Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хоёр хөршийн төмөр замын бодлогоос Монголд ирэх хонжоо

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.ПУТИН:

 

"ОХУ-ын нутгаар, төмөр замаар дайран өнгөрөх Монголын транзит ачаанд тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан нь Монгол Улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой. Орос-Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойнуудыг өөрийн нутгаар дайруулан өнгөрүүлэх Монголын талын саналыг дэмжиж байна”

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.БАТТУЛГА:

"Монгол Улсын газар нутгаар дамжуулан төмөр зам, авто зам, байгалийн хий газрын тосны хоолой тавих, эдийн засгийн коридорыг бодит ажил хэрэг болгох цаг ирсэн. Энэ тал дээр хамтран ажиллах боломжийг ахиулна” 

БНХАУ-ын дарга ШИ ЖИНЬПИН:

"Монгол, Хятад ноолуурын зах зээлд хамтран ажиллах боломжтой. Түүнчлэн шүлхий өвчингүй стандартын шаардлага хангасан махыг Монголоос БНХАУ руу гаргахад нээлттэй. Мөн дэд бүтцийн салбарт хамтран ажиллах бүрэн боломж бий”

Гурван улсын Ерөнхийлөгчид дээрх эшлэлүүдийг хэд хоногийн өмнө болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралдааны үеэр хэлэв. Тэд бие биеийнхээ саналыг бүрэн дэмжиж, хэн нэг нь түрүүлж хожих бус хамт хөгжих нь чухал гэдгийг илэрхийлсэн нь энэ.

Дээрх эшлэлүүдээс хамгийн түрүүнд ажил хэрэг болсон нь ОХУ-ын нутгаар, төмөр замаар дайран өнгөрөх Монголын транзит ачаанд тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцээрт хоёр тал энэ сарын 8-нд гарын үсэг зурсан. Тус хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улсын дунд арав орчим жил яригдсан ачаа, тээврийн асуудал шийдэгдэж, 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэхээр болсон юм. Тодруулбал, төмөр замын ачаа тээвэрт бусад чиглэлүүдтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцөлийг урт хугацаанд хангах, төмөр замаар тээвэрлэж буй ачааг улсын хилээр нэвтрүүлэх ажиллагааг хөнгөвчлөх, Монгол Улсын экспортлогчдод далайд саадгүй гарах нөхцөлийг бий болгох зэргийг тусгажээ.

Хэлэлцээр байгуулснаар манай улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд 25 жилийн турш тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэх юм. Энэ нь уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гаргахад экспортын үнийн өрсөлдөх чадварыг хангах, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулахад чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан дуулгасан.

Нэг ёсондоо Монгол Улс ОХУ-аас дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт нэгдсэн нэвтрэх тарифаас 66.4 хувь, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлтийг авч байгаа юм. Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Транзит тээврийн хүрээнд манайх 25 жилийн турш хөнгөлөлт эдэлнэ. Энэ нь манай хувийн хэвшил бараа, бүтээгдэхүүнээ Японы болон Европын зах зээлд гарахад ихээхэн дөхөм болох юм. Мөн Монголын газар нутгаар хийн хоолой дамжуулах шугам барих асуудлыг ярьж байна. Гурван талт уулзалтаар энэ төслийг ОХУ дэмжиж, эдийн засгийн тооцоог сайтар хийх хэрэгтэй гэж үзсэн" хэмээсэн.

МОНГОЛД ТРАНЗИТ ТЭЭВРИЙН УРСГАЛ МУУ БАЙНА

Тэгвэл нөгөө талдаа Монголын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн урсгал санасан хэмжээнд хүрэхгүй байгаа нь үнэн. Улаанбаатар төмөр замын нийт ачаа эргэлтийн 10 шахам хувийг, орлогын 22.8 хувийг транзит тээвэр бүрдүүлдэг.

2016 онд 168 чингэлгийн галт тэрэг манай улсын нутгаар дайран өнгөрчээ. Өөрөөр хэлбэл, жилдээ хоёр сая тонн ачаа дамжин өнгөрч байгаагийн ихэнх хэсгийг ОХУ-аас Хятад руу тээвэрлэж байгаа мод, модон бүтээгдэхүүн эзэлдэг аж. Улаанбаатар төмөр замын суурь хүчин чадал нь жилд 25 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай гэсэн тооцоо байдаг бөгөөд жилдээ 20 сая тонн ачаа тээвэрлэдэг байна. Ингээд үзэхээр цаана нь таван тонн ачаа тээвэрлэх нөөц хэвээр байна гэсэн үг.

Дамжин өнгөрөх транзит тээвэр нь Монгол Улсад орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлдэг Транзит тээврийн тооцоо нь Олон улсын төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын нэгдсэн тарифын дагуу хийгддэг байна. Гэхдээ манай улсын хувьд транзит тээврийг нэмэгдүүлэхийн тулд үнэ тарифын ухаалаг уян хатан бодлого барьж, үйлчилгээний чанарыг сайжруулж өөрийн нутгаар цөөн цагийн дотор хурдан шуурхай дамжин өнгөрөх нөхцөлөөр хангахад анхаарах нь чухал гэдгийг судлаачид хэлдэг.

Монгол Улсаар дамжин өнгөрөх төмөр замын тээвэр нь БНХАУ-ОХУ-Европын хооронд хийгдэх худалдаа, тээврийн хамгийн дөт чиглэлийн нэг учраас БНХАУ-ын "1 бүс-1 зам” ба гурван улсын "Эдийн засгийн коридорын хөтөлбөр”-т багтаад байгаа билээ. Хэрэв тээврийн коридоруудыг байгуулбал бараа, бүтээгдэхүүний тээврийн зардлыг хоёр дахин хэмнэж, мөн тээвэрлэгдэх хугацааг хоёр дахин богиносгох давуу талтай.

ГУРВАН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХУРДЛУУЛАХЫГ ХҮСЛЭЭ

Хятадын талаас санал болгосон "Нэг бүс, Нэг зам” санаачилгыг хэрэгжүүлэх явцад тээврийн зам, интеграцийн зургаан коридор байгуулахаар төлөвлөсний нэг нь ОХУ-Монгол Улс-БНХАУ-ын эдийн засгийн коридор юм. Дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь Орос, Монгол, Хятадын хооронд худалдаа, эдийн засгийн интеграцийг хөгжүүлэх, бүс нутгийн үйлдвэрлэл, хангамжийн сүлжээг үүсгэн байгуулахад чухал нөлөөтэй.

Одоогоор "Эдийн засгийн коридор”-ын хүрээний төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, санхүүжилтийн хэлбэрийг тодорхойлохоор гурван улсын холбогдох байгууллагууд судалгаа хийж буй. Хоёр хөршийн тухайд 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 200 тэрбум долларт хүргэхээр зорьж ажиллаж байгаа аж.

Энэ худалдааг Монголын нутгаар, дөт замаар, эдийн засгийн коридороор дамжуулбал бүх талын эрх ашигт нийцнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралдааны үеэр илэрхийлсэн. Тэрбээр "Яриа хэлцлээс хэтрэхгүй байгаа Гурван улсын эдийн засгийн коридорын хэрэгжилтийг хурдлуулахыг бид хүсэж байна. Монгол Улс энэ бүтээн байгуулалтад өөрсдийн талаас шаардагдах бүхнийг хийхэд бэлэн байгаа” гэдгээ шуудхан хэлсэн байна. 

Ямартай ч одоогийн байдлаар Зүүн төв, хойд коридорын бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажил бэлэн болж байгаа аж. Мөн 1116 километр төмөр замын шинэчлэлтийн ажлыг ОХУ-ын Засгийн газраас олгох хөнгөлөлттэй зээлээр хийх юм. Автозамын хувьд аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлэхтэй уялдуулан бүс нутгуудыг авто замаар холбохоор төлөвлөсөн байна.

"Монголын Хөгжлийн зам" хөтөлбөр, БНХАУ-ын "Нэг бүс-Нэг зам” ОХУ, Евро-Азийн эдийн засгийн холбооны санал санаачилгыг уялдуулахад талуудын Засгийн газар болон салбарын яамнаас анхааран ажиллаж байна гэдэг том дэвшил. Түүнчлэн дамжин өнгөрөх тээвэрлэлтийн тухайд Хятадаас Европыг чиглэсэн чингэлгийн тоо, галт тэрэгний хэмжээ 3.3 дахин нэмэгдсэн сайн үзүүлэлт гарчээ. Мөн 11 жил тасарсан ОХУ-аас Хятад руу дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хэмжээ өссөн гээд ахиц гарсаар байгаа юм.

У.САРАНГЭРЭЛ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Хоёр хөршийн төмөр замын бодлогоос Монголд ирэх хонжоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани