Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх

Уул уурхайн аварга компанийн дөрвөн ажилтан худалдааны нууц материал хулгайлсан хэргээр 2010 шоронд хоригдов. Өнөөдөр энэ компани Хятадтай хэзээнээсээ ч илүү гүнзгий хамааралтай болжээ.

Kit Chellel , Franz Wild, ба David Stringer нарын бичвэр

 

Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх

Шанхай хотын ойролцоо орших Qingpu шоронд Стерн Ху найман жилийн турш өглөө бүрийн зургаан цагт сэрдэг байлаа. Сэрмэгцээ үнгэгдсэн цэнхэр цагаан судал бүхий нормын хувцсаа өмсөөд өргөст торны цаана амьдралаа өнгөрөөж буй залуустай хамт орныхоо өмнө номхон зогсон шоронгийн хуягтай мэндлэснээр шинэ өдрийг угтах анхны ажил нь эхэлдэг. "Өглөөний мэнд! Бидэнд санаа тавьдаг танд баярлалаа” гэж хэлэх ёстой.

Шоронгийн энэ наймдугаар бригадад зөвхөн гадаадын иргэдийг хорьдог гэдгийг Ху мэднэ. Нам гүмхэн 61 насыг зооглож буй тэрбээр бусдаасаа үргэлж толгой дээгүүр, мөр цэх зогсдог байлаа. Шоконд орсноосоо үүдэн цал буурал болсон энэ эр Хятадад төрсөн ч Австралийн паспорттой. Худалдааны нууц задруулж, авилга авсан хэргээр 2010 онд шоронд орохоосоо өмнө дэлхийн уул уурхайн гигант Рио Тинто компанид чухам од болон гялалзаж байлаа. Хятадын засгийн газар түүнийг гангийн салбартаа даруй 100 тэрбум долларын хохирол учруулсан гэж буруутгасан юм.

Ху шоронд байхдаа наймдугаар бригадын хоригдлуудад зориулан номын сан ажиллуулдаг байв. Даршилсан ногоотой будааны зутан бүхий өглөөний цай ууж дуусмагцаа нийтийн өрөөний буланд орших номын тавиурын хажуугийн ширээн рүү очно. Ном авсан хүмүүсийг бүртгэдэг ч уншсан номоо буцааж өгөөгүй хүмүүст юм хэлдэггүй байсныг цуг хоригдож байсан хүмүүс нь гэрчилдэг. Өдрийн ихэнхийг шоронгийн хуягуудад орчуулга хийж өгч өнгөрөөнө. Оройн есөн цагт шоронгийн өрөөний хаалга автоматаар цоожлогдоход нимгэн гудастай орон дээрээ хажуугийн хоригдол нь хурхирах эс бөгөөс уйлахыг сонсон хэвтэнэ.

Өөрийн гэм буруугаа намнчилсан урт урт захиа шоронгийн "өөрийгөө яллах” хайрцгийг дүүртэл бичжээ. Эдгээр захиа, номын сан ажиллуулж буй идэвхийг нь үнэлэн түүнийг сахилга баттай, хурдан засарч буй хоригдолд тооцон, ялын хугацааг нь 10 жилээс найман болгон багасгав. Долдугаар сарын дөрвөнд бизнесийн ертөнцийн барууны хамгийн том албан тушаалтнуудын нэг хятадын шоронгоос суллагдан эрх чөлөөт иргэн болсон юм.

Рио Тинто группын Шанхай дахь салбарын захирал тэрбээр Хятадын эдийн засгийн гайхалтай өсөлтийг ашиглан компанидаа өмнө нь байгаагүй өндөр хэмжээний ашиг хийж өгсөн. Риогоос нийлүүлж буй хэдэн зуун сая тон төмрийн хүдрийг Ху Хятадын зах зээлд борлуулж, бүтээгдэхүүн нь эгшин ган болж, автомашин, гүүр, тэнгэр баганадсан цамхгууд болон хувирч байлаа. 2009 онд Ху хамт ажиллаж байсан гурван нөхрийн хамт гэнэт баривчлагдав. Учир мэдэх эх сурвалжийн мэдээлснээр үүнийг урьдаас зохион байгуулсан байсан бөгөөд компанийн мэдээллийг хулгайлан нэг тэрбум гаруй долларын хохирол учруулсан гэдэг ялыг тулгав.  

Харин Рио Тинто энэ явдлыг нухацтай хөөцөлдөж тайлбар хийсэнгүй. Рио энэ нийтлэлд ч тайлбар хийхээс татгалзсан бөгөөд Хятадын засгийн газар ч гэсэн энэ бол урьдаас төлөвлөсөн зохион байгууллалттай ажил гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Хятадын өмнөх ба одоогийн засгийн газар, тагнуулын алба, Рио Тинтогийн өмнөх болон одоогийн удирдлагууд, хувийн аюулгүй байдлын зөвлөхүүд зэрэг 20 гаруй эх сурвалжаас гурван жилийн турш цуглуулсан мэдээлэл Хуг ямар үндэслэлээр хэрхэн шоронд хорьсон хийгээд Рио Тинто болон Хятадын засгийн газар хоорондын харилцааг нийтэд ил болгож байна. Мэдээлэл өгсөн эх сурвалжууд өөрсдийгөө илчлэхээс татгалзсан. Тэдний олонхын хэлснээр энэ үйл явдал хэзээ ч мартагдахгүй бөгөөд сэтгэлд нь гүн сорви үлдээжээ. Мэдээллийн эх сурвалж болсон нэгэн удирдах ажилтан хэлэхдээ түүний карьерт учирсан хар дарсан зүүд гэж хэлсэн. Гэрч болон мэдээллийн эх сурвалжуудын тайлбарласнаар энэ бол Хятадын хакерууд барууны компанийг тагнаж чагнасан хамгийн дуулиантай хэрэгт тооцогдох бөгөөд зорилго нь дэлхийн уул уурхайн худалдаанд нөлөөлөх гэжээ.

Тэртээ 60 жилийн өмнө Мао Зэдун Хятадыг дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч болгох зорилго тавьсан билээ. Түүний төлөвлөсөн орон нутгийн хэдэн мянган ган хайлуулах зуух нь хөөрхөн пропаганда болсон ч ган үйлдвэрлэгч болох өдий байлаа. 1950 оны эхээр Хятадын гангийн үйлдвэрлэл 160 000 тон байсан нь нэлээд хэдэн өндөр цамхаг барих материал юм. Харин эдийн засгийн реформ амжилттай хийж, хувийн хэвшлийг оролцоог бий болгосноор энэ хэмжээ тасралтгүй өссөн. 2003 он гэхэд тус улс жилд 200 сая тон ган үйлдвэрлэдэг болсон нь 3 000 ширхэг Emprie State Building барих түүхий эд юм. Энэ огцом өсөлтийг хятадууд агууламж муутай төмрийн хүдрээ өндөр хэмд хайлж цэвэршүүлэн хүчилтөрөгчэй хольж ган гаргахаас гадна хэд хэдэн ган экспортлогч компани, ялангуяа Рио Тинтогийн оролцоогоор хангаж байлаа. Рио Тинтогийн зэсийн уурхайг 1873 онд Лондоны бизнесмэнүүд Испанийн засгийн газраас худалдаж авснаар Африк, Хойд Америк зэрэг тив дамнасан үйл ажиллагаа явуулдаг, хамгийн хатуу очир эрдэнээс уул уурхайн нунтаг бүтээгдэхүүн хүртэл байгалиас гарч болох бараг бүх зүйлсийг зардаг дэлхийн уул уурхайн аварга тоглогч болгожээ. 1966 онд хойд Австралийн алслагдсан зэвэн өнгөтэй хөрс шороо бүхий Пилбара дүүрэгт төмрийн хүдэр олборлож эхэлснээр дэлхийд уул уурхайн бизнесийн амжилтаа бататгав.

Төмрийн хүдрийн уламжлалт бизнесийн тоглоомын дүрэм тодорхой бөгөөд багагүй ашигтай салбар байлаа. Бүс нутаг бүрт хамгийн том худалдан авагч, худалдагчид жилийн үнээ тохиролцдог заншилтай. Энэхүү заншил 1990 онд хүртэл эвдэгдээгүй бөгөөд тухайн үед Японы гангийн үйлдвэрүүд хамгийн том худалдан авагч байж үнийг тон тутмыг нь 10-15 долларт барьдаг байлаа. Харин нэг өдөр Хятадын гангийн эрэлт тоглоомын бүх дүрмийг өөрчлөв. 2005 онд төмрийн хүдрийн үнэ гэнэт хоёр дахин өслөө. Юу болоод байгааг нь судалж хэлэлцээ хийлгэхээр Рио төлөөлөгчөө Хятад руу илгээв. Удалгүй Хятадын зах зээл Японы зах зээлээс тэс өөрөөр ажилладаг болохыг тэд мэджээ.

Тэр үед Хятадад төрийн өмчит компаниудаас авахуулаад хувийн жижгийг нь оролцуулбал 4 000 гаруй ган үйлдвэрлэгч байлаа. Эдгээр тоглогчид төмрийн хүдрийг нэг жилийн гэрээний нөхцлөөр худалдан авмагцаа буцааж зараад богино хугацаанд ашиг хийдэг байжээ. Тухайн үед Рио Тинтогийн төмрийн хүдрийн бизнесийг удирдаж байсан Сэм Волшийн хүүг Австралид өөр бизнес хийж байхдаа хятадуудтай холбогдсон тухай мэдээлэл Риогийн удирдлагын хүрээнд тарав. Үнэхээр ч түүнтэй MBA-д цуг сурч байсан ангийнх нь хятад залуу очиж уулзан Рио Тинтогийн төмрийн хүдрийг зах зээлийн үнээр Хятадын хүссэн боомт руу ачуулах хэлцэл хийхэд туслахыг хүсэн хэдэн сая доллар амласан байдаг. Гэвч энэ санаа хэрэгжээгүй юм. 

2000 оны дунд үеийн турш төмрийн хүдэр ачсан хоёр км урттай галт тэргийн цуваа Австралийн эргээс далайгаар тээвэрлэгдэн Хятадын Чиндао, Таншань боомтод хүргэгдэж байлаа. 2006 оны наймдугаар сард Рио Тинтогийн төв оффис Пилбарагийн уурхайгаас экспорт хийж эхэлсний 40 жилийн ойгоо тэмдэглэсэн юм. Энэ үед Маркетингийн захирал Стерн Ху Шанхайн боомтоос салют буудуулан тоглож баяраа тэмдэглэн суужээ. Тэр жил Рио оны эцсийн ашиг нь түүхэн байгаагүй өндөр гарсныг зарласан бөгөөд 1.8 тэрбум долларын борлуулалтыг зөвхөн Хятадад хийжээ. Энэ хооронд компанийг нь үгүй хийх хямрал аажим гэтэж байсан юм.

2007 оны тавдугаар сард Том Албаниз Риогийн гүйцэтгэх захирлаар томилогдов. Нью Жерсигээс гаралтай эр Аляскын сургуулийг дүүргэж чөлөөт цагаараа ууланд алхангаа геологчдод чулуу, дээж зөөж өгдөг байжээ. 1990-ээд оноос Риогийн Лондон дахь төв оффист ажиллахаар шоотой цамц, Аляск хүрэмтэйгээ иржээ. Ирсэн даруйд нь түүнийг хамгийн ойрхон орших оёдолчны газар руу хувцсыг нь солиулахаар явуулсан гэдэг. Түүнээс хэдхэн сарын дараа Албаниз гүйцэтгэх захирал болж, энэ үеэс Риогийн мөнхийн өрсөлдөгч BHP Billiton Риог худалдаж авах юм гэнэ гэсэн яриа дэгдэж эхэлжээ. Тухайн оны 11 дүгээр сард энэ яриа үнэн болох нь батлагдаж 150 тэрбум долларын хэлцэл сонсогдож эхэлсэн нь түүхэнд өмнө нь дуулдаж байгаагүй тоо билээ. Гэвч BHP-ийн саналыг Рио буцааснаар жинхэнэ дайн эхэлж, Албаниз амьд үлдэхийн төлөө тэмцэж эхэлсэн байдаг. 

Хэдэн сарын дараа 100 гаруй ажилтантайгаа сар бүрийн уулзалтаа хийж байх зуур Хятадын төрийн өмчит хөнгөн цагааны корпораци Чайналко Риогийн хувьцааг авсан тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэлжээ. Урьдчилж хэлэлгүйгээр Хятадын засгийн газар Рио Тинтогийн хувьцааны есөн хувийг худалдан авч, хамгийн том хувьцаа эзэмшигч болжээ. Үүнийг Рио Хятадтай хамтран худалдааны монополь үүсгэх замаар BHP-ийн дайралтыг зогсоох төлөвлөгөө байсан гэж зарим хүмүүс үздэг ч Чайналко энэ тухай ямар ч тайлбар хийхийг хүсээгүй. Тэр өдрийн үдээс хойш Албаниз нэгэн захиралтайгаа цуг Чайналкогийн ерөнхийлөгч Xiao Yaqing-тай Рио Тинтогийн төв оффист уулзсан байдаг. Хөндийдүү гар барилцсны дараа Албаниз Шиоаг компанидаа урьсан нь BHP-ийн аюулыг зайлуулж чадах хэн ч байсан Риогийн найз болох учиртай байжээ.

Чайналко хувьцаа эзэмшигч болж орж ирснээс хойш ажлын компьютерүүд нэг л жигтэй, хэвийн бус ажиллаж эхэлснийг Риогийн захирлууд анзаарав. Компьютерийн гарын удирдлага хэт удаан болсноос гадна цахим шуудан гэнэт өөрөө нээгдэж бас хаагддаг болов. Рио Тинтогийн удирдах зөвлөл тэр даруй Их Британийн тагнуулын алба MI5-д хандав. Метал, чулуу олборлодог уул уурхайн компани яавал гэж гээд эхлээд Британийн тагнуулынхан онцын ач холбогдол өгсөнгүй. Доорх ярианд оролцсон хоёр эрхмийн хэлснээр хэдхэн долоо хоногийн дараа Риогийн нэгэн ажилтныг Лондонгийн гүүрний хажууд орших үл мэдэгдэх нэгэн байшинд дуудав. Дуудсан газар очмогц түүнийг гар утас, бүс, цагаа тайлж өгөхийг шаарджээ. Үүний дараа байшингийн хоёр давхарт цуг гараад нэрээ хэлэлгүйгээр дуудсан хүн "Таны мэдээлэл, харилцааны сувгуудын аюулгүй байдал алдагдсан” гэжээ. "Юу гэсэн үг билээ" гэж Риогийн ажилтан асуунгаа "Миний мэдээлэл, имэйл, утасны дуудлага, мессэж бүгд үү” гэж лавлав. "Тийм ээ” гэж тагнуулын ажилтан хариулав. "Зургаан улсын засгийн газар мэдээллийг чинь дундаас нь хардаг” гэж тагнуулын ажилтныг хэлэхэд "Та тэдний нэг нь юм байна л даа” гэж ажилтан хариулсан байдаг. Тагнаж чагнаж байгаа ихэнх албадууд бараг гэмгүй гэхдээ та хятадуудаас болгоомжлоорой гэж захисан байна. 

MI5 Риод Британийн нэгэн зөвлөх компанийг хөлслөн ажиллуулахыг санал болгов. Санал болгосон компани нь мэдээллийн технологийн нарийн үзлэг, аудитаар мэргэшсэн бөгөөд гол зөвлөгөө нь нэг удаагийн хэрэглээний гар утас хэрэглэж заншихыг зөвлөсөн байдаг. Өөрөөр хэлбэл харилцаанд орох бүртээ өөр дугаараас, өөр төхөөрөмжөөс холбогдоно гэсэн үг. BHP-ийн Риог худалдан авах хэлэлцээрээс хойш Риогийн захирлууд хурлаа төв оффисынхоо барилгын хамгийн гүний цонхгүй өрөөнд хийдэг болжээ. Учир нь цонхоор лазерийн гэрэл тусган өрөөн доторх дууны авиаг мэдэрч яриаг нь сонсох боломжтой байдаг аж. Түүнчлэн тэд бүх яриандаа код ашиглаж эхэлсэн. Тухайлбал, Рио Тинтог Роберт, BHP-г Виллиам гэж нэрлэж байсан бол BHP-тэй хийж буй бизнесийн дайнаа Манчестер гэж кодлосон.

Хятадын хакерууд Риогийн системд бүрэн нэвтэрсэн тухай цөөн тооны голлох захиралд л мэдэгдэв. Энэ асуудлаас илүүтэйгээр BHP компанийг худалдан авахаар улайрч байгаа тэмцэлд удирдлагууд ач холбогдол өгсөн бөгөөд энэ тулаан 2008 онд дууссан юм. Шалтгаан нь дэлхийн санхүүгийн хямралаас үүдэлтэй найдваргүй зээлийн асуудалд орооцолдсон томоохон банкуудын дампуурал байсан юм. Энэ үед Хятадын гангийн үйлдвэрүүд бүгд гаднаас төмрийн хүдэр авахаа зогсоов. Зарим нь бүр авна гэж гэрээ хийсэн атлаа бүтээгдэхүүнээ авалгүй гэрээгээ зөрчиж байлаа. Албаниз ба түүний удирдлага тэр жилийн Зул сарын баярыг 40 тэрбум долларын өртэй компанийг амийг нь таслахгүй авч явах том дарамттай угтжээ. Удирдлагын баг дэлхий даяар хэрэн нисч уурхайчдыг ажлаас нь халан, хэдэн мянган ажилчиддаа амралтыг нь өгөн гэр рүү нь илгээж байлаа. Хэдэн арван тээврийн аварга том хөлөг онгоц Австралийн эрэг дээр явах газаргүй зогсоолд зангуугаа хаяжээ.

Рио удалгүй хямралаас гарах хоёр төлөвлөгөө боловсруулав. Нэг нь олон улсын санхүүгийн захаас мөнгө босгох (Энэ төлөвлөгөөний код нь Глазгов), нөгөө нь Чайналкогоос тусламж авч оронд нь хувьцаагаа өгөх (Энэ төлөвлөгөөний код нь Коллин). Коллин төлөвлөгөө сонгогдсон юм. 2009 оны хоёрдугаар сарын 12-нд Албаниз Чайналкотой 19.5 тэрбум долларын бэлэн мөнгө ба хувьцаанд хөрвөх нөхцөлтэй өрийн бичгийн гэрээнд гарын үзэг зурлаа. Риогийн хувьцааны үнэ аажмаар унаж эхлэв. Хятад бус хувьцаа эзэмшигчид зогсолтгүй гомдоллож, Австралийн хууль тогтоогчид манай улсын уул уурхайн салбарт эрээ цээргүй орлоо гэж Бээжинд ундууцаж байлаа.

Хятад эдийн засгаа сэргээх зорилгоор 585 тэрбум долларын хөтөлбөр зарласан нь төмрийн хүдрийн зах зээлийг илт сэргээх боломжтой байсан ч хэрүүл маргаан дуусахааргүй байлаа. Ийм хүнд нөхцөлтэй тулсан Рио Тинтогийн ТУЗ-ийн дарга Jan du Plessis өөрийн мэхээ хийхээр шийджээ. Тухайн оны зургаадугаар сард Рио Тинто Чайналкогийн хэлцлийн эсрэг нэмж шинээр хувьцаа гаргах болсноо зарлав. Өөрөөр хэлбэл Глазгов ажиллагаа хэрэгжиж эхлэв. Олон нийтийн өмнө хятадууд дипломат зан гаргаж байсан боловч дотроо тэд тэсэрч алдаж байв. Удалгүй Чайналко Риотой хийсэн гэрээгээ цуцалсан бөгөөд удирдлагууд нь энэ тухай тайлбар өгөхийг хүсээгүй билээ.

Нөхцөл байдал ингэж дууссан ч Хятадын гангийн үйлдвэрүүдэд түүхий эд материал, Риод худалдан авагч хэрэгтэй хэвээр л үлдсэн. 2009 онд төмрийн хүдрийн дэлхийн зах зээлийн үнийн хэлэлцээ олигтой явсангүй. Энэхүү хэлцэлд гангийн үйлдвэрүүдийн тэргүүлэн оролцсон этгээд нь Хятадын засгийн газрын оролцоотой "Хятадын төмөр, гангийн холбоо” (CISA) байсан юм. Энэ холбооны нэгэн тэргүүн хэлэлцээрийн явцад Риог "Усан тархитай тэнэгүүд” гэж доромжилсон байдаг. Хэлэлцээрт оролцож байсан Риогийн төлөөлөгчид "Хятадын төмөр, гангийн холбоо”-ны тэргүүн Shan Shanghua нь Хятадын Коммунист Намын аюултай хакер болохыг олж мэджээ. Гэрчүүдийн бидэнд өгсөн мэдээллээр бол тавдугаар сард Shan хэлэлцээрийн багийн хуралд Бээжинд дуудагдсан. Хурал дээр тэрбээр "Үнэ ямар байхыг би мэднэ, хэдэн тон хүдэр авах боломжтойг би хэлнэ” гэж итгэл төгс ярьжээ. Хэлэлцээрийн баг түүний хэлсэн мэдээлэлд талархал илэрхийлээд хурлаа тараасан байдаг. (Shan 2014 онд авилгын хэргээр ял авсан бөгөөд өөртэй нь холбоо барих боломжгүй байлаа. "Хятадын төмөр, гангийн холбоо” тайлбар хийхээс татгалзсан)

Санхүүгийн хямралын үед хятадуудад хаягдсан Рио Тинто дэлхийн зах зээлийн үнэ өсөхийн хэрээр дэлхийн дэмжээний байр сууриа эргэн эзлэхийг хүсэх болов. Зургаадугаар сарын сүүлээр Риогийн нэлээд хэдэн удирдах албан тушаалтнууд ХонКонгийн таван одтой Шангри Ла зочид буудалд цуглан уулзжээ. Уулзалтын сэдэв нь Хятадтай хэрхэх тухай. Тэнд цугласан хүмүүсийн дунд Бээжингийн их сургуулийг төгсөж, 1990 онд Австралийн иргэн болоод тэндээ технологийн компанид ажиллаж байсан Ху байлаа. Ху 1996 онд Риод худалдааны төлөөлөгчөөр орсноос хойш богино хугацаанд тушаал дэвшжээ. Түүний үүрэг нь Хятадын боломжит худалдан авагчдыг олж уулзан гэрээ хийх. Цэвэрхэн бөгөөд ганган хувцасласан эр өөрийнхөө Лондон, Мельбурн хот дахь боссуудтайгаа адил Хятадын гангийн хамгийн том үйлдвэрлэгчидтэй тоглож байлаа.

Шангри Лад хэдэн өдрийг Ху Риогийн удирдлагатай өнгөрөөж байхдаа мэдээллийн аюулгүй байдалдаа санаа тавилгүй орхижээ. Тэд уулзалтын үеэр Хятадын ган үйлдвэрлэгчдийг гэрээний сахилга бат, санхүүгийн байдлыг нь үнэлэн "сайн, муу, бүтэлгүй” гэж гурав ангилсан. Тэд хамгийн муу ангилалд багтсан ган үйлдвэрлэгчидтэй урт хугацааны гэрээгээ цуцалж, бусад гэрээний хугацааг нэг жилээс гурван сар болгон багасгах шийдэлд хүрчээ. Төмрийн хүдрийн эрэлт, үнэ өсөх нөхцөлд энэ шийдвэр нь Хятадын ган үйлдвэрлэгчдэд хэдэн зуун сая долларын хохирол учруулна.

Ху Шанхай руу буцаж очоод ярьсан саналаа албажуулж Риогийн удирдлагын хороонд танилцуулах болов. Түүнийг Шанхайд ирснээс хэдхэн хоногийн дараа буюу долдугаар сарын таванд Улсыг аюулаас хамгаалахын Шанхайн салбарын төлөөлөгчид тагнуулын албаныхантай хамт Риогийн оффис дээр ирэн Хуг эрэн сурвалжилж эхэлснээ зарлажээ. Төлөөлөгчид Риогийн Шанхай дахь оффисийн дөрвөн ажилтны компьютер, бичиг баримт, зөөврийн драйв, флаш дискийг битүүмжлэн бүгдийг хураан авч, түүнийгээ баримтжуулсан бичиг үлдээн явжээ.

Тэр өдрөө аюулаас хамгаалах албаныхан Шанхай хотын тансаг дүүрэгт байх хауснаас Хуг баривчлан бүх цахим төхөөрөмжийг нь мөн хураажээ. Хугийн удирлага дор ажилладаг гурван хятад ажилтныг ч гэрээс нь баривчлав. Тун удалгүй Риогийн топ удирдлага эдгээр баривчилгааны тухай шуурхай мэдээлэл авсан боловч хэн нь ч юу болоод байгааг бүрэн ойлгохгүй байлаа. Хятадууд албан ёсоор баривчилгаа хийснээ мэдэгдэхгүй байснаас гадна Австралийн цагдаагийнханд үндэсний аюулгүй байдал гэдэг ганц тайлбар өгчээ. 

Долдугаар сарын найманд Австралийн консул Хуг авилга, улсын нууц задруулсан хэргээр баривчлагдсан болохыг мэдээлэв. Риогийн удирдлага энэ мэдээллийг бүрэн ойлгоогүйгээс гадна хэрвээ Худ ийм хэрэг тулгаж байгаа бол цаазаар авах ялтайг мэджээ.

Хятадын тодорхой хууль шүүхийн системийн хүрээнд Хутай хамт ажиллаж байсан хүмүүс Хуг хэр сайн мэдэх билээ гэж өөрөөсөө асууж эхлэв. Риогийн төмрийн хүдрийн бизнесийн захирал Волш олон нийтэд мэдээлэл хийж, авилга авсан гэх нотолгоо олдоогүй бөгөөд Риогийн бүх ажилчид "Рио Тинтогийн ёс зүйн код”-ын дагуу шударга ажилладаг тухай хэвлэлд өгүүлэв. Гэвч дотроо Риогийн удирдлагууд нээрээ Ху энэ яриад байгаа үйлдлийг хийсэн байх магадлалтай юу хэмээн гайхаж байлаа. Тэд бүгд Хуг гэрлэсэн, хүүхэдтэй, тансаг тохилог хаустай, мэргэжлийн хийлчин гэдгийг мэддэг. Түүнчлэн архи огт хэрэглэдэггүй, оффистоо "Ванилла” гэдэг хочтойг нь мэднэ.

Нөгөө талаас, Хуг баривчилсан цаг хугацаа болон улсыг аюулаас хамгаалахын оролцоог Риогийн удирдлагууд гайхаж байв. Зарим нь Хятад улс Чайналкогийн гэрээг цуцалсны хариуг авч байна гэж үзэж байлаа. Учир нь Хуг баривчилсны дараахан алсын зайнаас компанийн систем рүү нэвтэрдэг түүний хэрэглэдэг цахим түлхүүр системд ашиглагдсан байхыг Риогийн мэдээллийн аюулгүй байдлын албан тогтоов. Түүний цахим төхөөрөмж хэд хэдэн файлыг хүлээн авч бас илгээсэн байх боловч Рио Тинто кодыг нь задалж уншиж чадаагүй. Хятадаар чөлөөтэй ярьдаг Австралийн маркетингийн удирдах ажилтан Ian Bauert удалгүй Шанхай руу нисэв. Түүний баг Хятадын тусгай албаны хараан дор байнга байлаа. Хар хувцастай залуус хоолны ширээний хажууд нь байнга суух, гудамжинд дагах зэргээр тагнуултай кино шиг үйл явдал өрнөжээ. Үүнээс Шанхайгийн оффисын хятад гаралтай америк ажилчин үхэтлээ айн Лас Вегас руу зугтан нисчээ. 

Энэ үед прокуророос Ху болон түүний нөхдийг албан ёсоор яллаагүй байлаа. Тэд хэргийнхээ талаар ямар ч мэдээлэл олон нийтэд өгөөгүй юм. Австралийн дипломатч Хуг шоронд байхад нь эргэж очоод эрүүл мэнд нь сайн байгаа тухай тайлан бичсэн байдаг. Хятадууд Худ хэргийн талаар гадагш мэдээлэл өгөхгүй байхыг зааварласан ч өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй байгааг Австралийн дипломатчид хэлж амжжээ.

Энэ баривчилгааны дараа сарын дотор Австрали, Хятадын хооронд олон улсын төвшинд хэвлэлийн дайн дэгдсэн бөгөөд Албаниз Риогийн зарим удирдлагын багийн гишүүдтэй хамт Хятадын элчин сайд Fu Ying-тай Лондонд уулзалт хийв. Элчин сайд "Та нар Хятад улсыг, Хятадын ард түмнийг дэлхий нийтийн өмнө ичгүүртэй байдалд орууллаа” гэж хэлсэн тухай хоёр эх сурвалж баталсан. Элчин сайд хатагтай Риод дараах зөвлөгөөг бүдэг байдлаар өгчээ. Хятадын ард түмэнд Рио Тинто бизнесийн биш хүний нүүрээ харуулж, харилцан ашигтай хамтын ажиллагаа эхлүүл. (Элчин сайд ингэж хэлсэн эсэхийг түүний ажлын албанаас тодруулахад иймэрхүү утгатай зүйл хэлсэн гэж батлаагүй бөгөөд Хугийн хэрэгтэй холбоотой тайлбар өгөхийг татгалзсан.)   

Наймдугаар сард Ху болон түүний багийг улсын нууц задруулсан хэрэг биш улсын худалдааны нууц хулгайлсан хэргээр албан ёсоор ял өгөв. Ингэснээр цаазын ялаас өршөөгдсөн билээ. Волш Хятадтай харилцаагаа сэргээхээр ажиллаж байгаа ч өөрийн ажилтныхаа талд цаг үргэлж зогсохоо хэвлэлээр дамжуулан илэрхийлж байлаа. Баривчилгааны дараа дээр гаргасан "сайн, муу, бүтэлгүй” гэсэн Хятад худалдан авагчдын схемийг таягдан хаяж, хуучин барьж байсан үнийн нөхцлөө хятадуудтай ярьж эхэлжээ. Риогийн удирдлага энэ мухардмал байдлаас гаргах, өөрсөдтэй нь шууд хамааралгүй, бие даасан мэргэжилтэн хайж эхлэв. 

Тухайн жилийн эцсээр Албаниз Канадын зэвсэгт хүчний офицер асан, одоо компанийн аюулгүйн албаны дарга Mivil Deschenes-тэй Нью Йорк дахь оффистоо хамт суугаад Хятадын Засгийн газартай дээд төвшинд шууд харьцаж чаддаг дэлхийн дээрх цөөн байдаг хүмүүсийн нэг Хэнри Киссинжертэй уулзав. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Риогийн удирдлагад шоронд хоригдсон дөрвөн ажилтных нь төлөө хятадуудтай юу ч хийж чадахгүй гэдгээ хэлсэн ч гэсэн Рио түүнийг хөлслөн авчээ. Австралийн хэвлэлд гарсан мэдээллээр бол Рио энэ ажлын хөлсөнд Киссинжерт хамгийн багадаа таван сая доллар төлсөн гэдэг. (Киссинжерийн ажлын албанаас үүнийг тодруулахыг хүссэн боловч хариу өгөөгүй.)

Дараах саруудад Киссинжер Риогийн удирдлагууд нэг ижил асуулт дээрээ олон удаа эргэлдэж буйг анзаарчээ. Тэр асуулт нь "Хятадтай найз болохыг хэр их хүсч байна вэ”. Хариулт удалгүй тодорхой болсон ч харамсалтай нь сөрөг талдаа байлаа.

2010 оны гуравдугаар сарын 22-нд Ху болон түүний нөхдийн шүүх хурал Шанхай хотын Ардын шүүхийн танхимд боллоо. Уг хурал хэвлэлд хаалттай болсон хэдий ч дараа нь 26 хуудас хурлын шийдвэр, тайлбарыг олон нийт болон Риод зориулан гаргажээ. Ялласан хойно нь гаргаж буй энэ мэдээлэл нь яллагдагч талд бараг ач холбогдол байдаггүй нь Хятадын шүүхийн систем нэг эхэлсэн бол ял өгч байж салдагтай холбоотой.

Прокурорууд Хятадын нэгэн гангийн үйлдвэр Худ нэг сая юань (ойролцоогоор 150,000 доллар) бүхий саарал чемодан өгсөн гэж шүүхэд мэдээллэсэн. Хариуд нь Рио Тинтотой урт хугацааны гэрээ байгуулах нөхцлийг Худ тавьсан гэх бөгөөд үүний тулд Рио хуурамч зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулжээ. Мөн найзынх нь Хонконг компани өөр нэг гангийн үйлдвэрээс 300 000 долларын хахууль авсан. Түүнчлэн эхнэр нь Ху бэлэн мөнгө гэртээ авч ирэн сэйфэндээ хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Эдгээр нотлох баримтын дагуу Ху хахууль авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч хамт олон нь бас ийм үйлдэл хийсэн үү, эсвэл хахуулиас нь хувь авсан уу гэдэг нь тодорхойгүй үлдсэн юм. Үлдсэн дөрвөн ажилтан нь худалдааны нууц материал руу хууль бусаар нэвтэрсэн гэдэг үндэслэлээр буруутгагдсан. Эдгээр шийдвэрүүд хаалттай хүрээнд гарсан бөгөөд Австралийн дипломатыг үүнд байлцуулаагүй юм.

Ажилчдынх нь хувь заяа ийнхүү Хятадын шүүх дээр шийдэгдэж байх хооронд Албаниз Хятадад арай өөр ажил хөөцөлдөн завгүй байв. Рио, Чайналко хоёр хамтран баруун Африкийн Гвиннэй улсад орших 2.3 тэрбум тон төмрийн хүдрийн нөөц бүхий Симандоугийн ордыг ашиглах 1.4 тэрбум долларын хэлцэлд гарын үсэг зуржээ. Энэ бол Рио Тинто, Киссинжерийн хамтарсан төлөвлөгөө байсан бөгөөд Хятадыг Рио Тинтогийн зүгээр нэг харилцагч бус түнш болгох зорилго агуулжээ.

Риогийн гүйцэтгэх захирал компанийн төлөөлөгчидтэйгөө Хятадын хөгжлийн форумд оролцон хүндэтгэл илэрхийлэхээр Бээжингийн Ардын их танхимд орж ирлээ. Тэдний өмнө Хятад бэлгэдэл байх бөгөөд Тянаньмэнийн хаалга дөрвөн жижиг одоор чимэглэгджээ. Оддын утга нь ард түмнийг илэрхийлэх ба хамгийн том нь намыг бэлгэдэнэ. Хурлын асуулт, хариултын хэсэг өндөрлөсний дараа Риогийн төлөөлөгчид Хятадын эцэг Вэн өвөө гэгдэх ерөнхий сайд Wen Jiabao-той мэндчилэв. Албаниз түүн рүү дөхөн очиход орчуулагч чихэнд нь нэг үг шивнэхэд ерөнхий сайдын нүд томров. Үүний дараа Вэн Албаниз руу хандан гар барингаа хятад хэлээр нэг зүйл хэлсэн нь орчуулбал "Урагшаа алхъя” гэжээ.

Үүнээс хойш хэдэн өдрийн дараа Ху ба түүний багийг худалдааны нууц мэдээлэл хууль бусаар олж авсан, мөн давхар авилгын хэргээр шийтгэв. Хурлын шийдвэрт бичсэнээр Ху өөрийн багийн гишүүд болон салбарын мэргэжилтнүүдээс BHP-ийн үнэ, Хятадын төмөр, гангийн холбооны үйл ажиллагаа, Хятадын өдөр тутмын төмрийн хүдрийн худалдааны нууц мэдээллийг олж өгөхийг хүссэн аж. Шүүгч хариуцагчийг 2009 оны Хятадын төмрийн хүдрийн хэлцэл, яриаг задалсан гэж үзсэн бөгөөд энэ үйлдэл нь Хятадын гангийн салбарын өрсөлдөх чадварыг ноцтой хохироосон гэж дүгнэсэн юм.

Уг нь Хуг буруутган хулгайгаар олж авсан гэх мэдээлэл нь ийм төвшний компанийн ажилтан тэр хэмжээний худалдааны хэлцлийн үед олж цуглуулан судлах мэдээллийн төрөлд тооцогддог.  Гэвч Хятад системийн хувьд засгийн газар нь нууц гэсэн бол тэр мэдээлэл нууцад шууд тооцогддог. Үүний үр дүнд Худ 10 жилийн ял оноосон бөгөөд бусад хариуцагчид 7, 8, 14 жилийн ял авсан.

Үүний дараа Рио эдгээр ажилтнуудаа ажлаас нь халжээ. "Би шийдэмгий хүн” гэж хэлсэн Албаниз "Энэ дөрвөн ажилтны хийсэн үйлдлийг өмгөөлөх ямар ч боломжгүй бөгөөд манай байгууллагын ёс зүйн кодтой харшилж байна. Энэ явдал Рио Тинто Хятадтай бэхжүүлж буй хамтын ажиллагаанд ямар нэг саад болох учиргүй” гэж мэдэгдэв. Ху Qingpu-ийн шорон руу ачигдаж байх мөчид Рио Тинто Хятад улстай хамтын ажиллагааны шинэ эринээ эхлүүлж байлаа. Бүх хэрүүлийн эх болсон төмрийн хүдрийн жилийн бенчмарк үнийг Риогийн мөнхийн өрсөлдөгч BHP Billiion, Бразилийн Vale SA хоёр унагаж, улирлын бенчмарк үнэ рүү шилжүүлэв. Үүнээс хойш Рио үнийн хэлцэлд орж өөрийгөө зовоохоо больж, нөхцөл байдлыг л дагах болов.  

2011 онд Албаниз Чайналкотой хамтарсан хайгуулын компани байгуулах санаа гаргав. Түүнчлэн Рио нь бэлгэдлийг бодон Хятадын 2200 жилийн настай Терракотта армийн чулуун хөшөөний металлургийн судалгааг санхүүжүүлэхээр шийдэв. Риогийн Шанхайгийн оффисийг фэнг шүйгийн мастер шинээр тохижуулж, метр гаруй өндөр хаш чулуун морийг усан сангийн дэргэд Азийг бэлгэдэн барьжээ. Албаниз Хятадад жилд бараг 10 удаа зочилдог боллоо. Нэг удаагийн айлчлалаар ирээдүйн Хятадын коммунист лидерүүд болохоор бэлтгэгдэж буй Бээжингийн намын сургуульд лекц уншжээ. Өмнө нь Хятад хүмүүс Рио Тинтогийн хүний нүүрийг (human face) харах боломжгүй байсан бол тэд одоо хардаг болжээ.

Хугийн хэрэг явдлын гор дуусаагүй л байлаа. 2012 оны зун MI5-ийн ерөнхий захирал Жонатан Эванс Лондонгийн санхүүгийн дүүрэгт маш ховорт тооцогдох нийтэд зориулсан лекц уншингаа "улс төрийн дэмжлэгтэй цахим халдлагын аюул” далайцтай нэмэгдэж буй талаар мэдэээлэл цацав. Нэг ийм халдлага жишээ нь, Британийн нэгэн компанид 800 сая паундтай (1.3 тэрбум доллар) тэнцэх хэмжээний орлогыг хулгайлсан. Энэ зөвхөн оюуны өмчийн хулгай биш бөгөөд хэлцэл хийх үеийн худалдааны давуу талаа алдснаас үүсэх эрсдлийг давхар тооцож буй юм.

Эванс хохирогч компани болон хакерийн нэрийг дурдаагүй ч сэтгүүлч Гордон Корерагийн 2015 онд хэвлүүлсэн Intercept номд дурдсанаар бол Хятад, Рио Тинтогийн жишээ байжээ. Аюулгүй байдлын хэд хэдэн ажилтан Корерагийн мэдээллийг баталсан. Тэдний болон бусад эх сурвалжийн мэдээллээр 2008 онд Риогийн системд нэвтэрсэн этгээд нь Хятадын аодын чөлөөлөх арми байсныг Британийн тагнуулын алба MI5 тогтоожээ.

Хятадын ардын чөлөөлөх арми, тусгай алба, засгийн газар нь шууд оролцсон худалдааны ийм жишээ маш ховор гэдгийг Их Британийн аюулгүй байдлын ажилтан асан хэлсэн. Хэрэв эдгээр газрууд оролцсон нь үнэн бол Рио Тинтог Хятадын улс төрийн нэлээд том албан тушаалтан шууд онилсон болж таарна. Энэ этгээдийг хэн гэдгийг нь мэдэх бараг боломжгүй ч Риогийн удирдлага Хятадын гангийн үйлдвэрүүдтэй урт хугацааны гэрээ хийхгүй байх стратегийг эсэргүүцсэн хэн нэгэн энэ хэргийг өдөөж Риогийн шийдвэрийг зогсоохыг хүссэн гэж дүгнэжээ. Энэ дүгнэлт үнэн бол тэд санасандаа хүрч, эх сурвалжуудын дурдсанаар тухайн цаг үеийн зах зээлийн үнээс даруй хоёр дахин бага үнээр төмрийн хүдрээ зарахыг шахан Риод 800 сая паундын санхүүгийн хохирол учруулжээ. Ху болон түүний нөхдийн хувьд тэд буруутай, эсвэл гэмгүй байлаа ч гэсэн том зодооны золиос болсон хүмүүс юм. Хугийн талаар болон түүний хулгайлсан гэх мэдээллийг Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгчөөс лавлахад "Таны асууж буй нөхцөл байдлын талаар мэдэхгүй байна. Гэхдээ манай улс бүх хэлбэрийн цахим халдлагаас улсаа хамгаалж, хакеруудыг үгүй хийх чадалтай бөгөөд үүнд бэлтгэгдсэн хангалттай нөөц” бий гэж хариулжээ.

Хэрэв компани Хятадын засгийн газрын цахим халдлагад өртвөл ердөө хоёр сонголт нь бий. Нэг бол юмаа эмхлээд тус орныг орхих. Цензурын асуудлаас болоод 2010 онд Google компани яг ийм байдалд орсон. Нөгөө сонголт нь хэцүү ч гэсэн хүлээн зөвшөөрч, гаргасан золиосын хэмжээндээ ашиг олох. Рио Тинто хоёр дахь сонголтыг олон хүнд туршлагыг даван хүлээн авсан. Хугийн хэрэг явдлаас сургамж авч Рио мэдээллийн технологийн протоколоо сайжруулан, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авч, шинээр өндөр технологи бүхий систем суурилуулжээ. Үүний үр дүнд Риогийн зэсийн уурхай байршдаг Ютагийн хөндийн саравчинд байрлах чухал нууцлагдсан серверийг илрүүлсэн төдийгүй Британийн тагнуулын албаны мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран Хятадын хакер Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Албанизийн компьютерт нэвтрэн мэдээллийг нь удирдаж байгааг ч илрүүлжээ. Тусгай баг эдгээр мэдээллийг цуглууж шинжлэхдээ урилгагүй зочинд аль болох мэдэгдэхгүйгээр гэхдээ бас нууц материалд оруулахгүйгээр ажиллахыг хичээдэг.

Мэдээ, мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангах боломжгүй ч ашгийн хэмжээг бүрэн удирдах боломжтой. 2015 оны 12 дугаар сард Рио өөрийн цахим хуудсандаа Хятад дахь бизнесийн өсөлтөө онцолж, группын нийт борлуулалтын даруй 40 хувийг Хятад эзэлдэг болсон төдийгүй энэ нь 19 тэрбум доллараар хэмжигдэж буйг зарлав. Риогийн төмрийн хүдрийн бизнесийн захирал Эндрью Хардинг "Талууд хамтарсны үр дүнд л харилцан хүндлэл, дотно нөхөрлөл, харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болголоо” гэж дүгнэсэн байдаг.

Энэ бол үнэхээр энгийн бус хийгээд цөөн тоглогчтой нөхөрлөл байсан. Рио Хятадууд уулзахдаа инээн гар барьдаг ч нэг захирал тоглоом хийж байна гэж бодоод Хятадын төлөөлөгчтэй 00-ын цаас хавчуулан гар барьсан түүх байдаг. 2016 онд Риогийн удирдлага Бээжин рүү Ситандоугийн уурхайн асуудлаар хэлэлцээрт орохоор нисэхээр бэлдэж байхад түүний бүх цахим шуудан хакердуулсан байлаа. Африкийн энэ төсөл амжилтгүй бөгөөд шатсан төсөл болсон. Хэдхэн сарын дараа Африкийн төслийн хувиа Гвиннэйгээс нэг ч тон хүдэр олборлоогүй хэрнээ Рио Тинто Чайналкод нэг тэрбум доллараар зарахаар шийдсэн. Энэ хэлцлийн дараахан Риогийн найз Гвиннэйгийн ерөнхийлөгчид шилжүүлэх 10.5 сая долларын тухай Риогийн удирдлагын хэлэлцсэн цахим шуудан нийтэд ил болсон билээ. Рио үүнийг АНУ, ИБУИНВУ, Австрали улсад албан ёсоор тайлагнасан хэдий ч эдгээр улсууд энэ тохиолдол дээр авилгын хэрэг үүсгэлгүй одоог хүртэл нээлттэй байлгасаар байна. Энэ имэйлийг нийтэд задалсан эх сурвалжийг одоог хүртэл олж чадаагүй.

Өнөөгийн Риогийн удирдлагууд ТВ-ээр Хятадын эдийн засгийн боломж ирээдүйг байн байн ярьж буй нь өөрсдийнхөө ирээдүйг л ярьж байгаа хэрэг юм. Компанийн аюулгүй байдлын дотоод эх сурвалжаас авсан мэдээллээр хэрэв Хятад ба Риогийн харилцаа муудвал Хятад дахь бүх ажилчдаа нэн даруй нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөтэй болжээ. Тухайлбал, Сингапур улсад компанийн нэгдсэн хурал хийх нэрийдлээр бүх ажилчдаа Хятадаас гаргах төлөвлөгөөг дурдаж болж байна. Үүний дагуу зочид буудлуудын захиалга хүртэл бодитоор хийгдэж байжээ. Долдугаар сарын дөрвөнд Ху Qingpu-ийн шоронгоос суллагдахад нэг ч хэвлэл мэдээллийн байгууллага тоосонгүй. Bloomberg Businessweek сэтгүүлийнхэн Хугийн эхнэр болон гэр бүлийн бусад гишүүдтэй нь Шанхайд холбогдох гэж хэд хэд оролдсон боловч бүтэлтэй болоогүй. Шоронд өнгөрөөсөн найман жилийн хугацаанд Хугийн эрүүл мэнд багагүй доройтсон агаад ойрын эх сурвалжийн хэлснээр зүрхний асуудал үүссэн бөгөөд зайлшгүй эмнэлэгт хэвтэх шаардлагатай болжээ. Ху шоронгоос суллагдмагцаа эхнэр дээрээ очиж уулзсан бөгөөд Австрали руу буцахаасаас өмнө Хятадын хойд хэсэгт амьдардаг хөгшин эцэг эхтэйгээ уулзах байх гэж дотны танил нь таамагласан. Австралид нэгэнт очсон хойно түүний амьдралыг өөрчилсөн энэ үйл явдлыг нэг бол нийтэд ярина, үгүй бол бүрхэг чигээр нь үлдээн цайруулна. Шоронгийн наймдугаар бригад дахь түүний номын сангийн сандал хоосон ханхайх боловч мөнхөд хоосон байхгүй нь лавтай. Учир нь дэлхийн хамгийн том зах зээлд орохын тулд ямар ч хамаагүй эрсдэл хийх бизнесийн удирдагчид энүүгээр нэг хөглөрч байна.

 

Эх сурвалж:Bloomberg Businessweek 

Орчуулсан В.Ганзориг


Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани