- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Утаа ихэссэн ч хор нь багассан гээд дахиад даапаалах уу, төр засгийнхан
Зуны улиралд мартталаа цэнгэж, өвөл болоход эргэн санадаг юм бол утаа. Жил жилийн өвөлд хүч нь улам чангарч байгаа утааны эсрэг төрөөс ч, иргэдээс ч урин дулааны цагт ямар нэгэн арга хэмжээ авалгүй явсаар, хүйтний улирал дөхөж ирэх үед л том жижиг, их багагүй анх удаа утаа үзсэн юм шиг шуугилдаж эхэлдэг.
Харин энэ жил уг асуудалд нэлээд эртнээс анхаарах нь уу гэтэл илүү дөнгүүр юм сэтгэчихээгүй, өнөөх л хэдэн тэрбум төгрөг салхинд хийсгэдэг аргаа хэрэглэх нь бололтой дог. Тодруулбал УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр хаврын чуулганаар хийсэн ажлаа тайлагнасан. Уг хэвлэлийн хуралд тус байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир агаарын бохирдлыг бууруулж, утааг багасгахын тулд дахиад л зуух тараана гэж хэлэх нь тэр.
Тэрбээр "Утааг өнгөрсөн жилтэй харьцуулахад 50 хувиар бууруулна гэсэн зорилт тавьсан. Гол нь утааг үүсгэж байгаа зүйл нь гэр хорооллын зуух, яндан. Засгийн газраас 120 мянган өрхөд утааг бүрэн шатаадаг, агаарт хаягдал багатай янданд нь голын хотол, зуухны хүхээг, төхөөрөмж суурилуулахаар хөрөнгө мөнгийг нь шийдээд захиалсан. Есдүгээр сараас эхлээд төхөөрөмжөө суурилуулаад эхэлнэ” хэмээн мэдэгджээ.
Нэг зуух нь 250 ам.долларын үнэтэй байсныг 50 ам.доллараар татуу хийлгэж, айл бүрт хөнгөлөлттэй үнээр тараах сурагтай байна.
Хэдхэн жилийн өмнө гэр хорооллын айл өрхүүдэд бас л бүрэн шаталттай зуух тарааж, үр дүнд хүрээгүй гэдгийг энэ төр засгийнхан мэдэж байгаа л байлтай. Олон ч айлд эдгээр зуух дэлбэрч, эгээтэй л хүний аминд хүрээгүй. Үүн дээр гашуун утаа улам өтгөрч, нийслэлд эрүүл хүн бараг үгүй болсон.
Харамсалтай нь хийсэн ажлаа хаацайлан тэнэг хүмүүстэй харьцаж байгаа мэт "Утаа нь ихэссэн ч хор нь багассан” гэж даапаалж байсан билээ.
120 мянган өрхөд тус бүр 200 ам.доллараар зуух захиалж хийлгэж байгаа гэж тооцвол 24 сая ам.долларыг өнөөх нь үнс, тортогтой зууралдуулсан ажилд зарцуулах нь. Өөрөөр хэлбэл 60 тэрбум шахам төгрөгийг дахиад л зуух болгож, салхинд хийсгэх гэж байна шүү дээ. Үүнийхээ оронд 60 тэрбум төгрөгөөрөө айл бүрт 50 сая төгрөгөөр хоёр өрөө байр босгоод өгчихвөл 1200 шахам яндан үгүй болно.
Ийм л бодлого шийдвэр гаргаж байна шүү дээ, төр засгийнхаан. 120 мянган зуух тараагдаж дууссаны дараа утаа багасаагүй байвал та бүхэн дахиад л "Утаа нь ихэссэн ч хор нь багассан” гэж даажигнаад сууж байх уу.
https://paparatsi.mn/lro
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||