Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.СУМЪЯАБАЗАР: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛИЙГ СЭРГЭЭЖ МОНГОЛ РУУ ТАТНА

УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа.

Д.СУМЪЯАБАЗАР: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛИЙГ СЭРГЭЭЖ МОНГОЛ РУУ ТАТНА

 

-УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийлээ. Энэ удаагийн чуулганы нэг онцлог нь Засгийн газраас оруулж ирсэн Эрдэнэс Таван толгой төслийн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд 30 хувийг нь дотоодын болон гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах асуудлыг шийдлээ. Өргөн баригдсан төсөл явцын дунд өөрчлөгдөхөөр байсан. Оруулж ирсэн хэлбэрээрээ батлагдаж чадсан уу?

-Засгийн газраас Таван толгойн орд газрыг эрчимжүүлэх, эргэлтэд оруулах тогтоолын төслийг өргөн барьсан. Үүнийг Их хурал маань баталлаа. УИХ-ын тогтоол маш чухал эрх зүйн баримт бичиг л дээ. Таван толгой төслөө эргэлтэд оруулъя гэж бид маш олон жил ярьсан. Одоо олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох ажил хийгдэх боломж бүрдлээ. Энэ ажлыг ард түмнийхээ өмнө нэр төртэй гүйцэтгэх үүрэг Засгийн газарт оногдож байна.

-Эдийн засгийн урьдчилсан тооцоог танилцуулахгүй юу. 1.5 тэрбумаас зургаан тэрбум ам.доллар босгоно гэж яриад байгаа л даа. Босгосон хөрөнгөө ямар үйл ажиллагаанд зарцуулах вэ?

-Таван толгойг тойрсон дэд бүтэц бүтээн байгуулалтаас эхлээд бид нөөцийн нэгдсэн тайлан, уурхайн ТЭЗҮг зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон. Үүн дээр түшиглэн баяжуулах үйлдвэрээ барьж, жилдээ 30 хүртэл сая тонн баяжуулсан нүүрсээ олон улсын зах зээл дээр гаргах юм. Таван толгойн төмөр замыг бид олон жил ярьсан. Таван толгойЗүүнбаян чиглэлийн 420, Таван толгойГашуун сухайтын 259 км төмөр зам, хүчитгэсэн суурьтай Таван толгойГашуун сухайт чиглэлийн хүнд даацын авто машин тээвэр хийх 260 орчим км авто зам, Таван толгой-Оюу толгойХанги мандалын чиглэлийн авто замаас эхлээд дагалдах төслүүд хийгдэнэ. Таван толгой төслийн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлснээр манай улсын эдийн засагт үлэмж нэмэр болно. Урьдчилсан тооцоог Сангийн яамныхантай хамтарч гаргасан.

Таван толгой төсөл хэрэгжиж эхэлснээр жилдээ 400-1.1 тэрбум ам.долларын орлого орно. Экспортоос орж ирэх орлого жилдээ 2.8 тэрбум ам.доллараар нэмэгдэх тооцооллыг хийсэн. Таван толгойн бүлэг орд 7.4 тэрбум тоннын нөөцтэй гэсэн судалгаа бий. Үүнээс 5.1 тэрбум тонн нь коксжих нүүрсний үндсэн нөөц эзэлж байгаа бол 1.9 тэрбум тонн нь эрчим хүчний өндөр чанарын нүүрс гэдэг тооцоог 2011 онд гаргасан байдаг. Бидний хийх гэж буй IPO маань олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс 30 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийн үнэ цэнэд оршиж байгаа.

Урьдчилсан тооцооллыг УИХ дээр нэлээд ярьсан. Хамгийн багаар бодоход бид 1.5-аас эхлээд зургаан тэрбум хүртэлх тэрбум ам.доллар босгох эх үүсвэр байна гэдгийг манай яамныхан, Сангийн яамныхантай тооцож гаргасан. Гишүүдийн зүгээс 7.4 тэрбум тонны нөөцтэй нүүрсний ордыг хэтэрхий бага үнээр үнэлж байна гэдэг зүйлийг ярьсан. Энэ тийм биш. Газрын доор байгаа нүүрс ямар үнэ цэнэтэй байх вэ, газрын дээр гарч ирээд ямар үнэ цэнэтэй байх вэ. Бид 30 сая тонн баяжуулсан нүүрсэн дээр суурилсан эдийн засгийн тооцоо явж байгаа гэдгийг бодох ёстой л доо. Манайхан нөөцөөр нь бодоод байгаа юм. Олон улсын хөрөнгийн үнэлгээ хийдэг байгууллагууд 30 жилээс цаашихыг үр өгөөжтэй гэж хардаггүй. 30 жил дотор тооцооллоо хийж гаргаж, тодорхойлдог. Манай уул уурхайн компаниудын үнэ цэнэ яагаад олон улсын дундажаас доогуур байна гэхээр дэд бүтцийн асуудлууд шийдэгдээгүй тул эрсдэл өндөр гэж үздэг. Тиймээс үнэлгээ бага, үнэ цэнэ буураад байгаа юм. Бид дэд бүтцийн асуудлаа шийдэх хүрээнд төмөр зам, авто зам, баяжуулах үйлдвэрээ бариад, уурхайнхаа ТЭЗҮ-г шинэчилбэл олон улсын зохих түвшиндээ удахгүй хүрнэ.

-Таван толгой төслийн тогтоолыг Их хурал баталсан. Нүүрсний үнэ өндөр байгаа энэ цонх үеэ ашиглаад даруйхан хөдөлгөх үү. Цаг хугацаа хэр шаардаж байна вэ?

-Мега төслүүд эрх баригч, сөрөг хүчин, бие даагчидтай ярилцаж, ойлголцож байж явах ёстой. Ойлголтын зөрүүгээс болж хэн нэгэн ташаа мэдээлэл тарааж, блок тавьж, асуудлыг өөр өнцгөөс хараад эхлэхээр төсөл урагшлахаа байдаг. Их эмзэг шүү дээ. Аль болох ойлголцож, аль болох бүгдийнх нь оролцоо, санаа оноог тусгаж байж явах ёстой гэдэг суурь зарчимыг барьсан. Энэ нь төсөл амжилттай хэрэгжих суурь нь болох юм. Таван толгойн бүлэг ордод олон улсын зах зээлд IPO босгох ажил өнөөдрөөс эхэлж байна гэж ойлгож болно. 180 хоногийн дотор дотоод бэлтгэл ажлаа хангаад 2018 оны төгсгөлд УИХ-д оруулж танилцуулна. Шаардлагатай бол намрын чуулганд явцын байдлаар мэдээлэл өгнө. Ер нь маш богино хугацаанд энэ ажлыг хийж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ өссөн, дотоодын улс төрийн нөхцөл байдал таатай, нийгмийн дэмжлэг асар их байгаа энэ үед цаг алдалгүй эхлэх ёстой.

39 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг маань зургаа гаргаж, нарийвлан задлан ярилцана. Хөрөнгийн зах зээл, арилжаа эрхлэгч нарын холбоодыг хамруулан Засгийн газар дээр өргөтгөсөн ажлын хэсэг гарах ёстой. Зам тээврийн хөгжлийн яам замын дэд бүтцийн төслүүд дээр маш сайн ажиллаж байгаа. Зам тээврийн хөгжлийн яамныхан дэд бүтэц дээр сайн ажиллаж байгаа. Сангийн яамныхан IPO босгоход голлож ажиллах ёстой гэж бодож байна. Сайд, дэд сайд хоёр энэ тал дээр нэлээд туршлагатай. Манай яамнаас ТЭЗҮ-г боловсруулж, нөөцийн нэгдсэн тайланг шинэчилнэ. Баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулах ажлыг удахгүй эхлүүлнэ. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар тогтоолын төсөл оруулах бодолтой байгаа. Мөн гол хийх ажлуудын нэг нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр голлох байр суурьтай банкуудыг урих явдал. Одоогоор нэлээд олон банк саналаа өгсөн. Дотооддоо хийх ажил бол "Эрдэнэс Таван толгой” компанийн бүрдүүлэлтийн ажлын явцыг түргэтгэх. Одоогийн байдлаар бэлтгэл ажил 37 хувьтай байна. Гол нь "Эрдэнэс Таван толгой” компанийн засаглал, хүний нөөц, үйл ажиллагааг цэгцтэй, зөв байдлаар шийдэх ёстой. Хөрөнгөө оруулж байгаа хүмүүсийн хөрөнгийг зав удирдаж, цаашлаад Монгол Улсын нэр хүнд, төсөл хөтөлбөрийг доголдуулалгүй авч явах чадвартай сор болсон залуусаар удирдуулах нь зүйтэй гэж боддог. Бүх л салбарыг хамруулсан бүтээн байгуулалтын том ажил эхэлж байна гэж шууд утгаар нь ойлгож болно.

-Компанийн 30 хувийн хувьцааг олон улсын зах зээлд арилжаалах нь ойлгомжтой боллоо. Хувийг яаж тогтоож байгаа юм бэ?

-Дотоодын болон гадаадын хөрөнгийн биржээр гарна. Гадныханд санал болгох хувьцаа маань 30 хувь юм. Одоогоор төр компанийн 78.9 хувийг эзэмшиж байгаа. Харин иргэд 21, 486 аж ахуйн нэгж 0.05 орчим хувийг нь эзэмшдэг юм. Иргэдийн хувьцааг шууд эргэлтэд гаргахгүй. Төрд байгаа хувьтай хамт багцад байрлаж байна. 30 хувийг худалдаанд гаргахаар иргэдэд эзэмшлийн хувьцаагаа борлуулах эрх нээгдэх ёстой. Үүний тулд Монголын хөрөнгийн бирж зэрэг холбогдох албаныхны үгийг сонсож, шийдвэр гаргана гэж төлөвлөж байгаа.

Дотоодын хөрөнгийн зах зээлийг ойрын хугацаанд их зөв голдиролд оруулах ёстой. Уул уурхайн салбарын үйл ажиллагааг санхүүтэй зөв уялдуулбал амжилттай урагшилдаг. Урьд өмнө нь хосолж ажиллах арга, барил нь дутмаг байснаас амжилттай алхам хийж байгаагүй. Энэ жилийн хувьд олон улсад хөрөнгийн биржэд бүртгэлтэй "Эрдэнэ ресурс” дотоодын хөрөнгийн биржид хувьцаа гаргалаа. Канадын зах зээл дэх, олон улсын хөрөнгө оруулалттай "Степ голд” компани Монгол Улсын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргахаа илэрхийлж байна. Энэ мэтээр хөдөлгөөнд орлоо. "Эрдэнэс Таван толгой’ гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, Монгол руу татна.

-Хувьцааны нэрлэсэн үнийг зарим хүн шүүмжилж байсан. 1072 ширхэг хувьцааны үнийг унагачих юм биш биз дээ гэдэг байр суурь илэрхийлсэн. Та үүнийг хэрхэн харж байна вэ. Хувьцаа арилжаалах хөрөнгийн биржээ хэрхэн сонгох юм бол?

-Хамгийн доод үнэ нь 933 төгрөг байгаа. Тухайн үеийн 2.2 сая иргэндээ 5.7 тэрбум төгрөгийн үнэлгээг хувааж, гаргаж ирсэн тооцоо юм билээ. Тэгэхээс 933 төгрөгөөс доош оруулж болохгүй. Сайн ТЭЗҮ боловсруулж, компанийн засаглалыг сайжруулах зэрэг ажлыг хийсний үр дүнд олон улсын зөвлөх болон холбогдох хүмүүстэй ярилцаж Монгол Улсад хамгийн таатай нөхцөл санал болгосон хөрөнгийн захад орох ёстой. Улмаар УИХ-д танилцуулж, орд болон хувьцааны үнийг тогтоох нь зүй ёсны асуудал. Гадаадын хөрөнгийн биржүүдээс бид санал авна.

Хонгконг, Нью-Йорк, Шанхай, Токио, Торонтогийн хөрөнгийн биржүүд Тавантолгойд ямар үнэлгээ, санал өгөхийг харна. Хэрэглэгч, зах зээл нь хаана байгаа билээ гэдгийг бодолцож үзэх ёстой. Нью-Йоркийн хөрөнгийн биржээс манай ‘Чингис бонд’-ын 1.5 тэрбум ам.долларын 80 хувь нь босч байсан түүхтэй. Хонгконгийн бирж дээр ч маш олон үйл ажиллагаа явуулж, харилцаж байгаа. Бидний харж буйгаар энэ хоёр хөрөнгийн бирж илүү өгөөжтэй, илүү үнэлэх нөхцлийг тавих боломжтой юм байна гэж анхан шатанд ярьж байгаа. Мөн олон улсын нэр хүндтэй, томоохон хөрөнгө оруулалтын банкуудтай хэлцэлд орж, албан даалгавар өгч, богино хугацаанд хөрөнгийн зах зээлийг судлах зэрэгт дотоод гадаадын зөвлөхүүдтэй хамтарч ажиллана.

-Хүмүүс "Одоо "Эрдэнэс Таван толгой” ашигтай ажиллаж байгаа. Ийм компанийнхаа хувьцааг зах зээлд гаргах шаардлага байна уу. Нүүрсээ өндөр үнээр борлуулах боломж байхад нэрлэсэн үнээр худалдах гээд байна” гэсэн ойлголттой байгаа?

-Одоо гаргаж байгаа нүүрсээ 10 ам.доллараар үржүүлээд байгаа юм. Одоогийн байгаа нэгж хувьцааны үнэ болох 933 төгрөгийг өсгөх ажлыг л хийнэ шүү дээ. Дотоод ажлаа зохион байгуулалттай хийж байж л үнэ цэнийн асуудал яригдана. Өнөөдрийн байдлаар бид уурхайн аман дээрээс нүүрсээ 70.1 ам.доллараар борлуулж байгаа. Үүн дээр тээвэрлэлтийн зардал болох 14 ам.долларыг нэмэхээр Цагаан хадны боомтод 91 орчим доллараар очиж байгаа юм. Үүнээс цааш Ганц мод руу очиход 119 доллар болох жишээтэй. Үүнээс харахад бид богинын тээвэрт 28-30 ам.доллар төлж байна гэсэн үг. Энэ нь "Эрдэнэс Таван толгой”-н өрсөлдөх чадварыг бууруулдаг. Орж ирэх орлогын дийлэнх нь тээвэрлэлтийн зардалд явж байгаа биз. Тэгэхээр үүнийг бууруулах хэрэгтэй. Төмөр зам барьснаар энэ зардал эрс буурч, улсад үлдэх ашиг нэмэгдэнэ. Нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөс доош оруулж болохгүй. Сайн ажиллаж, нэг ам.долларт хүргэх боломжийг ирэлхийлэх ёстой.

-Засгийн газар, УИХ-аас энэ ордтой холбоотой маш олон тогтоол, шийдвэр гарч байсан. Хүмүүс 39 дүгээр тогтоолыг их ярьдаг. Стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх зорилготой уг тогтоол шүү дээ. Гэтэл байнга нэмэлт, өөрчлөлт оруулдаг. Их хурлын баталсан шийдвэр хэрэгжих болов уу?

-2010 оны долдугаар сарын 7-нд баталсан уг тогтоолыг сайн болсон гэж ярьдаг. Харамсалтай нь, тогтоолд тусгаж өгсөн үйл ажиллагаа төдийлөн амжилттай болоогүй. Тухайн үеийн улстөрийн нөхцөл байдлаас болоод хэрэгжүүлэх боломж ч хомс байсан болов уу. Ер нь бол "Эрдэнэс Таван толгой”-н асуудал зургаан удаа Их хуралд орж, буцсан. Харин өнөө жил долоо дахиа оруулж, УИХ бидэнд итгэл үзүүлж, тогтоол баталлаа. Засгийн газрын ажлын чиг үүрэг гээд энэ удаагийн тогтоолыг сайн боловсруулсан гэж бодож байгаа. Тогтоолын хүрээнд ажиллах бүхий л боломжийг Их хурлаас өгсөн. Шаардлагатай тохиолдолд зарим нэг хууль, тогтоомжид өөрчлөлт оруулахыг эрхийг ч тус тогтоолд оруулсан. Үүнтэй уялдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зарим хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэл өгсөн. Ер нь бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс олгосон зөвлөмжийн дагуу энэ тогтоол гарч байгаа юм. Ингээд "Эрдэнэс Таван толгой” олон улсын стандартад нийцсэн, ард түмэнд үр өгөөжөө өгсөн төсөл болж байна. Одоо ёстой л нөгөө нойр, хоолгүй зүтгэж, зуны саруудыг алдалгүй бүтээн байгуулалтаа эхлүүлэх төлөвлөгөө гаргаж ажиллана. Ард түмний итгэлийг алдахгүй байна гэдэг сайхан ч их амаргүй. Энэ ажил нэлээд их хүч, зохион байгуулалт, ухаан шаардсан ажил.

-Төмөр замын ажил хэзээ эхлэх вэ?

-Таван толгойг эрчимжүүлэх ажлын томоохон үндэс суурь бол төмөр зам. Тиймээс төмөр замын ажлыг нэн даруй эхлүүлнэ. Мөн гурван чиглэлийн авто зам байна. Сонирхож байгаа ААН-үүдтэй дэд бүтцийн төслүүдэд гэрээ хэлцэл хийж яаралтай ажилд нь оруулна. Ингэснээр хөдөлмөрийн зах зээлд 31 мянга орчим ажлын байр бий болно. Эдийн засагт үзүүлэх шууд болон шууд бус үр нөлөө асар их. Уул уурхайн салбарт орж ирж буй 100 ам.доллар тутмын 90 ам.доллар нь өөр салбаруудаар дамждаг. Тиймээс уул уурхай нь бусад салбараа дагуулан хөгждөг гэдгийг энд тодотгож хэлмээр байна. Хоёр төмөр замын ажлыг бас энэ зун эхлүүлэхээр ярилцаж байна. Бид 180 хоногт багтаж дотоод ажлаа эхлүүлнэ гэдэгтэй бүрэн итгэлтэй байгаа. Үүний дараа гадаадын хөрөнгийн бирж дээр гарах ажлуудаа үе шаттай хийнэ. Их ажил бий ч "Эрдэнэс Таван толгой” жил орчмын дотор гадаадын хөрөнгийн биржид гарна гэдэгт эргэлзэхгүй байгаа.

-"Эрдэнэс Монгол”-ын 34 хувийг иргэдэд эзэмшүүлэх, худалдах асуудлыг оруулж ирсэн нь сая хэлэлцүүлгээр дэмжигдсэнгүй. Ардчилсан намынхан зөв зүйл дээрээ МАН-ынхан хаалт хийлээ гээд байгаа?

-‘Эрдэнэс Монгол’ бол стратегийн 16 ордын нэгдэл. Цаашлаад 39 орд орно. Тиймээс Монголын хамгийн том компаниудын нэгдэл байх ёстой. Энэ бол дараагийн бидний хийх ажлын нэг байх нь зайлшгүй. Судалгаа тооцоог гаргаж, орд тус бүрээр үнэлэх нь зөв. 34 хувийг иргэдэд эзэмшүүлнэ гэсэн АН-ын бүлгийн саналыг судалж үзээд эргээд намрын чуулганд танилцуулж болно. Аль аль талдаа зөв. Зөвхөн намын бүлгүүд бус улс орны эрх ашиг учир гишүүд хамтраад намрын чуулганд тогтоолын төсөл боловсруулаад хэлэлцэх боломжтой.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Д.СУМЪЯАБАЗАР: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛИЙГ СЭРГЭЭЖ МОНГОЛ РУУ ТАТНА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани