- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нефтийн эрэлтийн оргил үе 2036 онд тохионо
Дэлхийн хамгийн нөлөө бүхий нефтийн зөвлөх фирмүүдийн нэг Wood Mackenzie тээврийн салбарт үндсэн өөрчлөлт гарч, цахилгаан ба автомат машины хэрэглээнд шилжсэнээр 20 жилийн дотор нефтийн эрэлт оргил цэгтээ тулна гэсэн таамаг гаргажээ.
Эрчим хүчний компаниудтай нягт хамтран ажилладаг тус байгууллага урт хугацааны төлөвтөө 2036 оны орчимд газрын тосны хэрэглээ дээд цэгтээ хүрч эргэнэ хэмээн таамагласан нь эрчим хүчний аваргуудын тооцсон хугацаанаас наана харагдаж байна. Оргил эрэлтийн таамаг төлөвлөлтийг хязгаарлаж байсан бол одоо томчууд нийтээр хүлээн зөвшөөрч ирээдүйн хөрөнгө оруулалтаа тооцох хүчин зүйл боллоо.
Wood Mackenzie-н түүхий нефтийн судалгааны тэргүүн Эд Рауле "Манай олон үйлчлүүлэгч оргил эрэлт бодитой гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хэзээ вэ гэдэг нь л гол асуулт” гэв. Тус фирм тавдугаар сард гаргаж, үйлчлүүлэгчдэдээ хүргүүлсэн таамгийг хэвлэлд мэдээлээгүй байсан юм. Эрчим хүчний томчууд эрэлт аажмаар өсдөг цаг үе өнгөрч буй ирээдүйдээ бэлтгэн, шилжилтэд зохицох ага хэмжээ авч эхэлсэн. Гэвч зарим нь түдгэлзсэн байр суурьтай байгаагийн дотор ExxonMobil, Saudi Aramco зэрэг аварга багтаж байна. Тэдний захирлууд амьдралынх нь хугацаанд гол бүтээгдэхүүнийх нь эрэлтэд эргэлт гарна гэдэгт эргэлзэж буй бололтой.
Ноён Рауле хэлэхдээ "Шинэ таамагт зөвхөн цахилгаан машин төдийгүй автомат жолоодлоготой цахилгаан машины өсөлтийн ирээдүйг тооцсон" гэжээ. Тэрбээр "Автомат цахилгаан машин буюу робот такси ирэх арван жилд тээврийн нүүр царайг өөрчилнө. Бидний тооцоогоор ийм машин 2030 оноос эдийн засгийн үр ашигтай болох ба 2035 оноос өргөн хэрэглээнд нэвтэрнэ. Нефтийн эрэлтийг бууруулахад цахилгаан автомат болон энгийн цахилгаан машин илүү үүрэг гүйцэтгэнэ. Тэд автомат жолоодлоготой учир нефть хэрэглэгч тээврийн хэрэгслээс хавьгүй олон тоогоор зам дээр гарах болно” хэмээн тайлбарлав.
Ирэх 10 жилд нефтийн эрэлтийн өсөлтийг сааруулах гол хүчин зүйл нь түлшний хэмнэлт байх аж. Энэ жил эрэлт анх удаа өдөрт 100 сая баррелээс давах төлөвтэй байгаа. Энгийн машинд түлш хэмнэх стандарт тогтоосноор өнгөрсөн арван жилд нэлээд үр дүн гарсан бол ойрын жилүүдэд түлшинд халгаатай хуучин машинууд жагсаалаас гарч, хэмнэлттэй тэргээр солигдох төлөв ажиглагддаг. Үүний үр дүнд нефтийн эрэлтийн үндсэн бүрдүүлэгч болох бензиний эрэлт 2030 оны орчимд мөн дээд цэгтээ тулах аж.
Гэхдээ нефтийн эрэлтийн бусад сурвалжууд хүчтэй өсөж буйн нэг нь нефть химийн салбар бөгөөд компаниуд шинэ зах зээлүүдэд хуванцрын эрэлт нэмэгдсэнийг хангахаар үйлд- вэрлэлээ эрчимжүүлж байгаа юм. Гэхдээ нефтийн эрэлт оргилдоо тулна гэсэн алсын таамаг ойрын үед үнэ буурна гэсэн үг биш хэмээн ноён Рауле анхааруулжээ. АНУ-ын занарын нийлүүлэлт нэмэгдэж, тус улс ирэх арван жилд томоохон үйлдвэрлэгч болно. Гэвч ОПЕК-ийн гишүүн бус зарим оронд 2023 оноос үйлдвэрлэл саарах тул нефтийн үнэ ОПЕК-оос хамаарсан хэвээр байх юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||