- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
800 ЖИЛ ЗУЛ ТАСЛААГҮЙ ЧИНГИС ХААНЫ ОНГОН
"Өөрчлөлт шинэчлэлт-40 жил Нэг бүс-нэг зам” Хятад-Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлах баг ӨМӨЗО-ны Ордос хотод байрлах Чингис хааны онгон дээр ирж сурвалжиллаа. Уг цогцолбор нь 1956 онд байгуулагдсан 10 кв киломерт бөгөөд нийт талбай нь 80 кв километр. 2006 онд ЮНЕСКО-д биет бус соёлын өв хэмээн бүртгүүлсэн бөгөөд Хятадын 5А зэрэглэлийн жуулчны газар болон болон хөгжсөн байна. Монголын сурвалжлах багт багтан явсан миний бие Чингисийн онгон дээр очино гэсэн тэр өдрийн хөтөлбөрийн хараад Дэлхий нийтээрээ Их эзэн хааны булшийг одоо хүртэл олоогүй гэж байхад хаанаас нь олоод гаргасан юм бол хэмээн бодож явлаа. Ийнхүү зорьсон газраа ирэн тайлбарлагч бүсгүйг даган дээш алхлаа. Цогцолбор газрыг түүхэн бүхий л үйл явдлыг бодон барьжээ. Бид бүгдийн дээш гишгэн явах шатны өргөн 13 метр бөгөөд энэ нь XIII зууныг бэлгэдэх бол нийт шатны хэмжээ 27 метр бөгөөд энэ нь Тэмүүжин 27 насандаа хиад аймгийн ахлагч болж байсныг илтгэх аж. Шатны дунд хавьд нэгэн овоо байх бөгөөд уг газар нь Чингис хаан ташуураа унагасан газар гэнэ. Уг овоонд хүслээ шивнэн гурвантаа гороолоход биелдэг гэдэг агаад бид ч энэ жамыг тойрсонгүй, тэр жимээр горооллоо. Чингисийн онгон дээхнэ харагдах ажээ. Дээш өгсөх үед тайлбарлагч бүсгүй Чингисийн онгон гэж чухам юуг хэлж буйг тайлбарлалаа. Бөөгийн шашны ёсоор бурхан болж буй хүний эцсийн амьсгалыг шингээн авсныг тухайн хүний онгон гэдэг гэж тайлбарлах бөгөөд тухайн үед Чингис хааны онгон гээд байгаа зүйл бол 1227 онд Чингис хаан Тангууд улсыг мөхөөгөөд тэнгэр болох үед нь тэмээний магнайн ноосыг аманд нь тавьж сүнсийг нь шингээж авсныг түүний хэрэглэж байсан зүйлстэй нь хамт энэ ордонд онгон хэмээн байршуулан тахисан аж. Шарын шашины зан үйлээр өөд болоочийн сүнсийг шингээх гэж хадаг тавьдагтай адил зан үйл ажээ. Мөн энэ ордонд Чингис хааны хатдын өргөө болоод морин шүтээн, хур саадгийн орд гэх мэт нийт найман цагаан ордон байх аж. Ордны үүдэнд зураг авахыг хориглоно гэсэн бичиг байх бөгөөд гадаадын олон жуулчин үзэж байгаа харагдлаа. Энэ ордонд Чингис хааны өөрийн хэрэглэж байсан гурван зүйл бий бөгөөд энэ нум сум, эмээл, айрагны сав нь ажээ. Уг гурван зүйлийг он удаан жилийн хугацаанд түүхийн үнэт олдвор хэмээн нандигнан хайрлаж ирсэн байна. Их хааны нум сум хэмээснийг харвал аргагүй л бас өөр аж. Жирийн нэгэн хэрэглэж байгаагүйг илтгэх нэлээд том нум харагдана. Дараагийн өрөө рүү ороход гурван гэр байх агаад Бөртэ, Хулан, Есүй, Есүгэн хатны өргөө хэмээн тайлбарлаж энэ гурван ордын өмнө Чингис хаан сууж буй баримлыг байршуулсан байна. Тайлбарлагч бүсгүй хойш болон нэгэн 40 орчим насны залуу, залуучуудыг хамгийн урд эгнээнд суухыг уриад бүгдийнх нь гарт цэнхэр хадаг бариулан Чингис хаанд танилцуулж байна хэмээн магтаал унших аж. Дараагаар нь хааны идээ хэмээн сархад амсуулах бөгөөд дор бүрнээ сүслэн мөргөөд энэ хэсгээс гарав. Цааш үргэлжлүүлэн явж дайны үед хэрэглэж байсан зэр зэвсэг, нум саадаг эдлэл хэрэглэл зэргийг сонирхон үзэн явлаа. Их эзэн Чингис хааны хөрөг зураг гэж хөтөч бүсгүйн хэлсэн хөргийг түүний ач, Хубилай хаан зуруулсан гэнэ. Түүний хэлснээр энэ зураг дэлхий дээр Чингис хааны дүр төрхийг хамгийн магадлалтайгаар хадгалан үлдсэн хөрөг зураг ажээ. Зэрвэсхэн ажихад манай улсын мөнгөн тэмдэгт дээр байдаг их хааны хөрөгтэй тун чиг адилхан байлаа. Эндээс хамгийн их анхаарал татаж байсан нь өвөрмонгол ахан дүүс Чингис хааны онгонд 800 жилийн турш зул өргөж буй бөгөөд нэг ч өдөр таслаагүй хэмээн ярьж байв. Энэ бүхэн домог ч бай хамаагүй. Бахархлыг тэд бүтээж чаджээ...Цогцолборын ажилтан залуугаас ганц нэг зүйл тодруулахад дургүйцэхгүйгээр тайлбарлаж өгөх аж. Уг цогцолборт гаднын жуулчид ороход нэг хүний 180 юань байдаг бөгөөд Монгол үндэстэн үнэгүй байдаг. Мөн жуулчид цогцолбор дотор зураг дарахыг хатуу хориглодог ч монгол үндэстэнд энэ журам бас л хамаардаггүй...Хөтөчийн дуу алсран одов. Алсран одов ч гэж дээ. Цагаан атаархал цахилан ирж түүний дууг нам болгов. Дэргэд минь зогсон ярих ч тэртээ алсад сонстох бүдэг бадаг дууг үл анзааран зогсоход Бурхан халдун, Дэлүүн болдогийг түшиглэн ийм цогцолбор байгуулчихвал Чингисийн Монгол хэмээн цээжээ дэлдэж болмоор санагдлаа. Эзэн Чингисийн эрэмгийлэн хураасан, эзэн нь болж захирсан нутаг шүү дээ, уг нь...
А.Болдбаатар
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||