Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Засгийн газар Тавантолгойн ирээдүйг ингэж зуржээ

Засгийн газар Тавантолгойн ирээдүйг ингэж зуржээ

УИХ-ын хаврын чуулган энэ долоо хоногт хаалтаа хийнэ. Чуулган завсарлахаас өмнө Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлахаар төлөвлөөд байна. Засгийн газар төслөө УИХ-д саяхан өргөн барьснаас биш бэлтгэл ажлаа бол аль эртнээс хангажээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн бүрт зориулсан "Тавантолгой IPO” хэмээх зузаан ном хэвлүүлсэн байна. Уг номонд Тавантолгойн ордын үүх түүх, одоогийн нөхцөл байдал, ирээдүйн төсөөлөл, дагалдах төслүүдийн танилцуулга, ордын талаархи УИХ-ын гишүүдийн байр суурь гээд бүх мэдээлэл багтжээ. Тухайн номонд багтсан мэдээллүүдийг тоймлон хүргэе.

 

1934 - он

 

Малчдын хэрэглээнд Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос 100 гаруй километрийн зайд нутагладаг нутгийн ардууд энэ орд илэрсэн газраас тэмээгээр ачаалан нүүрс түүж ахуйд хэрэглэх болов. Ялангуяа уран дархчуудын хөөрөгт уг нүүрсийг ашигладаг байв.

1966.04.18

 

Улсы мэдэлд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 124 дүгээр тогтоолоор тус орд газрыг улсын болгож, үйлдвэрийн аргаар ашиглахаар шийдвэрлэн Аж үйлдвэрийн яаманд шилжүүлэн өгчээ. Энэ онд цөөн ажилчинтай уурхай 300 тонн нүүрс гаргасан аж.

1990.01.30

 

ТЭЗҮ Оросын Гипрошахт хүрээлэн Тавантолгойн ордын ТЭЗҮ-г хийж, 6,4 тэрбум тонн нүүрсний нөөцтэйг тогтоов.

2007 он

 

УИХ-ын 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулав. 2007.02.22 "Эрдэнэс Монгол" ХХК Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн хорооны тогтоолоор "Эрдэнэс Монгол" ХХК (хуучнаар "Эрдэнэс МГЛ" ХХК байгуулагдав)

2009 он

 

7,4 тонн нөөц: Норвест компанийн олон улсын ЖОРК ангилалд шилжүүлж хийсэн нөөцийн урьдчилсан тооцооллоор 300 метр хүртэл гүнд 7,4 тэрбум тн коксжих ба эрчим хүчний нүүрсний геологийн нөөцтэй нь тогтоогджээ.

2010 он

 

Тендер зарлагдав. УИХ-ын 39 дүгээр тогтоолоор Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор хөрөнгө оруулагч шалгаруулах үүргийг Ерөнхий сайд С.Батболдод өгөв. Засгийн газраас уралдаант шалгаруулалт зохион байгуулахыг ТӨХ болон "Эрдэнэс МГЛ"-д үүрэг болгов.

2012.05.30

 

Нэрлэсэн үнэ "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн нэг иргэнд ногдох 1072 хувьцааг нэг сая төгрөгтэй дүйцүүлэн тухайн хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоов. 1072 ширхэг хувьцаа Засгийн газрын 116-р тогтоол ёсоор уг өдөр болон түүнээс өмнө төрсөн 1072 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй болов. Ингэснээр иргэд "Эрдэнэс-Тавантолгой" ХХК-ийн хувьцааны 20 хувийг цаасан дээр эзэмших боллоо.

2014 он

 

УИХ-ын 34 дүгээр тогтоолын дагуу уралдаант шалгаруулалтыг үргэжлүүлэхээр болж, Засгийн газар хураангуй жагсаалтанд үлдсэн зургаан компанид урилга илгээв. Урилга илгээсэн зургаан компаниас хоёр нь оролцохоо илэрхийлэв. 2014.12.10 Мега төсөл Шинээр байгуулагдсан Шийдлийн Засгийн газрын бүрэлдэхүүн Монгол Улсын сайд хэмээх орон тоо бий болж, М.Энхсайхан томилогдов. Сайдын ажлын чиг үүрэг нь улс орны хувь заяатай холбоотой мега төслүүдийг эхлүүлэх явдал.

2015.02.17

 

ҮАБЗ-ийн зөвлөмж: Тавантолгойн асуудлаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл зөвлөмж гарав.

Тавантолгойн ордын товч түүх

Засгийн газар "Эрдэнэс-Тавантолгой”-г олон улсын болон Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болгохоор төлөвлөн бэлтгэл ажлыг нь хангаж эхэлжээ. Бэлтгэл ажлын хамгийн чухал хэсэг нь мэдээж тогтоолын төслөө УИХ-аар батлуулж, зөвшөөрөл авах юм. Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд дараах асуудлуудыг тусгажээ.

  1. "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх.
  2. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
  3. Дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж хэрэгжүүлэх.
  4. Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Тавантолгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллах.

Өөрөөр хэлбэл, дээрх бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ гэж төлөвлөжээ. "Эрдэнэс-Тавантолгой” компани хувьцаагаа арилжаалж дээрх бүтээн байгуулалтыг хийснээр уурхайн хэсэг болон дагалдах төслүүд хэрхэн хэрэгжих талаар "Тавантолгой IPO” номонд онцолжээ.

УУРХАЙ ОЛБОРЛОЛТЫН ХҮЧИН ЧАДАЛ 3-4 ДАХИН НЭМЭГДЭНЭ

Уурхайн олборлолтод ашиглаж буй техник, технологийг шинэчилнэ гэж төлөвлөжээ. Тухайлбал, 1300 сая ам.доллараар уулын ажлын тоног төхөөрөмж, 75 сая ам.доллараар конвейрийн иж бүрэн систем худалдан авах юм байна. Ингэсээр хөрс хуулалт, уулын ажлынхаа 50-иас багагүй хувийг туслан гүйцэтгэгчдээр бус өөрөө гүйцэтгэнэ гэж тооцжээ. Мөн олборлолтынх нь хүчин чадал одоогийнхоос 3-4 дахин нэмэгдэх аж.

НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДЭРИЙН ТЭЗҮ БЭЛЭН  БОЛЖЭЭ

Нүүрсээ түүхийгээр нь гаргахгүйгээр угааж баяжуулан нэмүү өртөг шингээн гаргах нь ашигтай. Тиймээс IPO хийж босгосон хөрөнгөөсөө жилд 30 хүртэл сая тонн нүүрс угаах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Үүнд 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарсан бөгөөд үйлдвэрийн ТЭЗҮ-ийг нь АНУ-ын "Таггарт глобал” болон Австралийн "Аусенко лимитед”-ын хамтарсан компани болох "Аусенко таггарт” ХХК боловсруулсан байна.

ТӨМӨР ЗАМАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭН БАРИХАД 824.7 САЯ ДОЛЛАР ШААРДЛАГАТАЙ

Засгийн газар Тавантолгойн ирээдүйг ингэж зуржээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг хоёр өртөө таван зөрлөгтэй барихаар төлөвлөжээ. Уг төмөр зам баригдсанаар жилд 30 сая тонн нүүс экспортлох боломжтой гэсэн тооцоо гарсан байна. Уг төмөр замын суурь бүтцийн ажил хийгдсэн хийгдээгүй, бондын мөнгийг үр дүнгүй зарцуулсан гэх шүүмжлэл гардаг. Уг шүүмжлэлийн гол бай нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Засгийн газар өмнө нь хийгдсэн төмөр замын суурь бүтцийн ажлыг 51.84 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэжээ. Мөн үүнд 279 сая ам.доллар зарцуулсан гэсэн тооцоо гарчээ. Одоо цааш үргэлжлүүлэн барьж дуусгахад 824.7 сая ам.доллар шаардлагатай бөгөөд хөрөнгө оруулалтын зардлаа 12 жилийн дотор нөхөн боломжтой юм байна. БНХАУ-ын талаас тавьж буй төмөр замтай манай талаас тавьж буй төмөр зам холбогдоход бэрхшээлтэй, холболтын цэг нь зөрсөн гэдгийг хэдэн жилийн өмнөөс ярьж байгаа. Тэгвэл холболтын цэгээ хэрхэн тогтоох асуудлаар хоёр талын ажлын хэсэг энэ сарын 6-9-нд Гашуунсухайт, Ганцмодны боомтод ажиллажээ. Улмаар Монголын талын тавьсан санал буюу хоёр улсын хилийн 699-700 дугаар тэмдэгтийн хооронд холбохоор урьдчилсан байдлаар тохирчээ. Үүнтэй холбоотойгоор, мөн УИХ-ын 2014 оы 64 дүгээр тогтоолоор тус чиглэлийн төмөр замын царигийн өргөнийг 1435 мм болгон өөрчилсөнтэй холбоотойгоор ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулах шаардлагатай болжээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХҮСЭЛТ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГҮЙЦЭТГЭЛ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн хоёрдугаар чуулганд оролцсон. Энэ үеэр ОХУ-ын талаас  "Монгол Улсад тус боомтоос газар өгье. Боомт байгуулаад Тавантолгойн нүүрсээ дэлхийн зах зээл рүү гаргах боломжтой” хэмээн албан ёсоор санал тавьсан юм. Эдийн засагчид тус боомтоор нүүрсээ тээвэрлэх нь эдийн засгийн хувьд ашиггүй, тээврийн зардал ихтэй хэмээн тухайн үед дүгнэж байлаа. Харин Засгийн газар үүнийг ажил хэрэг болгох нь зүйтэй гэж үзэн Тавантолгойгоос Восточный боомт хүртэлх 5363 км замын эхлэл болгон Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр зам тавих төслийг эхлүүлжээ. Үүнийхээ дагуу өнгөрсөн тавдугаар сарын 23-нд "Монголын төмөр зам” ТӨХК 51, "Дорнын төмөр зам” ХХК 49 хувийг нь эзэмших "Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг байгуулсан байна. Улмаар тус компанид Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг концессоор барьж байгуулахыг даалгажээ. 414.6 км урттай уг төмөр замыг барихад нийтдээ 1.2 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоог хийжээ.

КОНЦЕССООР АВТО ЗАМ БАРИХ КОМПАНИЙГ ТОДРУУЛЖЭЭ

Засгийн газар Тавантолгойн ирээдүйг ингэж зуржээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 259 км хүнд даацын авто зам концессоор барихаар сонгон шалгаруулалт явуулжээ. Сонгон шалгаруулалтын дүнг өнгөрсөн тавдугаар сарын 15-нд гаргасан бөгөөд "Чайна тиэсижү сивил инженеринг групп” болон "Дарданговь” ХХК-ийн түншлэл шалгарчээ. Одоо Үндэсний хөгжлийн газар тус түншлэлтэй байгуулах гэрээнийхээ төслийг боловсруулах шатандаа ажиллаж байгаа ажээ. Энэхүү замыг одоо ашиглаж буй "Эрдэнэс Монгол” компанийн эзэмшлийн 239 км замтай зэрэгцүүлэн барих бөгөөд уг хоёр замын засвар арчлалтыг концесс эзэмшигч хариуцах юм байна. Шинээр тавих зам ашиглалтад орсноор хуучин замаар нь зөвхөн хоосон ачааны машинуудыг зорчуулахаар төлөвлөжээ.

ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮНЭ

Тавантолгойн уурхайг түшиглэн цахилгаан станц барих төслийг аль хэдийн эхлүүлсэн бөгөөд төслийн хөрөнгө оруулагчаар "Марубени” корпораци шалгарсан юм. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед М.Энхсайхан сайдын хариуцаж байсан уг төслийг тухайн үеийнх нь тохирсон нөхцлөөр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Энэхүү цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар Оюутолгой болон тухайн хэсгийн уул уурхайн төслүүдийг дотоодын эрчим хүчээр хангах, Тавантолгойн ордоос хаягдаж буй илчлэг багатай нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг давуу тал үүснэ гэж тооцсон байна.

ЭХ СУРВАЛЖИЙН ЛИНК: http://eagle.mn/r/46570 


Засгийн газар Тавантолгойн ирээдүйг ингэж зуржээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өчигдөр, 15:35
Өчигдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өчигдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өчигдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өчигдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани