- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Харааж зүхэх бус хамтдаа хөгжих замнал
Хувийн өмчийн тухай монголчуудын сэтгэхүйд дэвшил гарахуйц үйл явдал эдийн засгийн сэргэлт, хөрөнгийн зах зээлийн идэвхжилтэй зэрэгцэн өрнөж байна. Гэхдээ зах зээлд түүхий эдийн үнэ сэргэж, уул уурхайн компаниудын үйл ажиллагаа идэвхжиж байгаа сайн мэдээний хажуугаар хөрөнгө оруулагч, баялаг бүтээгчдийг үргээсэн, цаашлаад улс орны эдийн засгийг элгээр нь хэвтүүлж мэдэх саар мэдээ ч тасрахгүй байна.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд хоосон эх орончдын дүр эсгэсэн шантаажчид Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж буй Францын Areva компанийг түйвээх гэж очоод Засаг даргад нь салам загнуулаад гарсан тухай мэдээ олон нийтийн сүлжээгээр өрнөсөн.
Үүний өмнөхөн Centerra Gold компанийн Ноён уулын орчим эзэмшиж буй дөрвөн тусгай зөвшөөрлийг шүүхээр цуцлуулсанд нэг хэсэг монголчууд хагартлаа баярласан.
Сэлэнгэ аймгийн Баянгол сум дахь Бороогийн алтны ордод үйл ажиллагаа явуулахдаа улсын эдийн засагт чамгүй их дэм болж байсан хөрөнгө оруулагчаа Монголын Засгийн газар дэмжиж ажиллана гэж мэдэгдэж байсан ч орон нутгийн иргэд, уул уурхайн компаниудыг дарамтлан мөшгөдөг цээжээ дэлдэгчдийн өмнө хүчин мөхөстөв.
Гэхдээ "Буух эзэнтэй, буцах хаягтай, хариуцлагатай компанид олборлох зөвшөөрөл өгөх нь зөв байсан. Одоо жинхэнээсээ нөгөө байгаль сүйтгэгчид буюу нинжа нар очиж ухаад, хаадын булш бунхан, үнэт дурсгалыг хайр найргүй сүйдэлж хаяна даа” гэх анхааруулга олон нийтийн сүлжээнд бас байлаа. Харамсалтай нь, энэ цаг үед Монголын эдийн засгийг авч яваа, татвар болоод ажлын байрны дийлэнхийг бүрдүүлж буй уул уурхайн салбарт бизнес эрхлэгчдийн бүтэлгүйтэл, зовлон бэрхшээлээр нь бахаа хангаж, цангаагаа тайлдаг хий хоосон цээжээ дэлдэгчид бүр ч их аж.
Дорнод аймгийн Засаг дарга өнгөрсөн дөрөвдүгээр сараас гүний усны хайгуул хийхийг, ирэх оны дөрөвдүгээр сараас уул уурхайн үйл ажиллагаанд гүний ус хэрэглэхийг хориглох захирамж гаргасан. Бас өнгөрсөн хавар Хөвсгөл аймгийн Засаг дарга нутаг дэвсгэрээ бүхэлд нь уул уурхайгүй бүс болгохоор шийдсэн нь тухайн үедээ л сайн мэдээ мэт сонсогдож байлаа. Тэгвэл нэгдмэл улсад байж боломгүй, хэрээс хэтэрсэн энэ бүх эсэргүүцэл хаанаас, юунаас эхтэй вэ.
ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртэй холбоотойгоор төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хүртэл хувийг орон нутагт нь хуваарилахаа зогсоосон явдал орон нутгийн эсэргүүцэл дарга, цэрэггүй хурцдахад нөлөөлсөн гэж салбарын мэргэжилтнүүд онцолж буй юм. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмэн татвар хураалт, төсөв хуваарилалтаар дамжуулан уул уурхайн баялгаас багахан хүртдэг байсан нь таг зогссон гэсэн үг.
Зөвхөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын өглөг, хандиваар л юу юугүй бослого үймээн дэгдээчихгүй явна. Уг нь бид хайгуулаа эрчимжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь салбарын нэн тэргүүний зорилт болоод буй. Гэвч орон нутагт хэн дуртай нь хүч, эрх мэдлээр далайлгаж, дарамтладаг жишиг уул уурхайг нинжа нартай адил муухай харагдуулж байна. Юу юугүй баялгийн хараалын ангал руу түлхэх хар хүч болсон нь нууц биш.
Харин өнгөрсөн долоо хоногт Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Баянхонгор аймагт хайгуулын дөрөв, ашиглалтын нэг тусгай зөвшөөрөл эзэмшдэг Erdene Resource Development (ERD) компани Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа давхар арилжаалахаар болсон нь олон нийтэд төрийн оролцоогүйгээр уул уурхайн баялгаасаа өгөөж хүртэх цоо шинэ боломж нээгдлээ.
Олон нийтэд төрийн оролцоогүйгээр баялгийн өгөөж хүртэх цоо шинэ боломж нээгдлээ
Өөрөөр хэлбэл, эсрэг зүгт тас зүтгэж, зөрчил сөргөлдөөн нь чинээндээ тулаад байсан уул уурхайн компани, олон түмний эрх ашиг нэгдэх үндэс суурь бүрэлдсэн гэсэн үг. Австрали, Канад зэрэг уул уурхай өндөр хөгжсөн орнуудад иргэд нь баялгийн өгөөжөө хүртэж чаддаг, компаниуд нь засаглал сайтай байдаг шалтгаан нь уул уурхайг санхүүгийн зах зээлтэй уяж, иргэдийн оролцоог хангаж өгсөнд байдаг аж. 2015 онд Австралийн хөрөнгийн биржийн хийсэн судалгаагаар ард иргэдийнх нь 36 хувь буюу гуравны нэг нь хөрөнгийн зах зээлийн оролцогч байна.
Харин Австрали улс чинээлэг байгаагийн гол шалтгаан бол уул уурхай гэдэгтэй дийлэнх иргэд нь санал нэгдэж буйг Хамтын нөхөрлөлийн орнуудын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн судалгааны байгууллага судалж тогтоожээ. Уул уурхайтай болон уул уурхайгүй бүс нутаг, томоохон хотууд, нийт улсын хэмжээнд явуулсан санал асуулгаар дийлэнх иргэд нь Австралийн эдийн засаг, цаашдын хөгжилд уул уурхай тэргүүлэх байр суурь эзэлнэ гэдэгт санал нэгджээ.
Тиймээс ч энэ салбарын компаниудын хувьцааг эзэмшдэг энгийн иргэд олон байдаг нь эргэлзээгүй. Харин 7.4 их наяд ам.долларын үнэлгээтэй Хятадын хөрөнгийн зах зээлийн оролцогчдын 80 орчим хувь нь энгийн иргэд байдаг бөгөөд нэг компанийн IPO олоод авбал тэнгэрийн умдаг атгаснаас ялгаагүй их завшаан болдог тухай саяхан Bloomberg суваг сонирхолтой мэдээлэл цацсан юм.
Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтийн ноён нурууг бүрдүүлж буй компаниудын хувьцааг иргэд эзэмшсэнээр тухайн салбарыг харах өнцөг нь өөрчлөгдөж, компаниуд нээлттэй болдог. Учир иймд манай улсын хөрөнгийн бирж дээр гадаадын хөрөнгө оруулалт давамгайлсан уул уурхайн компани хувьцаагаа олон нийтэд санал болгож буй нь цаашид ард иргэд уул уурхайг харааж зүхэх бус, "миний өмч” гэсэн сэтгэлгээгээр хандана гэдгийг санхүү, хөрөнгө оруулалтын консалтингийн MICC компанийн дэд ерөнхийлөгч Б.Зулбаяр тайлбарласан.
Тэрбээр "Гадаадын компани Монголын баялгийг барьцаалаад хөрөнгө босгож байна гэсэн дургүйцэл олон нийтээс эхлээд улстөрчдийн дунд ч бий. Тиймээс давхар бүртгэлийг ашиглан нээлттэй компани олон болохын хэрээр ард иргэдийн хандлага өөрчлөгдөж, уул уурхай эрүүл загвараар хөгжинө” гэлээ. Харин Монголын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алагаа "Маш зөв зүйтэй жишиг. Гэхдээ манайд хөрөнгийн зах зээл дээр нээлттэй хувьцаат компани болох итгэл үнэмшил, мэдлэг туршлага хандлага төлөвшиж амжаагүй байна. Тиймээс зах зээлийн үнэт зүйл, нээлттэй нийгмийн тухай соён гэгээрүүлэх ажил их хийх хэрэгтэй” гэв.
Газрын хэвлий дэх баялаг хараал биш сайн сайхан амьдралыг урин дуудсан ерөөл болохын эхлэл манай улсад нэгэнт тавигдсан. Харин үүний үр шимийг хүртэхийн тулд гадаад зах зээлээс бус дотоодын хөрөнгийн биржээс хөрөнгө босгодог уул уурхайн компаниудын тоо улам нэмэгдэх учиртай. Гэвч орон нутагт хэн дуртай нь "эрх мэдэл” тогтоож, хүчээр шийдэх гэсэн балмад явдлыг таслан зогсоохгүйгээр уул уурхай жам ёсоороо хөгжихгүй.
Зууны мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||