- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Эрдэнэт" үйлдвэрээс Д.Эрдэнэбилэг, "Монголын зэс"-ийн төлөөллийг "шахан зайлуулж" эхэллээ
Засгийн Газраас томилогдсон "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Дарга, гишүүд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж үйлдвэрт бүтцийн өөрчлөлт хийх шийдвэр гаргасан билээ.
"Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийг төрөөс 100 хувь томилсон болон 49 хувийн хувьцааг төрд шилжүүлсэн Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоол, түүнийг дагаж хийгдсэн хувьцааны өөрчлөлтийн бүртгэл зэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр түдгэлзүүлсэн. Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар дээрх Засгийн газрын тогтоол, хувьцааны өөрчлөлтийн бүртгэл зэрэг 10 захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон.
Төрөөс 100 хувь томилсон шийдвэрийг нь шүүхээс хүчингүй болгосон байхад хуралдсан "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр болсон хурал хүчин төгөлдөр эсэх тухай яриаг "Монголын зэс" компанийнхан гаргаж буй юм. Гэхдээ Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Их хурлын гаргасан "Монголын зэс" "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг буцаах шийдвэрийг хууль ёсны гэж үзсэн байдаг тул асуудал нээлттэй хэвээр билээ.
"Жаст" компани "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 51 хувийг баталгаанд гаргаж, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын "Стандарт" банкнаас зээл авсан ч буцааж төлөөгүйг олон нийт мэднэ. Ийм шалтгаанаар "Стандарт банк" Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхэд хандаж байв. Банкны зүгээс 109.000.000 ам.долларын зээлийн гэрээнд хамаарах 86.950.000 ам.долларыг баталгаа гаргасан гэсэн үндэслэлээр "Эрдэнэт үйлдвэр" ХХК-иас мөнгөө нэхэмжилсэн юм. Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхээс баталгаа гаргасан газар нь өрийг төл гэсэн шийдвэр гаргасан юм. Өөрөөр хэлбэл "Эрдэнэт" үйлдвэр өр төлөх яланд унасан гэсэн үг. Зүй нь хувийн компанийн гадаадын банкинд тавьсан өрийг "Эрдэнэт" үйлдвэр төлөх учиргүй.
Арбитрт ялагдсан нь "Монголын зэс"-ээс томилогдсон "Эрдэнэт" үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргатай холбоотой гэх яриа байдаг. Учир нь "Стандарт" банкийг Арбитрт хандахад "Эрдэнэт"-т үйлдвэрийн зүгээс холбогдох баримт бичгүүдийг хангалттай хэмжээнд, цаг тухайд нь гаргаж өгөөгүй гэгддэг. Үүнийг зориудын нуун дарах үйл ажиллагаа гэчихэд хэтрүүлсэн болохгүй.
"Монголын зэс" компанийнхан "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хурал нь хүчин төгөлдөр бусаас гадна шүүх засаглалын шийдвэрийг санаатай уландаа гишгэсэн, албан тушаалаа хэтрүүлсэн, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхээр хэт улайрсан үйлдэл гэж үзэн, ТУЗ-ийн хурал зохион байгуулсан нэр бүхий албан тушаалтнууд, ТУЗ-ийн дарга, гишүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах болжээ. Харин "Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ нэгэнт гарсан УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж, хууль бусаар "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг авсан гэх Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэг, түүний компанид хуулийн зөвлөх хийж байсан залуугийн удирддаг "Монголын зэс" компанийн төлөөллийг үйлдвэрийн удирдлагын бүтцээс "шахан зайлуулж" эхэлсэн нь тодорхой байна. Үйл явдал цаашид ч илүү хурц өрнөх биз ээ.
Н.Долгион
Sonin.mn
"Эрдэнэт" үйлдвэрээс Д.Эрдэнэбилэг, "Монголын зэс"-ийн төлөөллийг "шахан зайлуулж" эхэллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани