Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

​Ц.ЦЭНГЭЛ: БАЙГАЛЬ ОРЧИН СҮЙТГЭДЭГ ТАНХАЙ БАЛМАД УЛСУУДАД ТӨРИЙН ТӨМӨР НҮҮР ҮЗҮҮЛЭХ ЁСТОЙ

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлтэй ярилцлаа.

-Сэлэнгэ аймгийн Мандал суманд хусан ойг шатааж утаагүй түлш үйлдвэрлэх гэж байгаа тухай мэдээлэл байна. Энэ талаар та эхлээд тайлбар өгөхгүй юу?

-Барууны орнуудад ургац нь удааширсан хусан ойг тусгай зориулалтын түлш бэлтгэхэд ашигладаг туршлага байдаг. Учир нь хусны нүүрс нь утаа гаргадаггүй, агаар бохирдуулдаггүй онцлогтой. Германы ийм сургалт манай улсад хэрэгжиж байгаа. Одоогийн байдлаар хусан ойгоос утаагүй түлш үйлдвэрлэх зөвшөөрөл огт өгөөгүй. Түүнийг хэрэгжүүлье гэсэн аж ахуйн нэгж ч байхгүй гэдгийг хэлье. -Та наадмын өмнөхөн олон улсын хуралд яамаа төлөөлж оролцсон. Уг хурлын үр өгөөж нь манай улсад хэрхэн тусах вэ? -Бахиран улсад болсон ЮНЕСКО-гийн 42 дахь хуралд 190 гаруй орон оролцсон. Манай улсын хувьд гол оролцох асуудал нь Байгал нуурын асуудлыг цогцоор нь тавигдах урьдчилсан төлөвлөгөөтэй байсан учраас бид сүрхий төлөөллийг оролцуулсан. Ингээд хурлаар Байгал нуурын асуудал портоколь маягаар тэмдэглээд өнгөрүүлэх маягаар оролцсон. Тодруулбал өмнө нь ЮНЕСКО-гийн 39, 40, 41 дүгээр хуралдаануудаар "Байгаль нуур, түүнд цутгаж байгаа гол мөрнүүдийн биологийн болоод олон янз байдлын судалгаа, дүн шинжилгээг хэлэлцэж, дүгнэнэ үү” гэсэн үүрэг даалгавар гарч байсан. Тэр дагуу манай улсын хувьд эрдэмтдийн хоёр баг гаргаж ажиллаж байгаа. Хилийн орчмын хэлэлцээрийнхээ хүрээнд мэргэжлийн улсуудыг оролцуулсан хэд хэдэн томоохон уулзалт зөвлөгөөнүүд хийгдсэн. Мөн Эгийн гол, Шүрэнгийн гол, Орхоны гол дээр Монгол Улсын барьж байгуулах барилга байгууламжид орон нутгийн улсуудын санал санаачилгыг авч, 16 хэлэлцүүлэг, ярилцлага авч явуулсан нь Дэлхийн банкны шаардлагад нийцсэн гэж үзэж байгаа. Түүн дээр мэдээж зохион байгуулалттай эсэргүүцэл байсан ч гэсэн нутгийн иргэдийн санал ямар байдаг, цаашид яаж авч хэрэгжүүлбэл зүйтэй вэ гэдэг асуудлыг ярьж, уг төслийнхөө болох процесс, цаашид хийх ажлынхаа хүрээнд мэргэжлийн улсууд яриад явсан ийм ажил байгаа юм. Ер нь ОХУ-ын эрдэмтэд хамгаалалтын, станцын юм уу тохируулгатай далан барих нь зарчмын хувьд тохирч байна гэсэн ойлголттой байгаа. Энэ талаар манай яам сая Бахиран хотод болсон хурлын үеэр ОХУ-тай хамтарч ажиллаж байгаа талаараа, цаашид биологийн олон янз байдал, сөрөг нөлөө байна уу гэдэгт ирэх аравдугаар сард дуусгавар болгохоор талууд хамтран ажиллаж байгаагааг ярьж, олон улсын хороодын талархлыг хүлээсэн. ОХУ-ын даргалж ирсэн улсууд Монголын талд баяр хүргэсэн.

– Эгийн голын усан цахилгаан станц бол том бүтээн байгуулалт. Гэтэл ажил удаашралтай байгаагийн гол шалтгаан нь Байгаль нуурт сөрөг нөлөөтэй гэсэн мэдээллээс болж Оросын талын том эсэргүүцэлтэй тулгарсаар ирсэн. Ойлголтын зөрүүгээ цэгцэлж чаджээ?

-ОХУ-ын эрдэмтдийг газар дээр нь аваачиж үзүүлсэн. Монголын талд юу ч баригдаагүй байгаа. Гэтэл ташаа буруу мэдээллийг"Хил, ус хязгааргүй” хэмээх ТББ олон улсын хурал дээр өмнө нь өгч байжээ. Монгол Улсыг гүт гэсэн шинж чанартай мэдээ, мэдээллийг сошиалд тавьсны үндсэн дээр ОХУ эсэргүүцэж эхэлсэн. Энэ хүрээнд Хятадын усны дэд сайдыг миний бие энэ гурван сав газарт аваачиж үзүүлсэн. Усны мэргэжилтэй 60-аад хүн дагалдан явсан. Гол мөрөн дээр цахилгаан станц, далан барихад байгальд ямар ч сөрөг нөлөөгүй юм байна гэсэн зөв ойлголттой болсон. Эгийн гол төслийг Оросын тал хүчтэй эсэргүүцэх болсон шалтгаан бол ердөө буруу мэдээлэл цаца гдаж, улс төржилт орсонтой холбоотой. Үнэн хэрэгтээ бодит байдлыг газар нь дээр нь дагуулж очиж танилцуулсны үр дүнд асуудлыг нааштай шийдсэн. Одоо ОХУ-ын эсэргүүцэл багассан. Учир нь өөрсдөд нь хэрэгтэй ажил юм гэдгийг мэдэж байгаа. Оросын талын эрдэмтэд бүгд ингэж хэлсэн. Тэр байтугай ерөнхийлөгч В.Путин сжтгүүлд өгсөн ярилцлагадаа "Эгийн гол Байгаль нуурт онцгой нөлөө үзүүлэхээгүй байгаа бол эрдэмтэд үүн дээр маргаан гаргах шаардлага юу байгаа юм бэ” гэсэн байгаа юм. Мөн Эрхүү мужийн амбан захирагч хүртэл Эгийн голыг том асуудал биш гэсэн. Ерөнхийдөө хоёр улсын Засгийн газрын түвшинд нэг ойлголтттой болсон. Харин хэсэг бүлэг, санхүүжилт авсан хүмүүс түмэнд буруу мэдээлэл өгч, сенсацилж байгаа нь харамсалтай.

-Ер нь бол Эгийн голын усан цахилгаан станцын ажил саадгүй явагдах зам засагдчихлаа гэж ойлгож болох уу?

-Аравдугаар сард бид хилийн усныхаа бүрэн эрхт х урды г хий х г эж байна. Дараа нь Москва хотноо эрдэмтдийнхэээцсийнтайланг ярина. Нохойн дуу ойртож байна гэж хэлж болно.

-Гурван улсын аялал жуулчлалын сайд нарын уулзалт саяхан манай улсад зохион байгуулагдлаа. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ямар гарц шийдлүүд байгаа вэ?

-Жилд ойр ойрхон гурван улсын аялал жуулчлалын сайд нарын уулзалт болжбайна. Түрүү жил Улаан-Үд хотноо болсон энэ хуралд Оросын аялал жуулчлалын агентлаг, Хятадын аялал жуулчлалын сайд, Монголын талаас миний бие оролцсон. Уулзалтын гол баримт бичиг нь гаалийн болоод хилийн дамжин нэвтрүүлэлтийн замыг либералчилъя гэж байгаа юм. Аялал жуулчлалын групп явдаг юм бол удаан шалгах, хүнд суртал гаргах, машиныг оруулахгүй байх зэрэг нөхцөлүүд гэх зэрэг харилцан солилцох асуудлыг шийдье гэсэн. Тэр хүрээнд Хятадын талаас 100 гаруй машинтай хүн Улаан-Үд рүү ороод буцаж явдаг үзүүлбэр маягийн аялал явагдвал зөв зүйтэй гэдэг асуудал шийдэгдсэн.Өнөөдөр үүнийг бататгаад, хил орчмын аялалыг хөгжүүлэхийн тулд заавал виз авч чирэгдэл үүсгээд хэрэггүй. Гадаад хэргийн яамтайгаа бид ярьж байгаад тухайн 3-4 хоног аялах хүмүүст албан хуудас маягт өгч хурдавчлах, тухайн орон нутаг руугаа ороод түүхийн соёлыг үзээд буцдаг ийм аяллыг хөгжүүлье гэж байгаа юм. Энэ мэтчилэн хил гаалийн асуудлаа эрчимжүүлэх либералчилах тал дээр ач холбогдол өгсөн. Дараа жилийн гурван улсын уулзалтаар хичнээн жуулчин ирэв, яаж түргэн шуурхай үйлчлэв гэдгээ дүгнэх учиртай.

-Манай улс нэг сая жуулчин авна гэсэн том зорилготой. Эхний ээлжинд жорлонгийнхоо асуудлыг шийдэж чадвал энэ тоонд хүрэхэд ойртоно. Гадаад,дотоодын аялагчдын хамгийн ихээр очдог Хорго, Хөвсгөл нуур зэрэгт жорлон хомсбайгаль орчин бохирдож, жуулчдын тав тухыг алдагдуулдаг тал бий. Ер нь ийм аж ахуйн шинжтэй ажлыг орон нутаг хариуцаад хийж болдоггүй юм уу. Эсвэл яам хариуцах ёстой юу?

-Аймаг болгон аялал жуулчлалын газартай. Гэтэл тухайн аймгийн аялал жуулчлалын бодлогод тусгаха суудал нь ч амлалттай санагдаад байгаа юм. Хөвсгөл бол хамгийн их хөл хөдөлгөөнтэй газар болсон. Тэнд Азийн хөгжлийн банкны томоохон төсөл хэрэгжүүлээд явж байгаа. Энэ хүрээнд нуурын эрэг, зам дагуу боловсонжорлонгуудын хийсэн. Харамсалтай нь орон нутаг нь тэдгээрийг түгжчихээд ажиллуулаагүй байгаа юм. Тэндорон нутгийнхаа иргэнийг ажиллуулж, олсон орлогоосоо цалинжуулж болно шүү дээ. Энд зохион байгуулалтын ажил тун хангалтгүй байна. Ирэх наймдугаар сарын 15 гэхэд манай яам, Зам тээврийн хө гжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтарсан ажлын хэсэг тэнд очиж нөхцөл байдалтай танилцана. Яам бол бодлогоо гаргаад л явна шүү дээ. Түүнээс асуудал болгоныг очиж хянаад, зогсоод байна гэж байхгүй. Аялагчдад сэтгэл ханамжтай үйлчилгээг үзүүлэх ёстой.

-Таван ханатай гэр бариад л дотор нь хэдэн модон ор эгнүүлчихээд аялал жуулчлал эрхэлж байна гэдэг л дээ. Аялал жуулчлалын салбарт стандарт гэж байна уу?

-Манайхан нэгнийхээ санаачилж, сэдсэн ажлыг хуулбарлаж, татаж унагаагаад байдаг. Жишээлбэл, нэг нь таван тэмээгээр иргэдэд үйлчилж байвал маргааш нь түүний хажууд өөр нэгэн хэдэн тэмээтэй хүрээд ирдэг. Уг нь бодлогоор орон нутаг квот тогтоогоод өгчих хэрэгтэй. Энэ аманд ерөөсөө тэмээгээрээ эднийх үйлчилнэ. Харин танайх үхэр тэргээр үйлчил. Дараагийн айл нь хониороо ч гэдэг юм уу бодлогоо зөв гаргаад ажиллаач гэхээр ерөөсөө тоодоггүй. Эдийн засгийн хөшүүрэг нь бага болохоор энэ үйлчилгээнүүд олигтой хөгжиж чадахгүй байгаа юм. Монголчуудын хоорондоо бие биеэ унагах ажлыг сүүлийн 20 жилд харж байна. Уг нь аялал жуулчлалын орон нутгийн газар хуваарилаад явбал мэдэгдэхүйц орлоготой болно. Зохион байгуулалт муутай бие биеэ унагадаг байдлаас болж аялал жуулчлалын салбар зогсонги байгаад байна. Томоохон компаниуд бол хүчээр бүтээн байгуулалт хийж, зах зээлийнхээ зарчмаар дийлээд явна л даа.

-Туул голын эрэг дагуух газрыг аялал зугаалгын бүс болгож хөгжүүлнэ гэсэн санаачилга гарсан. Энэ тал дээр ямар ажлууд хийж байна вэ?

-Баянзүрхийн гүүрнээс Алтанбулагийн гүүр хүртэл Туул голыг аялал жуулчлалын том бүс болгоё гээд Хятадын засгийн газрын зээлийн хүрээнд 60 сая ам.долларын хөрөнгө тавиулчихаад байгаа. Тэр мөнгө Сангийн яамны мэдэлд байгаа болохоор энэ төслийг тус яам хэрэгжүүлэх маягтай болчихоод байгаа. Уг нь бодлогын хувьд Сангийн яам санхүүжүүлэлтээ хийгээд, манай яам н ь бодло гоо гаргаад явах ёстой. Гэтэл энэ мэтчилэн төрийн ажил хэдэн яамдын дунд хийгдээд байгаа. Тиймээс Монгол Улсын маань хөгжил явахгүй байна.

-Зайсангийн бурхантай хөшөөний урдталын газарт барилга байгууламж барих гэж байсан иргэний зөвшөөрлийг цуцалсан. Тэгтэл Д.Оюунхорол сайдын үед эрхийг нь цуцалсан "Зүүн баян рефайнер” гэдэг компани үйл ажиллагаагаа явуулсаар байгаа нь ямар учиртай юм бэ?

– Хятадын 60 сая ам.долларын санхүүжилтийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх бүсэд энэ компани орчихсон учраас эрхийг нь цуцалсан байгаа. Гэтэл тэд сайдын эрх хэмжээг уландаа гишгэж байна. Төр хүчгүй болчихсон юм уу. Төрөө дээдлэхгүй бол улс яажхөгжих юм бэ. Д.Оюунхорол сайдын үед цуцалсан шийдвэрийг эсэргүүцэж тэр нөхдүүдэд хүчээр бариад байна. Манай дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг буулгах арга хэмжээг ч авсан. Харин мэргэжлийн хяналт нь хөдөлж өгдөггүй. Улаан цагаан боломжгүй гээд байхад тэдний талд ордог. Төрийн зарим түшмэдүүдийн үл ойлголцол энэ асуудал дээр тод харагдаж байна л даа. УИХ-ын Өргөдлийн байнгын хороо нь хүртэл шахаад байдаг. Хууль хүчний байгууллага нь хамгаалаад байх юм. Сайдын цуцалсан шийдвэрийг мөнгөтэй хүмүүс ингээд хүчээр зөрчөөд явж байдаг. Хууль журам ч гэж үйлчилдэггүй асуудал Монгол Улсад нүүрлээд байна л даа. Бурхантай хөшөөний өмнөх талбайн хувьд бид газар өгөөгүй байхад барих гээд зүтгээд байдаг. Бид бариулахгүй гэсэн байр суурин дээр хэвээр байгаа.

– Архангайн Цэнхэр суманд алт олборлож байгаа компани Орхон гол улаанаар нь эргүүллээ гэх мэдээлэл цацагдаж байна. Энэ асуудалд яам хэрхэн анхаарал хандуулж байгаа вэ?

-Бид газар дээр нь очоод үйл ажиллагааг нь хаалаа гээд лацдаад явдаг. Даваа давангуут л ажлаа хийгээд эхэлдэг. Орон нутгийн төрийн байгууллагууд ажиллаад хүч хүрдэггүй. Удаа дараа шаардлага тавиад биелүүлдэггүй. Нөхөн сэргээлт хийхгүй, гол мөрөн бохирдуулж байгаа учраас хааж өгнө үү гээд бид уул уурхайн яаманд бичгээ өгч байгаа.

-Заамарын хөндий там боллоо л гэх юм. Нөхөн сэргээлт хийж болдоггүй юм уу?

-Заамар орчмын байгаль орчин дэндүү сүйдсэн. Борооны усанд хонхор нүхнүүд нь дүүрч мал хунар орж эндэж байна. Машинтай хүмүүс ч орж суудаг болсон. Энд хүмүүс газрыг нь нөхөн сэргээе гэдэг эрх их авдаг болж. Гэтэл нөхөн сэргээх нэрээр ухаж, төнхөөд ашиг авдаг байгууллагууд бий болчихоод байна л даа. Уул уурхайн яам тэрийг дор бүр нь зохицуулж, мэргэжлийн улсуудаа явуулж зогсоох шаардлагатай. Манайх бол нарийвчилсан үнэлгээ хийдэг л газар шүү дээ. Манайх бол тэнд нарийвчилсан үнэлгээ хийж өгөхгүй байхад л хүмүүс очоод ухаад байх юм.

-Ер нь манай улс газрын доорх баялаг ихтэй. Уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай орон.

-Манай яамны хувьд хааж боож, ажлыг удаашруулж, улсын төсөвт мөнгө орохыг хаагаад байгаа юм биш ээ. Яг зөв нөхөн сэргээлт хийж, технологийн дагуу олборлох газраа олборлож, стандартын дагуу ажилладаг улсуудыг зөвшөөрч байгаа. Харин байгаль орчин сүйтгэдэг танхай балмад хүмүүст төрийн төмөр нүүр үзүүлэх шаардлагатай.

-Ингэхэд таныг уяач хүний хувьд ард түмэн ихэд хүндэлдэг. Саяын наадмаар таны хурдан буянууд хэр зэрэг өнгөтэй давхив?

– Сүүлийн хоёр ажил давхцаад морио уяж чадсангүй. Харин Булганы 80 жилийн ойдоо ганц хоёр юм бодож байгаа. Аймгийн ойгоор саарал азарганыхаа хөшөөг босгоно. Моринд дуртай адуучин хүний хүүхэд л дээ, би. Ирэх жилээс морьдоо сайхан уяна гэж бодож байгаа.

 

"Өдрийн сонин”

​Ц.ЦЭНГЭЛ: БАЙГАЛЬ ОРЧИН СҮЙТГЭДЭГ ТАНХАЙ БАЛМАД УЛСУУДАД ТӨРИЙН ТӨМӨР НҮҮР ҮЗҮҮЛЭХ ЁСТОЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани