Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Трафигура”-д тал зассан монгол дарга нар

“Трафигура”-д тал зассан монгол дарга нар

Монголчууд бид саяхнаас "Трафигура” гэдэг танилтай болсон. Харамсалтай нь шинэ танил маань бидний амин зуулгын шалтгаан, улсын маань стратегийн  бүтээгдэхүүн болсон шатахуунаар маань "оролдсон” таагүй үйлдэл хийдэг компани юм.

Бас манай улсад тѳлѳх онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй юм байна. Энэ талаар "Үндэсний шуудан” сонинд "…Багахангай дүүргийн  нутаг дэвсгэрт орших шатахуун нөөцлөх агуулахад тэд хууль бус үйл ажиллагаагаа сүүлийн хэдэн жил хийж, монголчуудыг хуурамч шатахуунаар хохироож иржээ.Биднийг Багахангай дүүрэгт байрлах тус агуулахад очиход харуулын албаны ажилтан нь "Манайх орон нутаг руу шатахуун их хэмжээгээр нийлүүлдэг. Гадны хүн орохыг хориглодог. Мөн компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Гэсэн ч тус агуулахад өдөрт 280 вагон керосин, хийн конденсатын нэрмэл дистиллят, хөнгөн фракцын бензин буюу нафта хэмээх бодисуудыг буулгаж, түүнийгээ нууцын зэрэглэлд найруулан "янзлаад” шатахуун болгон түгээх станцуудад зах зээлийн үнээс хямдаар нийлүүлдэг байна.

Өөрөөр хэлбэл, шатахууныг дээрх бодисуудаар шингэлэн найруулж, арвижуулаад чанаргүй, хуурамч шатахуун болгодог гэсэн үг. Тус шатахууныг Монголдоо дээгүүрт ордог шатахуун түгээх станцууд худалдан авч, улсын хэмжээн дэх шатахуун түгээгүүрүүдээ хангадаг гэнэ.

Ингэж найруулсан шатахуун нь машины бензин насос, явах эд ангийг маш богино хугацаанд эвддэгийг холбогдох албаны хүмүүс баримт, судалгаатайгаар  гаргаад байгаа билээ. Түүнчлэн тус компани дээрх бодисуудыг ашигласныхаа төлөө улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй аж.

Тодруулбал, зөвхөн 2017, 2018 оны байдлаар Монгол Улсын хилээр дээр нэр дурдсан, хуурамч шатахуун үйлдвэрлэх гол түүхий эд болох бодисыг нийтдээ 202 мянган тонныг оруулж ирсэн байдаг аж.

Эндээс бодож үзэхэд л сүүлийн хоёр жилд эдгээр нефтийн төрлийн бүтээгдэхүүнээс гаалийн албан татварт 3.6 тэрбум, онцгой албан татварт 55.6 тэрбум,  хямдралтай үнээр импортолсон шатахуун, дизелийн түлшинд ногдох гаалийн болон НӨАТ-т 3.8, нийтдээ 63 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх боломжтой байжээ. Гэсэн ч улсын төсөвт нэг ч төгрөг төлөөгүйгээр барахгүй өдгөө ч хэдэн зуун вагоноор нь зөөсөөр байгаа юм.

Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл ойролцоогоор улсын татвараас 63 тэрбум төгрөгийг нуун дарагдуулж, хууль бусаар ашиг олж буй хэрэг үргэлжилсээр байгаа гэсэн үг. Монголын банкны салбарт тэргүүлэгч "Голомт” банкны таван хувийг 21.2 тэрбум төгрөгөөр өдгөөгөөс зургаан жилийн өмнө худалдан авч байсан "Трафигура” компани Монголын коксжих нүүрс, зэс, алт, төмрийн хүдрээс олсон орлогоо охин компаниуддаа хуваан байршуулдаг гэнэ. Улмаар уг мөнгийг барилга, орон сууц, махны үйлдвэрлэл, уул уурхайд хөрөнгө оруулах замаар угааж, эргэлдүүлдэг байна. Ингээд зогсохгүй хөрөнгө оруулсан дотоодын компаниудыг Н.Жононбаяр хууран мэхлэхийг оролдсон тохиолдол ч цөөнгүй аж.

Тодорхой жишээ дурдвал, өнгөрсөн жил нэгэн алтны лицензтэй уул уурхайн компанид зургаан сая 250 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийж, хамтран үйл ажиллагаа явуулсан ч уурхайгаас гарч буй алтнаас нь тус компанийн ажилтнууд удаа дараа хулгайлж байгаад баригдсан байна. Ийм маягаар тухайн компанийг алдагдалд хүргэж, хөрөнгө оруулсан зардлаа "Нөөц багатай орд байсныг нуун дарагдуулж хөрөнгө оруулуулсан байж болзошгүй” хэмээн шалтаглаж, гаргасан хөрөнгөө буцааж нэхэмжлэхийг оролддог аж.

Түүнчлэн тухайн орд газрын нөөцийг бага, ашиггүй гэсээр орхиулаад дараа нь өөрсдөө хямд үнээр худалдан авч ашиглахыг байнга оролддог тухай эх сурвалж дурдаж байлаа. Ийн дотоодын компаниудад хохирол учруулчихаад хууль хяналтынхнаас айхгүй байгаагийн шалтгаан нь тус компани Монголын хууль хяналтын том газруудыг гартаа атгаж, бүх талын мэдээллийг гаргуулан, хүссэнээ хийдэг гэнэ.

Хамгийн наад захын жишээ гэхэд ТЕГ-ын мэргэжилтнүүдээр алт, зэсийн орд бүхий газруудын мэдээллийг гаргуулж, хүчингүй болгосон лицензүүдийг сэргээх маягаар олборлолт явуулдаг байна. Түүнчлэн хууль бус үйл ажиллагааных нь талаар ямар нэгэн мэдээлэл хуулийн байгууллагад өгвөл "Байж болох хамгийн хүнд хэлбэрээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шоронд хатаана” хэмээн сүрдүүлдэг тухай ч эх сурвалжууд дурдаж байлаа. Тэгвэл энэхүү компанийг Монголд ийнхүү дураараа дургих боломжийг хэн олгоод байна вэ.

Эндээс Монголын хууль хяналт болоод гааль, татварын газрынхан хэрхэн бүлэглэлээр ажилладгийг харж болохоор сүлжээг анзаарч болно. Тодруулбал, Трафигура компанийн хуурамч шатахуун үйлдвэрлэх ажлыг Н.Жононбаяр хэмээх 1987 онд төрсөн залуу гүйцэтгэдэг байна. Харин хил, гаалийн асуудлыг түүний ээж, ГЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга н.Эрдэнэсүрэн гэгч эмэгтэй хариуцдаг гэдгийг эх сурвалж онцоллоо” гэж бичсэн байдаг. Хамгийн гол нь энэ компанийн "арыг даадаг” нѳхѳр нь Монголын хууль хяналтын байгууллагыг толгойлж байсан, Монгол Улсыг тѳлѳѳлѳн гадаадад Элчин сайдаар суудаг нѳлѳѳ бүхий этгээд байдаг талаар бас бичсэн байгаа юм.

Энэ хүнээс болдог уу, аль эсвэл "Трафигура” компанийнхан "тулж ажилласан” уу. Хяналт тавьж, иргэдээ хамгаалах ёстой манай хэдэн дарга таг чиг. Уг нь ѳдийд Ерѳнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар хоёр дуугүй суугаад байгаа нь анхаарал татаж байна. Ядаж МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ШѲХТГ-ын дарга Б.Лхагва нар хүртэл амаа хамхичихаад байгаа нь хачирхалтай. Иймээс "Трафигура”-д тал засах шалтгаан манай дарга нарт байна. Тэдэнд татгалзахын аргагүй санал тавьчихаагүй байгаа даа гээп иргэд хардаад эхэлсэн байна.

Эх сурвалж: news1.mn Ѳ.Гомбо



“Трафигура”-д тал зассан монгол дарга нар
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

Өчигдөр, 20:53
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани