- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хариуцлагатай уул уурхайд тулгардаг ХАЧИН зовлон
Алтыг нь аваад авдрыг нь хаядаггүй үйл ажиллагааг хариуцлагатай уул уурхай хэмээн томъёолж болно. Нүүрс, алт, мөнгө ер аль ч байгалийн баялгийг ашиглаж, үр ашгийг хүртэх нь тухайн улсын хөгжлийн нэг үзүүлэлт болсон цаг. Байгалийн баялгаа хэдий чинээ зүй зохистой ашиглаж чадна төдий чинээ хөгжил ирж буй нь далд асуудал биш. Зүй зохистой ашиглалтыг хариуцлагатай уул уурхай хэмээн нэрлэж буй бөгөөд тухайн газар орноо нөхөн сэргээхээс эхлээд хүн, амьтанд үзүүлэх сөрөг нөлөөг байж болох хамгийн бага түвшинд байлгах нь нэн тэргүүний үүрэг. Харин энэ үүргээ хэдий чинээ сайн биелүүлнэ төдий чинээ шахалт дарамтад орох тохиолдол манайд их аж. Тухайн орон нутгийн иргэдээс эхлээд удирдлага хүртлээ байнгын шахалт дарамт үзүүлж, төлөөс нэхдэг зовлонг Оюутолгойгоос эхлээд жижиг орд эзэмшигчид биеэрээ туулж буй. Уул уурхай ч бизнес гэдгийг ойлгосон цагт манай улсад ХАРИУЦЛАГАТАЙ гэх үг илүү бодит болох биз.
Засаг даргын ТАТААС
Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй компаниуд улсад чамгүй хэмжээний татвар төлдөг. Жилд тэрбумаар тоологдох татвар бол зүй ёсны асуудал. Цаашлаад орон нутагт мөн тодорхой хэмжээний татвар төлнө. Газар, ус ашигласны төлбөр хураамжаас эхлээд тухайн аймгийн төсөвт жил бүр хөрөнгө төвлөрүүлдэг.
Харин тухайн уурхай оршиж буй сум бол байнгын татаастай. Газар нутгийг ашиглаж байгаан дээр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх ёстой гэсэн шахалт мундахгүй олон. Ер нь тухайн сумын Засаг дарга, нутгийн иргэд тэр уурхайдаа л НОЁН. Тиймдээ ч ямар нэг асуудалд татгалзсан хариу өгсөн ажилтныг ажлаас нь халаад өгөө гэсэн албан бичгийг уурхай руу хэнэг ч үгүй явуулна. Харин ажлын хариуцлага алдаж, архи уусан, хулгай хийсэн нэгнийг "халж болохгүй” гээд Засаг даргын лүндэн буулгачихна. Сумын Засаг дарга болоод нутгийн иргэдийг аргадахгүй л бол ажил явуулахгүй гачлантай.
Ингэж аргадахдаа чамгүй хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ. Уул уурхайн компаниуд суманд шууд хөрөнгө оруулалт хийж болохгүй хуультай. Ашиг сонирхлын хуулийн энэ заалтыг сумынхан хөөрхөн аргалчихна. Ингэхдээ ямар нэг төрийн бус байгууллага байгуулж, түүгээрээ дамжуулан жил бүр татаас авдаг. Нэг сум гэхэд жил бүр төрийн бус байгууллагынхаа дансаар хэдэн арван сая төгрөг авдаг. Уул уурхайн компанийн зүгээс худаг, барилга байшин барьж өгөхөөр "өртөг нь өндөр байна” хэмээн хүний мөнгөний өмнөөс гомдоллодог учраас шууд бэлэн мөнгийг нь өгдөг болж. Харин энэ мөнгөөрөө юу хийхээ сумын дарга болоод иргэд нь мэддэг. Эндээс уул уурхайтай сумын дарга баяжих нь тодорхой гэсэн баараггүй дүгнэлтийг хийж болно. Тэд компанийг яаж дарамталж, шантаажлахаа ч гаргууд мэддэг аж. Манай тамирчин тэмцээнд явна зардал өг, манай суманд гачигдал гарлаа лам авчирч ном уншуул, манай багийн хог хэцүүдлээ машин явуул...ийм хүсэлт байнга цувраастай. Энэ бүхэн нийгмийн хариуцлага гэх нэг малгайтай.
Мэдээж нутгийн иргэдийн тогтмол ажлын байраар хангах үүргийг уул уурхайн компаниуд хүлээдэг. Бас тухайн орон нутгаас худалдан авалт хийх ёстой. Үүнийг ханган нийлүүлэлт хэмээн нэрлэх бөгөөд ажлын хувцаснаас эхлээд уух ус, идэх махаа тухайн орон нутгаас хангаж, иргэдийг мөнгөн орлоготой байлгадаг. Шахалт дарамт, нийгмийн хариуцлага ингээд дуусчихгүй. Уул усаа хамгаалах нэртэй хөдөлгөөн, ТББ-ын шантаажчдын татаас бас чамгүй хувийг эзэлнэ. Мөн төрийн байгууллагын байнгын шалгалт ч нэмэр дээр нэрмээс болдог.
Нөхөн сэргээлт бол нөхөөс биш
Хариуцлагатай уул уурхайн хамгийн чухал шалгуурын нэг нь нөхөн сэргээлт. Ухсан нүх, овоолсон шороогоо янзанд нь орхиод явдаг нинжа нараас ялгарах гол давуу тал учраас уул уурхайн компаниуд энэ ажилд ихээхэн анхаарал хандуулдаг. Хөрс хуулалтаас эхлээд уурхайн хаалт хүртэлх бүх төлөвлөгөөнд нөхөн сэргээлтийг хэрхэн хийхийг тусгаж, жил бүр хөрөнгө төвлөрүүлдэг.
Нөхөн сэргээлт хоёр үндсэн хэсгээс бүрддэг. Эхнийх нь техникийн нөхөн сэргээлт. Ухсан нүхийг дүүргэх, овоолсон шороог техникийн хүчээр тэгшлэх зэрэг үйл явцыг ийн нэрлэнэ. Харин дараа нь тухайн газраа биологийн нөхөн сэргээлт хийнэ. Тэр нь тухайн талбайг шимт хөрсөөр хучиж, бордоо бууцаа хийгээд, үрээ тарьдаг үндсэн стандарттай. Тухайн нутгийн байгаль экологийн онцлогоос хамаарч, нөхөн сэргээлт харилцан адилгүй үр дүнтэй. Тухайлбал, говь, хээрийн бүсийн ядмаг хөрстэй газарт нөхөн сэргээлт хийхдээ үр суулгахаас гадна тухайн нутгийн ургамлыг шилжүүлэн тарьсан оновчтой аргыг зарим компани ашиглаж байна. Ингэхдээ нар салхинаас хамгаалж, чийгийг барьдаг 5-10 см-ын чулуун хучилт хийж, үр дүнг нь ч үзжээ.
Ил уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниуд дүйцүүлэх нөхөн сэргээлтийг хийх хуулийн үүрэгтэй. Байгаль орчны үнэлгээгээр нөхөн сэргээх боломжгүй газрын оронд өөр байршилд нөхөн сэргээлт хийх үйл явцыг ингэж нэрлэдэг. Бэлчээрийн даац хэтэрснээс доройтсон газрыг ихэвчлэн дүйцүүлэн нөхөн сэргээдэг байна.
Ан амьтан дайжихгүй байхаас эхлээд хөрс усыг бохирдуулахгүй, агаарт химийн бодис дэгдээхгүй байх гэхчлэнгээр ХАРИУЦЛАГА шаардах олон асуудал уул уурхай эрхлэгчид тулгардаг. Гэсэн ч иргэд, улс орны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэгчид нь энэ бүхнийг хуулийн дагуу шийдвэрлэдэг арвин туршлагыг алсын гадаад улсаас хайх шаардлагагүй. Эх оронд маань байна.
Алтны салбарын АЛТАН технологи
Алтыг үнэт металл гэдгээр нь хэн хүнгүй мэднэ. Валютын нөөцөд тооцогддог, ам.долларт шууд хөрвөх чадвартай үнэт металл учраас эдийн засгийн хувьд асар их өгөөжтэй. Манай улс 2000 гаруй тонн алтны нөөцтэй. Шороон болон үндсэн орд нийлээд ийм хэмжээний нөөцтэй бөгөөд алт олборлолт, үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж буй. Монгол банк 2017 онд 20.01 тонн алтыг иргэд, компаниудаас худалдан авч, сүүлийн жилүүдэд байгаагүй түүхэн дээд хэмжээ тогтоолоо хэмээн мэдэгдэж байв. Энэ амжилтанд алт олборлогч иргэд, аж ахуйн нэгжүүд гол үүргийг гүйцэтгэсэн.
Эх орны эдийн засгийн өсөлтийг хангах үүрэгтэй, хариуцлага гэх том алдартай уул уурхайн салбарын бас нэг чухал зүйл нь технологи. Ямар аргаар байгалийн баялгийг гарган авахаас эдийн засгийн үр өгөөж шууд хамаарна. Мөн тухайн арга технологи нь байгаль орчин, хүн амьтанд халгүй байх учиртай. Харин манайхан алт гаргах үйл явцыг гол ус бохирдуулж, ширгээдэг, байгаль орчныг сүйтгэдэг нинжа нарын аргаар төсөөлдөг. Гол нуурын усанд шууд угаах хэлбэр, усаар буудаж алт гаргаж авах аргаас огт өөр дэлхийн түвшний технологийг нутагшуулах нь уул уурхайн хөгжлийн нэг үзүүлэлт. Эдийн засгийн үр өгөөж болоод байгаль орчин ээлтэй талаас нь харгалзан нуруулдан уусгах технологийг энд онцоллоо. Энэ нь хүдрээс алтыг ялган олборлох хамгийн дэвшилтэт технологи болон хөгжиж буй юм.
Нуруулдан уусгалтын талбай
Нуруулдан уусгах энэхүү технологийг манай улсын компаниуд 2014 оноос ашиглаж эхэлжээ. Одоогоор манай улсын үндсэн орд эзэмшдэг хэд хэдэн компани энэ технологийг ашиглан, алт олборлож буй юм. Харин дэлхий нийтэд 150 томоохон компани энэ технологиор алт, мөнгө олборлож байгаа бөгөөд энэ нь дэлхийн нийт олборлолтын 17 хувийг эзэлж байна.
Хүдрийг бутлан хоргол мэт бөөнцөглөн нуруулдаж, дараа нь сулруулсан цианидын уусмалаар уусгалт хийх замаар алт, мөнгийг ялгадаг энэ технологи өвлийн -40 хэмд ч зогсолтгүй ажилладаг давуу талтай. Энэ нь тухайн уурхайн ажилчид сул зогсолт хийхгүй нийгмийн үр өгөөжтэйгээс гадна жилийн дөрвөн улиралд алт олборлох эдийн засгийн ашигтай. Нөгөө талаар энэ арга нь байгаль орчинд, ус хөрсөнд аюулгүй технологи болохыг дэлхий нийт хүлээн зөвшөөрчээ. Тухайлбал, ус хэмнэдэг давуу талтай. Хүдрийн уусгалтанд ашиглагдаж буй уусмал нь тогтмол нэгэн циклээр эргэлдэн, дахин дахин ашиглагдаг учраас ууршилтыг нөхөхөөс өөрөөр байнгын усны хэрэглээ шаардлагагүй. Мөн хөрсөнд химийн бодис нэвчин үлдэх аюулгүй. Нуруулдан уусгах талбайн хамгийн чухал хэсэг нь химийн бодис болон ууссан алтыг газрын хөрсөнд нэвчүүлэн алдахаас хамгаалсан суурь аж. Үүнийг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор Тайвань улсад үйлдвэрлэсэн материал бүхий бат бөх давхар хулдаасан үеэр хийдэг байна. Зарим компани нуруулдан уусгах талбайгаа давхар хулдаасан үе, шавар үе ба хүнд машин механизмаар нягтруулсан хөрс гэсэн олон давхар хамгаалттай хийсэн нь эрүүл хөрсөнд аюул учрахгүй давхар хамгаалалт болжээ. Энэ бүхнээс нь нуруулдан уусгах технологийг байгаль орчинд ээлтэй, хамгийн дэвшилтэт арга хэмээн тодорхойлж болно.
XVIII зуунаас эхлэн алтны салбарт ашиглагдаж ирсэн энэ технологи орчин үеийн дэвшлийг даган улам боловсронгуй болж, эдийн засгийн хувьд огт ашиггүй "хоосон” гэгдэж байсан ордуудыг ч ам.доллар болгон хувиргаж буй юм.
Алтны салбарыг ухсан нүх, овоолсон шороо үлдээдэг нинжа нараар төсөөлж болохгүй. Тэд чимх алтны төлөө байгаль орчныг сүйтгэж, хүний эрүүл мэндийн хордуулдаг ч нөгөө талд нь ХАРИУЦЛАГЫГ тэргүүн зорилго болгосон мэргэжлийн компаниуд шинэ, дэвшилтэт технологийг эх орондоо нутагшуулан, ажиллаж буй. Эдийн засгийн үр өгөөжтэй, хариуцлагатай уурхайчид алтыг нь аваад авдрыг нь хаядаггүй юм байна.
Б.Учрал
Эх сурвалж: Shuud.mn
http://www.shuud.mn/a/497655
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||