Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайгаас жийрхсэн хязгаар нутгийнхан

 

Монгол гэрийн дэлгэсэн хаалгаар Хар ус нуур мэлтэлзэн, Жаргалант хайрхан сүндэрлэн харагдана. Дэлхийд нэн ховордсон борцгор хотон Хар ус нууранд сүрэглэн нутагладаг бол Жаргалант хайрхан уул цоохор ирвэсийн өлгий юм. Дэлгэсэн хаалгаараа ховор амьтдын өлгий, үзэсгэлэнт байгалийг тольдон суугаа айл бол Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн малчин Ш.Даваажаргалынх.

Эднийх уг нь өдийд шумуул, халуун хоёроос зугтаад, Алтайн уулсаа бараадан нүүчихдэг гэнэ. Харин өнөө жил ган гачиг болж, өвс ургамлын гарц муудсанаас бууц сэлгэж амжаагүй, нуурын хөвөөний ширэг бараадан суугаа нь энэ аж. Дунд сургуульд цөөн жил сурч, бага боловсрол эзэмшсэн түүнээс уул уурхайг сонгох уу, эсвэл бэлчээр, ус, онгон дагшин байгальтайгаа үлдмээр байна уу гэж сонжиж асуувал "Би удам залгасан малчин хүн. Бэлчээр нутаг, онгон дагшин байгальдаа аж төрсөөр байхыг хүсдэг. Манай нутагт уурхай ажиллан, ухаж төнхөөд эхэлбэл наанадаж малын бэлчээргүй болно, цаанадаж байгалийн тогтоц өөрчлөгдөнө” хэмээн хариулав.

Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн малчин Д.Мөнгөн-Эрдэнэ ч түүнтэй адил бодолтой. Ус нутгаас нь ашигт малтмал олборлохоор санаархвал эсэргүүцэн тэмцэхэд бэлэн гэж тэрбээр эрс шулуун ярьсан. Малчин залуу "Уул уурхайнхан баялгийг нь ухаж аваад, газрыг нь сүйдлээд орхидог. Харин мал сүрэг бол өсөж төлждөг баялаг. Уул уурхайгаас бидэнд юу ч наалдахгүй.

Харин бэлчээр устайгаа байвал амьжиргаагаа залгуулаад, амьдраад л байна. Тиймээс байгаль дэлхийгээ сүйтгүүлж, бэлчээр нутгаа үгүй хийлгэхийг яавч зөвшөөрөхгүй” гэж үргэлжлүүлэв. Хол, ойр, хот хүрээний сонин сайхныг цаг алдалгүй дамжуулдаг зурагт нь түүнд уул уурхайн урхаг, "ач холбогдол”-ыг хангалтай "ховлодог” нь ийн эгдүүцэхэд хүргэжээ. Тэр "Манай нутаг бол говь газар.

Заримдаа өвсний шим даган, нутаг сэлгэж нүүвэл 10 км-ийн цаанаас усаа зөөдөг. Горхи шиг нарийхан голдиролтой Төгрөг гол минь бохирдчихвол бид хаанаас ундаалах билээ” гэж халаглах нь байгаль дэлхийдээ үнэн голоосоо хайртайг, басхүү балга ус, баялаг нутгаа бусдад сүйтгүүлчих вий гэж айдгийг нь илтгэнэ. Уул уурхайн талаар аль болж бүтэхгүй, таагүй мэдээлэл Монголд өргөн түгсэн нь иргэдэд ийм айдас, болгоомжлол төрүүлдэг байж ч мэднэ. Гэхдээ Ховд нутгийнхан уул уурхайд ерөөс харшилтай гэмээр. Газар шороог нь ухах гэвэл уухайлан тэмцэхэд бэлэн суудаг нь тэдний нийтлэг хандлага. Ш.Даваажаргал, Д.Мөнгөн-Эрдэнэ нар тэдний төлөөлөл юм.

Хар ус нуур

Баруун бүсийн зөвлөлийн дарга, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог ч "Манай нутгийнхан уул уурхайг эсэргүүцдэг. Би ч аймагтаа ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгохгүй байх бодлого баримталж буй. Эсэргүүцдэгийг нь мэддэг болохоор аж ахуйн нэгжүүд ашигт малтмалын хайгуул хийх гэж зориглож, ирдэггүй юм” хэмээн ярьсан. Төр нь ч, түмэн ард нь ч уул уурхайн эсрэг хатуу зогсдогийн илрэл нь энэ.

Хөвсгөлийнхөн дагшин байгалиа уурхайнхнаас хамгаалахын тулд аймгийнхаа газар нутгийг бүхэлд нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл дахин огт олгохгүй гэдгээ зарласан. Нутгийнхан эсэргүүцэж, төрийн захиргааныхан нь ч лиценз олгохгүй гэж байгаа энэ хандлагаар бол уул уурхайгаас ангид амьдрахаа зарлах хоёр дахь аймаг нь Ховд байж мэдэх нь.

Уг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын мөнгийг ашиглаад, газрын хэвлийдээ хэр хэмжээний баялагтайгаа мэдээд авчих төрийн бодлого манай улсад хэрэгжиж буй. Тиймээс ойн сан бүхий, гол усны бүрэлдэх эх, голдирлоос бусад буюу хууль ёсонд нийцсэн талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрлийг харамгүй олгох хууль үйлчилж байгаа. Харин Ховдын хязгаарынхан үүнээс тас зөрж, баялгаа хав дарж, харамлах бодлого баримтлах нь юуны учир вэ.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд ашигт малтмал хайхаар ирсэн геологичдыг нутгийн иргэд хөөж явуулсан тохиолдол хоёр жилийн өмнө гарсан гэнэ. Тэгвэл саяхан Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг, Улаан үзүүрт "Мон энко” компанийнхан нүүрс буулгаж, дамжуулан тээвэрлэх хяналтын талбай байгуулсан нь нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна.

Хэдийгээр нутагт нь 100 гаруй ажлын байр шинээр бий болж, иргэдэд нь амьдрал ахуйгаа өөд татах боломж нээгдсэн ч үенчийнхэн уурхайнхныг ад үзсээр байгаа аж. Нунтаг нүүрс, машин их явснаас боссон шороо тоос иргэдийн эрүүл мэндэд ч, байгальд ч халтай гэж тэд үзэж, "Хоёр дахь Цагаан хад энд бий болох нь” хэмээн зөгнөж буй. Нүүрс дамжуулан ачих цэгийн үйл ажиллагаа жигдэрч, тус сумын 40 иргэн ажилтай, орлоготой болсон ч энэ тэмцэл нь үргэлжилсээр байгаа билээ. Сүүлдээ бүр малчид нүүрс тээвэрлэгчдийн замыг нь хаах, машиных нь дугуйг хагалах зэргээр дөнгөдөг болжээ.

Ховдчууд уурхай ашиглуулах зайлшгүй нөхцөл үүсвэл авахыгаа авч байж, өгөхийгөө өгнө гэсэн хатуу зарчимтай. Бэлэн жишээ нь, Хөшөөтийн уурхай юм. Хөшөөтийн уурхайг стратегийн ордод бүртгүүлж, зохих хувийг нь орон нутгийн төрийн захиргааны байгууллага мэдэлдээ авахын төлөөх тэмцэл хэдэн он дамжин үргэлжилсэн.

Эцэст нь Хөшөөтийн уурхайд хөрөнгө оруулагч хонконгчууд экспортолсон тонн нүүрс тутмаас 70 цент орон нутгийн хөгжилд зориулж байх гэрээ байгуулснаар хэрэг явдал намжсан юм. Одоогоор "Мон энко” компанийнхан "Ховд-Хөшөөт хөгжил сан”-д жил бүр 700 орчим сая төгрөг төвлөрүүлдэг. Мөн Хөшөөтийн уурхай, нүүрсний экспортын нөлөөллийн бүсэд оршдог Цэцэг, Алтай, Булган суманд тус бүр 100 сая төгрөгийн хандив жил тутам олгодог аж.

Өөрөөр хэлбэл, ховдчууд Хөшөөтийн нүүрсний нөөцөө ашиглуулсныхаа төлөө жилд нэг тэрбум орчим төгрөгийн "хувь” хүртдэг гэсэн үг. Үүгээр ч зогсохгүй нутгийн иргэдийг ажилд авах, аж ахуйн нэгжүүдийг туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчээр ажиллуулахыг шаарддаг гэсэн.

Хөшөөтийн уурхайгаас хүнд даацын 300 машин Ховд аймгийн Булган суманд байрлах Ярантын боомт руу нүүрс тээвэрлэдэг. Тэдгээр машиныг тээвэрт явуулдаг компаниуд бүгд Ховдынх. Хэрэв өөр газрын аж ахуйн нэгжээр нүүрсээ тээвэрлүүлбэл ховдчууд хүлээн зөвшөөрөхгүй, тэмцлийн ямар нэг хэлбэрийг сонгох гэнэ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж буй, аймгийнх нь нутгаар дайран өнгөрдөг босоо тэнхлэгийн авто замаар Увсын Харганатын уурхайгаас Шинжаан-Уйгар руу төмрийн хүдэр зөөж эхлэхэд ч ховдынхон зангаа таниулжээ.

Нутгийн иргэн "Хэрэв Ховдын тээврийн компаниудаар төмрийн хүдрээ зөөлгөхгүй бол замаараа явуулахгүй гэж Харганатын уурхайн эздэд иргэд нь дуулгасан” хэмээн ярьсан. Давс хужрыг нь жаахан ихдүүлсэн байж мэдэх ч ховдынхны харилцан ашиггүй бол хамтарч ажилладаггүй занг эл яриа илтгэх мэт санагдсан юм.

Олон ястан хаяа залган аж төрдөг ховдынхон ерөөс ийм тэмцэгч, эрх ашгаа хамгаалагч нийтлэг араншинтай ард түмэн юм болов уу. Тэд өөрсдийгөө үхрийн бөөр шиг алаг ч ихрийн сэтгэлтэй зон олон гэж дүгнэсэн нь зүгээр ч нэг явган үг биш байж мэднэ. "Цэцэг нуурын дугуйлан” нэртэй тэмцэгчдийн бүлгийг "Ард” хэмээх А.Аюуш толгойлж, ноёд, баячуудаар дамжуулан, ард түмнийг шулж буй манжуудын эсрэг боссон түүх бий.

Сайд, ноёдоос заргаа авсан "Ард” Аюушийн хөшөө өдгөө Ховдын төв талбайг чимж буй. Харганатын уурхайгаас төмрийн хүдэр тээвэрлэгчдийг "чангалсан” тухай хөгтэй, сонин гэмээр яриа дэлгэсэн мөнөөх нөхөрт "Та нарын судсаар тэмцэгчийн цус гүйсээр байна уу” гэсэн егөөдсөн асуулт тавихад "Магадгүй” хэмээн инээд наргиа болгосноор бидний яриа төгссөн.

Хувиараа алт олборлогч гэсэн албаны дэгжин нэртэй, хууль бусаар алт олборлодог хүмүүс Монгол орны хаа сайгүй газар сүйдлэх болсон. "Нинжа” хочит алт олборлогчдын олонх нь нутгийн иргэд байдаг нь нууц биш. Нутагт нь уул уурхай ажиллаж эхэлбэл "Хатуу тэмцэнэ, эсэргүүцнэ” гэж ярьж буй энэ аймгийнхнаас цөөн хүн "нинжа” нарын замналаар газар нутгаа онгичих болжээ. Ховд аймгийн Булган, Алтай, Дөргөн сумын нутагт алт гарч, нутгийн иргэд нууцаар олборлож эхэлсэн гэнэ. Тэр нь үндсэн ордын алт. Өөрөөр хэлбэл, алт нь шороонд биш, чулуунд байдаг гэсэн үг. Чулуунаас алтыг салгахдаа гар тээрэм хүртэл ашигладаг аж. Бас хууль бусаар гянтболд ч олборлох болсон байна.

Нутгийн иргэд "газар малтдаг” болсноор Алтайн цаадах гурван сумынхны амьдрал ахуй мэдэгдэм дээшилжээ. Ярантын боомтоор хил нэвтрэхээр зорьж яваа хүмүүсийн зам дагуу гэр гуанз ажиллуулж, амьжиргаагаа залгуулдаг байсан бүсгүй "Хоол хийх ашиггүй, олигтой мөнгө олохгүй байна. Алтанд явсан нь хамаагүй дээр” гэж цамаан загнах болсныг нутгийн иргэн ярьсан юм. Ховдын төв дэх хоёр давхар цагаан байшингийн хананд "Байгалийн алт байнга худалдаж авна” гэсэн зарлал наасан байхтай таарав. Хууль бусаар алт олборлож, түүнийг нь худалдан авч, дамлан зардаг бизнесийн сүлжээ тэнд нэгэнт үүссэний нотолгоо нь тэр юм.

Засгийн газар Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам баталсан. Уг журмаар "нинжа” нар нэгдэж, төрийн бус байгууллага байгуулан, орон нутгийн удирдлагатайгаа гэрээ хийж, алт олборлоод дараа нь сүйдэлсэн газраа нөхөн сэргээх зохицуулалт хийсэн юм. Хэнд ч захирагддаггүй, хулгайгаар ажилладаг хүмүүсийг хариуцлагажуулах нэг арга нь энэ.

"Нинжа” нарын сүйдлэх ажиллагаа газар авсан ч холын цэнхэр Ховдод Засгийн газрын журмыг хэрэгжүүлж амжаагүй байна. Аймгийн Засаг дарга Д.Галсандондог "Алт олборлож буй газарт нь ажил явдал болоод хүрээд очихоор хэн ч байдаггүй юм. Аймгаас хөдлөхөөр хэл дуулгачихдаг юм шиг байна лээ” гэж ярьсан. Аймгийн удирдлага арга хэмжээ авахаар удаа дараа оролдсон ч тусыг эс олсон гэнэ. "Мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг компанид тусгай зөвшөөрөл олгоод хариуцлагатайгаар ашиглуулбал ямар вэ” гэж түүнээс лавлахад "Яадаг ч байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэж шулуухан хариуллаа.

Томоохон уурхай нутагт нь ажилладаг Өмнөговь, Орхон, Сэлэнгэ зэрэг аймгийн иргэд уул уурхайн ашиг тус, үр өгөөжийг нэгэнт хүлээн зөвшөөрөөд буй. Харин "нинжа” нартай болсон нь цаг зуурын үзэгдэл гэж боддог ховдчууд уул уурхай холын цэнхэр алтайд хөгжил түүчээлнэ гэхэд үнэн голоос итгэдэггүй ажээ.


Бэлтгэсэн: Т.Энхбат, Ж.Сувдмаа

Өнөөдөр сонин
Уул уурхайгаас жийрхсэн хязгаар нутгийнхан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани