Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 57.9 хувийн ирцтэйгээр 12 цаг 37 минутад хуралдан гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд Засгийн газраас 2018 оны тавдугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкыг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хаалттай горимоор хэлэлцсэн. Дараа нь Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн "Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төслийн үзэл баримтлалыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцууллаа.

"Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолыг эрчимжүүлэх зорилгоор "Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна. Төсөл 2 үндсэн заалттай бөгөөд төсөлд дараах асуудлыг тусгажээ. Үүнд:

    1/ УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтын "б”,”в”-д заасны дагуу "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг  гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх;

    2/ Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

    3/ Дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж хэрэгжүүлэх;

4/ Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Тавантолгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллах;

    5/ Энэхүү тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтад тусгагдсан арга хэмжээг хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, шаардлагатай бол холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлан боловсруулж зохих журмын дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

    6/ Тавантолгойн нүүрсний ордтой холбогдуулан өмнө нь УИХ-аас гаргасан шийдвэрүүдийн уялдааг хангахтай холбогдох зохицуулалтыг тогтоолын төслийн 2 дахь хэсэгт тусгасан. Тухайлбал: Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтад Тавантолгойн нүүрсний ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах, "ЭТТ” охин компанийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх гэсний дагуу Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоол, ТӨХ-ны 2010 оны 425 дугаар тогтоолын дагуу 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг "Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр  байгуулан ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс-Тавантолгой” ХК-д шилжүүлсэн байдаг бол хөрөнгө оруулалтын гэрээний тухайд Засгийн газраас удаа дараа холбогдох тогтоол, шийдвэрүүдийг баталж, үүрэг даалгавар өгсөн хэдий ч өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч хөрөнгө оруулалтын гэрээ, хэлцэл хийгдээгүй байна. Харин Зүүн, Баруун Цанхид үйл ажиллагаа эрхлэх гадаад, дотоодын оператор компаниудыг сонгон шалгаруулж, хамтран ажиллаж тус заалтын хэрэгжилт хангагдсан тул уг заалтыг бүхэлд нь хүчингүй болгохоор тогтоолын төсөлд тусгажээ.

Мөн УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 3 дахь дэд заалтад тусгагдсан ажил хэрэгжсэн бөгөөд Хүний хөгжил сангийн тухай хууль хүчингүй болсонтой холбогдуулан уг заалтыг хүчингүй болгохоор тогтоолын төсөлд тусгасан байна. 

Энэхүү тогтоол батлагдсанаар УИХ-аас Тавантолгойн нүүрсний орд газрыг цогцоор нь хөгжүүлэх талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болох бөгөөд Тавантолгойн ордын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, иргэдийн эзэмшиж буй хувьцааны ханш өсөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд борлуулах, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүй байдлаар шийдвэрлэх боломж бүрдэх аж.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт тайлбар авав.  Иргэн бүр тус компаниас 1072 ш хувьцаа эзэмшиж байгаа бөгөөд тэдгээрийн эрх ашгийг хангаж, хамгаалах асуудлыг анхаарах, мөн нэгж хувьцааны 933 төгрөгийн нэрэлсэн үнийг IPO гаргахдаа бууруулж болохгүй гэдгийг гишүүд анхааруулж байв. Түүнчлэн төсөл дэх "Эрдэнэс-Тавантолгой” компанийн 30 хувийг 1.5-6 тэрбум ам.доллар буюу 4.5 тэрбум ам.долларын хэлбэлзэлтэй үнэлгээгээр олон улсад мэдээлэл түгээж буйг шүүмжилж байв.  

"Эрдэнэс-Тавантолгой” одоогийн байдлаар 100 хувь төрийн өмчит бөгөөд УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолоор тус компанийн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаалах тухай заасан байдаг. Тодруулбал, 50 хүртэл хувь нь төрийн мэдэлд, 20 хувийг ард иргэдэд, 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд, 20 хувийг хөрөнгийн биржээр дамжуулан гадаадын хөрөнгө оруулагчдад худалдаалах шийдвэр гаргасан байдгийг салбарын сайд тайлбарлав. Иргэд нийтдээ 14.75 хувийн хувьцааг албан ёсоор бүртгэлжүүлсэн байгаа учир 5.25 хувь төрийн багцад бий. Түүнчлэн аж ахуйн нэгжид хуваарилсан 10 хувийн 0.7 хувийг аж ахуйн нэгжүүд эзэмшилдээ бүртгэлжүүлсэн учир үлдсэн 9.3 хувь нь төрийн багцад байгаа. Ингээд төрийн мэдлийн хувийг тооцохоор 50+9.3+5.25 гээд тооцохоор 65 орчимд хүрнэ гэдэг тооцооллыг Д.Сумъяабазар сайд танилцууллаа. Хувьцааны нэгж үнэлгээг өнөөгийн үнэлсэн 933 төгрөгөөс бууруулахгүй байхад анхаарч ажиллаж буйгаа мөн хэллээ. 2011 онд "Эрдэнэс-Тавантолгой” компани IPO хийх зорилгоор бэлтгэл хангаж байхад олон улсын санхүүгийн 15 зөвлөх байгууллагаас үнэлгээний санал авсан байдаг аж. Ингэхэд эдгээр байгууллага "Эрдэнэс-Тавантолгой” компанийг 4-28.8 тэрбум ам.долларын үнэлгээтэй гэсэн саналыг ирүүлжээ. Үүнд үндэслэхийн сацуу цаг үеийн өөрчлөлт, дэлхийн түүхий эдийн зах зээлийн ханшийн өнөөгийн нөхцөл, хэтийн төлөв зэрэг олон талын нөлөөлөл, хүчин зүйлийг тооцон "Эрдэнэс-Тавантолгой” компанийн 30 хувийг санал болгоход олон улсын хөрөнгө оруулагч банкуудаас 1.5-6 тэрбум ам.долларын хооронд үнэлэгээ ирүүлэх магадлалтай хэмээн тооцоолсон болохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын орон тооны бус зөвлөх Д.Дагва тайлбарлав.

Төсөл хэрэгжээд эхэлсэн тохиолдол Монгол Улсын эдийн засаг, нийгмийн амьдралд Оюутолгой төслөөс дутахааргүй нөлөө үзүүлэх талаар Б.Жавхлан гишүүн хэлсэн. Түүхий эдийн үнэ өндөр байгаа энэ үеийг "цонх” гэж тодорхойлж байгаа, тэгвэл "цонх” хаагдах үед бид хэрхэх вэ гэдгээ тооцох ёстой. Бид 6 тэрбум ам.долларыг эдийн засагтаа хумиад оруулчихвал тухайн үедээ ашигтай, сайхан байх хэдий ч "цонх” хаагдах үед тэр хэмжээгээрээ дарамт үүсэх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, уул уурхайн түүхий эдийн үнэ өндөр байгаа энэ цагийг ашиглан эдийн засгийн гол тулгуур болох аж үйлдвэр, хөдөө аж ахуй, худалдаа, үйлчилгээний салбаруудаа өсгөх, тэлэх, тогтвортой байдлыг бэхжүүлэх нь зүйтэй. Эс бол "цонх” хаагдах үед эдийн засаг тэр хэрээр унаж, бүр цөмрөх эрсдэл бий. Товчхондоо энэ бол зөвхөн нэг компанийн асуудал биш, цар хүрээгээр нь харвал Монгол Улсын эдийн засгийг бүхэлдээ макро түвшинд авч явах дунд, урт хугацааны хөгжлийн загвар бодлого байх ёстойг сануулж байв. Ийм цар хүрээ, нөлөөллийг тооцож IPO-гийн үр ашгийг тооцох ёстойг хэлсэн. Үүний зэрэгцээ IPO хийхэд менежмент хийх багийн туршлага, ур чадвар, чадамжийг хөрөнгө оруулагчид тооцоно гэдгийг анхааруулж, холбогдох тодруулгуудыг хийж хариулт авсан.

Монгол Улсын Засгийн газар уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийн засгийн гурван тулгуурт бодлогын зорилтыг хэрэгжүүлэхээр холбогдох бодлого, зорилтыг тодорхойлон ажиллаж буйг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хэллээ. Мөн энэхүү арга хэмжээний дараа эрчим хүч, төмөр болон авто зам, аж үйлдвэрийн бүтээн байгуулалтын буюу дэд бүтцийн бүтээн байгуулалтууд өрнөх , үүний үр дүнд бусад салбарт үзүүлэх нөлөөллийг эерэгээр харж буйгаа тайлбарлав. Үүний зэрэгцээ уул уурхайн салбарын тулгуурыг нэмэгдүүлэх, нүүрс, зэсээс гадна алт, жоншны экспортыг нэмэгдүүлэх байдлаар олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүсэх сөрөг нөлөөллийг бууруулах, сэргийлэх боломж бий хэмээн тооцож буйгаа танилцууллаа.

2011 онд Засгийн газар "Эрдэнэс-Тавантолгой” компанийн IPO гаргахдаа мэргэжлийн баг ажиллуулж, бэлтгэл хангаж байсныг М.Оюунчимэг гишүүн сануулаад УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар дүн шинжилгээ хийж, энэ талаар УИХ-д танилцуулах нь зүйтэй гэв. Мөн уг асуудлыг ҮАБЗ-д танилцуулсан эсэх, энэ талаар ямар зөвлөмж, чиглэл өгснийг тодруулсан. 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар танилцуулах саналыг дэмжиж буйгаа Д.Сумъяабазар сайд илэрхийлсэн. ҮАБЗ-д уг асуудлыг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр танилцуулсан бөгөөд дэмжсэн гэдгийг хэллээ. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, тодруулга хийсний дараа УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Л.Энх-Амгалан, Т.Аюурсайхан, Д.Эрдэнэбат нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Т.Аюурсайхан гишүүн уг тогтоолын төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж холбогдох тайлбарыг хэлсэн бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан дэлхийн дүрмээр тоглох шаардлага бий гэдгийг онцлоод төслийг дэмжиж буйгаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат IPO хийхдээ "Эрдэнэс-Тавантолгой” компанийн оператор аж ахуйн нэгжүүдийг хамгаалах, боломжтой бол үндэсний компаниудад уг хувьчлалд оролцох бололцоог хангах нь зүйтэй гэсэн бол Б.Баттөмөр гишүүн XXI зуунд мэдлэг шингэсэн бизнесүүд IPO гаргах нь амжилттай байгаа хандлагыг тооцож ажиллах нь зүйтэй гэдгийг хэлж байсан.

Ийнхүү санал хураалт явуулахад гишүүд 90 хувийн саналаар "Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив. Иймд уг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Б.Баттөмөр гишүүнээр ахлуулан байгуулахаар шийдвэрлэлээ. Хуралдааны төгсгөлд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчилж буйг Байнгын хорооны дарга танилцуулав. Ажлын хэсгийн ахлагчаар Л.Энх-Амгалан гишүүн ажиллах бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ж.Ганбаатар, Я.Содбаатар, Д.Эрдэнэбат нарыг томилсон байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани