Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэт үйлдвэр”-т цөөвөр чоно үүрлэжээ



Хавьтсан ойртсоноо хазаж, хайраад сүйд гэнэ. Мон­гол Улсын ганц "саалийн үнээ” болсоор ирсэн эл үйлдвэрийн эзний суудал олон аавын хүүхдүүдийг цусгүй тулаанд дуудах нь элбэг. Мэргэжилтэй ажилчдынх нь 30 гаруй жилийн туршлага, Эрдэнэтийн овооны дундрашгүй их зэсийн баялагт дулдуйдан урсгалаараа хөвөрч байгаа хэдий ч улстөрчдийн балгаар уруудах цахилгаан шатанд суучих гээд байдаг гэмтэй. Сүүлийн арван хэдэн жил  сонгуульд ялалт байгуулж, төр барьж буй намын Ерөнхий сайдын үзэмжээр томилогддог болсон "Эрдэнэт үйлдвэр”-т сүүлийн үед газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдэх болсон байна. Өөрөөр хэлбэл, шинэчлэлийн Засгийн газрын давалгаа тэнд "цунами”-даж мэдэхээр нөхцөл байдал үүсгэсэн аж.

 

Монголчууд газрын хэвлий дэх баялгаараа амьдралаа залгуулах нь битгий хэл амсах ч эрхгүй шахам болоод байгаа. Ёстой л өрмийг нь хусамтай хуйгаар нь халаасалчихсан. Өөрөөр хэлбэл, Оюутолгой, Тавантолгой улстөржилтийн буянаар биднээс холдож, харь нутгийнханд үр шимээ өгөх болсон нь нууц биш. Товчхондоо, улстөрчдийн хатуу тоглоом улс орныг уруудах цахилгаан шатанд суулгачихлаа. Ийм байтал ганц саалийн үнээгээ улс төрөөс ангид байлгах тухай ам нээх бүртээ тодотгодог ч амьдрал дээр хэрэгжүүлсэн нь үгүй. Ямартаа л АН-ын хүнийг ажилд авна, аль эсвэл намдаа элсэхийг шаарддаг болсон тухай "Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчид ам уралдан ярьж байна. Гэхдээ тэдний хэн нь ч ил гарч, чухам үнэнийг нүүрэн дээр нь хэлэхийг хүссэнгүй. Хуудуутай ажиллагаа олныг дэлгэх зориг зүрх байвч хоолноосоо салж чадахгүйгээ учирлаж байлаа. Юутай ч ажилчдын хэлж байгаагаар тэднийг ийн алагчилж буй хүн нь "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал С.Сувдаа гэх. Тэрбээр хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байсан бөгөөд Орхон аймгийн АН-ын дэд даргын сонгуульт ажилтай нэгэн аж. Тэрбээр Уулын баяжуулах фабрикийн орлогч даргаар ажиллаж байсан Ц.Батхуягтай нийлж, МоАХН-ын партизануудыг турхирж яваа гэх явган яриа ч олны дунд түгжээ. Ц.Батхуяг нь хариуцлага алдаж, албан тушаал буурсан нэгэн юм.

 

Хамгийн хачирхалтай нь, С.Сувдаа нь албан тушаал ахиж, үйлдвэрийн захирал болох сонирхолтойгоо ч ойр тойрныхондоо дуулгасан юм байх. Тиймээс Ц.Даваацэрэн даргынхаа талаар УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт алтан хошуу хүргүүлсэн гэнэ. Уг нь "Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар Ц.Даваацэрэнг томилсон нь нүдээ олсон хэмээн нутгийнхан нь ам сайтай байдаг. Учир нь энэ удаад улс төрийн томилолт хийгдэлгүй уул уурхайн инженер мэргэжилтэй хүн очсон нь тэр аж. Ц.Даваацэрэн нь Өмнөговь аймгийн харьяат. 1986 онд Политехникийн дээд сургуулийн Уулын факультетийг инженер механик мэргэжлээр төгссөн. 1986-1997 онд Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт ажилчин, инженер, цехийн дарга, "Бэрх”-ийн уурхайн захирал, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байжээ. 2009 оноос Ашигт малтмалын газарт Уул уурхайн асуудал хариуцсан газрын даргаар ажиллаж байсан намтартай. Тэрбээр захирлын албан тушаалд томилогдсныхоо дараахан итгэл алдсан этгээдүүдтэй цаашид гэрээ хийж, хамтарч ажиллахгүй гэдгээ зарлаж байлаа. Тэр ч бүү хэл, итгэл алдсан компанийн эздийг нэр ус, регистерийн дугаартай нь жагсааж, нийтэд ил болгосон нь нийгэмд шуугиан тарьсан удаатай. Байгуулагдсан цагаасаа л улстөрчдийн соруулыг дүүргэж байдаг ёроолгүй сав, шахааны бизнесийн төв цэг хэмээх сэтэртэй явж ирсэн энэ үйлдвэрийг тойрсон таагүй мэдээллүүдэд цэг тавихаа мань эр эхний өдрөө мэдэгдсэн нь тэр байлаа. Тухайн үед хар жагсаалтыг харсан эрхмүүд шахааны акулууд нь алга, жараахай барилаа гэх байдлаар шүүмжилж байсан. Олны үг ортой гэгчээр тийм байдал ажиглагдаж байсныг нуух юун. Гэхдээ 105 компанийн нэрс дунд Эрчим хүчний сайд М.Сономпилийн "Од трейдинг” ч багтсан байдаг. Хэдийгээр тэрбээр энэ компаниа өөрийн хамаатан Д.Баатарцогтод хариуцуулдаг гэх ч сайдын мэдлийнх. Олсон ашиг нь мань хүний халаасанд ордог гэхчлэн цааш хөврүүлж болно. Гол нь "Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлын суудал ганхаж, газар хөдлөлтөд нэрвэгдэж мэдэхээр байгаа гэнэ. Мань эрийг албан тушаалаас нь буулгах ажиллагаа ар хударгаар нь өрнөсөн тухай Төрийн ордонд ч шивэр авир хийлдэж байна.

 

Гэхдээ зарим эх сурвалжийн өгүүлснээр дээрх ажиллагаа нь УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн явуулга гэж хардах хүн олон байгаа юм. Тэрбээр нэгэн үе "Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлын сунгаанд хүч сорьж байсан. МоАХ фракцид бүртгэлтэй ч Спикер З.Энхболдын "Шонхор”-д нэг хэсэг орогнож, "Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлын хаалгыг зад өшиглөж үнэнч гэдгээ бататгаж байлаа. Түүнээс хойш З.Энхболдтой аман дахь чихрээ ч хувааж иддэг болсон гэх хошин яриа улс төрийн хүрээнийхэн дунд бий. Дээрх С.Сувдаа нь ч "Шонхор” фракцид харьяалагддаг аж. Иймээс шулуун шугамаар экс гишүүнтэй холбогдож байгаа юм гэхчлэн зарим хүн тодотгов. Түүнчлэн Ц.Батхуягтай нийлж МоАХН-ынхыг турхирч байгаа нь ч Д.Одхүүгийн санаачилга байх магадлалтай гэнэ.

 

Юутай ч өдөртөө гурван сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг эл үйлдвэрт улс төрийн нөлөөлөлөөр нэлээд өндөр баллын газар хөдлөлт болох шинжтэй.

Д.Дорж

“Эрдэнэт үйлдвэр”-т цөөвөр чоно үүрлэжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани