Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“МАНАН” байгуулж, М.Энхболд сайд болох гэнэ үү

Саяхан "Хошин шогийн хамт­лагийнхан УИХ-ын чуул­ганд суугаад бид ч жүжиглэнэ гэж гурилддаг юм бай­на даа хэмээн санаа алдаад гар­сан” гэсэн явган шог яриа ца­хим ертөнцөд тархаж билээ. Нээ­рээ ч сүүлийн үед хошин урлагийнхныг 76 гишүүн ажил­гүй болгож, өнөөдүүл нь амьтан хү­ний анхаарал татах гэж ар­гаа барж яваа сураг дуулдана би­лээ шүү. УИХ-ын гишүүдийн эргэн тойрон дахь хуц ухны хэрүүл, О.Баасанхүү том алхдаг уу, Г.Уянга ги­шүүний хөл жижигхэн үү гэд­гийг хэмжсээр 76 гишүүн маань энэ хаврыг ёстой уйдах завгүй өнгөрүүлж байгаа.

5

Өдөр болгон л нэг нь "тэнэг” мэдэгдэл хийж, нөгөөхөө той­рон хэрэл­дэж суудаг болохоор хо­­шин урлагийнхан хийх ажил­гүй бол­лоо гэж санаа ал­дахаас ч яах вэ. Ер нь гишүүд улс орны амьдралд хэрэг­тэй гэхээс илүүтэй ард түмний анхаарлыг намдаа, өөртөө татах асуудлаар улстөрждөг бол­сон. Үүнд нэг их холын жишээ татаад байх шаардлага ч алга. Ерөнхийлөгчийн "Том төрөөс ухаалаг төр рүү” алхах алхмын хүрээнд УИХ-ын гишүүн Зас­гийн газрын сайдаар давхар ажил­лахгүй байх заалтыг Зас­гийн газрын тухай хуульд оруу­лахаар болж, энэ заалтыг 2016 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлэхээр оруулж ирсэн. Гэтэл улс төрийн намууд энэ асуудлыг тойрч хэчнээн удаан маргасныг уншигч та надаар хэ­лүүлэх юун. Давхар дээл гэж хэрэлдэж суух хугацаанд ч хэдэн арван чухал хууль бат­лагдаад гарчих хугацаа өнгөрсөн байна. Яг зургаан сар энэ асуудлаар улстөржлөө.

5

Ямартай ч энэ асуудал мар­гаашийн чуулганаар эцэслэгдэх магадлалтай боллоо. Арайхийн улс төрийн хэрүүл намжих нь дээ гэтэл тэгж мөрөөдөх хэ­­рэггүй бололтой. Өөрөөр хэл­­бэл, Ардын намынхан өчигд­рөөс дахиад л нэг хэрэлдэж, уралцах асуудал гаргаж ирдэг юм байна. Одоо энэ асуудлыг тойрч бас хэчнээн үнэт цагаа хумсалж хэрэлдэх юм бол. Даваа гарагт хуралдсан МАН-ын бүлэг энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдээр санал бодлоо нэгтгэхээр хуралджээ. Гэтэл бүлгийн гишүүд хуралдаж байгаад нэг мэргэн санаа олсон нь яамдын тоог цөөлөх. Тоог нь цөөлөөд 10 яамтай болгож, хэдэн яамдыг нэгтгэж нийлүүлээд орхивол эдийн засагт гэрэл тусаад, ард түмний нуруун дээр байгаа үнийн дарамт алга болоод, өргөн хэрэглээний барааны үнэ навс унаад, улс орон маань өр ширнээсээ салаад сайхан болно гэж сэтгэсэн гэнэ ээ.

5

МАН-д бас нэг бөө, удган бай­даг болчихсон юм уу, хаа­шаа юм. Сандал суудалтай л зуу­ралдаж байдаг энэ заваан зан­гаасаа хэзээ сална аа, МАН-ын­хаан. Яамдын тоог цөөлөөд тэнд ажиллаж амьдралаа залгуулж яваа хэдэн зуун төрийн ал­бан хаагчдыг ажилгүй, амьд­рал­гүй болгочихвол эдийн зас­­гаа аварчихна гэж ямар "чөт­­гөр” нь сэтгэдэг байна аа. Ёс­той сэрчихгүй бол сайхан л зүүд, мөрөөдөл байна, М.Энх­болд дарга аа. Эдийн зас­гийг эрчимжүүлэхийн тулд сөрөг хүчин, эрх баригч хоёр ойлголцож ажиллах нь л чу­хал.

5

Эдийн засгийн эргэл­тэд оруулах том, том төсөл хөтөлбөрөө түргэвчилж, УИХ дээр хүлээгдэж байгаа, бод­логын төвшинд шийдэх хуу­лийн төслүүдээ гацаанаас нь гар­гаад, жижиг дунд үйлд­вэ­рийг дэмжих, уул уурхайн ком­па­ниудын хөрөнгө оруулалтыг нааш нь татах талаар ги­шүүд маань олигтойхон ажил­ла­чих­даг бол 10 яамтай ч, 19 яамтай ч адилхан л Монгол Улсын хөг­жил урагшаа явчихна. Улс төрийн "хар хэрүүл”-ээсээ болж хөрөнгө оруулагчдаа хулжааж, сан­дал суудлын төлөөх улс­төр­жилтөөсөө болж эдийн зас­гаа ганхуулаад байна гэдгээ мэд­дэг ухаантан энэ хоёр намд байна уу, ер нь. Засгийн газрын сайдуудын асуудал арайхийн намжиж байхад М.Энхболд нарын найруулсан "хор”-ноос болж одоо 10 яамтай байх уу, 19 яамтай байх уу гэж хэрэлдэх л дутаж гэнэ. МАН-ын далд санааг мэдэж ядах юм ерөөсөө байхгүй. Учир нь аль эртнээс төлөвлөсөн "МАНАН”-г бай­гуулах төлөвлөгөөг хэрэг­жүү­­лэхийн тулд нэг асуудал нам­жихаар дахиад л сандал суудлын асуудлыг хөндөж тавиад байгаа хэрэг. Сөрөг хүчин болсноос хойш МАН дандаа тухтай суух сандлын хэрүүл хийжээ. Засгийн газ­рын сайдуудыг огцруулах, Ерөн­хий сайд Н.Алтанхуягийг огцруулах, Уул уурхайн сайд Д.Ганхуягийг огцруулах гэх мэт. Бүр Эдийн засгийн хөгж­лийн сайд Н.Батбаяраар ч удаа да­раа оролдож байсан.

5

Эцэст нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр дав­хар ажиллахгүй гэх хуу­лийн нэмэлт өөрчлөлтийг өл­гөн авч Засгийн газрыг уна­гах гэж зүтгэж эхэлсэн. Үүндээ нэлээд бат итгэлтэй байсан гэхэд болно. Гэсэн ч Ерөнхийлөгч "МАН зүтгэсээр энэ оны долдугаар сарын 1-ээс гээд батлууллаа ч хориг та­вина” гэдгээ илэрхийлэнгүүт дараагийн хувилбараа гаргаж ирсэн нь дээрх 10 яамтай байх хувилбар. Бямба гарагт Ерөнхийлөгч ярилцлага өгөнгүүт даваа гарагт л тэр асуудлыг босгоод ирж байгаа юм чинь. Мөн ч хурдан ажиллаж байгаа юм шүү. Одоо МАН-ынхан энэ асуудлаар хуулийн төсөл боловсруулж орж ирнэ. Тэгээд дахиад л хэрэлдэнэ. Хуц ухнаасаа халиад одоо юу гэж хэрэлдэх юм бол бүү мэд. Яамны тоог цөөлчихвөл эдийн засгаа аварна гэсэн гаргалгаанд итгэсэн хэсэг бүлэг нь дахиад л улстөржиж гүйсээр эдийн засгийг эрчимжлүүлэх тог­тоолын төсөл бас л үлгэр болж дуусах нь дээ. Тэд МАНАН-гаа байгуулаад Эдийн засгийн хөгжлийн яам, Уул уурхайн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яамыг МАН авах тохироо хийх гэж улс төрийн хүрээнд шантааж хийж байгаа "бор шувуу” ч Төрийн ордонд нисч эхлээд багагүй хугацааг үдлээ. Хамгийн чухал гурван салбар. Бас гол мөнгө урсдаг гардаг, МАН-ын гишүүдийн идэж ууж гаршсан салбарууд. Уул уурхайн тендер, их мөнгөний төсөл хөтөлбөр, онгон дагшин хадгалж үлдэх ёстой ч дороо их мөнгө нуусан тэр уул ус, газар нутгууд нүдэнд нь харагдаад унтуулахгүй байгаа бололтой.

5

Их мөнгөний авдрууд дээр суухын тулд тэд юу ч хийхээс буцахгүй байгаа нь хоёр жилийн хугацаанд хийсэн улс төрийн тоглолтуудаас нь харагдлаа. Намын дарга гэх М.Энхболд, бүлгийн дарга С.Бямбацогт хоёрын хөгийн улс төр Монгол Улсын хөгжилд тус болохоос илүү ус болж байна. Үеийн үед сайд байж, дарга хийж сурчихсан М.Энхболдын муу зан хэзээ ч арилахгүй бололтой.  Албан тушаал авахын тулд юуг ч золиосолж сурсан түүний энэ зан Монгол Улсын хөгжлөөр дэнчин тавихад хүргэлээ. Хатуухан хэлэхэд МАНАН байгуулах мөрөөдлөө биелүүлэх гэж Монголын улс төрийг "хогийн тантан” болгож байна, МАН гэдэг улс төрийн хүчний хэдэн лидерүүд.

5

Б.Тогтох

Эх сурвалж: www.mminfo.mn

“МАНАН” байгуулж, М.Энхболд сайд болох гэнэ үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани