориг саад тогтоох шийдвэр хоёр улсаар зогсохгүй дэлхийн бараа эргэлтэд нөлөөлж мэдэхээр байна. Дэлхийн худалдааны тэнхлэгийн хоёр том хүч болох АНУ, БНХАУ өмнө нь зөвхөн үгээр дайтаж байсан бол өнгөрсөн сараас эхлэн үйлдлээрээ эсэргүүцлээ илэрхийлсэн нь зах зээлд хүчтэй нөлөөлж, таваарын ханш унахад хүргээд байна. Учир нь сүүлийн бараг 30 жилийн хугацаанд дэлхийн эдийн засаг урьд өмнө нь байгаагүйгээр хурдтай өсөхөд хүчтэй түлхэц болсон нээлттэй худалдаа хумигдаж мэдэхээр байгаа нь цэнхэр гарагийн эдийн засгийн өөдрөг ирээдүйг бүүдгэр болголоо."Таваарын зах зээлд тодорхойгүй байдал ноёрхож, АНУ, БНХАУ-ын худалдааны хариу арга хэмжээ нь хөрөнгө оруулагчдыг няхуур хөдлөхөд хүргэж байна” гэж ABN Amro банкны ахлах эдийн засагч Каспер Бургеринг тайлбарлаж байна. Түүхий эд ялангуяа, зэсийн зах зээлийг жолооддог гэхэд хилсдэхгүй Хятад улс худалдааны зөрчлөөс богино хугацаанд хохирч магадгүй байгаа нь зэсийн ханшийг ийнхүү доргиогоод байна.


Зэсийн зах зээлийн эрэлтэд эрсдэл учраад буй бол нийлүүлэлт богино хугацаанд харьцангуй тогтворжих төлөвтэй. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал богино хугацаанд зэсийн ханшийг багагүй доош татна. Худалдааны зөрчил улам даамжирвал зэсийн ханшийн түвшин одоогийнхоос ч уруудаж магадгүй хэмээн Citigroup шинэхэн тайландаа анхааруулжээ. Мөн энэ нь өндөр өртөгтэй уурхайнуудад хүндхэн тусах бөгөөд бэлэн байхыг сануулжээ. Хэрэв зэсийн ханш 6000 ам.доллараас буурч эхэлбэл, баяжмал дахь зэсийн агууламж бага, өндөр өртөг зардлаар түүхий эд олборлож, тээвэрлэдэгуурхайнуудын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Түүхий эдийн ханш уруудаж буй цөвүүн цагт зөвхөн орд уурхай гэлтгүй улс орнууд ч бэлтгэж эхэлжээ. Зэсийн томоохон экспортлогч болох Чили эрдсийн үнийн уналтад бэлтгэж, төсөв, санхүүгийн байдлаа чамбайруулж буйгаа мэдэгдэж байна. Гэтэл уул уурхайгаас хамаарах хамаарлаараа Чилиэс ч илүү манай улсын сангийн бодлого тодорхойлогчид таваарын зах зээлд уналтын улаан гэрэл асаад бүтэн сар өнгөрч байхад анзаарч байгаа юм алга, зардлаа чимээгүйхэн өсгөсөөр.

Түүхий эдийн ханш ёроолын цэгээсээ сэргэж, төсвийн орлого овоо өсөж эхэлмэгц олсныхоо хэрээр үрдэг төр засгийн олхиогүй зан сэдэрчээ. Эдийн засаг хүнд байхад хумьж болоод байсан төсвийн зарлага өдгөө 170 тэрбум төгрөгөөр өсчихсөн явна. Манай улс төсвийн орлогынхоо долоо хуваасны нэг буюу бараг нэг их наяд төгрөгийг зөвхөн зэсийн орлогоос олно. Энэ онд тонн зэсээ 6430 ам.доллараар борлуулахаар төсөвтөө тусгачихсан суугаа. Гэтэл Сангийн яамныхны байж болох хамгийн хямдаар тооцсон нь энэ хэмээн тайлбарлаж байсан үнийн дүнгээс нь даруй 300 ам.доллараар зэсийн ханш буурчихаад байхад үл тоож, үрэлгэн зангаа гээхгүй байж болох уу. 2018 оны эхний хагас жилийн байдлаар 170 гаруй тэрбум төгрөгөөр хэмжигдсэн төсвийн зарлагын өсөлт энэ оны эцэст 671 тэрбум төгрөг хүртлээ өснө хэмээн Монголбанк тооцжээ. Зарлагаа сул тавьсаар суутал орлого нь буураад эхэллээ. Орлого, зарлагын зөрүүгээр улсын төсөвт томоо гэгчийн цоорхой үүсмэгц түүнийг өр тавьж нөхсөөр өнөөг хүрсэн. Олсон орлогоо үр ашиггүй зарцуулсныхаа горыг өнөөдөр ч бид амсаж байгаа. Энэ жил ч давтагдаж магадгүй байна. Ялангуяа, эрдсийн үнийг өөдрөгөөр төсөөлсөн төсөв болон өндөр өртөгтэй олборлолт хийдэг уурхайнууд уналтын цэгээ одооноос онилж эхлэхгүй бол энэ оны эцэст хүндхэн газардаж магадгүй байна.

Г.Байгал
Засгийн газрын мэдээ
 
Зэсийн ханшийн уналтыг шинжээчид чөлөөт уналттай зүйрлэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани