Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Тэрбишдагва: Оюутолгойн шалгалтын дүгнэлтийг танилцуулахад болохгүй зүйл байхгүй

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
 

Д.Тэрбишдагва: Оюутолгойн шалгалтын дүгнэлтийг танилцуулахад болохгүй зүйл байхгүй

- Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах, дүгаэпт гаргах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа учир шалгалтын дүгнэлт явцын талаар асуултаа эхэлье. Ажлын хэсэг дүгнэлтээ өнгөрсөн сарын 23-нд танилцуулна гэж байсан ч хугацаандаа амжсангүй. Дүгнэлт гарах хугацаа ямар шалтгаанаар хойшилсон юм бол?
 
-Өнгөрөгч зургадугаар сарын 23-наас өмнө яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулсан таван Дэд ажлын хэсэг ажиллаж, дүгнэлтээ ирүүлсэн. Гэхдээ Аудитын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газраас хийсэн шалгалттай дүгнэлтээ нэгтгэх нь зүйтэй гэж үзсэн. Мөн Засгийн газар шалгалтын дүнгээ Улсын баяр наадмын өмнө өгсөн учир дүгнэлттэй нь танилцаж байна. Одоогоор Ажлын хэсгийнхэн урьдчилсан дүгнэлтүүдээ гаргасан. Энэ дүгнэлтээ Байнгын хорооны хурлаар танилцуулахад бэлэн байна.
 
-Шалгалтаар зөрчил,  дутагдалтай асуудал гарсан уу. Ялангуяа татварын асуудал дээр 155 сая ам.доллараас илүү зөрчил байгаа гэх мэдээллийг тодруулж болох уу?
 
-Бид нийт 1,500 гаруй хуудас материалтай танилцсан. Аль болох бодит дүгнэлт гаргах гэж оролдсон. Би Ажлын хэсгийн ахлагчийн хувьд ажиллаж л байна. Асуудалд хөнгөн хандаж болохгүй учир нухацтай танилцаж, бодитой дүгнэлт л гаргах шаардлагатай. Тэгэхдээ албан ёсны дүгнэлт гарч, Ажлын хэсгийн 13 гишүүн гарын үсэг зурахаас өмнө тодорхой зүйл яримааргүй байна.
 
-Авлигатай тэмцэх газар, Аудитын ерөнхий газраас дүгнэлтээ хэзээ ирүүлэх юм бол?
 
-Тэдгээр байгууллагын дүгнэлт хараахан гараагүй тул хүлээж л сууна. Засгийн газраас нэлээд шахаж шаардсаны эцэст дүгнэлтээ ирүүлсэн. Материалтай танилцаж, санаа оноогоо авсан. Шаардлагатай бол бид өөрсдийн дүгнэлтээ шууд танилцуулахад болохгүй зүйл байхгүй. Гэвч УИХ-ын тогтоол, шийдвэр гаргах учраас дээрх байгууллагуудын дүгнэлтийг харгалзах нь зүйтэй. Бидний хувьд санал, дүгнэлт л гаргах болохоос биш эцсийн шийдвэрийг Байнгын хороо улмаар УИХ-аас гаргана. Тэгээд Засгийн газарт чиглэл өгөх байх.
 
-"Оюутолгой” компанийн хувьд цахилгаан станцаа дотоодоосоо хангах ёстой. Цахилгаан станцынхаа асуудлыг "Тавантолгой” төсөлтэй уялдуулаад шийдэх боломж байгаа юу. Та хувь гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Гэрээндээ цахилгаан станц барих ёстой гээд заасан. Цахилгаан станц хаана барихыг Засгийн газар шийдээд явж л байгаа шүү дээ. Оюутолгойн хувьд цахилгаан станц барихад татгалзах зүйл байхгүй гэсэн. Шалгалт хүлээхгүйгээр манай талаас асуудлаа шийдээд явах боломжтой.
 
-Та "Ажилсаг Монгол” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд рүү чиглэсэн ажлуудыг хийж байна. Хөтөлбөрийн зорилгын талаар мэдээлэл өгнө үү?
 
-"Ажилсаг Монгол” хөтөлбөрийг боловсруулахын тулд сүүлийн гурван жилийн турш гаднын туршлагыг судалсан. Эдгээр туршлагаас харахад дэлхийн улс орнууд иргэдээ ажлын байртай болгоход бодлогоо чиглүүлдэг юм байна. Хүн бүр ажилтай болсноор орлого нэмэгддэг. Үүнийгээ дагаад өрсөлдөөн бий болж, хөдөлмөрийн үнэлэмж өсдөг. Үүний хамгийн тод жишээ нь Герман Улс юм. Хүн бүр ажилтай, орлоготой, жижиг дунд үйлдвэрээ хөгжүүлж, чинээлэг дундаж давхаргыг бий болгоход улс орны хөгжлийн гол тулгуур нь оршдог.
 
Манай улсын хувьд ажилгүйдэл, ядуурал маш их байна. Их, дээд сургуульд залуус суралцдагч төгсөгчдийн олонх нь мэргэжлээрээ ажиллаж чаддаггүй. Энэ бүхнийг дүгнэхээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн гол цөм болох хүнээ хөгжүүлэх хөгжлийн гсш бодлогао гаргах цаг болжээ гэж бодогддог. Одоогоор "Ажилсаг Монгол" хөтөлбөрийн Дэд ажлын хэсэг ажиллаж, хөтөлбөрөө боловсруулж байгаа. Хөтөлбөрийн ерөнхий санаа, агуулга, зорилго, хүрэх үр дүнгийн төсөөллийг гаргаж өгсөн. Энэ зун "Ажилсаг Монгол” хөтөлбөрөө бэлэн болгож, Засгийн газар, УИХ-д танилцуулна.
 
-Хэдийгээр хөтөлбөр бэлэн болоогүй байгаа ч таны хувьд нэлээд ажил хийж байгаа харагдсан?
 
-Их дээд сургуульд суралцах эрх хэн бүхэнд нээлттэй ч, эргээд төгсөгч бүр ажлын байртай байх ёстой. Гэхдээ ажил хэрэгч, ажилсаг байлгахын тулд хүүхдийг зөв хүмүүжүүлж, бага байхаас нь ёс суртахуунтай болгон төлөвшүүлэх хэрэгтэй байна. Энэ үндсэн дээр бид цэцэрлэг, сургуулиас эхлээд энэ дадлыг төлөвшүүлэх чиглэлээр хөтөлбөрөө боловсруулж байна.
Хөтөлбөрийн гол зорилго нь эхлээд ажилтай орлоготой болох нь нэн чухал гэдгийг нийгэмд ойлгуулахад чиглэсэн. Түүнчлэн залуучуудаасаа хэчнээнийг нь гаднын оронд, хэдийг нь дотооддоо бэлтгэх вэ гэдэгт бодлогоо чиглүүлж байна.

Одоогоор Германд Монголын 30 орчим залуус мэргэжлийн боловсролын сургалтад амжилттай сурч байгаа. Нөгөө талдаа тус улсын 13 өндөр мэргэжлийн багш манай улсын МСҮТ-үүдэд ажиллаж байна. Мөн Солонгосын үйлдвэрүүдэд онол, дадлагыг хосолсон сургалтад өөрийн улсын оюутнуудаа хамруулахаар ажиллаж байна. Саяхан Хүнс, технологийн политехник коллежид 700 орчим сая төгрөгийн жижиг үйлдвэртэй дүйцэхүйц нарийн боовны лабораторийн тоног төхөөрөмж суурилуулсан. Удахгүй мэргэжлийн хүмүүс ирж, эдгээр технологи дээр хэрхэн ажиллах аргыг зааж, багш нараа олон улсын хэмжээнд бэлтгэнэ. Энэ ажлыг мөн Солонгостой хамтарч хийж байна.

Мөн "Ажилсаг Монгол" хөтөлбөр хэлтэй бол хөлтэй гэсэн бодлогыг баримталж байгаа. Барилгын политехник коллежид гэхэд 80 суралцагчийг Гөрман хэлний сургалтад хамруулж байна. Ер нь төгсөгчид хэлтэй, өндөр мэргэжил, чадвартай бол гаднын аль ч улсад ажилласан ажлын байрандаа гологдохгүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хоёр сургуулийг 400 сая төгрөг, нэг сургуульд 200 сая төгрөгийн хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр хангана. Ер нь бидний зорилго Монголдоо чадварлаг боловсон хүчнийг бэлтгэж, цаашдаа 2030 он хүртэл 25-30 мянган залуучуудыг гадаадад ендөр боловсрол эзэмшүүлж, мэргэжлийн ажилчин, мастер, жижиг дунд үйлдвэрийн эздийг бэлтгэхээр зорьж байна. Мөн таван мянган онолын болон практикийн мэдлэгтэй инженерүүдийг бэлтгэх зорилго тавьсан. "Ажилсаг Монгол” хөтөлбөр амьдралд ойр учир Монгол Улсын хөгжлийн түлхүүр болох болов уу гэж бодож байна.
 
-Чуулган завсарласнаар гишүүд амрах нь амарч, зарим нь тойрогтоо ажиллаж байна. Таны хувьд тойрогтоо ажиллаж байна уу?
 
-Чуулган завсарлахаар хүмүүс "Сайхан амарч байна уу" гэж ярьдаг. Миний хувьд амралт биш чуулганы завсарлагаан гэж ярих дуртай. Чуулганы завсарлагаанаар гишүүд амраад явчихдаг. Мэдээж тодорхой хэмжээний амралтын хугацааг өөртеө зохицуулах байх. Гэхдээ энэ хугацаанд ажлаа хийх ёстой. УИХ-ын гишүүний үүрэг нь тойрогтоо ажиллахаас гадна улсын хэмжээний бодлогын ажил хийх нь зөв юм. Тиймээс би Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгээ ажиллуулж байгаа. Тойргийнхоо иргэдтэй зуны цагт уулзах гэхээр төдийлөн цугладаггүй юм. Гэхдээ тойрогтоо эхлүүлсэн ажлуудаа хийж байна. Мөн жил бүр Солонгосоос эмч нарын баг авчирч үзлэг, оношилгоо хийлгэдэг. Энэ ажлыг ирэх сард хийхээр төлөвлөсөн.
 
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд Сонгинохайрхан дүүргийг хоёр хуваах талаар ярьж байна. Үүнийг дэмжиж байгаа юу?
 
-Хүмүүс энэ талаар янз бүрээр л ярьж байгаа ч, үүнийг би зөв гэж бодож байна. Үнэндээ Сонгинохайрхан дүүрэг 300 мянга гаруй хүн амтай мөртлөө сумын статустай. Энэ нь эргээд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд адармаатай байдлыг үүсгэдэг. Дүүргийг хоёр хувааснаар цалин хөлснөөс эхлээд орон тооны асуудал гарах нь зайлшгүй.
Гэхдээ нэг сум 3,000 хүн амтай байхад Сонгинохайрхан дүүрэг сумаас 100 дахин их хүн амтай хэр нь адилхан статустай байж болохгүй. Улмаар дүүргүүдийн ачааллыг багасгах, хорооны Засаг дарга нарын эрх мэдлийг нэмэгдүүлэх, хэсгийн ахлапн нарын цалинг нэмэх, ажлын ачааллыг нь тэнцүүлэх зэрэг олон асуудал шийдлээ хүлээсээр байна. Дүүрэг, хорооныхны хувьд зарим нь их ачаалалтай байхад нэг хэсэг нь бага ажилтай байх жишээтэй. Гэтэл зарим дүүргийнхэн ачаалал ихтэй ажилладаг ч төсөв мөнгөний хүрэлцээ бага байсаар л байна.
Тиймээс дүүрэг нь ганцхан асуудал шийдвэрлэхийн тулд яам, Тамгын газраасаа гуйдаг. Эцэстээ УИХ-ын гишүүндээ ханддаг. УИХ-ын гишүүн бол хууль боловсруулж, хяналт тавих үндсэн ажил хийх ёстой байдаг. Гэтэл дүүрэг, хорооны бүх ажилд нь ханцуй шамлан оролцох хэрэг гарсаар ирсэн. Уг нь хэн хэн нь өмнөх ажлаа сайн хийгээд л явах нь зөв. Тиймээс тэдний цалин хангамжийг сайжруулж, ачааллыг нь багасгах хэрэгтэй. Энэ үүднээс би Сонгинохайрхан дүүргийг хоёр хуваахыг дэмжиж байгаа юм.
Б.Номин, Үндэсний шуудан
Д.Тэрбишдагва: Оюутолгойн шалгалтын дүгнэлтийг танилцуулахад болохгүй зүйл байхгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани