- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уул уурхайн ил тод байдал- Орон нутагт
Бид гамшгийн дуут дохиогоор жилдээ нэг удаа байр байшингийнхаа гадна талбайд гарч жагссанаас биш жинхэнэ аваарын дохиогоор аюулгүй байдалд жагссан удаагүй амар тайван эх оронтой ард түмэн. Тиймдээ ч гамшгийн үед хэрхэн өөрийгөө болон бусдыг аврах тухай огтхон ч мэдлэггүй гэж хэлж болно. Гэтэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн аюул нүүрлээд байгааг Онцгой байдлын албанаас мэдээлж байна.
Улаанбаатар хот газар хөдлөлтийн 7.5 баллын идэвхитэй бүсэд оршдог байна. Улаанбаатар хот орчмын Авдар уул, Эмээлт, Гүнжийн ам, Хустайн нуруу, Мөнгөнморьт сум гэсэн зургаан бүс газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд тооцогддог. Эдгээрээс Улаанбаатар хотод хамгийн ойр нь 15-20 км зайд, хол нь 212 км зайд оршиж байна. Эдгээр газарт 6.5 баллаас 8.5 баллын газар хөдлөх магадлалтай аж. Тухайн газруудад газар хөдлөхөд Улаанбаатар хотод мэдрэгдэх хүч нь 5.5-7.5 балл гэдгийг албаныхан хэлж байна. "Жайка” төслөөс 2013 онд ОБЕГ-тай хамтран гаргасан Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн үнэлгээгээр Улаанбаатар хотод 6.5-7.6 баллын газар хөдлөлт болсон тохиолдолд нийт барилга байгууламжын 20-50 хувь нь нурж, 30-60 мянган хүн нас барж, 200-300 мянган хүн газар хөдлөлтийн гамшгийн хохирогч болох магадлалтай гэсэн тооцоог гаргажээ. Дээрх тоон судалгаанаас Улаанбаатар хот эрсдэлтэй бүсэд байрлаж байгааг харж болно. Иймээс иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох нь чухал байгааг Онцгой байдлын алба хаагчид анхааруулж байна.
Япон улсад 1995 онд болсон их газар хөдлөлтийн үеэр 20-30 мянган хүн гэрийнхээ тавилгад дарагдсан байсан. Эдгээр хүмүүсийн 92 хувийг найз нь, хөрш нь, ах дүү, аав ээж нь аварсан бөгөөд зарим нь өөрөө өөрийгөө аварсан бол ердөө найман хувийг нь Онцгой байдлын алба хаагчид аварсан байдаг аж. Үүнээс аливаа гамшгийн үед иргэдэд гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах, аврах, гамшгийн үед биеэ гэмтээхгүйгээр амь насаа аварч чадах чадвар, мэдлэгийг олгож чадах юм бол гамшгаас амь үлдэх боломжтой гэдэг сургамж үлдсэн.
Тиймээс хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн байх ёстой аж. Хүн бүр ойрын хугацаанд хаа нэгтээ аялахгүй байлаа ч үүргэвч бэлдэж, түүндээ бичиг баримт, эмийн сан, удаан хугацаанд хадгалж болох гурав хоногийн хүнс, хүлээн авагч /радио/, гар чийдэн зэргийг хийж, гамшиг нүүрлэсэн үед хэрэглэхэд зориулан гэр, орондоо бэлэн байлгахыг зөвлөж байна.
Энгийн өдрүүдэд амьдралд огт хэрэг болдоггүй, хэрэглэсэн ч хаячихдаг зүйлс гамшгийн үед маш их хэрэг болдог аж. Тухайлбал гялгар уутаар хугарсан гарыг чиг барьж боох, сойх зэрэгт ашиглах боломжтой. Мөн цэвэр устай саваар гал асаах, сонингоор аяга хийж хоолоо идэж болох юм байна.
Газар хөдлөлтөөс гадна гал түймрийн аюул манай хотод ихээхэн хор хохирол учруулж байна. Нийслэл хотын хэмжээнд он гарсаар 1084 удаагийн түймэр гарчээ. Үүний 88 хувь нь объектийн гал түймэр аж. Гал түймрийн улмаас иргэд олноороо орон байргүй болж, хүний амь нас, эд хөрөнгө эрсдэх асуудал байнга гарч байгааг албаныхан сануулдаг.
Мөн өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд үер усны аюултай бүсэд 1093 өрх оршин сууж байна. Гэтэл эдгээр айл өрх, иргэд үер усны аюул нүүрлэхэд хэрхэн өөрийгөө болон бусдыг аварч, хамгаалах талаар мэдлэг, чадвар дутмаг.
Газар хөдлөлт, түймэр, үер усны аюулаас өөрийгөө болоод өрөөлийг хамгаалах арга ухаанд суралцаж, хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн байх дадалд суралцахыг Онцгой байдлын газраас ард, иргэдэд анхааруулж байна.
Г.Тэгшсүрэн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||