Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

58 жил хуримтлагдсан аюултай хог хаягдлыг устгаж чадаагүй байна

 

58 жил хуримтлагдсан аюултай хог хаягдлыг устгаж чадаагүй байна1960 оноос хойш буюу нийт 58 жилийн турш хуримтлуулсан аюултай хог хаягдал Монгол улсад байна. Хамгийн аюултай нь эдгээрийн 85 хувь нь зориулалтын бус газарт хадгалагдаж байгаа гээд бод доо. 

Учир нь аюултай хог хаягдлаа устгах байгууламж, дахин боловсруулах үйлдвэр манайд байхгүй. Мөн энэ төрлийн хог хаягдлын хор хөнөөлийн талаарх олон нийтийн мэдээлэл ч муу. Аюултай хог хаягдал гэхээр эмнэлгийн хэрэглэсэн зүү тариур, эсвэл гибрид автомашины батерей зэргээр төсөөлдөг ч нийслэлийн гэр хорооллынхны өдөр бүр зуухнаасаа гаргадаг үнс хүртэл хүний дотоод шүүрэл, дархлаа, мэдрэл, нөхөн үржихүйн системд нөлөөлдгийг мэдэх нь хэд бол. Учир нь үнс удаан задардаг органик бохирдуулагч аж. Өргөн хэрэглээний батарей, аккумулятор, хуванцар сав аюултай хог хаягдалд тооцогдоно. 

Монгол Улс жилдээ 179,096 мянган тонн аюултай хог хаягдал гаргадаг

Харин ийм бодис болох үнс, хуванцар зэрэг нь дээр дурдсан өвчнүүдийн эх үүсвэр болоод зогсохгүй хорт хавдар, чихрийн шижин, үргүйдэл, дархлалын хомсдол, мэдрэлийн согогтой болох угшлыг бий болгодог гэж албаныхан хэлж байна. Манай орон ганцхан жилийн хугацаанд 180 орчим мянган тонн аюултай хог үүсгэдэг.

Гэхдээ 99 хувь нь уул уурхайгаас үүсдгийг энэ онд хийсэн аюултай хог хаягдлын урьдчилсан тооллогоор тогтоожээ. 

Өчигдөр улаанбаатарт болсон төв азийн орнуудын хими, био логийн хог хаягдлын менежментийг сайжрууах бүсийн төслийн зөвлөлдөх уулзал тын үеэр дээрх мэдээллийг өгч байна билээ. Харин аюултай хог хаягдлаа хэрхэх талаар гаргасан шийдвэр, авсан арга хэмжээ байдаггүй манай орны өнөөгийн байдалд бусад улс орнууд санаа тавиад эхэлжээ.

Тухайлбал, Европын холбооны хими, биологи цацраг идэвхт болон цөмийн эрсдэлийг бууруулах бүсийн төслийг хэрэгжүүлэх зөвлөх багийн төлөө лөгчид манай оронд ирээд байгаа аж. Тэд Монголд химийн болон биологийн хог хаягдлын менежментийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд туршлагаасаа хуваалцах юм.

Харин бусад улс орнууд энэ асуудлаа хэрхэн шийддэг вэ. Аюултай хог хаягдлаас үүдэлтэй хор хөнөөл улс орнуудын хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл нь харилцан хамааралтай болсон энэ үед тэд нэгдсэн гэрээ конвенциор асуудлаа шийдэж байна. Мөн дагаж мөрдөх дүрэм журам, заавал биелүүлэх арга хэмжээ ч бий. Манай улс гэхэд аюултай хог хаягдлын эсрэг Базелын гэрээнд 22 жилийн өмнө элсчээ.

Харин 2004 онд удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокольмын конвенцид нэгдсэн. Харин дотооддоо гэвэл химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийг 2006 онд шинэчлэн баталсан бол, таван жилийн өмнө мөнгөн усны тухай Минамата конвенцид нэгдсэн байна. Харин энэ бүхнийг Монгол улс аюултай хог хаягдлын эсрэг хүчин чармайлт гаргаж байна гэж олон улсын байгууллагууд үзсэн бололтой, даян дэлхийн байгаль хамгаалах сангийн 7.5 сая ам.долларын төсөлд хамруулсан байдаг.

Гэвч ажил цаасан дээр явснаас хөрсөн дээр буугаагүйн нотолгоо нь одоо хүртэл аюултай хог хаягдлаа булшлах газраа ч олоогүй, орон нутгийн удирдлагууд дундаа шидэж сууна. Мэдээж бүх аюултай хог хаягдал ил задгай, зориулалтын бус байгаа гэвэл өрөөсгөл. Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд мөнгөн усны түр агуулах бий бөгөөд тэнд дахин ашиглах шаардлагагүй нийт 239 кг мөнгөн ус байна.

Мөн мөнгөн усны давс 18 кг, даралтны аппарат, термометр 47 кг, ашиглахыг хориглосон химийн бодис 2.1 тонныг хадгалж байна. Мөн эмнэлгийн болон биологийн хог хаягдлын менежментийн байгууламж бий. Харин цаашид энэ асуудлыг шийдэх төрийн бодлого ямар байгааг БОАЖ­ын сайд Н.Цэрэнбат, тус яамны мэргэ  жилтэн А.Оюун нараас тодрууллаа.

Н.Цэрэнбат : Үл ойлголцлоос болж аюултай хог хаягдлын цэг байгуулах боломжгүй байна

-Төв Азийн орнуудын хими, биологийн хог хаягдлын менежментийг сайжруулах замаар аюулгүй байдлыг бэхжүүлэх төслийн зөвлөлдөх уулзалтын үр дүн ямар байдлаар гарах вэ?
-Зөвлөлдөх уулзалтад олон улсын долоон эксперт оролцож мэдээлэл солилцож байна. Бидний өмнө тулгараад байгаа уламжлалт болон хими, биологийн хог хаягдал дэлхий нийтийг эмзэг лүүлж байгаа. Тиймээс олон улсын шинжээчид манай оронд тулгараад байгаа хүндрэл, тулгамдсан асуудалтай газар дээр нь танилцахаас гадна хими, биологийн болон шинээр үүсэж байгаа электрон хог хаягдлыг хэрхэн хадгалах, устгах, дахин боловсруулахад шаардлагатай техник, технологийг нэвтрүүлэх ашиглах туршлагаасаа хуваалцах юм.
-Аюултай хог хаягдлыг цэгцлэх зөв шийдэл нь юу юм бэ?

Технологийн дагуу аюултай хог хаягдал цуглуулах цэгүүдээ байгуулах, булшлах газар, бүсээ тодорхойлох нь юун түрүүнд хийх ажил.

Аюултай хог хаягдлыг булшлах цэгийг нийслэл, орон нутгийн итх-аас тогтоож газрыг нь шийдэж өгөх ёстой. Харамсалтай нь орон нутгийн зүгээс аюултай хог хаягдлын цэг байгуулах газрын асуудал дээр үл ойлголцол үүсээд, гацчихсан байна.

Нийслэлийн аюултай хог хаягдлыг булах зориулалтын 30 га газрыг төв аймагт гаргахаар болсон ч тус аймгийн ИТХ дээр үл ойлголцол үүсээд зогссон.

Энэ асуудлыг шуурхай шийдэж, газрын асуудлыг тодорхой болгосноор хот суурины аюултай хог хаягдлын нэгдсэн цэгтэй болно. Ингэснээр хадгалалт, устгал сайжирна гэж үзэж байгаа.

-Хими, биологийн хог хаягд  лыг орон нутагт устгаж бул  шилс наар хүн, малд нөлөөлөхгүй гэсэн баталгаа бий юу?
- Хог хаягдлын хувьд нийтээрээ замбараагүй байгаа. Ил задгай хаягдсан хими, биологийн хогоос хүн, мал хордож байгаа. үүнийг засахын тулд ахуйн хэрэглээний химийн бодисоос эхлээд үйлдвэрлэлийн химийн хог хаягдлыг ангилдаг цэгийн ажлыг эхлүүлэх гэж байна.

Засгийн газрын хуралдаанаар аюултай хог хаягдлын жагсаалтыг баталсан. Түүнд эмийн, эмнэлгийн, үйлдвэрлэлийн гээд хорт бодисыг төрөлжүүлсэн байгаа. Тэдгээрийг зохистой хэмжээнд нь цуглуулах, устгах, булшлах, дахин боловсруулах ажлуудыг хийхэд энэ зөвлөлдөх уулзалт үр дүнгээ өгнө гэж үзэж байна.
-Аюултай хог хаягдлыг ангилах, хадгалах ажилд иргэд, ААН-үүд яаж хамрагдаж байгаа вэ?
-Хамгийн энгийн мөртлөө аюултай хог бол янз бүрийн батарей байна. Үүнийг цуглуулах ажлыг ЕБС-иуд дээр эхлүүлсэн байгаа. Мөн эмнэлгийн биологийн аүюултай хаягдлыг тусгайлан цуглуулж устгал хийж байгаа ААН үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Сүүлийн үед үйлдвэржилт хөгжихийн хэрээр хими биологийн хог хаягдал ихсэж байна. Тиймээс энэ төрлийн тусгай бүсүүдийг бий болгож цуглуулах, зөөвөрлөх, устгах ажлыг хувийн хэвшлийнхнээр гүйцэтгүүлэх юм.

А.Оюун: Аюултай хог хаягдал үүсгэдэг үйлдвэрүүдийг нийслэлээс гаргана

-Иргэд энгийн хог хаягдлаас аюултай хог хаягдлыг юугаар нь ялгах вэ?
-Эх үүсвэрээс гарч байгаа хог хаягдлын кодлогдсон жагсаалт гэж байдаг. түүнд аюултай хог хаягдлыг а гэсэн тэмдэглэгээтэй, Х гэх тэмдгээр хяналттай хог хаягдлыг тэмдэглэдэг. Ямар нэгэн тэмдэглэгээ байхгүй бол энгийн хогонд тооцогдох юм. Одоогоор өрхийн хувьд төрөл бүрийн батарей л аюултай хог хаягдалд тооцогдож байгаа.

Хог хаягдлын тухай хуульд энэ зарчмыг барьж аюултай хог хаягдлын тухай тусдаа бүлэг заалтыг оруулсан. Мөн сүүлд Засгийн газар аюултай хог хаягдлын жагсаалтыг батлахдаа дээрх зарчмаас гадна дан, давхар химийн нэгдлийг нь харгалзан аюултай хог хаягдлын жагсаалтыг тогтоож өгсөн. Түүнээс биш "аккумлятор бол аюултай хаягдал юм” гэх байдлаар тухайлсан бүтээгдэхүүнээр ангилаагүй.

-Аюултай хог хаягдлыг одоогоор яаж устгаж байгаа вэ?
-Хог хаягдлын тухай хуульд тухайн салбарын яамд нь аюултай хог хаягдлаа хариуцахаар байгаа. Үүнд нь мэргэжлийн хяналтын байгууллага анхаарч ажиллах ёстой. Тухайлбал, ЭМЯ эмнэлгийн биологийн аюултай хог хаягдлыг ааН-тэй гэрээ байгуулах замаар зөөвөрлүүлж устгуулдаг.


Засгийн газрын мэдээ


58 жил хуримтлагдсан аюултай хог хаягдлыг устгаж чадаагүй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани