Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхий сайд аа, “Нинжа” нар гаарч байна

Ерөнхий сайд аа, “Нинжа” нар гаарч байна

"Нинжа” нарыг зохицуулахад төр, засаг юу хийж байна вэ. Өөрөөр хэлбэл, Монголын төр засаг тэднийг хараа хяналтаасаа алдснаас болж өдгөө маш олон аймаг сумд "Нинжа” нарын хөлд талхилагдаж байгаль орчин сүйдэж малчид ч малын бэлчээргүй болчихлоо.

Уг нь УИХ, Засгийн газраас "Нинжа” нарт алт олборлох газар тусад нь олгож ажлын байраар хангах, өөрийн эрх зүй, амьдрах орчинг бүрдүүлж тэднийг ашиглалтгүй болсон, зөвшөөрөл нь дууссан талбай руу орж болно гэсэн тогтоолыг гаргасан.  Гэтэл ямар ч хараа хяналт байхгүйн улмаас тэд өнөөдөр гадны хөрөнгө оруулалттай  компани болон дотоодынхоо компаниуд руу дайрч ажлыг нь гацааж байгаль орчин сүйтгэж, байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа захиалгат бүлгүүд болон хувирчихлаа.

Тиймээс л даварсан "Нинжа” нарыг зохицуулах чадвар энэ төр, засагт байхгүй гэж үү хэмээн олонтаа асуусан ч хариулт өгөх хүн олдоогүй юм. Хэрвээ уншигчид санаж буй бол 2006 онд Төв аймгийн Заамар сумын нутагт алт олборлодог дотоодын "Монполимет” компанийн уурхай руу наадмын өдрүүдэд "Нинжа” нар бүлэглэн дайрч хүний амь намыг эрсдэж байсан гашуун түүх бий. Мөн одооггос гурван жилийн өмнө Говь-Алтай аймгийн Бигэр суманд алт гарснаас үүдэж Хөвсгөл, Улаанбаатар, Баянхонгор, Заамар гээд бүх газрын 1000 гаруй  "Нинжа” нар цуглаж алтны төлөө нүхээ булаацалдсан болж нэгнийхээ аминд хүрсэн.

Тухайлбал, Говь-Алтайн Бигэр, Ноён уул, Өмнөговьт байгаа нинжа нарыг ангилж үзвэл амьдралын шаардлагаар, арав таван төгрөг олох гэж газар ухаж байгаа хүн байхгүй. Тэд бол цэвэр зохион байгуулж буй хүмүүсийн цалин, мөнгийг авч орон нутагт очиж, газар нутаг сүйтгэж зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэж байна гэсэн үг.

Хамгийн сүүлийн нэгэн жишээг дурдахад өнгөрсөн гуравдугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Булган сум Байтаг баг Цагаантолгойн гэх газарт хууль бусаар алт олборлосон "Нинжа” нар бас л алтны нүхээ булаацалдан иргэн Б-гийн амь насыг хөнөөж түүнийг хэрцгийгээр хороож байсан  маш олон аймшигтай хэргүүд бүгд "Нинжа” нараас үүдэн гарч байсан удаатай.

Түүнчлэн  "Нинжа” нар Завхан аймгийн нэг сумын орлогын эх үүсвэрийг юу ч үгүй сүйтгэж байсан удаатай. Нутаг орон нь "Нинжа” нарт эзлэгдсэн ч гэлээ нутгийн иргэдэд хэчнээн сэтгэл байлаа гээд нутгаа цагдаа шиг хамгаалж чадахгүй. Зэвсэггүй, ядахдаа газ байхгүй болохоор гар хоосон иргэд юу хийх билээ гэж нэгэн малчин халаглан ярьж байсан удаатай. Угтаа бол зэрлэгшсэн "Нинжа” нар нөгөө төмөр зэвсгээ бариад малчид руу дайрдаг гэсэн үг.  Яг үнэндээ "Нинжа”  нар ганц нэгээрээ биш, бүлгээрээ явдаг болохоор нутгийн иргэд байтугай сумын цагдаа ч зогсооход бэрх гэдгийг олон хүн учирлан ярьж байна.

Энэ бүхнийг дурдахын учир нь өнгөрсөн хугацаанд Баянхонгор аймагт "Нинжа” нарын үйлдэл хэрээс хэтэрч байгаа тухайг зарим нэг хэвлэлүүд мэдээлж Ерөнхий сайдын сонорт хүргэж байсан удаатай. Тэгвэл одоо тус аймагт нөхцөл байдал хүндэрч  зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд руу "Нинжа” нар дайрч ажлыг нь зогсооход хүргээд байгаа аж. Хамгийн хачирхалтай нь тус аймгийн Засаг дарга н.Батжаргал "Нинжа” нартайгаа үгсэн хуйвалдаж татвар төлж буй аж ахуйн нэгжүүдээ шахаанд оруулж "Нинжа” нараар нутаг орноо сүйдүүлж байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа нь анхаарал татаж байна.

Мэдээж энэ үйлдэл ганц Баянхонгор аймагт ч бус Заамарт ч мөн адил "Нинжа” нар дураараа дургиж байгааг бид өмнө нь мэдээлж байсан удаатай. Тиймээс хууль бусаар алт олборлогчдын асуудлыг үнэхээр цэгцэлж, аль аль талдаа арга хэмжээ авахгvй бол "Нинжа” нар маргааш бусад үндэсний үйлдвэрлэгч рүү гээ халдах аюул бий болоод байна "Нинжа” нарыг бусдын хөрөнгө рүү дайрах энэ мэтээр дайрч хүний амь нас дахин сүйдэхээс сэргийлж яаралтай  арга хэмжээ авах үлдээд байна Ерөнхий сайд аа. Хэрвээ нөхцөл байдал энэ мэтээр үргэлжлээд явбал  өөрийн газар нутаг дээрээ хувиараа бизнес эрхлэн  амьдарч байгаа гадаад, дотоодын өмч рүү монголчууд өөрсдөө дайрах дайралт vргэлжилсээр байх нь ээ.

Тиймээс Ерөнхий сайд аа, "Нинжа” буюу Монголын хууль бус уурхайчидаа цэгцлэх цаг хэдийнэ  болжээ.

ЭХ СУРВАЛЖ: Зууны мэдээ сонин

Ерөнхий сайд аа, “Нинжа” нар гаарч байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

Өнөөдөр, 15:12
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

Өнөөдөр, 12:37
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани