- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Бичил уурхайчид ирээдүйгээ харж, өөдрөг сэтгэх болжээ
Бид Хэнтий аймгийн Батноров, Норовлин сумын нутаг дэвсгэр дээр ажиллаж амьдарч байгаа бичил уурхайчдын амь амьдрал, үйл ажиллагаатай танилцах. Мөн байгалийн нөхөн сэргээлтийг хэрхэн хийж байгаатай газар дээр танилцах учиртай.
ШХА анх 2005 оноос эхлэн "Тогтвортой бичил уурхай” төслийг эхлүүлсэн. Энэхүү төсөл хөтөлбөр нийт дөрвөн үе шаттайгаар хэрэгжиж байгаа, одоо энэ төслийн сүүлийн үе шат дундаа орж байна. Бичил уурхайг албажуулах, бичил уурхайчдыг чадавхижуулахад эхний гурван шатаа зориулсан энэ төсөл бичил уурхайгаар олборлосон алтны нийлүүлэлтийн сүлжээг ил тод болгох тогтолцоог бий болгосноор ирэх 2019 оны 12 сард дуусгавар болох юм. Төсөл дуусах хүртэл хийхээр зорьж байгаа бас нэгэн том ажил бол бичил уурхайн чиглэлийн мэдээллүүдийг олон нийтэд түгээх, сайн туршлага, сургамжуудыг хуваалцах үүднээс "Онлайн флатформ”-ыг хөгжүүлэхээр эхлэлийг нь тавиад байгаа ажээ.
Баяжуулах фабрек үгүйлсэн Бэрхийнхэн
Бидний эхний буудал Бэрхийн жоншны гүний уурхай байлаа. Бэрх суурин нийт 835 өрхийн 2500 иргэд өнөөдөр эл уурхайгаас голлон амьжиргаагаа залгуулдаг аж.
Орос Монголын хамтарсан "Монголросцветмет” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн аж. Цагтаа улсын төсвийн 30 хувь, жоншны экспортын 75 хувийг бүрдүүлж байсан Бэрхийн жоншны уурхайн суурийг анх 1954 онд тавьснаар анхны гүний уурхай бий болж байсан түүхтэй.
Одоо эдгээр уурхайчдын үр сад төрлөх тосгон дахь Жоншны уурхайн хуучин гарц дээр ажиллаж байгаа "Гурван бухтын толгод” ТББ-ын гишүүдийн үйл ажиллагаатай бид хамгийн анхны танилцах ажил эхэлсэн юм. Тэд бичил уурхайгаар ашигт малтмал олборлолтыг зохицуулсан Засгийн газрын 151 дүгээр тогтоолын дагуу албажиж, бүртгэлд орсон 20 нөхөрлөл энэхүү ТББ-д харьяалагддаг аж. Нэг нөхөрлөл ес хүртэлх гишүүнтэй, 180 гаруй уурхайчид ажилладаг аж.
Бэрх тосгоны нөхөрлөлүүд хэдий 1994 оноос эхлэн ажиллаж байсан ч цагдаа нутгийн удирлагуудын хараа хяналттай нууцлагдмал байдалтай байжээ. Харин Бичил уурхайн олборлолтын чиглэлээр Засгийн газраас 2010 онд баталсан 308 дугаар тогтоол болон үүнийг илүү сайжруулан өнгөрсөн 2017 оны тавдугаар сард баталсан 151 дүгээр тогтоолын дагуу өдгөө тэд албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэх мэт нийгмийн үйлчилгээг хүртэж буй. Өөрөөр хэлбэл, тэд хүнийхээ хувьд наад захын хэрэгцээгээр хангагдаж, эрхээ эдэлж эхэлжээ. Бас албажуулалтын хүрээнд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж чадсан байна. 151-р журамын дагуу бичил уурхайчдад бий болсон бас нэгэн давуу тал бол хөдөлмөр, цагийг хөнгөвчилсөн, тодорхой хэмжээний машин техник хэрэглэх боломжтой болсон явдал болсон байна.
Сонирхуулахад Бэрхийн уурхайн жоншны агуулга хамгийн өндөр буюу 92 хүртэлх хувь. Борлуултын үнэ нэг тонн нь 120.000- 250.000. Дэлхийн зах зээлд өнөөдөр нэг тонн жоншны өртөг 800.000 төгрөг хүрч байгаа гэнэ.
Энэ үеэр бичил уурхайчид ийн ярьж байлаа. "Бичил уурхайчид хуучин уурхайн үлдэц газарт олборлолт хийж, эргэн нөхөн сэргээх ажлыг хийж явдаг. Энд уурхайчид уурхайчдын үр хүүхдүүд амьдарч амжиргаагаа хангаж ажилдаг Ер нь бол жоншны уурхай гэдэг алтны уурхайн хажууд хүнд нөхцөлд байдаг.
Хуучин бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэрт ажиллаж байгаад одоо бүртгэгдээд аж ахуйн шинжтэй ажиллаж байна. Манайхан бол уул уурхайд ажиллаж байсан туршлагатай уурхайчид байдаг. Чадлынхаа хэрээр, өөрсдийн нөөц бололцоогоор, засгийн газрын тогтоол гараад техник ашиглах боломжтой болоод ажиллах нөхцөл арай л өөр болж байна. Гэхдээ ажлын хувьд бидэнд аливаа хүндрэл бэрхшээлүүд байдаг. Хэдий тийм боловч бид энэ уурхайдаа олон жил ажиллаж ар гэр, амьдрал ахуйгаа залгуулаад явж байна. Бичил уурхай гэдэг өнөөдөр жишиг байдлаар хөгжиж байгаа ч бас бус асуудлууд байна. Ирээдүйд баяжуулах фабрек байгуулах сураг дуулдаж байна. Тэгвэл бидний амьдрал ахуй улам сайжрана гэдэгт итгэж байна.” гэсэн юм.
Өнөөдөр монгол улс том уурхай ажиллуулах боломж муу байна. Харин бичил уурхайчдын ажлыг дэмжиж байгаад баярладаг. Уул уурхай гэдэг осол аваар ихтэй хүнд нөхцөлтэй ажил. Нөхөрлөлүүд 20 бий. Нэг нөхөрлөл 9 хүнтэй гэхээр 180 хүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо нөхөрлөлүүд маань ихэвчлэн өвлийн улиралд ажиллаж байн. Яагаад гэвэл хөлдөөд барьцалдаж өгдөг бөгөөд аваа ослын хувьд харьцангуй гайгүй болчихдог. Бас нөхөн сэргээлтийн талаар сонирхож байх шиг байна. Нөхөн сэргээлт хийлгүй яахав бид хууль журмын дагуу буцаагаад байсан хэвэнд нь оруулж өгнө хэмээн гэрээ хийсэн. Тийм болохоор хуулийнхаа дагуу л ажиллаж байгаа.
Манай Бэрхийн уурхайн жонш дэлхийн хэмжээнд гайхагдсан өндөр сорьцтой байдаг. Бас та бүхэн ямар зүйлд жоншийг ашигладаг вэ гэж асууж байна. Жонш өндөр градуст шатаж ган хайлуулах үйл ажиллагааг дэмждэг.
Хуучин "Монголросцветмет” -ын хангамжинд амьдарч байсан одоо үлдсэн нөөц болон жижиг техникээр л үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгээд ер нь амьдрах аргаа олох гээд л зүтгэж байна даа хэмээн даруухан ярьж суугаа тэргүүний уурхайчин "Бэрх шинэ амжилт” нөхөрлөлийн ахлагч Д.Баярсайхан гуай үдсэн юм.
|
Байгалийг сөнөөгч "өнгөт чулуу” түүгч нинжа нар Батноров сумын хамгийн том асуудал
Үдшийн бүрийтэй уралдан Батноров сумын зүг цааш хөдлөхөд хэсэгхэн бороо орж аян замын тоосыг дарлаа. Ямартаа ч эхний буудалласан уурхайгаасаа аяны олзтой хөдөлсөн бид харанхуйд сумын төвд очиж амарсан.
Маргааш нь Батноров сумын засаг дарга Г.Тайванжаргалтай уулзаж Бичил уурхайчдын өнөөгийн байдал болоод сумынх нь хөгжил тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл авсан юм. Тэрээр: "Манай суманд тусгай хэрэгцээнд зориулж жилд 50 га-гаас илүү газар олгодоггүй. Үүний 38 га-г нь Бэрхэд олгож, 12 га-г нь сумынхан эзэмшдэг. Засгийн газрын 308 дугаар тогтоол буюу Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам нь алт руу илүү чиглэсэн байсан. Харин 2017 оны 151 дүгээр тогтоол гарснаар бичил уурхайчид давуу тал олонтой болсон. Бичил уурхайчдыг албажуулах, нэгдсэн зохион байгуулалтад оруулж, улсын бүртгэлд бүртгэж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, орон нутагтаа татвар төлөх, ажлын таатай нөхцөл бүрдсэн.
Өмнө нь нинжа нар гэж нэрлэдэг байхад тэд нүхэндээ л жоншоо ухаад суудаг байсан бол одоо гал түймэр байгалийн гамшгийн үед хоол хүнс, багаж хэрэгслээ базаагаад идэвхтэй оролцдог болсон. Хамгийн гол нь ашигласан талбайгаа нөхөн сэргээж, нутаг орноо эзэнтэй болгосон. Ажилгүй иргэд орлоготой болж, нэгдсэн журмын дагуу ажилладаг. Гэвч өнгөт чулуу олборлогчид бичил уурхайчдын ажлыг сулруулж байна. 2014 оноос манай суманд чулуу түүдэг хүн олширсон.
Хутаг ууланд чулуу түүж байсан хүмүүсийг Захиргааны хариуцлагын тухай хуулиар 50 мянган төгрөгөөр л торгодог байв. Энэ нь сүүлдээ даамжраад дийлдэхээ больж, долоон аймгийн 27 сумын 500 орчим хүн цугларсан. Сумын Засаг даргын нөөц санг дуустал эргүүлд явсны хүчинд, Хэнтий аймгийн нутагт өнгөт чулуу түүж олборлох, зарж борлуулахыг хориглосон шийдвэр гаргаж, хууль бус үйл ажиллагааг нь таслан зогсоосон. Гэвч өнгөрсөн зургадугаар сараас өнгөт чулуу түүгчид олширч, цагдаа машинд мөргүүлж, би болон төрийн албаны дөрвөн алба хаагч халдлагад өртсөн. Гэхдээ энэ хэргийг үйлдсэн хүмүүс өөр нутгийн иргэд байсан.
Одоо тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн, шүүхэд шилжүүлээд байгаа. Миний баруун нүд хараагаа 75 хувь алдаж 25 хувийн хараатай болсон. Гэхдээ шүүхийн шийдвэр гараагүй учир хэн нэгнийг буруутгамааргүй байна. Байгалийн өнгөт чулуу олборлож буй хүмүүс газрыг 20 см-ээс 1.5 метр хүртэл гүн ухдаг. Газрын ус, чийг барьдаг чулууг нь авчихаар гол горхи ширгэн, ган ганчиг болж байна шүү дээ. Үнэтэй машин хөлөглөсөн мөнгөтэй хүмүүс ирээд торгуулийн 200 мянган төгрөг шидчихээд л яваад өгч байна” гэж ярьсан юм.
Эндээс бид "Амлалтын нутаг”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ нөхөрлөл үйл ажиллагаагаа эхлүүлээд эхлээд нэг сар л болж буй гэнэ. 13 хүн 1.1 га газарт 75-85 хувийн агууламжтай жонш олборлож байна. Тэнд ажиллаж буй хүмүүс "Уурхайн хаягдал дээр төмөр барьж газар ухан, цагдаад хөөгдөж, сандарсандаа нурангид дарагдах, гэмтэх тохиолдол гардаг байв. Одоо хууль ёсны дагуу ажиллаж байгаа болохоор хэн ирэх бол гэхээс айхгүй сэтгэл амар байна” гэцгээлээ. Тэд хамгаалалтын малгай, хантааз өмсөж, гэрэл зүүгээд газрын гүн рүү ордог юм билээ. Хөрс хуулсны дараа 13 хоног ажиллахдаа 100 гаруй тонн жонш олборложээ.
|
"Норовлин хамтын хүч” нөхөрлөл
Дараагийн зогсоол Хэнтий аймгийн Норовлин сумын алтны уурхай "Норовлин Хамтын хүч” нөхөрлөл. Энэхүү нөхөрлөл 4 га талбайд 45 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Анх манай нутагт олон газраас ирсэн хэдэн мянган нинжа нар газар, нутаг бэлчээрийг сүйтгэсэн. Харин бид төрлөх нутгаа эзэн шиг хамгаалж, нөхөн сэргээх ажлыг хийснээр одоо эргэн сэргэж байна. Манай сумын ажилгүй, малгүй 24 айлын 45 хүн нэгдэж үйл ажиллагаагаа явуулдаг байна. Түүнчлэн энэхүү нөхөрлөлд цэцэрлэгийн насны хорин таван хүүхэд, сургуулийн насны хорь гаруй сурагчид мөн 5 оюутан байдаг. Тиймээс зуны цагт ГЭР ЦЭЦЭРЛЭГ ажиллуулж хүүхдүүдээ сургадаг гэнэ. Ингэхээр гэр бүл холдохгүй хамтдаа байх боломжийг олдгдог аж.
Анх 2014 онд Азийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 6,5 га талбайг нөхөн сэргээсэн байна.
Тэд шороон орд ашигладаг болохоор мөнгөн ус хэрэглэх шаардлагагүй бөгөөд хуучин А лицензтэй уурхайн үлдэгдэл дээр ажилладаг аж. Засгийн газрын 151 дүгээр тогтоолын хүчинд техник ашиглах болсноо ихэд олзуурахсан юм. Хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангасан, стандартын хувцас хэрэглэлээр жигдэрсэн бичил уурхайчид шороогоо ачин саарал усандаа угаахаар 9 орчим км зам туулан хуучин уурхайн ашиглаж байсан хиймэл нуурын зүг хөдөллөө. Тэнд очиход бяцхан нуур бий болгосон саарал ус цэцэлзэн угтлаа.
Харин бичил уурхайчид маань хэдий хэмжээний олз олсон эсэхээ шалгахаар алтаа угаан баригчаа ширтэн, усаар буудах нь ажлын амтанд орсон тэдний хөдөлмөрийн үр шим удахгүй гялалзан харагдах алтны ширхэг шиг өөдрөг гялалзаж байг хэмээн ерөөлөөр дуусгая.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||