- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ус бохирдуулагчид утасны ярианы жишгээр төлбөрөө төлнө
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Байгаль орчин,хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар хэлэлцэж УИХ-д өргөн барихаар болсон. Хуулийн төсөлд төлбөрийн хэмжээг ус бохирдуулсан хэмжээнээс нь хамаарч үе шаттайгаар 50-60 хувь буулгах тухай яригдаж энэ нь одоо хүртэл асуудал дагуулсаар байгаа.
Энэ сарын 20-нд хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг БОАЖЯ зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт оролцогсод жилийн жилд улсын төсөв хүндрэлтэй гэдгээр усны салбарын бодлогыг орхигдуулсны эцэст өнөөдөр ус бохирдуулагч уул уурхай, хүнд үйлдвэрийн болон ноос ноолуур, архи ундааны компаниудаас төлбөрөө авч чадахгүй байна.
Мөн 2012 онд батлагдсан хуулиа ч хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, дагалдаж гарах журам нь батлагдаагүйгээс шалтгаалж нэг ч төлбөр усны хаягдлын санд төвлөрөөгүй зэргээр асуудал хүндрээд байгааг мэргэжлийн байгууллага, иргэд болон иргэний нийгмийнхэн ярьж байв.
Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Төлбөрийг бууруулахтай холбоотойгоор иргэд болоод иргэний нийгмийн байгууллагын дунд газар тариалан, мал аж ахуйн салбарын хүмүүс усыг үнэтэй болгоно гэсэн яриа газар авч байна. Түүнчлэн хил гарч байгаа усыг зохистой хэмжээнд ашиглах ёстой. Ус говийн болон хомсдолтой бүс нутагт ашиглагдсанаар эцсийн хэрэглэгч нь уул уурхайнхан биш. Эцсийн хэрэглэгч нь манай экологийн систем бүхэлдээ ургамал, ан амьтан, дагалдаж амьдарч байгаа ард иргэд юм.
Тэгэхээр буруу, ташаа ойлголтоос болоод усны бодлогын чиглэлээр хэрэгжих хуульд сөрөг нөлөө үзүүлэх вий. Бид өнөөдөр хилээр гарч буй усныхаа 100-ны тавхан хувийг ашиглахад бидний нэг жил ашиглах хэрэгцээ Монгол Улсын говийн болон бусад ус дутагдалтай байгаа газар нутгийн жилийн хэрэгцээнээс тав дахин их ус үлдэж байна. Нэг дор бүгдийг нь ашиглах гээд байгаа зүйл огт биш. Нөгөө талаар орлоготой байхын тулд хил дамнасан усны бодлогод ОХУ-тай шинэ бодлого хэрэгжүүлэх хэрэгтэйг тохиролцоод байна. Мэдээж өдөрт хилээр гарч байгаа 100 литр усны 20-30 литрийг ашиглана гэхгүй. Харин экологийн бүтцэд нөлөөлөхгүй байхаар бага хэрэглээгээр ашиглана” хэмээв .
Төвлөрсөн суурин газарт усыг дахин ашиглах бодлого барьж байгаа гэдгээ илэрхийлсэн юм. Саарал усыг хурдан ашиглаж бүх төвшинд хүргэх нь бидний хүсэл. Гэхдээ хэрхэн шийдэх, хэдий хэмжээний хугацаа шаардлагатай зэрэг тооцоолол нь том төслийн үр дүнд гарах ажээ. Тиймээс эхний ээлжинд утасны ярианы төлбөрийн жишгээр бохирдуулагчдаас төлбөрөө авах системд шилжих хэрэгтэйг онцолж байна. Тухайлбал, цөөн хувиар буюу стандартын дагуу бохирдуулахад нэг төлбөр, түүнээс ихээр бохирдуулбал илүү их төлбөр төлөх үе шаттай төлбөрийн системийг нэвтрүүлэх тухай ярьж байв.
Түүнчлэн компани бохирдуулсан усаа стандартын дагуу саарал болгож цэвэршүүлээд ногоон байгууламж, хөрсөндөө ашиглая гэсэн санааг хэлэлцүүлэгт оролцсон иргэд, иргэний нийгмийн байгууллагынханд учирлаж байв.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "2030 он гэхэд Улаанбаатар хотын усны нөөц шавхагдана гэсэн судалгаа бий. Иймд арьс шир, ноос ноолуурын үйлдвэр, уул уурхайн салбараас ус бохирдуулсны төлбөр авч, торгууль, шийтгэлийг нь чангалахыг дэмжиж байна. Харин уламжлалт мал аж ахуй, газар тариалан зэрэг хөдөө аж ахуйн салбарт байгалийн нөөц ашигласны төлбөр тогтоох асуудалд болгоомжтой хандахыг анхааруулмаар байна” гэж байлаа. Харин УИХ-ын гишүүн Б.Саранчимэг "Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталсан.
Түүнээс хойш 2015 онд төлбөрийн хэмжээг тогтоох журмын төслийг Засгийн газарт оруулсан байдаг. Үүнд аж ахуйн нэгжид хүндрэл учруулж байна гэж үзээд энэ журам батлагдаагүй учраас дээрх хууль хэрэгжээгүй. Үүнээс болж ус бохирдуулагчид өнөөдрийн байдлаар төлбөр төлөхгүй байна. Гэтэл хамгийн үнэтэй зүйл манайд хамгийн үнэгүй болж байгаад харамсаж байна.
Тиймээс Засгийн газар усны бохирдлын нөхөн төлбөрийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьснаар хууль батлагдаж усны бодлогод ахиц дэвшил гарах юм” гэв. Харин байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлсэн энэ орлогоо эргээд зориулалтын дагуу ашиглахад салбарын яам цаашид анхаарч, ажиллах шаардлагатай” гэсэн байр суурийг тус тус илэрхийлсэн.
Ц.МЯГМАРБАЯР, ЗУУНЫ МЭДЭЭ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||