- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Владимир Путин: Байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дамжин өнгөрүүлэх саналыг дэмжиж байна
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалтын хүрээнд хамтын ажиллагааны олон талт асуудлыг хэлэлцэх гэж байгаадаа баяртай байна. Гурван талын хамтын ажиллагааны үндсэн зарчим, хийх ажлуудыг 2015 оны Уфагийн уулзалтын хүрээнд тохирсон. Холбогдох яам, агентлагууд 2016 онд Ташкентад баталсан ОХУ-Монгол Улс-БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бид үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи зэрэг салбаруудад эн тэргүүнд хэрэгжүүлэх тэргүүлэх төслүүдийг тодорхойлсон. ОХУ-Монгол Улс-БНХАУ-ын хамтарсан Худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт өнгөрсөн оны зургаадугаар сард Улаанбаатарт болсон. ОХУ-ын олон компани энэхүү чуулганд оролцсон.
Манай гурван улс орчин үеийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Би өмнө нь хоёр талын уулзалт дээр хэлсэнчлэн өнгөрсөн онд БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын чиглэлээр Европ руу хийгдэж байгаа чингэлгийн тээврийн хэмжээ өнгөрсөн онд 2.7 дахин өсөж, энэ оны эхний улиралд бараг дөрөв дахин өссөн байна.
Бид Орос-Монголын төмөр зам болон ойролцоох хэсгүүдийг шинэчлэхээр төлөвлөж байна. Мөн 2030 он хүртэл төмөр замыг шинэчлэх төслийг боловсруулж байгаа. 2018-2020 он гэхэд эхний ээлжид 260 сая ам.долларын хөрөнгө оруулалт авах болно.
2016 онд бид тээврийн салбарт хамтран ажиллах талаарх Засгийн газар хоорондын гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурсан. ОХУ өнгөрсөн онд гэрээг баталсан. Бусад талууд ч мөн энэ талд тун удахгүй ажиллаж эхэлнэ гэдэгт найдаж байна.
Бид дамжин өнгөрөх худалдааны тасралтгүй урсгалыг хангахын тулд захиргааны тал дээр үүсэж байгаа саад бэрхшээлийг арилгахаар хамтран ажиллаж эхлээд байна. Үүний тулд гаалийн хяналт шалгалтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх 2016 оны гэрээний хэрэгжилтийг бид хангаж ажиллах ёстой.
БНХАУ-ын Төрийн тэргүүний хэлсэнчлэн гэрээнд тусгагдсан цахим мэдээллийн солилцооны системийг нэвтрүүлэх нь хил дээр гаалийн бүрдүүлэлтийн үйл явцыг хурдасгасан байна. Эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломж боломж бидэнд бий. Монгол Улсын зүгээс ОХУ-аас БНХАУ руу тавигдах газрын тос, байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дамжин өнгөрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ерөнхийдөө бид саналыг дэмжиж байгаа. Гэхдээ мэдээжийн хэрэг, нарийвчилсан техник эдийн засгийн судалгаа хийх хэрэгтэй.
Бүс хоорондын нягт харилцаа холбоо манай гурван улсын хамтын ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд ОХУ-ын Транс-Байгалийн бүс нутаг, Өвөр Монголын автономит бүс, Монголын хилийн бүс нутгийг хамруулан хилийн хамтын ажиллагааны форумыг зохион байгуулсан.
Түүнчлэн бид Аялал, жуулчлалын салбарт гурван талт хамтын ажиллагааг дэмжих нь чухал гэж үзэж байна. Энэ утгаараа ОХУ, БНХАУ, Монголын хилийн "Цайны зам" байгуулах саналыг энд онцлон дурдмаар байна. Онцгой ургамал, амьтныг хамгаалах, хамгаалалттай газар нутгийг хөгжүүлэхэд чиглэсэн хил дамнасан байгаль орчны хөтөлбөрийг боловсруулах нь бас чухал юм. ОХУ шинжлэх ухаан, соёл, боловсролын байгууллагуудын хамтын ажиллагаа, Парламент, улс төрийн намуудын хоорондын гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэх хувилбаруудыг санал болгосон.
Эцэст нь бид 2019 оны зургаадугаар сард Киргизстанд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр дараагийн гурван талт уулзалтыг зохион байгуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлмээр байна.
Э.Эрдэнэтуяа
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||