Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хүн амын шилжилт эрдсийн ханш даган өөрчлөгдөж байна

Хүн амын шилжилт эрдсийн ханш даган өөрчлөгдөж байнаИтгэхэд бэрх ч, ханшийн хөдөлгөөн, иргэдийн шилжилт хөдөлгөөн хоёр харилцан хамааралтай болохыг үнийн муруй, тоон үзүүлэлтүүд баталж байна. Мэдээж, хүн амын шилжилт хөдөлгөөнд ган гачиг, зуд турхан, дэд бүтэц, эрчим хүчний хөгжил гээд олон хүчин зүйл нөлөөлөх нь дамжиггүй.

Гэхдээ түүхий эдийн ханш, үүдээ нээсэн уурхайн тоо хүн амын нүүдлийн жимийг луужин адил заасан жишээ цөөнгүй байна. Олон улсад түүхий эдийн ханш өсөж, Монголд орд уурхайн үүд нээгдэхийн хэрээр нийслэл рүү шилжих иргэдийн тоо буурч, харин орон нутгийг зорих хүний тоо нэмэгддэг байна. Үүнийг цөөнгүй аймгийн хүн амын шилжилт, хөдөлгөөн харуулна. Эдгээрээс Баянхонгор, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн хүн амын сүүлийн 10 гаруй жилийн шилжилт хөдөлгөөн үүнийг мөн илтгэнэ. 

Уул уурхайн түүхий эдийн үнэ өндийж эхэлсэн жилүүдэд хотыг зорих иргэдийн тоо буурч, харин эрдсийн үнэ уруудав уу үгүй юү нутгаа орхих хүний тоо өссөн байгаа биз. Монголын уул уурхайн "зүрх” Өмнөговь аймгаар жишээ авъя. Уул уурхайн тэсрэлт энэ аймгийн хүн амын тоог бараг хоёр дахин өсгөжээ. XXI зууныг 40 мянган хүн амтай угтсан энэ аймгийн суурин хүн амын тоо өдгөө 80 мянга шүргэж байна.

Энэ хугацаанд эрдэс, ялангуяа, зэсийн үнэ уруудсан жилүүдэд өмнийн говиос "дүрвэх” хүний тоо нэмэгдсэн байгаа биз. Уул уурхай түшсэн энэ нутагт ханш даган савласан хөгжил, хүн амын хэлбэлзэл өрнөх нь тодорхой. Гэтэл эдийн засгийн бүтэц, боломж, нөхцөлөөрөө Өмнөговьтой адилгүй Сэлэнгийн нүүдлийг харцгаая. Олон улсад түүхий эдийн үнэ цойлж, эдийн засгийн өсөлтөөрөө Монгол Улс дээгүүрт бичигдэж байсан 2010 онд Сэлэнгэд ирсэн иргэдийн тоо 4000-ыг давж өмнөх онуудынхаас хэдэн дахин өссөн. Энэ бол Сэлэнгэ аймагт цөөнгүй орд уурхай эрчимжсэн үе.

Болд төмөр Ерөө голын уурхай эрчимжиж, төмрийн хүдрийн орд түшиглэсэн Дарханы төмөрлөгийн үйлдвэр хэзээ мөдгүй эрчимжих дөхсөн энэ үед Сэлэнгийг зоригсдын цуваа тасарсангүй. Гэтэл эрсдийн үнэ унаж, тив, дэлхийд гайхагдаж байсан макро эдийн засгийн өсөлт саармагц, нутгаа орхих нүүдэлчдийн тоо өсчээ. Харин Монголын эдийн засагт сэргэлт ажиглагдаж эхэлсэн 2016 оноос эхлээд нүүдлийн эрч эргэснийг та харж байна. Өнгөрсөн онд л гэхэд Сэлэнгийг чиглэсэн иргэдийн тоо нутгаа орхисон хүмүүсийнхээс давжээ.

Өмнөговьтой харьцуулахад олон тулгуурт эдийн засгийн бүтэцтэй, газар тариалан, хил орчмын худалдаа, үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэл хөгжсөн Сэлэнгэ аймагт хүртэл уул уурхай дагасан хүн амын шилжилт хөдөлгөөн ажиглагджээ. Тэгвэл олборлолт явуулж буй орд уурхай цөөн Баянхонгорыг харьцгаая. Хэдийгээр сүүлийн 10 гаруй жил энэ аймгаас явах иргэдийн тоо шилжин ирсэн үзүүлэлтээс нь өндөр байсан ч уул уурхай даган хүн амын шилжилт хөдөлгөөн өөрчлөгдөж, өгсөж, уруудсан уул шиг муруй Баянхонгорт ч давтагджээ.

Хүн амын энэ нүүдэл нь Монголын эдийн засгийн толинд буусан тусгал. Сүүлийн хэдэн жил бид нийслэлийг чиглэсэн хүмүүсийн урсгалаар хүн амын шилжилт хөдөлгөөнийг төсөөлж ирсэн. Энэ урсгалыг ч сааруулахаар арга аашаа барсаар буй. Эцэстээ бүр, нийслэлд шилжин ирэх иргэдийг хаах хүртэл арга хэмжээ авчихаад байгаа. Гэтэл энэ зуур хөгжлийн боломж дагасан, амьдрал ахуйгаа өөд нь татах гэсэн иргэд нүүдэллэсээр. Товчхондоо, эдийн засаг гэгч гарт баригдаж нүдэнд харагдахгүй "үл үзэгдэгч гар” энэ нүүдлийн замыг зааж байна.

• Өнгөрсөн онд Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймагт хамгийн олон хүн шилжин сууршжээ.

Сэлэнгэд шилжин ирсэн иргэдийн тоо Говь-Алтай аймгийн үзүүлэлтээс тав, Говь-Сүмбэрийнхээс дөрөв, Дундговийнхоос гурав дахин өндөр байна.

Эрсдийн үнэ унаж, тив, дэлхийд гайхагдаж байсан макро эдийн засгийн өсөлт саармагц, нутгаа орхих нүүдэлчдийн тоо өсчээ. 

Өнгөрсөн онд Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймагт хамгийн олон хүн шилжин суурьшжээ.

Тухайлбал, Сэлэнгэд шилжин ирсэн иргэдийн тоо Говь-Алтайн үзүүлэлтээс тав, Говь-Сүмбэрийнхээс дөрөв, Дундговийнхоос гурав дахин өндөр байна. Улаанбаатарыг эс тооцвол сүүлийн арван жилд үлдсэн дөрвөн аймагт нийт 110 мянга гаруй иргэн шилжин ирсэн байх юм.

Тэгвэл нүүдэлчин монголчуудыг татаж буй эдгээр аймаг нь зах зээл, бизнес, дэд бүтцийн хөгжил, худалдааны хүчин чадал, хөрсний үржил шим, өрсөлдөх чадвараараа орон нутгийг тэргүүлдэг. Нийслэлтэй харьцуулахад эдгээр аймагт шинээр суурьшсан иргэдийн тоо бага. Гэхдээ монголчуудын шинэ цагийн нүүдлийн урсгал салаалж, Улаанбаатарт л зөвхөн амьдрал буцалдаг иргэдийн сэтгэлгээ өөрчлөгджээ. Ган, зудад нэрвэгдэж, хариуцлагагүй уул уурхайд нутгаа талхлуулсан иргэд зах зээл, бизнесийн боломж эрэн, нүүдэллэж байна.

Тиймээс их хэмжээний мөнгө эргэлддэг уул уурхайн томоохон орд, худалдаа, эдийн засгийн зангилаа боомт, томоохон говийн ай сав, үржил шимт хөрс даган, хөгжлийн хаяа түшсээр байна. Гэтэл сүүлийн арав гаруй жил манай бодлого тодорхойлогчид нийслэлийг чиглэсэн их нүүдлийн талаар ярилаа. 2020 он хүртэл хааж боогдуулахаар шийдчихээд байгаа. Харин эднийг ярьж, тэднийг шийдэх гэсээр байх зуур иргэд нүүдлийн чиглэлээ чимээгүйхэн өөрчилчихөж. Нүүдэл өдгөө зөвхөн нийслэлийг чиглэхээ больж, иргэд илүү боломж эрэлхийж, эдийн засгийн боломж, өрсөлдөх чадвар өндөртэй аймаг, хотуудыг зорьж эхэлжээ.

Нэгэн цагт өвсний сор, усны цэнгэгийг даган нүүдэллэдэг байсан монголчууд өдгөө зах зээл, мөнгөний урсгал, хөгжлийн хаялга даган нүүдэллэж байна. Өөрөөр хэлбэл, ая тухтай, хангалуун амьдрахын төлөөх боломж хайсан эрэлчдийн цувааг эдийн засгийн өсөлт, хөгжил л чиглүүлэх нь. Хүн амын шилжилт хөдөлгөөн гэдэг хориглохоос илүү мөнгөний урсгал, хаа холын ханшийн хөдөлгөөн, саарал ордны шийдвэр даган хэлбэлзэж байгаа нь энэ. 

Засгийн газрын мэдээ

Хүн амын шилжилт эрдсийн ханш даган өөрчлөгдөж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани