- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Цөмийн хаягдал Монголд булшлах нь үнэн байжээ!!!
Монголд минь цөмийн хаягдал булж мөнгөөр нь баяжаад биднийг бол үр удмаар нь устгаад өөрсдөө С.Баяр шиг гадаадад "жаргах" төлөвлөгөөтэй дайснууд та энийг унших энэ мөч хүртэл Төрд сууж улс орныг дуусгаж байна.
Юу болоод байна вэ...Арайч дээ...
NHK-тэй гэрээтэй телевизүүд энэ нэвтрүүлгийг бүрэн эхээр нь орчуулаад гаргах биз дээ. Би орчуулгыг нь үнэгүй хийж өгч чадна.
...Манай гэр бүл өнөө орой 2014 оны 5 сарын 24,25-нд Эн Эйч Кэйгийн гаргасан цуврал нэвтрүүлгийг үзсэн юм. Нүдэндээ итгэсэнгүй.
2011 онд иргэний хөдөлгөөнүүдийн ярьж, эсэргүүцээд байсан Монголд цөмийн хаягдал булах төлөвлөгөө нь үнэн бодит зүйл байсан тухай 3 жилийн дараа боловч баттай эх сурвалжаас үзэж байна. Хамгийн гол зүйл хэсэг болох Монголд цөмийн хаягдал булах тухай орчуулж орууллаа.
За...энэ нэвтрүүлэгт ингэж байна.
№1. Цөмийн энергийн хэрэглээ өсөж одоогийн байдлаар дэлхийн 31 оронд 426 реактор ажиллаж байна. Нэмэж 181 реактор баригдах төлөвлөгөөтэй байна. Цөмийн реакторууд нэмэгдэнэ гэдэг нь цөмийн цацрагт хаягдал нэмэгдэнэ гэсэн үг. Цөмийн энерги ашиглагч улс орон өөрийнхөө хогийг өөрийнхөө нутаг дэвсгэр дээр булах үүрэгтэй. Харамсалтай нь орон нутгийн эсэргүүцлээс болоод өөрийнхөө улсын нутаг дэвсгэр дээр булах боломжгүй болжээ. Тиймээс заавал өөрийн нутаг дээр гэхгүй өөр арга бодох цаг үе иржээ.
Өөрөөр хэлвэл, цөмийн энерги хэрэглэж байгаа орнууд нь ард иргэд эсэргүүцлээ гээд цөмийн хаягдал булах газар барьж болохгүй байнаа гээд гараа эвхээд сууж болохгүй цаг үе туллаа.
Өргөн дэлгэр нутаг дэвсгэртэй Монгол орон. Энэ оронд Олон улсын цөмийн хаягдал булах гэсэн төсөл нууцаар явагдаж байлаа. Нэр нь Цөмийн хаягдалын олон улсын булах газар. Энэ төсөл 2011 оны 3 сард Америкт (дахиад л Монголд 90-оноос хойш Гай болж байгаа Америк улс) ил болсон юм. Америкийн талаас Монголын нууц цөмийн хаягдлын газрыг мэдэх өмнөх Ерөнхийлөгчийн туслах Гэйри Сэймоа хэлэхдээ: "...Америкийн ураны эрчим хүчээ экспортлодог улсууд болох Өмнөд Солонгос, Япон, Лаос, Тайван зэрэг орны Цөмийн ашигласан хаягдлыг Монгол улсад булах нууц төсөл хэрэгжиж байна."
Олон улсын хамтын цөмийн хаягдал булах газар бол Монголыг болгох байлаа. Энэ нь хамгийн аюултай зүйл болох цацраг идэвхт хаягдлаа өөрийн нутаг дээр хаяж зохицуулах гэсэн мэдээжийн зүйлийг ноцтой зөрчих юм. Нөгөө талаас Монголд бас өөрийн зорилго байсан. Монгол нь 5 жилийн өмнөөс ураны хайгуулийг эрчимтэй хийж эхлэв. Үр дүн нь дэлхийд хамгийн томд орох нөөцтэй Ураны судлыг олов. Цацрагын идэвх өндөр байгааг хэмжилтээр харуулж байна. Монголын эрх баригчдын сонирхол бол цөмийн ашиглаж дууссан хаягдалыг өндөр үнээр авах үйлчилгээ үзүүлээд дээр нь Уран худалдаж цөөн хүн баяжих явдал байлаа.
Тухайн үед Монголын цөмийн энергийн энэ төлөвлөгөөнд оролцож байсан Бадамдамдин ингэж ярив: Тийм, тэр талын ярианууд эрчимтэй байсан. Түлш нийлүүлсэн орон эргээд ашигласан түлшний хаягдалыг авах гэдэг асуудал яригдаж байсан. Гадаад хэргийн яаман дээр энэ асуудалтай холбоотой энийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж байсан. Маш Нууцаар явагдаж байсан энэ төсөл нь монголын ард иргэдийн чихэнд хүрч, иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөв . Нууц төслийг илрүүлснээс хагас жилийн дараа Монголд байгуулах цөмийн хаягдалын төлөвлөгөө чимээгүй болов.
Ингээд дараах яриа нь Европын цөмийн энэрги ашигладаг орнуудын дундын хаягдал булах газрын тухай яриагаар үргэлжлэнэ. Би зөвхөн Монголдоо хамаатай хэсгийг оруулж, орчууллаа.
Тиймээс Монголын ард иргэд минь ээ, энэ төрлийн яриаг үнэмшихгүй үгүйсгэж, төр засагт итгэж, энэ тухай хэлсэн мэдээлсэн нэгнийгээ элдвээр хардаж байсан цаг саяхан шүү. Иймээс хойшид энэ төсөл нууцаар бидэнд мэдэгдэхгүй явагдаж байхыг үгүсгэхгүй биз дээ? Нэн ялангуяа ураны хайгуул, олборлолт хийх гээд байгаа нөхдүүд, УИХ-ын гишүүд болон ичих зовохийг мэдэхгүй шуналт Арева нар бол үнэхээр Аюултай.
Африкийн хэдэн орныг Арева яаж хордууллаа даа? Бөөн мөнгөний хомсдол, эдийн засгийн хямрал, бонд, өр гээд нэг л өдөр тархийг чинь угаагаад энийг зөвшөөрсөн, булсан байх вий.
Харин тэмцэх нь ямар их чухлыг харсан биз дээ?
Орчуулсан Р. Энхтуяа
NHKスペシャル 動画 エネルギーの奔流、 5月24日、25日、午後9時00分~9時49分, 2014 он 5 сарын 24,25. NHK-ийн тусгай цуврал нэвтрүүлэг. Нэр нь: Эрчим хүчний хүчтэй түрлэг.
Цөмийн хаягдал Монголд булшлах нь үнэн байжээ!!!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани