Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“НАЛАЙХЫН УУРХАЙГ ШУУД ХААНА ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ”

“НАЛАЙХЫН УУРХАЙГ ШУУД ХААНА ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ”

 

ЗГХЭГ-ын даргын тушаал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж буй хууль бус нүүрс олборлолт, түүнээс иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор тус дүүргийн оршин суугч иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар болсон.  Санал асуулга  энэ сард хоёр үе шаттай болсон бөгөөд гуравдугаар үе шатны хүрээнд зөвлөлдөх уулзалт хийж түүнээс гарсан үр дүнг засгийн газарт хүргүүлэхээр болсон билээ. Тэгвэл энэ сарын 16-ны өдөр  Налайх дүүрэгт сүүлийн шатны  хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөлгөөнд  НИТХ-ын дарга С.Амарсайхан, НЗД-ын ногоон хөгжил агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав нар болон холбогдох албаны хүмүүс, ахмад уурхайчид, дүүргийн иргэдийн төлөөлөл  болсон 300 гаруй иргэд  оролцсон томоохон хэлэлцүүлэг боллоо.



НИТХ-ын дарга С.Амарсайхан: "Налайхын уурхай байгуулагдсан цагаасаа Улаанбаатар хотыг бүхэлд нь нүүрсээр хангаж ирсэн эрчим хүчний ууган гал голомт. Тухайн үед 1500 гаруй хүн ажлын байраар хангаж, олон мянган айл өрхийн амьдралыг авч явж байсан өгөөжтэй уурхай. Олон мянган уурхайчид гэнэт ажилгүй болсон, насаараа уурхайн гүнд ажиллаж эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс өнөөдөр нөхөн олговороо авч чадахгүй явж байна. Энэ зөвлөлдөх уулзалтаар бид гурван асуудал шийдэх гэж байна. Нэгдүгээрт, одоо явуулж байгаа уул уурхайн үйл ажиллагааг цааш нь ямар байдлаар шийдэх тухай, хоёрдугаарт энэ дүүргийн хөрсний эвдрэлд орсон 6600 га газарт хэрхэн нөхөн сэргээлт хийх, гуравдугаарт дүүргийн иргэдийг эрүүл баталгаатай ажлын байраар хэрхэн хангах зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Энэ асуудлыг үндэсний хэмжээнд авч хэлэлцэж шийдвэрлэх шаардлага тулгараад байна” гэлээ.
 




Налайх дүүргийн Засаг дарга Р.Раднаабазар: "Иргэд мэдээллээр бүрэн хангагдаагүй байна. Бид энэ уурхайг шууд үйл ажиллагааг нь зогсоож, хаах гээд байгаа зүйл биш.  Хамгийн гол нь гар аргаар нүүрс олборлож  байгаад алтан амь эрсдэж байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид иргэдээ оролцуулж, саналыг нь авч хамтарч ажиллаж байгаа юм. Цаашид дүүрэг хөгжих хэрэгтэй. Энэ дүүрэгт амьдарч байгаа ахмад настан, залуу үе, хүүхэд багачууд эрүүл орчинд сайхан амьдрах ёстой. Дүүргийнхээ хөгжлийн гарцыг зөв тодорхойлох нь энэ уулзалтын гол зорилго юм”.

Дүүргийн зургадугаар хорооны иргэн Ж.Дашдондог: "Налайхын ард түмэн уурхайгаа л түшиж амьдардаг. Тиймээс уурхайн амыг яг өнөөдөртөө шууд хаах нь зохисгүй шийдвэр. Хамгийн гол нь ажлын байргүй болохоороо уурхай руу зүтгээд байгаа юм. Ажлын байр хангалттай байдаг бол амь насаараа дэнчин тавин байж уурхай руу орох шаардлагагүй. Би их уурхайгаас эхлээд хувийн уурхайд хүртэл ажиллаж байсан. Шуудайгаар нь нүүрс үүрч байлаа, жоотуугаар хагалж ч байлаа. Энэ уулзалтын үр дүнд ажлын байр нэмэгдээсэй гэж хүсч байна. Мөн нүүрсээ эндээ боловсруулаад шахмал түлш үйлдвэрлэх, нүүрснээс ямар бүтээгдэхүүн гаргах боломж байгааг судлах хэрэгтэй”

Хоёрдугаар хорооны  иргэн Б.Энхтайван: "Налайхын уурхай дээхнэ  үед 1000 гаруй хүн ажлуулж тэдний ар гэрийн амьдралыг залгуулдаг байлаа. Одоо нөхцөл байдал хүндрээд үйл ажиллагаа нь зогссон. Сүүлд хувийн уурхай гарч ирсэн ч нүүрс нь улам далд орж аюултай түвшинд хүрээд байна. Гэхдээ Налайхын ард түмэнд уурхайгаас өөр ажлын байр байхгүй. Олон жилийн өмнөөс нүүрс боловсруулах үйлдвэр барина гэж ярьсан. Одоо хүртэл хэрэгжээгүй байна. Манай дүүрэг хотод ойр хэрнээ хөгжил муутай. Иргэд ажилгүй болохоор худалдан авалт муу. Тиймээс манай залуучуудад ажлын байр хэрэгтэй байгаа юм. Үнэхээр энэ зөвлөгөөн дээр ярьж байгаачлан ажлын байрыг бий болгоод өгвөл бидэнд мэдээж сайхан байна шүү дээ"

Зөвлөлдөх уулзалтын үеэр уурхай ажиллуулдаг болон энгийн иргэд өөрсдийн санал бодлыг ийнхүү нээлттэй солилцож цаашдын гарцын талаар хэлэлцлээ. Мөн зөвлөлгөөний төгсгөлд Үндэсний статистикийн газраас бүх оролцогчдоос санал авсан бөгөөд энэхүү саналд зөвлөлдөх зөвлөлийн гишүүд дүгнэлт хийж Засгийн газарт өргөн барихаар боллоо.


“НАЛАЙХЫН УУРХАЙГ ШУУД ХААНА ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өнөөдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани