"Чалко” компанитай "Эрдэнэс-Тавантолгой” ХК 2011 онд гэрээ байгуулсан бөгөөд тухайн үед нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар худалдахаар тохиролцсон. Нүүрсний зах зээлээс шалтгаалан Хятадын талаас дээрх үнийг доошлуулах санал гарган, манай улс тонн тутмаас 10 ам.долларын алдагдал хүлээх хэмжээнд хүрч экспортыг түр хугацаанд зогсоож байв. Үүнийг салбарын яамнаас шийдэхдээ үйлдвэрлэлийн зардлыг бууруулах замаар гэрээнд өөрчлөлт оруулсан. Хуучин гэрээ хэвээр байсан бол тонн тутамд 10 ам.доллараар бодвол дээрх хугацаанд нийт 17 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх байсан” хэмээн "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь онцлов.
Үйлдвэрлэлийн зардлыг бууруулахдаа
"Эрдэнэс-Тавантолгой” компани бүтцээ өөрчилж, шууд уурхайн аман дээрээс
гаалийн бүрдүүлэлт хийж тээвэрлэх болсон. Өнөөдрийн байдлаар "Чалко”-д
130 сая ам.долларын төлөх өр үлджээ. Дэлхийн нүүрсний зах зээл
муудсанаас болж "Чалко”-д хуримтлал үүсч манайхаас авсан нүүрсээ
борлуулж чадахгүйд хүрсэнтэй холбоотойгоор ирэх зургадугаар сар гэхэд
манай улс өрөө төлөх магадлал буурсныг албаныхан тодотголоо.
Б.Заяа
Монцамэ