Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрсдэл дагуулсан 30 хувь

Монгол Улс стратегийн хамгийн том орд болох Тавантолгойн ордынхоо 30 хувийг гаднын хөрөнгийн биржээр арилжаалан хөрөнгө босгох талаар УИХ-ын чуулганаараа хэлэлцэн шийдвэрлэв. Ингэснээр 1.7-6 тэрбум ам.доллар босгож, түүгээрээ Гашуунсухайт боомт руу 270 км төмөр зам тавихаар хэлэлцсэн асуудал олон нийтийн анхаарлыг ихээр татаж байв.

 

Өөрөөр хэлбэл, монголчуудыг үеийн үед тэжээх стратегийн ордоо  харийнханд алдах нөхцөл бүрдээд байгааг нэр бүхий УИХ-ын гишүүн онцолж байна.  Харийнханд хэмээн онцлохын учир нь хэрэв хөрөнгө босгох нэрийдлээр хувьцааныхаа 30 хувийг бүхэлд нь хөрөнгийн биржид гаргавал ямар нэгэн гадаадын компани, анаж байгаад нэрлэсэн үнээр бүгдийг худалдаад авчихна. Цаашлаад хувьцаа эзэмшигч үндэсний компаниудаас 10, 20 хувийг нэмж авчихаад, нийт ордын дийлэнх хувийг бид эзэмшдэг гэсэн "эзний араншин” гаргаж эхэлбэл Монголын ард түмэн хамаг баялгаа хүнд өгчихөөд эргээд тэднээс гуйлгачилж амьдрах аюултай байдал үүснэ. Социалист нийгмийн үед Орос, Монголын геологичид хамтран судлаад Тавантолгойн ордын нүүрсний нөөцийг 5.4 тэрбум тонн, үүний гуравны хоёр хувийг коксожсон нүүрс, үлдсэнийг нь чулуун нүүрс эзэлдэг гэж тогтоосон байдаг. Гэтэл MCS компани дахин судалгаа хийж, 6.5 тэрбум тонн нүүсний нөөцтэйг шинэчлэн тогтоолоо хэмээн мэдээлсэн. Улмаар 2015-2016 оны үед Хятадын төрийн өмчит Шинхуа групп мөн адил судалгаа хийн, Тавантолгойн орд 7.8 тэрбум тонн нүүрстэй болохыг тогтоосон гэж мэдээлсэн.  Тэрбум, тэрбум тонноор нэмэгдээд байдаг нөөц тогтоолтын дүн ихээхэн эргэлзээ төрүүлж буй.

 

Дараачийн удаа хөрөнгө оруулагч дахин судалгаа хийгээд "Тавантолгойн нүүрсний орд 10 тэрбум тонн нүүсний нөөцтэй” гэж мэдээлэх нь үү, эсвэл анхны судалгааны дүн дээр буух нь уу гэдэг нэн сонирхолтой. Эдгээр мэдээлэл нэг талаараа хардлага хэдий ч  анхаарах учиртай асуудал гаднын хөрөнгө оруулагч  юун түрүүнд тухайн хувь эзэмшилд зарцуулсан хөрөнгө оруулалтаа нөхөж авдаг дүрэмтэй. Энэ дүрмээр хөрөнгө оруулагч  бодит байдлаас хэтийдсэн худал нөөцийн дүнгээс тооцоолон, хувиа бодож авахад ордын баялгийн дийлэнх нь аль хэдийнэ үгүй болж жинхэнэ баялгийн эзэд бид дараа нь ухсан нүх, сүйдсэн газар нутаг дээр гасалж үлдэх вий гэдгийг давхар сануулахад илүүлэхгүй. Хэрэв хэтдээ тийм нөхцөлд хүрвэл бид 50-60 жилийн дараа ордын нөөцийн хуурамч мэдээллийг баталгаажуулсан энэ цагийн геологийн салбарынхан болоод холбогдох эрх мэдэлтнүүдтэй хохирлын тооцоо бодоход даанчиг оройтсон байх болно. Энэ талаар эргэцүүлэн бодох зуурт бас нэгэн асуудал гайхаш төрүүлж байв.

 

ТАВАНТОЛГОЙГОО ХАР ЗАХ ДЭЭР АРИЛЖИХ ГЭЖ ҮҮ!

 

Тавантолгойн төслөө хөдөлгөж эхлээгүй байж Монгол Улс гадны хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжина хэмээн мэдэгдэх нь тансаг амттаныг ямар ч сав, баглаагүйгээр, өнгө үзэмжгүйгээр хар зах дээр  үнэд хүргэхийг оролдох мэт үйлдэл хэмээн учир мэдэх хүмүүс хэлж байна. Тэгвэл Монгол Улсын Засгийн газарт  стратегийн ордуудаа нээн ашиглах, дэд бүтцээ бүтээн байгуулах мөнгө хүрэлцээгүй байлаа ч Хятадын хувийн хэвшлийн Шинхуа групп ямар нэг болзолгүйгээр 100 хувь хөрөнгө оруулан, долоон том төслийг зургаан жилийн хугацаанд бүгдийг хэрэгжүүлж дуусахаа ТЭЗҮ-дээ нарийн тусган танилцуулаад байгаа билээ. Тус компани төслийн гүйцэтгэл бүрэн дууссаны дараа хөрөнгийн биржээр хувьцааг арилжаалж болно гэж үзсэн байна. Харин Шинхуа группийн эдийн засгийн судалгаа шинжилгээгээр Тавантолгойн ордын дөнгөж  таван хувийг зарахад бүх хөрөнгө оруулалт, 50 тэрбум ам.доллараа нөхөж авах бүрэн боломжтойг тооцоолсон аж. Энэ нь өнөөх амттаныг маш сайхан сав баглаа боодлоор чимэглэн, илүү тансаг зэрэглэлийн дэлгүүрт үнэтэйгээр арилжаалах наад захын ухаан билээ. Бид хаа нэгтэйгээс хөрөнгө хайх шаардлагагүй,  Шинхуа хэмээх групп 100 хувь хөрөнгө оруулаад 49 хувийг өөрсдөө, манай Засгийн газрыг 51 хувийг эзэмших саналыг тавьсаар байгаа. Ашигтай хувилбар санал болгож  буй компани байсаар атал Монголын төр яагаад заавал ард нийтийнхээ өмчийг урьдчилан зарж  хөрөнгө босгон, төмөр зам тавъя, бүтээн байгуулалтын ажил эхлүүлье гэж сэтгэж буйг ойлгох аргагүй юм.

 

Бүр ордын 30 хувийг  арилжаад 1.7-6 тэрбум доллар олно  гэдэг бүүр ч хачирхмаар.  Ямар өчүүхэн үнэ вэ. Түүнчлэн эрх баригчид олон улсын хөрөнгийн бирж дээр IPO босгохын тулд "Нүүрсийг үнэтэй байгаа энэ цаг үед арилжаалах шаардлагатай” гэж ард түмний  тархийг угааж байна. Гэтэл байгалийн баялаг гэдэг эргэж хэзээ ч нөхөгддөггүй, нэгэнтээ ухаад авчихсаны ард үндэстэй ургамал мэт ургаад байж байдаг эд биш учраас баялгийн нөөц багасах тусам хувьцааны үнэ үргэлж өснө. Иймээс ард түмнээ энэ мэт явуургүй үгээр хууран мэхлэх нь эрх баригчдын хувьд хэтэрхий увиагүй хэрэг юм. Өнөөдөр Монгол Улсад Оюутолгойн гэрээг алдаатай хийсэн гэх шүүмж ид өрнөн, учир мэдэх хүн бүр эсэргүүцлээ илэрхийлсээр байна.Хэдийгээр энэхүү гэрээ алдаа дутагдалтай, Монгол Улсад ашиг багатай хийгдсэн ч дотоодод зурагдсан албан бичиг. Алдаа завхралыг бүгдийг ил болгон нотлоход эргүүлээд Монгол Улс энэ гэрээг өөрчилж, засч сайжруулж болно.Тэгвэл Тавантолгойн ордынхоо 30 хувийг нэгэнтээ олон улсын хөрөнгийн биржээр урьдчилан арилжчихвал тэрхүү хувь, хувьцаа хэдийнэ манай улсын  хууль дүрэмд захирагдахгүй. Олон улсын гэрээ контракт ёсоор хувьцаа худалдан авсан талын өмч болдог тул нэгэнт гаднын хөрөнгийн биржээр арилжигдсаны дараа монголчууд яаж ч эсэргүүцээд нэмэргүй. Худалдан авсан тал үнийн дүндээ дүйцэх баялгаа авахдаа л авна. Монголын ард түмэн юутай үлдэх нь тэдэнд огтхон ч сонин биш. Тиймээс Монгол Улс XXI зуунд дэлхийн хөгжингүй улс орнуудтай хөл нийлэн алхахын тулд стратегийн орд буюу улс үндэстний бодлогын ордоо өөрсдөө эзэмшиж байж хойшид төгрөгөө доллартай өрсөлдүүлнэ.

 

Харин мөнгөн тэмдэгтийн чанарыг хадгалдаг ганц чадвар зөвхөн алтанд бий. Тэгвэл стратегийн ордын нөөцөд байх нүүрс, зэсийг алтанд хувирган Монгол банкиндаа хадгалж байж л бид долларын үнийг хэлбэлзүүлэгч, дэлхийн тоглогч болж чадна. Олон улсын хөрөнгийн биржийн арилжаанд нарийн тооцоололтой хандаж, 30 хувиа арилжаалах уу, үгүй юу гэдэгт жинхэнэ эх оронч стратегийн шийдвэр гаргаж ухаанаа уралдуулах нь баялгаа гаднынхны гарт нэг мөр орохоос хамгаалах арга болж байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Ц.МЯГМАРБАЯР

Эрсдэл дагуулсан 30 хувь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өнөөдөр, 15:35
Өнөөдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өнөөдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани