Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрс дагасан "цоохор" амьдрал

Нүүрс дагасан "цоохор" амьдрал

 

Монгол Улсын ХЭҮК Таван толгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж эхлээд байгаа юм. Энэ ажлын хүрээнд ХЭҮК зургаадугаар сарын 19-23-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сум, "Цагаан хад",  ЭТТ ХК-ийн уурхай, мөн БНХАУ-ын "Ганц мод" боомтод ажиллаж, судалгааны урьдчилсан дүнг танилцуулсныг Монголын үндэсний радио сурвалжлав.    

-СУРВАЛЖИЛСАН ТЭМДЭГЛЭЛ-I ХЭСЭГ- 

Өмнөговийн Ханбогд сумаас "Цагаан хад" орох замд утасны чичиргээ зогсоо зайгүй ажиллаж, мессэж ирсээр буйг мэдэгдэв. Ийм олон санал сэтгэгдэл, бас хандалтыг хагас цагийн дотор авна гэж тооцоогүй би баярлахаасаа илүү гайхаж мэгдэв. Нүүрс дамжин ачдаг олны  танил "Цагаан хад"-нд ямар асуудал байгааг, хаагуур сурвалжлахыг асуусан даруйдаа л санал сэтгэгдлээр даруулсан нь энэ. Заримаас хүргэвэл:    

Мөнх-Ундраа: Монголд нүүрсээ ачуулах гэж 7-8 хононо. Гаалийн бүрдүүлэлт хийх гэж, хил гарах гээд 3-5 хонож байна. Дараалалд зогссоор байгаад хамаг цаг өнгөрлөө.   

Бат-Очир: "Цагаан хад"-ны хоолны эрүүл мэндийг сайн гаргаарай. Гэдэс ходоод өвдөөд хэрэг алга.

Эрдэнэбилэг: Ерөнхий сайдыг ирэхэд хамаг булхайгаа нуугаад өнгөлөн далдлаад явуулсан шүү. Албаны хүмүүсийг ирэхээр асуудлаа нуугаад

Мөнгөн Мөнгө: Хилийн боомтын хэсэгт жорлон баримаар байна. Хүмүүс гадаа бие засаад орчин бохирдлоо.

Алтка Давка: "Ганц мод”-нд монгол хүний цэнэ гэж байхгүй. Консултай болмоор байна. Биднийг гэх төр байна уу...

Ийм байдлаар "Цагаан хад"-тай ажил амьдрал нь холбогдсон хүмүүсийн бэрхшээл зовлон, уур бухимдалтай санал  сэтгэгдэл  одоо ч  ирж  байна. Санал хүсэлттэй  танилцсан ХЭҮК-ийн баг БНХАУ-ын "Ганц мод" боомт дахь монгол жолооч нарын ажил, амьдралыг сурвалжлачихаад  "Цагаан хад"-нд ажиллахаар тогтож, Оюутолгойн замаар говийн халуун салхийг зүсэн хурдлан давхилаа. 

ЭКСПОРТЫН ХАМГИЙН ТОМ БООМТ УСГҮЙ, БАС...

Нүүрсний зам дагуулан барьсан модон жорлон, хогийн савнуудын будаг говийн наранд гандаагүйг бодоход ашиглаж  эхлээд  удаагүй  бололтой.     Монгол Улсын нийт нүүрсний 65 хувийг дамжуулан гаргадаг, өдөрт 1100 орчим машин, 400 орчим зорчигдод үйлчилдэг "Гашуунсухайт" боомтод  хилийн багана тойрсон цагаан гантиган хашаанаас өөр чимэх бүтээн байгуулалт нүдэнд торсонгүй. Ямар түрхэндээ аргалсан албаны, ажилчдын цөөхөн хэдэн сендвичин байшинг хэлэлтэй биш. 

Хил дээрх банкны үйлчлүүлэгчээс  бие засах газар асуугаад амаа  таглуулав.  10  минут алхаж байж хүрэх зам дагуух модон жорлонг заагаад "Та нар байтугай бид бие засах газаргүй сууж байна” гэж хэлнэ чинээ яаж санах вэ.

Ажлаараа далимдуулан хилийн шалган нэвтрүүлэх байрны бие засах өрөөнд орсныхоо дараа ус байхгүйг мэдээд гэм хийсэн хүүхэд аятай нуугдан гарч одлоо.  Түр  сууцтай төрийн албаныхан гэр рүүгээ гүйж бие дасдаг байх нь

8000 машин өөд уруугүй хөлхөж, нүүрс, орлого ярих болгоны амнаас нь цухуйдаг "Гашуунсухайт”-ын боомт жорлонгүй, усгүй, цахилгаанаа Хятадаас авдаг гэвэл зарим нь итгэхгүй  болов уу.  

Гэтэл бөөр нийлэн суурьшсан БНХАУ-ын "Ганц мод" боомтын суурин цагаан, хүрэн голдуу өндөр, өнгөлөг барилга,  өргөн зам, гэрэл цахилгаанаараа гайхуулах мэт ялгарч харагдана. Хэн хүнд Эрээн, Замын-Үүдийн хөгжлийн өнгөрсөн түүхийг нэхэн сануулаад ч байх шиг.    

 

НҮҮРСНИЙ ИХЭНХ МАШИН ХЯТАДУУДЫНХ

"Ганц мод" боомтод нүүрсээ буулгасан машинууд  буцахдаа Хятадын "Адууны  хашаа” нэртэй  зогсоолоор  дамждаг. Хилээс 3 км-ын зайд, зүүн урд зүгт  байрлах төмөр ногоон хашлагатай  тус талбай 100 тонны мянган машин  багтаах зайтай гэнэ. Энэ хашаанд орсон машин хил рүү гарах гэж хэд ч хонож болох нь.   

"Адууны хашаа"-г анх харсан хүн нүүрсээр хучигдсан сул шороотой зам талбай, орчноо будсан битүү саарал тоосыг хараад уулга алдаж, амаа дарахгүй өнгөрөх  нь үгүй биз. "Цагаан хад"-ны тоосыг яаж гүйцэх вэ” гэсэн манай багийн гишүүдийн үг нүүрсний жолооч нар үүнээс ч хүнд нөхцөлд  ажилладгийг надад сануулав.  Биднийг  хашааны гүн рүү ороход уурын зуухны галч аятай  нүүрсээр "будуулсан" монгол жолооч нар хил гарах ээлжээ хүлээн  машиныхаа  кабин, сүүдэрт сууцгааж харагдана. Хөдөлмөрийн нөхцөл, эрүүл мэнд, ажлын цаг, оочир дараалал, даатгал,  цалин хөлс гээд ХЭҮК, ХНХЯ, судлаач, сэтгүүлчдийн төлөөлөлд тэднээс асууж лавлах зүйл олон байлаа.   

Жолооч н.Эрдэнэбаяр: -Хаана ч ялгаагүй машиныхаа кабинд унтажявуулын хоолоор лболгож байна. "Адууны хашаа"-нд одоогоор 450 орчим машин байх шиг байнаИйм бохирорчинд ажиллаж амьдарч байгааг хятад эзэд бараг мэдэхгүй дээБид хөтчөөрөө лдамжуулж тэдэнтэй холбогддогХарин ойрд өдөрт 1000 орчим машин хил нэвтрээд байна.

Жолооч н.Нэргүй: -Нүүрс зөөж байгаа нийт машины 60-аас дээш хувь нь хятад эзэнтэйНийгмийн даатгалыг хятадууд ихэнхдээ төлдөггүйМөн манай зарим жолооч өөрсдөөтөлөхгүй гэдэгХарин монгол компаниуд даатгалаа төлжхөдөлмөрийн аюулгүй байдлыгмөрдүүлэх гэж хичээдэг болсон шиг байгаа юм.    

Жолооч  н.Ууганбаяр:-Мал маллаж байсан залуучууд үнэмлэх авсан даруйдаа л Хятадтайтохиролцож нүүрс зөөж эхэлдэгТуршлагагүй болохоор осол их гаргаж байнаХувь хүниймашин барьж байгаа жолооч нарыг хариуцдаг газар гэж  алга.

Биднийг ийн ярих зуур тэрэг түрсэн монгол эмэгтэй жолооч нарт хоол, цайгаар үйлчилж байгаа нь харагдав.             

""ГАНЦ МОД"” ДАХЬ МОНГОЛ АМЬДРАЛ

Хятадын "Ганц мод"-ны боомтын хилээс монголчууд очдог, бас суурьшин амьдардаг "Анд” гудам тун ойрхон. Хоёр эгнээ байрлах 4 давхар, нэгэн хэвийн загвартай байшингуудтай шар гудмын ар, өвөрт хятад, монгол хаяг эрээлжлэн харагдана.  

"Улаанбаатар”, "Монгол хоол”, "Монгол дэлгүүр” нэртэй хоолны газар, караоке, үсчин, дэлгүүрүүдийг монголчууд ах дүүгээрээ хамтарч ажиллуулдаг  юм байна. Хажуугаар нь валют арилжаалах, дэлгүүрийн бараа зөөх, зуучлах  гээд "Ганц мод" боомтод суурьшин ажиллаж амьдардаг монголчуудтай энэ л гудманд таарна. Нүүрний гудмын  тэг дунд нь  жолооч нарын  байрлаж, амардаг Хятад эзэнтэй  "Анд" буудал бий. Архидалт, биеэ үнэлэлт гээд эрээн барааныг харуулдаг гэх энэ буудал ажлын өдрийн ид үдэд нам гүмхэн байлаа. Эндэхийн хөл хөдөлгөөн, шоуны хэмнэл баасан гарагийн үдшээс өндөрсөж, амралтын өдрүүдэд үргэлжилдэг байх нь.  

Ингээд Хятадын Баяннуур аймгийн "Ганц мод" боомтод сууршса монгол бүсгүйчүүдийн зарим төлөөлөлтэй уулзъя.     

Н.Сараа: -Би Монголдоо пивоны газар ажиллуулж байсанДөрвөн жилийн өмнө "Ганц мод"боомтод ирээд караокеасар ажиллуулдаг болсонМөн Хятад компанид 30 машинд ньжолооч олж өгч хөтөч хийдэгМанай хүн нүүрс тээвэрлээд гурван жил болж байна.

-Харь нутагт амьдрал ахуй хэр байна?

-Дажгүйболоод л байнаТом охин 10 мянган юанийн төлбөртэй сургуульд сурч байнаДундохин маань Хятадын ердийн сургуульдбага нь  цэцэрлэгт явдагЭнд амьдраад сурчихаар Монголд өртөг их өндөр санагддаг болсон.

-Танайх  шиг гэр бүлээрээ ""Ганц мод""-нд  амьдарч байгаа монголчууд олон бий юу?

-Олон болж байна.  Жолооч нар  эхнэрхүүхдүүдээ  авчраад хоолны газарсалон ажиллуулахзэргээр амьдардаг.

-Монголчуудтай хамаатай сэтгэл зовоох үйлдлүүд "Ганц мод"-нд хэр их гарч байна?  

-Паспортаа хураалгачихлааингэж зодууллаатэгж ч сэгсрүүллээ гэдэгБиеэ үнэлэгчид чмөн паспортоо хураалгачихаад хүний эрхэнд ороод  явж байдаг гэсэнТэд Хятад улсадхууль бусаар ажиллаж байна гэсэн үгЭнэ "Анд” гудамд дөрвөн секс шоп, 60-аад биеэ үнэлэгч  лав  бийТэдний зарим нь монгол залуусыг сайн сэгсэрч  шатаадаг байх.

ДДШТВ-ээс Монголынхоо тухай үзэж мэддэг байсан чинь Хятадын Засгийн газар 5000 юаниар торгоно гээд хураагаад авчихсанОдоо мэдээг  фэйсбүүкээс  л авч байна.  

Хоолны газрын эзэн н.БатчулуунМанайх дахь жилдээ хоолны газар ажиллуулжбайна"Ганц мод"-нд ач зээдүү нартайгаа арвуулаа  ажиллаж амьдардагЭнд түрээс иххямдБид дээд давхартаа амьдрааддоороо хоолны газраа ажиллуулдагХүүхдүүдМонголдоо байнга ирж очно доо.

-Монголын тухай мэдээллийг хаанаас авдаг вэ?

-ДДШТВ үздэг байсанӨнгөрсөн жилээс хаасанБи ч хоёр давхартаа нуугаад л үзээдбайгаа

-Энд сэтгэл санаа зовоосон асуудлууд хэр гарч байна?

-"Ганц мод"-нд  монголчууд  байнга  архидаж байгаад сэтгэл зовж суудаг даа.  Манай заримзалуус архи дэндүү их хэрэглэх юм. 

Бидэнтэй уулзсан бүсгүйчүүд нөхрийнхөө ажлыг дагаж "Ганц мод" боомтод амьдрах болсноо хэлж байв. Хөлөө олсон зарим нь найз нөхөд, ах дүү нараа ч дуудаг байх нь. Хэрэг төвөгт холбогдсон нэгнийхээ асуудлыг харгалзахаас эхлээд монгол төрийн төлөөлөл, консулын газар хэрэгтэй байна гэсэн тэдний хүсэлтийг энд мөн уламжилъя.

"ЦАГААН ХАД"-НЫХАН УСЦАХИЛГААН МӨРӨӨДСӨӨР 10 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ

Дөхөх тусам бараантан тодрох "Цагаан хад"-ны ажил, амьдрал нүүрстэй манан дунд эргэлдэнэ. Урд хилээс 20 гаруй км зайтай байрлах, нүүрс сэлгэж ачдаг энэ газар олон асуудлын үүр уурхай. Биднийг улсынхаа  хилийг  давж орох үед хүнд даацын машин хилээс ""Цагаан хад"" хүртэл 20 гаруй км-т шил даран зайгүй эгнэсэн  байлаа.  Богинын  тээвэр ачаалал ихтэй болсон гэдэг нь  энэ юм байж.

"Цагаан хад"-нд  "Санхиа”  компанийн нүүрс шилжүүлэн ачих газрын ойролцоо хөл тавих даруйд  нүүрс, шороон мананг үл анзааран хөөцөлдөн тоглох жаахан охид, хөвгүүд эрхгүй анхаарал татав. Даашинзаа нүүрсээр "мялаалгаж”, нүүрээ тоос шороогоор будуулсан  охид биднийг угтахаар яаран гүйж ирцгээв. Тэдний дэргэд нүд, шүднээс бусад нь нүүрсээр булуулсан жолооч, төрийн цагдаа, хаа дуртай газраараа том тэрэг зайчлан  сүлжих жижиг тэргүүд асуудал биш мэт санагдав. 

10 алхмын зайд 100 тн даацтай тэрэг хаазлан, дохио чарлуулж, 20 алхмын цаана  машин техник нь зөрөлдөн уралдаж, мөргөлдөөний талбараас ч их шороо тоостой байж мэдэх ийм газарт хүүхдүүдээ авчирдаг "чулуун зүрхтэн” бас байдгаа  хэмээн дотор шимшрэв.

Литр ус  нь хотынхоос 60 дахин үнэтэй, тог цахилгаангүйгээс мах, хүнсээ хадгалах аргагүй, хүний, өөрийнгүй архи зарж орлогождог, гадаа гэртгүй нүүрсэн дунд хөглөрсөн "Цагаан хад"-ны дүр зураг хүүхдүүдээр ийн бүл нэмжээ.    

-Хэзээ ирсэн бэ?

Хүүхдүүд:  -сард.

-Та нарын хувцас яагаад ийм хар болсон юм бэ 

Хүүхдүүд: -Өчигдөр угаасанТоглочихоор ийм болчихдог.

Хүүхдүүдийн ээжБи хоёр хүүхэдтэйгээ энд ирсэнБусад нь дүүгийн хүүхдүүдОдоо хотруу хүргэж өгнө дөөСургууль тараад "Цагаан хад"  нилээн олон хүүхэдтэй болчихсон байналээ

Пөөнийсөн хар гэр, навтгар цайны газар, навсгар пүнз гээд "Цагаан хад"-ны 2010-аад оны дүр төрх өнөөдөр яг хэвээрээ. Уул нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багт Гаалийн хяналтын энэ талбай 2006 оноос нээгдсэн. Өнөөдөр үүгээр хүнд даацын 8000 орчим, мөн олон тооны жижиг тэрэг дамжин өнгөрдөг. Гуанз, такси болон бусад үйлчилгээ эрхэлдэг иргэд, тэдний гэр бүл гээд  15 000 хүн яван суун амьдарч байгаа мэдээ бий. Гэвч машины урсгал, гарц, гармыг зохицуулаагүй, зогсоолгүй, амрах буудал, тохитойхойн хоолны газар ч байдаггүй. Ус, цахилгаан мөрөөдөл  нь болсон "Цагаан хад"-нд  халуун ус, шөнийн гэрэлтүүлгийн тухай яривал доромжилсон хэрэг ч болж магадгүй нь.     

Жолооч н.Батсүх: -Хэт олон компани нүүрс тээвэрлэдгээс зам нь ачааллаа дийлэхээбайсанБүгд энэ тоос шороонд эрүүл мэндээрээ хохирч байнаӨчигдөр усанд орсон чөнөөдөр ингээд тас хар болчихоод л сууж байнаМашинаасаа цухуйхгүй байхад л  иймболчихдог.

Жолооч Эрдэнэхүү: -Эмчэмнэлэг аль аль нь "Цагаан хад"-нд байхгүйХоол нь чанарыншаардлага хангадаггүйХөрсагаарусны бохирдлоос болж гүйлгэж суулгах нь их болсонСүүлийн үед туршлагагүй жолооч их ирж байна. 4 ангиллын эрх авчихсан 19 настай залуухүртэл байнаЕр нь  хүний эрх бүрмөсөн хаягдсан газар бол "Цагаан хад".

Гуанз ажиллуулдаг н.Оюунчимэг: -Шороо тоос хүнд байнаТог цахилгаанаа аккумлятормотороор л залгуулж байна. Хөргөгч байхгүй болохоор махаа өдөр болгон бага багаар зөөж хэрэглэдэг. 

Өмнөговь аймаг дахь Гэрээт цагдаагийн хэлтсийн "Цагаан хад"-ны зохицуулагчахлахахлагч н.УуганбаярУлаанбаатараас ирэхдээ ийм байна гэж төсөөлөөгүйӨдөр бүр 9 цагаас орой нүүрс татаж дуустал буюу үдшийн 23, 24 цаг хүртэл ажилладагЗамыначаалалорчин нөхцөл гээд асуудал их байна.  Архи уухдүрэм зөрчихбие биенээ хүлээлгүйдайрахуралдах гэх зэргээр зарим жолооч осол аваар их гаргадаг


-Өөрийн чинь шар хантаазцагаан малгай хар саарал болчихсон байнаХэзээ угаасан бэ?

-Манайх угаагчтай.  Өчигдөр угаагаад өнөөдөр өмссөн  нь  энэНэг өдөр өмсөөд угаадаг. 

Биднийг ийн ажиллаж байгааг нүүр номноос мэдсэн  н.Чимгээ бүсгүй  "Эмэгтэй жолооч нараа төлөөлөн хэлэх зүйл олон байгаа”-гаа мэдэгдээд ийн ярив.  

Жолооч н.Чимгээ: -"Би амаржаад гурван сар болж байнаТаван толгойн нүүрсийг хоёр жилзөөсөнЭмэгтэйчүүдэд тун хүнд ажилТухтай бие засчтоос шороогоо гөвчих ч газаролдохгүйХоёр жилийн өмнө дөрвөн эмэгтэй жолооч нүүрс тээвэрлэдэг байлааОдоо 20 гаруй болж өссөн гэсэн"Цагаан хад"-нд жолооч нар амардагтүрээслэдэгусанд ордог байр хэрэгтэйЖолооч нартай гэр бүлийнхэн нь ирээд уулзажхонож өнжөөд явах орчин нөхцөл чхэрэгтэй  байна.

-Бие давхар болтлоо нүүрс тээвэрлэж байсан гэсэн. Эрүүл мэндэд нь ямар нэгөөрчлөлт орж байсан уу

-Жирэмсэний хяналтаар бронхиттой гэж оношилсонАгааржуулагчсэнс үлээхээрмөнтамхины утаанд ханиадаг болсонБи 17 настайгаасаа л  жонш тээвэрлэж эхэлсэнНүүрсжонш аль, аль нь нөлөөлсөн байж магадгүй.

Таван толгойн нүүрс тээвэрлэж буй жолооч нар төр засгаас мөнгө нэхээгүй. Харин эрүүл, аюулгүй орчинд ажиллах эрхээ л шаардаж байгаа хэрэг. Машинаараа гэр хийж, нүүрс, шорооны голомтон дунд аж төрж байгаа тэдэнд ханийн халамж, хүүхдийнх нь энхрхийллээс эхлээд төрийн иргэнээ гэсэн наад захын бодлого үгүйлэгдэж буй нь илт байв. Тэднийг ингэж хагас зэрлэг байдлаар зүтгүүлсээр байвал архаг хууч өвчний үүр болохоос эхлээд нийгмээс олон зүйлээр тусгаарлагдаж, өнчрөл хагацлын "эзэд” ч нэмэгдсээр байхыг олон нийт сануулдаг.  

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын эмчийн мэдэгдсэнээр сүүлийн таван жилд зөвхөн Цогтцэций суманд сүрьеэгийн 18 шинэ тохиолдол илэрч, энэ өвчлөлөөр аймагтаа тэргүүлсэн байна. Ихэнх нь өөр аймаг, сумын иргэдээс илэрчээ. Нэг тохиолдлын ард арван өвчтөн байдаг гээд яриад өнгөрөмгүй дохио, сануулга энэ мэтчилэн олширсоор.  

Нөгөө талд иргэнийхээ эрх үүргийг бодож, амрах хугацаандаа эмнэлэгт үзүүлэх, сайн дураараа ч болов даатгалаа төлчих, архи зэрэг буруу дадал зуршлаас хол хөндий байх нь жолооч нарын өөрийнхөө болоод гэр бүлийнхнийхээ төлөө  үүрэх бас нэг хариуцлага нь байх болов уу.

Танд хань ижил, үр хүүхэд, эцэг эх чинь итгэж, бас найдаж, танаар бахархаж суугаа.

2018.07.02















































Нийтэлсэн: Д.Даваадулам

Нүүрс дагасан "цоохор" амьдрал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өнөөдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

Өчигдөр, 15:40
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани