Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Оюутолгой"-н гэрээнд зааснаар Монгол Улсад ойрын ирээдүйд болон үйл ажиллагааны бүх хугацаанд ч ямар ч ногдол ашиг орж ирэхээргүй журам тогтоосон нь нэн харамсалтай

"Оюутолгой"-н гэрээнд зааснаар Монгол Улсад ойрын ирээдүйд болон үйл ажиллагааны бүх хугацаанд ч ямар ч ногдол ашиг орж ирэхээргүй журам тогтоосон нь нэн харамсалтай

 

Оюутолгойн гэрээний зарим заалтыг өөрчилж, зэс хайлуулах үйлдвэр барихыг хөрөнгө оруулагч хариуцахаар заах нь зүйтэй (Үргэлжлэл)

2.6 Гэрээний 11.4 ба 15.2-т зааснаар бол хөрөнгө оруулалтын зээлээс (34 хувь) гадна компанийн жил бүрийн төсөвт зардлын хэмжээгээр (34 хувь) зээлийн өрөнд Монголын төр (ТӨК) орж, ямар ч ногдол ашиг Монгол Улсад ойрын ирээдүйд болон үйл ажиллагааны бүх хугацаанд ч орж ирэхээргүй журам тогтоосон нь нэн харамсалтай. Хөрөнгө оруулалтын зардалд Монголын төр (ТӨК) зээл (34 хувьд) авч болох боловч түүнийг далимдуулан "Оюутолгой" компанийн жил бүрийн үйл ажиллагааны төсөвт зардалд 34 хувийн зээл авах талаар гэрээнд заасан журмыг өөрчлөхгүй, тийм зээл одоо олгосоор байгаа бол энэ уурхайг цаашид ажиллуулахгүйгээр зогсоох шаардлагатай. Иймд энэ гэрээний 11,12, 13, 14, 15, 16, 18 дахь заалтыг өөрчлөн хөрөнгө оруулалтын зардлын 34 хүртэл хувьд Монголын төр (ТӨК) "Айвенхоу "-гийн хөрөнгө оруулагчаас зээл авч болох (хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр) асуудлыг "Оюутолгой" компанийн жил бүрийн үйл ажиллагааны зардалтай хольж хутгахгүйгээр аж ахуйн байгууллага нь өөрийн төсөвт зардлаа (бүтээгдэхүүний орлого, өртөг) орлогоосоо санхүүжүүлэх, эргэлтийн хөрөнгийн түр дутагдал гарвал Монголын банкны зээлээр санхүүжүүлэх заалт болгон хөрөнгө оруулалтын зардал, аж ахуйн тооцоот байгууллагын зардал тооцох журмыг тус тусад нь зааглан заах нь зүйтэй байна. Ийнхүү журам тогтоосноор компанийн үйл ажиллагааны төсөвт зардлыг санхүүжүүлэхэд Монголын төр (ТӨК) "Айвенхоу"-гийн санхүүжүүлэгчээс зээл авах, түүнийгээ ногдол ашгаасаа төлөх ямар ч шаардлага гарахгүй, Монголын төр (ТӨК)- ийн өр үйл ажиллагааны зардлын хэмжээгээр (34 хувь) нэмэгдэхгүй байх боломжтой болно.

2.7 Гэрээний 16.10-д гэрээний эхний хугацаа дуусах (30 жилийн дараа) үед ТӨК нь Оюутолгой дахь хувь эзэмшлээ 16 хувиар нэмэгдүүлэх тухай маш чухал, зөв зүйтэй асуудлыг тусгасан боловч чухам ямар нөхцөлөөр "Айвенхоу"- гийн хувь нийлүүлэгч 16 хувиа шилжүүлэхийг заагаагүйн дээр хэдийгээр талуудын хувь эзэмшил 50:50 болох боловч компанийн бүх удирдлага, эрх мэдэл, менежмент болон хувь нийлүүлэгчид, (ТУЗ)-ийн эрх мэдэл бүгд "Айвенхоу"-д хэвээр байхаар заасныг(16.10-ын "г" заалт) өөрчлөх шаардлагатай гэж үзнэ. "Айвенхоу" нь 30 жилийн дараа өөрийн эзэмшлийн 16 хувийг ямар нэг болзол, төлбөргүйгээр ТӨК-д шилжүүлэн өгөхөөр заах.

2.8 Гэрээний 18-д Айвенхоу групп, эсхүл "Рио тинто"-д хамаарал бүхий аливаа этгээдүүдийн төлөх ёстой татварыг Монголын тал (ТӨК) төлөхөөр заасан нь хөрөнгө оруулалтын гэрээний 2.27 дахь заалттай зөрчилдөж байгаагийн хамт ТӨК нь ийм үүрэг амлалт авах эдийн засгийн ямар ч үндэслэл байхгүй тул энэ гэрээний 18 дахь заалтын а,б,д хэсгийг хасах. Эсвэл энд заасан шилжүүлэг, хураамж, төлбөр, татварын хэмжээгээр "Оюу толгой" компанид ТӨК-ийн оруулсан хөрөнгийг нэмэгдүүлэх заалт болгон өөрчлөх,

 

Гурав. "Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө"

 

3.1 Энэхүү "төлөвлөгөө" гэж нэрлэсэн баримт бичгийг талуудын хооронд байгуулан мөрдөж байгаа хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний хэд хэдэн заалтыг зөрчин дээрх хоёр гэрээ байгуулахад оролцоогүй, уг гэрээний заалтыг өөрчлөх эрхгүй "Туркойс Хилл ресурс", "Ти Эйч ар Оюутолгой" зэрэг хуулийн этгээдүүд оролцон байгуулсан нь талуудын хооронд мөрдөх хууль эрх зүйн баримт бичиг гэж үзэх үндэслэлгүй гэж үзнэ. Үүний хамт энэхүү "төлөвлөгөө" гэх материалд нотолгоо, үндэслэл нь тодорхойгүй олон тоон мэдээлэл оруулсан байх боловч тэдгээр нь Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний заалтаар баталгаажихгүй байна. Жишээ нь:

3.1.1 Төлөвлөгөөний 2.2-ын "b"-д Монголын Засгийн газар Оюутолгой төслийн үр ашгийн 53 хувийг татвар, рояалтын төлбөр, ногдол ашгийн хэлбэрээр хүртэхээр заасан нь дээрх гэрээнүүдээр Монголын төр "Хөрөнгө оруулалтын" 34 хувьд өндөр хүүтэй, АНУ-ын үнийн индексээр нэмэгддэг зээл авахаас гадна "Оюутолгой" компанийн жил бүрийн үйл ажиллагааны зардлын 34 хувьд мөн өндөр хүүтэй зээлийг ТӨК-д олгохоор заасан нөхцөл, журмын дагуу тооцоход Монголын төрд (ТӨК) Оюутолгойн төслийн үр ашгийн 53 хувь нь ногдох үндэслэлгүй байна.

3.1.2 Төлөвлөгөөний 3.1-д Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөг дотоодод нутаг дэвсгэрт зарцуулах зардлын хэмжээгээр үйл ажиллагааны долоон жилд есөн тэрбум доллар гэсэн эдийн засгийн үр ашгийн нөлөөний үндэслэл нь тодорхой бус, Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчийн гэрээний заалтын дагуу бол зөвхөн Монголын төрийн өр энэ долоон жилд Монголын нутагт гарах зардлаас 3.4 тэрбум доллар болохоор тооцоог хүснэгтээр гаргасан байна. Энэ нь Монголд "их үр ашигтай" төсөл гэж Монголын олон нийтийн "толгой угаах" гэсэн тооцоолол гэж хардахаар, энэ "төлөвлөгөө" гэх материалд ийнхүү нотолгоогүй мэдээлэл оруулах үндэслэл, тийм зайлшгүй шаардлага харагдахгүй байна.

3.1.3 Дээрх хүснэгтэд "Хөрөнгө оруулалтын зардалд ногдох НӨАТ ба бусад татвар долоон жилд 0.6 тэрбум доллар" гэсэн атлаа Монголын Засгийн газарт шууд төлөх төлбөр 7 жилд 2.2 тэрбум доллар буюу жилд 300 сая доллар гэсэн нь хоорондоо хэт их зөрүүтэй, үнэмшил багатай, хийсвэр тооцоо гэж үзэхээр байна. Иймээс дээрх тоон мэдээллийг үндэслэлтэй, ХөОГ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний заалттай нийцсэн байхаар болгох, эдгээр тоон мэдээлэл бодит гүйцэтгэлээр гарахгүй бол компанийн бүх удирдлага, менежментийг хариуцагч "Айвенхоу" ямар хариуцлага хүлээхийг нэмж оруулах,

3.2 Төлөвлөгөөний 3.4-д "Төлбөрийн чадамж сайжруулах механизмын төсөөллийг "Оюутолгой" ХХК, Туркойс Хилл бэлтгэж, Станцын төсөл хэрэгжүүлэх нэгжид өгөх, "Айвенхоу"-гийн тал станцад дэмжлэг үзүүлэх эсэх нь станцын төслийн хөрөнгө оруулагч, зээлдүүлэгчтэй хийх яриа хэлэлцээнээс хамаарахаар заасан нь Хөрөнгө оруулалтын гэрээний "Айвенхоу"-гийн хөрөнгө оруулагчийн хүлээсэн үүргийг эзэнгүйтүүлж, цахилгаан станц барих асуудлыг шийдээгүй хойшлуулсан байгаа тул Айвенхоугийн үүрэг болгох.

3.3 Төлөвлөгөөний 3.5-д Зэс хайлуулах үйлдвэр байгуулах эдийн засгийн боломжийн талаарх судалгааны тайланг ОТ ХХК боловсруулснаар ХөОГ-ээр түүний хүлээсэн үүрэг биелсэнд тооцохоор гэрээний заалтыг өөрчилж түүнийг" цаашид мөрдөж байгаа нь Засгийн газартай байгуулсан гэрээний заалтыг уг гэрээ байгуулахад оролцоогүй хуулийн этгээдүүд оролцсон баримт бичгээр "гэрээ зөрчсөн" байх тул уг 3.5-ын заалтыг цаашид мөрдөх үндэслэлгүй гэж үзнэ. ХөОГ-ээр "барих, ашиглах" нөхцөлөөр Зэс хайлуулах үйлдвэр барих Айвенхоугийн үүргийг "эдийн засгийн боломжийн судалгаа хийснээр хаах нь Зэс хайлуулах үйлдвэрийг ОТ ХХК барихгүй, оролцохгүй гэсэнтэй адил утгатай болгосон байна.

3.4 Төлөвлөгөөний 4.2-д ОТ төслийн ТЭЗҮ-ийг "тодорхойгүй, магадлашгүй хүчин зүйлсийн төсөөллүүдэд тулгуурласан, Оюутолгойн үйл ажиллагаанд заавал мөрдөх баримт бичиг биш" гэж тодорхойлсон нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчиж,

ТЭЗҮ нь эдийн засгийн ямар ч үндэслэлгүй, хэрэггүй цаас гэсэн утгаар тодорхойлж аль ч үйлдвэр байгуулахад түүнийг барьж

байгуулагч, ашиглагч төлөвлөгч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч, ажиллуулагч, менежмент гүйцэтгэгч бүх

байгууллагад удирдлага, чиглэл, мөрдөх баримт бичиг байдаг зүй тогтнолыг үгүйсгэсэн нь нэн харамсалтай, ТЭЗҮ-д зохих өөрчлөлт, тодруулалт, нэмэлт гарч болох бөгөөд тэр дагуу уг ТЭЗҮ- ийг тодруулан шинэчлэн баталж мөрддөг. Энэ нь ТЭЗҮ-ийг мөрдөхгүй дураараа ямраар ч үйлдвэрийг барьж ажиллуулах гэсэн утга агуулдаггүй. Иймээс энэ заалтын "... мөрдөх баримт бичиг биш" гэснийг өөрчлөх,

3.5 Төлөвлөгөөний 4.4 ба 4.5-д ОТ ХХК-ийн 2010-аас 2014 оны таван жилийн тайланг таван хоногийн дотор хүлээн авахыг Сангийн яаманд, Монголын талаас үзүүлсэн татварын хөнгөлөлт нь 646.2 сая доллараас "багагүй" болохыг ажлын хоёр хоногийн дотор УТЕГ нь баталгаажуулах яаралтай үүргийг тус тус хүлээлгэсэн нь Монгол Улсын хууль зөрчсөн, яахаар жил бүр Сангийн яаманд тушаах хуультай тайлан тэнцлийг таван жил өгөөгүй байсан, яагаад бөөндөн тайлангаа тушаах болсон, яагаад жил бүр эсвэл гэрээ байгуулсан даруйд хийх татварын хөнгөлөлтийн 2009-2012 оны тооцоог 4-6 жилийн дараа 2015 онд хийх болсон, яахаар уг хөнгөлөлтийн дүн 646,2 сая доллараас бага байж болохгүй, заавал илүү байх үүргийг татварын байгууллага хууль зөрчсөн байсан ч баталгаажуулах ёстой вэ. Яагаад аливаа компани нь тухайн улсын санхүү, татварын байгууллагатай хуулийн дагуу жил бүр хийдэг татварын тооцоог Засгийн газраас үүрэг авч гүйцэтгэх болов гэсэн асуулт гарч байна. Хэрэв энэхүү "төлөвлөгөө" гэх баримт бичгийг гэрээтэй дүйцүүлж, талуудын тохиролцоо, гүйцэтгэх үүрэг, эрх зүйн баримт бичиг гэж үзэж байгаа бол энэ нь буруу бөгөөд урьд жилүүдэд хийгээгүй ажлаа эсвэл зөрчил гаргаснаа ийнхүү баримт бичгээр далимдуулан Гэрээний заалтыг өөрчлөх гэж байгааг засах нь зүйтэй гэж үзнэ. Нөгөө талаар татварын хөнгөлөлт (урьд оны) нь 646,2 сая доллар болсон бол энэ хэмжээгээр Монголын төр (ТӨК)- өөс "Оюутолгой" ХХК-д оруулсан хөрөнгө мөн хэмжээгээр нэмэгдэх үндэслэл байгааг ярих нь чухал, Түунчлэн алдагдлын хэмжээ хэд болохыг компанийн тайлан тэнцлийг үндэслэн тооцдог бөгөөд энд заасан шиг 4-6 жил өнгөрсний дараа 2009- 2012 оны алдагдлыг 2015 оны тавдугаар сард тодорхойлох ямар ч үндэслэл байхгүй. Иймд дээрх 4.4 ба 4.5 дахь заалтыг өөрчлөх шаардлагатай гэж үзнэ.

3.6 Төлөвлөгөөний 5.5 (в)- ын (у)-д Рио Тинто-ийн баталгааны шимтгэлийг санхүүжилтийн үндсэн дүн, хүү, шимтгэл, төлбөрийн нийт дүнгээс 1,9%-иар тооцож олгохоор заасан нь хэт өндөр бөгөөд уг баталгааны шимтгэл тооцоход зээлийн хүү, шимтгэл, бусад төлбөр ямарч хамаагүй бөгөөд зөвхөн санхүүжилтийн дүнгээс тооцох нь зүйд нийцнэ. Иймд энэ заалтаас ядахдаа хүү, шимтгэл, төлбөр гэснийг хасах.

3.7 Төлөвлөгөөний 5.6- д Монголын Засгийн газар нь зээлийн барьцаанд Оюутолгойн уурхайн ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлүүд, ХөОГ, ХНГ-д тусгасан бүх эрх, "Оюутолгой" ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрсөн гэтэл уг баримт бичиг, Оюутолгойн ордоор барьцаа болгон баталгаа гаргах "Рио Тинто" баталгааны өндөр шимтгэл авч байгаа атал Монголын төр (ТӨК) шимтгэл авахгүй байгаа нь дэндүү шударга бус, Монголын өрийг яаж өсгөх вэ гэсэн бас нэг луйврын арга болгож, Монголын орд газар барьцаалсан баталгааны шимтгэлийг нь Ринто Тинто ганцаараа авах эдийн засгийн үндэс байхгүй. Энэ заалтаар Монголын тал хэтэрхий мэдлэггүйгээр Рио Тинто-д буулт хийж, зээл, хүү, шимтгэл, төлбөрийн дүнгээс 1.9 хувиар бодож, Монголын өрийг өсгөхийг зөвшөөрснийг өөрчлөх, ядахдаа ТӨК шимтгэл авдаг болохоор өөрчлөх шаардлагатай гэж үзнэ. Зөвхөн "Оюутолгой" ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө барьцаалахад 34 хувь нь Монголын хариуцах дэнчин шүү дээ. Иймд дээрх 5.5 ба 5.6 заалтыг өөрчилж, баталгааны шимтгэл төлөхгүй болгох, эсвэл Рио Тинто, ТӨК адилхан шимтгэл авдаг болгох.

3.8 Төлөвлөгөөний АМНАТ-ыг зөвхөн зэс, алт, мөнгө зэрэгт төлөхөөр заагаад бусдыг орхигдуулсан байна. Ядахдаа ХөОГ-д заасан молибденд АМНАТ төлөх учиргүй гэж тохирсон нь үндэслэлгүй байна. Тэрчилэн хүдэр дэх металл эрдэс бүтцэд ч 30+20+20=70 жилд АМНАТ төлөхгүй байх үндэслэл байхгүй. Иймд 6.2- д "молибден" гэж нэмэхийн хамт хүдэр дэх металл эрдсийг АМНАТ-т хамааруулах асуудлыг талууд тухайн үед хамтарч шийдэх заалт нэмж оруулах.

 

Дөрөв. Дүгнэлт, санал

 

4.1 "Оюутолгой" ХХК-ийн үйл ажиллагааны эрх зүйн үндэс, мөрдөх нөхцөл, журам болж буй ХөОГ, ХНГ болон төлөвлөгөө гэх баримт бичгүүдэд зохих өөрчлөлт тодруулалт хийж, дээр бичсэн товч саналын дагуу өөрчлөх нь нэн чухал.

4.2 Монголын олон нийт зөвхөн "Оюутолгой" ХХК-д зориулсан, 30 жил, цаашдаа 50 жил, 70 жил баримтлах нөхцөл, журамтай, тэдгээр нь хэт хөнгөлөлттэй, Монголын ижил аж ахуйн нэгжээс бага татвар төлдөг, тэр нь 70 хүртэл жил өөрчлөгдөхгүй мөрдөх, "Улсын доторх улс" гэж үзэгдэх Оюутолгой гэж баялаг орд, байгалийн хишгийн үлэмж ихэнхийг үндсэндээ гадаадынхан хүртсэн уурхай байхыг эсэргүүцэх нь зүй ёсны зүйл гэж үзнэ.

4.3 Оюутолгой уурхайн дээрх баримт бичгүүдэд ядахдаа энэхүү саналд бичсэн өөрчлөлт, нэмэлтийг оруулж, олон нийтэд ил тод болгон хэрэгжүүлбэл "төлөвлөгөө" гэгчид заасан ОТ уурхайн үр ашгийн 53 хувь Монголд ногдоно гэсэнтэй ойролцоо гарах боломж бий болох байх.

4.4 Хэлэлцээ хийх, санал боловсруулахад дараах асуудлыг онцлон анхаарах:

-Татварын хөнгөлөлт, тогтворжуулалтын заалт бүх татварт хамаарах бус хуульд заасан дөрвөн нэрийн татварт тогтворжихоор тохирох. Ядахдаа гэрээний эхний хугацаа дуусахад (гэрээгээр бол 30 жил) татварын хөнгөлөлт, тогтворжилтийн талаарх заалтыг цаашид мөрдөхгүй болгох.

-Уурхайн хаалтын менежмент, журам, хаалтын сангийн талаар тодорхой заах, гэрээнд зааснаар хаалтын санг ганцхан Монголын төр хариуцах бус компани нь ногдол ашиг төлөхийн өмнөх ашгаас гаргадаг болгох,

-Зэс хайлуулах үйлдвэр, цахилгаан станц барих асуудлыг шийдэж хөрөнгө оруулагчийн үүрэг болгох (гэрээнд шууд заагаагүй, шийдээгүй заалтууд орсон)

-"Оюутолгой" ХХК-ийн бүтээгдэхүүн борлуулалтын орлого болон биет хэмжээг бүрэн бүртгэдэг, өөрт үлдэх ашгаа гадаад, дотоодод чөлөөтэй зарцуулах журмыг баримт бичгүүдэд Монголын хууль, аж ахуйн байгууллагын орлого, зарлагаа тооцдог нийтлэг журам, бүртгэлийн олон улсын стандартын дагуу зааж, ил тод бус, эргэлзээ төрүүлсэн зүйлсгүй болгох журам мөрдөхөөр тохирох, 

-Гэрээний эхний хугацаа дууссаны дараа ОТ ХХК нь Монголын ижил төрлийн аж ахуйн нэгжийн адилаар ялгаварлан гадуурхахгүй журмаар тухайн үед Монгол Улсад мөрдөж байгаа хууль, хэмжээ, журмаар ажилладаг, татварыг ч мөн ижил зарчим, хэмжээ, журмаар төлдөг байхаар баримт бичгүүдийг өөрчлөх,

-Хувь нийлүүлэгчид, ТУЗ нь шийдвэр гаргахдаа "олонх" гэдэгт "Айвенхоу", ТӨК-ийн нэг нэг төлөөлөл (гишүүн) заавал оролцож, зөвшөөрсөн байвал шийдвэрүүд хүчинтэй болохоор ХөОТ-д өөрчлөлт оруулах,

-Менежментийн багийг томилох, ялангуяа үйлчилгээний төлбөр төлөх журмыг заавал өөрчилж, орлого илүү олох сонирхол, хөшүүргийг нэмэгдүүлсэн журам тогтоох,

-Компанийн жилийн төсөв, санхүүжилттэй холбогдуулан Монголын өрийг өсгөхөөр заасан ямарч утгагүй, үндэслэлгүй журам, заалтыг өөрчлөх.

-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө гэх баримт бичгээс далд уурхайтай шууд хамаарахгүй "Монголын эдийн засагт үзүүлэх нөлөө" гэсэн мэдээллүүд, дүгнэлт болон Сангийн яам, татварын байгууллагад яаралтай үүрэг өгсөн заалтууд, татварын хөнгөлөлтийн болон алдагдлын хэмжээ зэргийг энэ баримт бичгээс хасах,

-ХөОГ ба ХНГ-ийн зарим заалтуудыг зөрчиж, "Төлөвлөгөө" гэх баримт бичигт заасан, буулт хийсэн хэсгийг дээрх саналд бичсэнээр өөрчлөх.

Ажлын хэсэг нь дээрх гурван баримт бичгийн журам, заалтыг 2009 оноос хойш хэрхэн мөрдөж ирсэн, татвар хэрхэн төлсөн, чөлөөлсөн, тогтворжуулсан, Монголын төрд хэчнээн зээл юу юунд зориулж олгосон, түүний хүү, АНУ-ын үнийн индексээр нэмэгдүүлсэн байдал, компанийн жил бүрийн төсөвт зардлаар Монголын ТӨК нь урьд онуудад хэчнээн зээл авсан, төлбөр нь хэрхэн хийж байгаа, компанийн удирдлага, шийдвэрт Монголын тал ямар ч оролцоогүй буй эсэх, олонхын шийдвэр хэрхэн нөлөөлж буй гэх олон асуудлыг бодитоор нь гарган дүгнэлт хийхэд гэрээнүүдэд ямар өөрчлөлт хийх шаардлагатай болох нь тодорхой болоход тулгуурлавал зохино.

 

 

Э.Бямбажав (Гавьяат эдийн засагч, судлаач, профессор)

"Оюутолгой"-н гэрээнд зааснаар Монгол Улсад ойрын ирээдүйд болон үйл ажиллагааны бүх хугацаанд ч ямар ч ногдол ашиг орж ирэхээргүй журам тогтоосон нь нэн харамсалтай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани